Home Өгүүллэг “ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “7-р хэсэг”

“ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “7-р хэсэг”

0 second read
0
0
1,371

12сарын 17 … Равдан ухаан санаа нь балартсан аятай юу ч гэсэн Соёлоог олж уулзахыг хүсэв. Хаана гэж очихоо ч мэдэхгүй тэрээр Соёлоод “Би чамтай хэзээ ч учраагүй байсан болоосой” гэсэн үгийг

хамгийн сүүлд хэлсэн гэдгээ санаж нүд нь харанхуйлж зүрх нь хатгуулав. Хэсэг бодсоны эцэст “Жигүүртэй хүсэл” асрамжийн газарлуу очиж Насаа эгч эсвэл Цэндээ эгчээс гуйж байгаад хаягийг нь

авчихья гэсэн бодол орж ирэв. Равдан их л сандарч яарсан байсанд Цэндээ багш Соёлоогийн гэрийг зааж өгөөд захив: — Соёлоо бол үнэхээр цайлган сэтгэлтэй хүүхэд. Чи тэр сэтгэлийг нь булингартуулж

болохгүй шүү, — гэж захив. Равдан хариуд нь инээмсэглээд гараад явав. Равдан Соёлоог гэртээ байгаасай гэж залбирсаар 5н давхарлүү хамаг хурдаараа өгсөж хаалгыг нь хэсэг нүдсэний эцэст хаалга

тайлагдав… Равдан нүдэндээ итгэсэнгүй. Нөгөө хөгжилтэй, сэргэлэн цовоо, царай нь гэрэлтэж, инээмсэглэл нь сохлох шахдаг тэр үзэсгэлэнтэй бүсгүй… Салхинд хийсэхийг нь харах дуртай тайрмал

долгинтой бор үс нь Соёлоогийн үс биш юмсанж. Соёлоогийн толгой гэлгэр ч биш, бага зэргийн алаг эрээн байв. Дээвэр дээр харанхуйд Равдангийн анзаараагүй зүйлс их байлаа. Цонхийсон цагаан арьс, хөхөрсөн нүд, ямар ч өнгөгүй болоод хатсан уруул. Дээрээс Соёлоо ямар их уйлсан нь ч мэдэгдэж байлаа. Равданг харсан Соёлоо цочсондоо өрөөрүүгээ гүйж ороод хаалгаа түгжчихэв. Хаалганы цаанаас Соёлоогийн уйлах сонсогдоно. — Чи яах гэж ирсэн юм? Яв! — хэмээн бархирсан хоолойгоор орилов, — Би явахгүй ээ. Би хэзээ ч чиний хажуунаас явахгүй. Надад амьдрал бэлэглэчихээд чи өөрөө яах юм бэ? … Хэн чамд амьдрал бэлэг өгөх юм бэ?… Ариунсоёлоо…Би чамд

хайртай. Одоо хаалгаа тайлчих тэгэх үү? Соёлоо хаалгаа ч тайлсангүй, хариу ч хэлсэнгүй. Гэвч тэр хоёрын дунд хаалга болон хана байхгүй мэт ярилцаж суулаа. — Би энэ өвчнийг Америкт очоод анх сургуулид орох үедээ л мэдсэн. Тэнд дотуур байранд нь амьдрахын тулд янз бүрийн шинжилгээ өгөх хэрэгтэй болоод би өгтөл тийм өвчтэйгөө мэдсэн. Тэгээд би дотуур байранд амьдрах байтугай сургуульд сурах шаардлагыг хангаж чадаагүй. Тэгэхдээ хэнд ч хэлээгүй. Хэлэхийг хүсээгүй. Яагаад гэж үү? Би өөрөө итгэхийг хүсээгүй. Зүгээр л толгойны өвдөх үед унтаад сэрэхээг зүгээр болдог шиг л зүгээр гэж бодсон. Тэр үед ч миний өвчин хүндрээгүй, одоо байгаа шиг ингэж

хүндрэнэ гэж мэдээчгүй. — Чи тэгээд огт сургуульд яваагүй тэнд хэдэн жил юу хийсэн юм бэ? — Ажил. Нэгэнт л би вийзтэй байсан учраас ажиллаж байгаад явья гэж бодсон. Харин олсон мөнгөө “Жигүүртэй Хүсэл”-рүү явуулсан. Үлгэрийн сонсогдож магадгүй л дээ. Тэгэхдээ тэр бол миний хийхийг хүссэн зүйл байсан. Өвчин хүндрэх үед л би эх орондоо ирэх хэрэгтэйгээ мэдэрсэн… — Соёлоо … надад үнэхээр хэлэх үг алга. Чи надад сахиусан тэнгэр шиг л санагдаж байна. Гэхдээ энэ ертөнц дээр арай л богино хугацаатай ирсэн сахиусан тэнгэр…Чи энэ бүх хугацаанд надтай таарахгүй хаана байсан юм бэ? — Америк гээд байхад — Биш ээ. Би… — За мэдэж байсан юм аа. Тоглосон юм. —

Надад чамаас асуух юм маш их байна. Чи хаалгаа нээчих тэгэх үү? — Би одоо асуултанд хариулахгүй гэсэн л болзолтой хаалгаа нээе. Би энэ гунигт яриаг өрнүүлэхийн оронд гарч зугаалж хөгжилтэй зүйл хиймээр байна. — За. Тэгье. Хүссэн бүхнийг чинь хийе. Дулаахан хувцсаа өмсөөд хаалга тайлаад гараад ир. Равдан тэр үед л бага зэрэг тайвшрах авч Соёлоог сүүлийн удаа хэзээ харах бол гэсэн бодол түүнийг дотроос нь алж байв. Хаалга нээгдэж Соёлоо байдгаараа зузаалчихсан инээмсэглэв. Тэр үед Равдан Соёлоод хамгийн их дурлав. Ямар үзэсгэлэнтэй хэрнээ эмзэгхэн, ямар нүд баясгам хэрнээ сэтгэл өвтгөм харагдаж байсныг үгээр хэлшгүй… Соёлоо яг л цасаар тоглох зөвшөөрөл авсан бяцхан хүүхэд шиг өхөөрдөм инээмсэглэх нь Равданг

дахиад л уйлуулах дөхөв. Амьдралыг ингэж их хайрладаг хүн яагаад түүнээсээ хагацах естой гэж… Соёлооруу тасралтгүй ширтэх Равдангаас санаа нь зовон шаландээр хэвтэх хиймэл үсийг аваад зүүх гэтэл Равдан болиулаад: — Иймээрээ эгдүүтэй байна, — гээд инээмсэглэв. Соёлоо хэзээ ч тийм дулаан үг сонсож байгаагүй мэт гайхшрахын хажуугаар баярлав.Равдан амласныхаа дагуу Соёлоогоос юм асуухгүй зөвхөн хөгжилдөх л ёстой гэсэн үгэндээ хүрэв. Гадаа гарахад бүх зүйл үлгэрийн мэт цасаар хучигдаж, дээрээс хөвсгөр цагаан цас бударсаар л байлаа. Соёлоо хамаг хурдаараа овоорсон цасан дээр гүйж очоод хэвтчихэв. Равдан гунигийг ардаа үлдээхийг

хичээсээр түүнийг л жаргалтай байлгах дээрээ төвлөрөөд Соёлоогийн хажууд хэвтэв. — Ингэж хэвтэхээр нүд рүү цас орох гээд нээх хэцүү байна аа, тэ? Бас ядаж байхад хүзүү ороод гижиг хүрээд байх юм аа, — хэмээн Соёлоо ганцаараа хэсэг инээв. — Харин тийм ээ… Чи даарахгүй байгаа биз дээ? — Үгүй ээ. Гое байна. Би хүүхэд байх үеэсээ л цасанд хайртай байсан. Бороо хүнд гуниг өгдөг. Харин цас бол бяцхан цагаан аз жаргал. — Их үзэсгэлэнтэй бас эмзэг. Хүрэхийн төдийд алга болдог. Яг чам шиг… — Еоое. Равдаан. Чи энэ талаар ярихгүй гэж хэлсэн шд ээ.

Эмо минь, одоо боль. — За ойлголоодоо. Төстэй санагдаад л. Хоеулаа одоо юу хийх үү? — Надад нэг санаа байна аа. Чамд зугаатай санахгдахгүй байх л даа. Тэгэхдээ дараа нь чи үнэхээр гое зүйл мэдрэх болно. — За. Юу ч байсан зөвшөөрч байна. Юу юм? — Хорооллын дэлгүүрүүдийн үүдэнд бээлий, малгай мэтийн зүйлс зарж зогсдог хүмүүс байдаг даа? Тэднээс ахиухан юмнууд аваад гадаа таарсан ядарсан хүмүүст бэлэглэе. Тэгэх үү? — Дуртайяа. Үнэхээр чамаас л гарч болох сайхан санаа байна. — Тэр хавиар явах болгонд л хүмүүс ихэвчлэн дотор байгаа дэлгүүрээс юм авдаг. Адилхан юмыг нь гадаа

зарж байхад даарсан хүнээс авч туслах хэрэгтэй шүү дээ… — Зөв шүү, миний хөөрхөн өө. — За юун хөөрхөнөө вэ. Чи бас халзан хүнийг овоо хөөргөх юм даа… — Хөөрхөн алаг толгойтой ийм жижигхэн охин чинь эгдүүтэй байлгүй яахав дээ. Үнэнийг л хэлсэн шд.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…