Home Өгүүллэг “СЭТГЭЛИЙН АНИР” өгүүллэг “1-р хэсэг”

“СЭТГЭЛИЙН АНИР” өгүүллэг “1-р хэсэг”

0 second read
0
0
919

Тэр хүний өмнө би өөрийгөө ямагт буруутай мэт санаж явсаар нэг мэдэхэд арван хоёр жил өнгөрсөн байв. Нөхөр маань үе үе гунихран бодолд орох үед гайхсан харцаар хараад өнгөрдөг байв. Бодвол намайг

тайвшрахыг хүлээдэг биз. Манай нутгийн намар дэндүү сайхан. Нар алган дээр буусан мэт цэлэлзээд уулын тунгалаг горхийн усанд наадан тоглох мэт шижиртэн туяардагсан. Дөрөө зурам халиурсан их өвсөн

дундаас тарга хүч тэгш хоньд сувд шиг цайран харагдах нь бас үзэсгэлэнтэй. Тэр их өвс, тэр цэнгэг горхийн усыг туучин Бат бид хоёр хөл нүцгэн гүйж тоглодогсон. Дэнж чимэглэн айлссан хоёр гэр нар

тосон цайран харагдана. Батын аав Балдан гуай гэртээ тогтох нь тун ховор. Батын ээж Цэрэн эгч хормойгоо өшигчин мал ахуй, хэдэн хүүхэдтэйгээ ноцолдсоор өдрийг барна. Бат манайд ирж хонох нь

олон. Батын аав Балдан гуай агсам гэж жигтэйхэн. Ганц айдаг хүн нь манай ээж. Аав минь Балдан гуай шиг хонуут өнжүүт алга болохгүй ч малын бэлчээрт өдрийг өнгөрөөнө. Их уулсыг хага зүсэн мэлтэлзэн

урсах их мөрний эрэгт Бат бид хоёр тоглодог байлаа. Жалцав гэгч мал олонтой, дэрсхэн хоёр хүүтэй, том цагаан гэртэй айл тэр намар манайхантай айлсав. – Агиймаа хар даа. Энэ Жалцав гуайнх ямар том гэртэй юм бэ? дээ. Би том болоод яг Жалцав гуайнх шиг том гэртэй болно доо гэж Бат хэлдэг байлаа. – Жалцав гуайн том гэрт зурагт бас байна лээ. Би өчигдөр орой жаал ахтай тэднийд очиж зурагт үзсэн. Намайг ихэд бардмаар гайхуулан хэлэхэд Батын царай гомдонгуй болж – Ээ чи надад хэлчихгүй. Тэгсэн бол би бас зурагт үзэх байсан юм гээд санаа алдав. – Өнөө орой жаал ах бид хоёр тэднийд бас очно. Чи

хамт очиж зурагт үз л дээ. – Харин ээ… Тэгвэл мөн гоёо. Явахдаа чи надад хэлэх үү. – Тэгье. – Тохирлоо шүү. Бат тэр оройноос эхлээд Жалцав гуайн хоёр хүүхдэд шоглуулах болсон юм. Болдоо, Төгөлдөр гэдэг ах дүү хоёр хөвүүн дандаа Батыг элдэвлэж шоглодог байлаа. Төгөлдөр нь манай жаал ахын ангид сурдаг тул ахтай ихэд сүжирхэж тоглоно. Болдоо нь Бат бид хоёртой тоглодог байлаа. Жалцав гуай суудлын жижиг машинтай тул Болдоо намайг аавынхаа машинд суулгаж тоглоно. Жалцав гуайн машинд суугаад намайг Болдоотой тоглож байхад Бат биднийг холоос хараад толгойгоо гудайлган эргэж

алхахыг би олонтой харсан ч тоглоомондоо улайраад тоодоггүй байлаа. Намар сургууль орох болоход Бат, Болдоо, бид гурав нэг ангид оров. Бат бид хоёр нэг ширээнд сууна. Намайг үсгээ нүдэлж, тоо бодож сурах гэж үйлээ үзэж байхад Бат аль хэдийнээ үг холбож уншиж, бичдэг, тоо боддог болчихсон байв. Болдоо ч надтай адил бас л амжилтгүй сурч байсан даа. Болдоо бид хоёр Батаас будаа идэж зарим үед түүгээр хичээлээ хийлгэнэ. Анги томрох тусам Бат надад маш их

туслахыг хичээдэг байлаа. Батын ар гэрийн амьдрал хүнд тул байнга бодолд автан сууж өөрийгөө ганцаардуулдагсан. Манай ангийнхан түүнийг философич хэмээн хочлоно. Наймдугаар анги төгсөх дөхсөн хаврын нэгэн цэнхэр өдөр Бат надад захиа гээд жижиглэн эвхсэн цаас гарт атгуулав. – Хүүеэ. Юу юм бэ? миний хаанаас ч гарсан юм дэндүү хахир чанга дуун надаас гарч түүнийг би хийстэл нь муухай харав. Бат шилээ майжиж, хүзүүгээ хүртэл улайгаад улам доош тонгойж – Агий… Захиа гэж шив нэв. – Хэний… Би анги битгий хэл сургуульдаа толгой цохисон царайлаг охидын тоонд орох тул ийн түрэмгий

дуугаар асуугаад Батыг дахиад л муухай харав. – Миний… Бат дуулдах төдий амандаа бувтнав. – Паах чи надад захиа өгч байгаа юм уу. – Тийм. Замаас зайл за. – За. Бат урамгүй гэгч нь толгой дохиод толгой гудайлган цааш явахад нь би түүнийг шоолж түсхийтэл инээд алдав. Бат намайг эргэн харснаа нүдэнд нь тэр дорхиноо нулимс дүүрэн мэлтэгнэхэд огцом цааш эргээд хар хурдаараа гүйчихэв. Зүрхээр ширхийн хатгуулж анх удаа би түүнийг өрөвдөв. Ард хөлийн чимээ гарахад би эргэн харав. Гартаа шоколад барьсан Болдоо торгомсог

цамцныхаа энгэрийг задгайлчихсан инээмсэглэн зогсоно. Үсээ босгон самнаад гельдсэн нь ихэд зохисон харагдана. Бага зэрэг монхордуу хамар, цагаан царай, том алаг нүд, үл мэдэг ханхайж буй цээж ер тэрээр том залуу болчихсон юм шиг надад санагдахад би инээмсэглэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…