Нүүр Өгүүллэг “ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “8-р хэсэг”

“ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
431

Равдан Соёлоо хоёр амьдралынхаа хамгийн жаргалтай мөчүүдийг өнгөрөөж байлаа. – За одоо юу хиймээр байна, Соёлоо? – Заа байз бодоодхье… тайзандээр дуулчихсан,мод тарьчихсан, танихгүй

хүмүүст бэлэг тараачихсан,… – Бэлэг гэснээс ээж аав чинь хаана байгаа юм бэ? Тэд мэдэж байгаа юу? – Миний ээж аав уу? – Соёлоо дуугаа хурааж нүүрнийх нь баясал алга болов. – Тийм. Чи хамгийн анх

миний машинд суухдаа ээж чинь нүүрийг чинь будаж, аав чинь даашинзны мөнгө өгсөн гэсэн шт. – Тэр худлаа хэлсэн юм. Бага байхад эцэг эх хоёр маань салаад би эмээдээрээ үлдсэн. Тэр хоёр хаана юу

хийж амьдардгийг би мэдэхгүй байна. Мэдэхийг ч хүсэхгүй байна. – Яагаад? – Яагаад мэдэхийг хүснэ гэж. Бага байхаасаа л надад хэцүү байсаар ирсэн. Сургууль дээр эцэг эхийнхээ талаар яриарай гэх

асуултыг сонсох бүрт гараад гүйчихмээр санагддаг. Намайг тийм байдалд оруулахаа мэдсээр байж тэр хоёрын аль нь ч намайг гээд ирээгүй. Муу эмээ минь л бурхан болтлоо чадах чинээгээрээ өсгөсөн.

Тийм аймхай, арчаагүй хүмүүсийн хүүхэд гэдгээ л мэдэж байна. Тэгэхдээ би тэдний талаар дандаа худлаа хэлдэг байсан. Надтай хамт байдаг, надад маш их хайртай тийм гэр бүлийг би дотроо төсөөлж өөрөө итгээд бусдыг ч гэсэн итгүүлдэг. – Би энэ удаа бас л юу хэлэхээ мэдэхгүй байна. – Хэлэх хэрэггүй. Үгүй ээ. Хэлж болно. Юу ч хэлж болно. Гол нь битгий л намайг өрөвдөөрэй. Битгий л өрөвд, – гэж хэлээд Соёлоо өөрийгөө өрөвдөөд уйлчихав. – Чи найз залуутай гэж хэлэхдээ бас худлаа хэлээгүй биз? – Тэр худлаа биш ээ. Тэр бол 10

жилийн паралель ангийн маань хүүхэд байсан юм. Төгсөлтийн үдэшлэг дээр хамт бүжиглэсээр бид хоёрын үерхэл эхэлсэн. Би анх удаа л хүнд тэгэж их итгэсэн. Тэгэхдээ би түүнийг буруутгахаа больсон. – Яаж чам шиг цагаан сэтгэлтэй хүн хэн нэгнийг үзэн ядах вэ дээ угаасаа… – Би цайлгандаа биш ээ… – Одоо болно оо. Өмнөх найз залуугаа өмөөрхийг чинь үнэндээ сонсмооргүй байна. Хоёулаа арай өөр зүйл дээр төвлөрөх естой шүү дээ. – Тийм ээ… Би болзоонд явмаар байна… Хиймэл үсээ зүүгээд, ганган даашинз өмсөөд нээх гоё кинон дээр гардаг шиг тансаг рестроранд улаан вино уугаад, хажуудаа

хийл тоглуулаад л… – Болзоо юу? Надтай юу? – Мэдээж чамтай. Равдаан. Мангар. – Ойлголоо, хатагтай… Маргааш оройн 20:00н цагт таныг гэрийн чини үүдэнд сүйх тэрэгтэйгээ хүлээж байя… – Баярлалаа, эрхэм ээ. Гэхдээ зам нил түгжрээтэй байх болохоор 18:00н цагт ирсэн нь арай дээр байх байсан болов уу… – Таны зөв өө. Хахаха… 12сарын 18н 18:09н минут Равдан ажлаасаа 2цагаар эрт тарах зөвшөөрөл авчихаад ирэх естой цагаасаа аль 15минутын өмнө ирчихээд дурлалт бүсгүйгээ хүлээв. Гадаа их хүйтэн зэврүүн байв ч Равдан ганган атлаа нимгэвтэр пальтогоо өмсөж ээ. Түүний гарт нь улаан сарнай биш

цагаан лили цэцгийн том баглаа бас халуун шоколад. Хэсэг хүлээлгэсний дараа Соёлоо гарч ирэх нь тэр. Урт шаргал өнгийн даашинз дээр цагаан шуба өмссөн байв. Харин түүний үс нь Равдангийн төсөөлж байсан шиг богино долгионтой бор биш харин урт шулуун хар байв. Нүүрээ өмнө нь будаж байгаагүйгээр их л сайхан будаж… – Чи намайг дурлуулж ханахгүй юм аа… Үнэхээр сайхан харагдаж байна. Энийг чамд ,- гэж бэлдсэн баглаа болон шоколадаа сунгав. – Хоо цэцэг… чамд маш их баярлалаа, Равдаан. Ингэж их сэтгэл гаргаж байгаад. Би цэцэг анх удаа авч байна. Би өмнө нь хүмүүс бие биедээ цэцэг өгөхийг хараад шал дэмий зүйл гэж боддог байсан. Харин

өөрөө авсан чинь их сайхан мэдрэмж төрдөг юм байна шд. Соёлоогийн баярлаж байгааг харч ханахгүй Равдан өөрөө баярласандаа үсэрч гүймээр санагдаж байв. – За даарлаа. Хурдан суучих явья. Машинд орсон хойноо ч тэр Ариунсоёл цэцгийг нэг бол харж мишээгээд л, нэг бол нүүрэндээ нааж үнэрлээд байв. Утсаа гаргаж ирээд цэцэгний зургийг үед нь Равдан: – Хүүе чи чинь утастай байсан юм уу? – Байлгүй яадаг юм. Намайг харь гаригийн амьтан гэж бодоо юу? – Чи яагаад ерөөсөө дугаараа өгөөгүй юм бэ? Эсвэл миний дугаарыг аваад хүссэн үедээ залгаж болох байсан шд. Сая л гэхэд би

чамайг 10 минут хүлээхдээ залгаад яаруулах байсандаг. – Нэгт гэвэл би дугаараа өгдөггүй тийм нууцлаг охин шиг санагдмаар байсан юм за юу? Хоёрт гэвэл бас хүлээлгэмээр байсан юм аа.. Яадаг юм… Эмэгтэй хүмүүс болзоондээрээ хүлээлгэх естой байдаг биз дээ, – гэж ярисан зүйлээсээ өөрөө нэрлэхсэн аятая Соёлоо доошоо харчихав. – Тийм ээ тийм. Тийм шүү… Нууцлаг гэнэ шүү… намайг галзууруулах шахчихаад… Равдангийн захиалга өгсөн байсан ресторанд ирэв. Яг л Соёлоогийн хүсэж байсан тийм нэгэн романтик газар байсанд Соёлоо уулга алдаж: – Еоо энэ зүүд үү? – Зүүд биш ээ. За сууцгаая, – хэмээн заалны голд орших ширээрүү заагаад сууцгаав. Бүхэл орой тэд багын

дурсамжууд, дуртай дуу болон кино гэх мэт дуусашгүй сэдвүүдээр ярьж, сайхан хоолыг амтархан идэж, хөгжим сонсонгоо өнгөрөөцгөөв. Гэнэт Соёлоогийн царай барааж, нүд нь анилдаж, хүчтэй амьсгаадсаар ухаан алдчихав… – Соёлоо! … – Сайн байна уу? Түргэн тусламж таныг сонсож байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *