
Түргэн тусламж ирж Соёлоог дариухан аваад явчихав. Равдан их л айж сандарсан бөгөөд тэр хавьд байсан бүх л эмчээс Соёлоог аварч өгөхийг гуйж, юу хийх хэрэгтэйг нь асууж шалгааж байлаа. Хэсэг
хугацааны дараа эмч ийн хэлэв: – Соёлоогийн биеийн байдал их хүнд байна. Тэгэхдээ түүнийг бид аварч чадахгүй биш чадна. – Яаж вэ, эмч ээ? – Бидэнд уушгины донор хэрэгтэй. Харамсалтай тэр бол олдоход их
л бэрх эрхтэн. 10–15хоногийн дотор шинэ уушги шилжүүлэн суулгахгүй бол бид аварч чадахаасаа өнгөрөх болуу гэж айж байна. Равдан Соёлоог аварч чадна гэсэн мэдээг сонсоод асар их баярлах ч
яаж аврах вэ гэсэн асуулт маш хүнд даалгавар болж байв. Равдан эхний ээлжинд “Жигүүрт Хүсэл”дээр очиж хоер багшид Соёлоог аюултай байдалд орсоныг дуулгав. – Соёлоо минь их л сайхан
сэтгэлтэй охин доо… хорвоо үнэхээр л шударга бус юм. Одоо яавал дээр вэ, – хэмээн Цэндээ багш уйлав. Нөхцөл байдлыг сонссон ч гашуудсан биш харин их зүйлийг нухацтай бодох Насаа багш Равданг дагуулж

нэг өрөөнд оров. – Равдаан, сонс. Манай асрамжинд Эгшиглэн гэдэг 10тай охин хорт хавдартай болоод сүүлийн хэдэн өдрүүдээ өнгөрөөж байгаа. Эмч нар аварч чадахаасаа өнгөрсөн гэдгийг бид сонсоод удаагүй ч эвлэрсэн. Бид тэр охинд маш их хайртай. Тэр охин магадгүй Соёлоог аврах гэж бидэнд ирсэн байж болзошгүй. Миний яриа галзуу хүнийх шиг сонсогдож байж магадгүй ч… Эгшиглэнгийн уушги эрүүл байх ёстой… Насаа багшийг ингэж хэлэхийг нь сонсоод Равдан шоконд оров. – Эгшиглэн гэдэг охин зүгээр болсон гээгүй юм уу? – Бид ч
тэгэж андуурч байсан байна лээ. Эмчийн буруу дүгнэлтээс болоод бид цаг алдаж аврахаасаа өнгөрсөн юм. Дэндүү харамсалтай… – Эгшиглэн одоо хаана байгаа вэ? – Би чамайг дагуулаад явья. Равдан, Насаа багш хоёр Эгшиглэнгийн өрөөнд оров. Эгшиглэн найзуудтайгаа баяртай нь аргагуй тоглож байв. Равдан бяцхан охиныг хараад нулимс нь урсаж амьдрал үнэхээр л шударга бус болохыг ойлгов. Мөн бяцхан Эгшиглэн удахгүй энэ хорвоог орхино гэдгээ мэдэж байгаа ч гэлээ баяр хөөртэй байгаа нь яагаад ч юм бусдад илүү их гуниг нэмнэ. – Эгшиглээн, миний охин нааш ир, – хэмээн Насаа багш дуудав. – Сайн байна уу,
Равдан ах аа. – Сайн сайн. Миний дүү сайн уу? – Равдан хоолой нь чичрэн асуув. Равданд эвгүй байгааг анзаарсан Насаа багш: – Равдан чи гарч байсан нь дээр юм шиг байна, – гэхэд Равдан хэсэг эргэлзсэнээ өрөөнөөс гарав. – Эгшигээ, миний охин. Хэлэх их чухал зүйл байна. – За багшаа. – Багш нь юу гэж тайлбарлахаа мэдэхгүй л байна. – Зүгээр дээ. Та бодож байгаа зүйлээ шууд л хэлчих. Амьдрал богинохон шүүдээ. Минийх бүр ч богино… Хүмүүс бид хэзээ ч шийдвэрлэж чаддагүйгээсээ болоод олон зүйлсийг алддаг. Эцэс сүүлд нь харамсахаас өөр зүйл хийх боломжгүй болдог шүү дээ. – Ухаантай охин, – хэмээн Насаа багш бяцхан охины сэргэлэн байдлыг магтан уйлчихав, – Соёлоо эгч нь… – Соёлоо эгч яасан юм бэ? – Чамайг анх
Соёлоо эгч нь энд авчирч билээ… Тэр үйл явдлаас хойш 6 жил өнгөрч… – Би нээрээ яагаад энд ирсэн ээ асууж байгаагүй юм байна шд ээ. Та яриад өг багшаа. – Чи бидэндээ үргэлж эгдүүтэй харагддаг бяцхан охин ч гэлээ одоо том болсон ухаантай хүүхэд. Бүгдийг нь хэлье. Миний охин тэр үед 4хөн настай байсан юм. Төрсөн аав чинь гэх хүн ээж та хоерыг чинь орхисноос болоод танай ээж их л гутарч архинд орсон. Харамсалтай нь түүний хамаарал улам ихсэж, чамайг тэжээх чадваргүй нэгэн болсон. Цэцэрлэгээс нь ч авахгүй хэд хоночихдог тийм л аймар нөхцөлд миний охин байхад нь Соёлоо эгч нь олж мэдээд шүүх байгууллагаар нь яваад чамайг энд авчирсан юм, – түүхийг сонсох охин ихэр татан уйлсаар байлаа, – Чи минь энэ газар
байгуулагдаад удаагүй байхад л бидэнд ирсэн хөөрхөн бэлэг. Би чамд маш их хайртай. – Би бас энд ирсэндээ их азтай гэж боддог… Хамгийн гое гэр бүл. – Тийм ээ. Бид бол гэр бүл. – Та түрүүн Соёлоо эгчийн талаар юм хэлэх гэж байсан уу? – Тийм ээ. Соёлоо эгч нь биеийн байдал нь их хүндрээд эмнэлэгт хүргэгдсэн гэж Равдан ах нь хэлсэн. – Юу болсон юм бэ? – Уушги нь өвчлөөд, донор хэрэг болсон гэсэн, миний охин, – гэхэд Эгшиглэн юу болоод байгааг ойлгон хэсэг бодлогшров. – … Багш аа, тэгвэл миний уушги тохирох болуу? – хэмээн
нүдэндээ бяцхан найдлага төрүүлсээр багшруугаа харав. – Ивийдээ, миний охин ! – Насаа багш тэсэлгүй охинг өрөвдөөд тэврээд авав. Эгшиглэн бол бусдыг гэрэлтүүлхийн тулд өөрийгөө шатаах бяцхан од байлаа. Хагалгааны өдөр болж уушгийг амжилттай шилшүүлэн суулгав. Соёлоо сэргэж юу болсоныг дотны хүмүүсээсээ сонсоод их л уйлав…Соёлоогийн дотор Эгшиглэнгийн бяцхан хэсэг үргэлж орших

нь Соёлоод асар их гуниг бас хайрыг мэдрүүлдэг байв. Тэр явдлаас хойш 2жил өнгөрч Равдан Соёлоо хоёр гэрлэв. Гэрлээд удалгүй Соёлоо жирэмсэн болж, эхний хүүхэд нь охин байсанд бүгд маш их баярлаж ээ. Тэд охиндоо Эгшиглэн хэмээн нэрийг хайрлав.
Төгсөв.