
Равдан 7 хоногийн турш өдөр бүр Соёлоог энэ тэрүүгээр хайж харин орой болохоор тэр хоёрын гарч байсан дээвэр дээр очиж хэсэг суудаг болов. Соёлоогоос Равданд нэр нь л үлдэж харин царайг нь тэр цаасан
дээр буулгаж тайвширдаг. Дуулсан дууг нь сонсоод тэр дээвэр дээр ганцаараа суух ч дуртай болов. Эцэс сүүлдээ аргаа баран Соёлоо гэдэг хүн ер нь бодит байсан эсэхэд эргэлзэж зүгээр л сайхан зүүд шиг санах
болов. Гэтэл нэгэн орой Равдан дээвэрдээр хэсэг суусны эцэс буух гэж байхдаа дээвэрлүү хэн нэгэн авирч буй чимээг сонсоод сандрахын сацуу маш их догдолж зүрх нь хүчтэй цохилж байлаа. Олон хоног
Соёлоог хайсан тэр уулзаад юу хэлэхээ огт бодоогүй юмсанжээ. Равдангийн хүсэл ч биелж дээвэрлүү авирах хүн Ариунсоёл мөн байлаа… Хоёул балмагдаж юу хэлэхээ мэдэхгүй тэд өөд өөдөөсөө харан
зогсоно. – Чи хаана байсан юм бэ? – гэж Равдан зориглон асуухад, – Би явах бэлтгэлээ хийж байсан юм. – Хэзээ явах юм ? – Нөгөөдөр. – Би чамаас нэг л зүйл гуйя. Яван явтлаа надтай хамт байгаач, – хэмээн

Равдан хэнд ч хэлж байгаагүй үгсийг хэлээд нүдрүү нь цоо ширтэнэ. – Би мэдэхгүй байна… Би завгүй. Тэр өдөр маш хүйтэн байсан ч Равдангийн хувьд Соёлоогийн харц илүү хүйтэн байв. – Би чамайг хэзээ ч мартаж чадахгүй ээ. Чи бусдаас дэндүү өөр, би чамайг хэнээр орлуулж чадахгүй байх, Ариунсоёлоо. Чи надтай адил зүйл мэдрээгүй юм уу? – Юу гэнэ ээ? “Бусад эмэгтэйчүүдээс өөр” гэдэг үгэнд би хамгийн дургүй. Бусад эмэгтэйчүүд яасан юм бэ? Чи тэднийг хэнийг ч харьцуулах ёсгүй шд ээ, Равдаан. Эмэгтэй хүн гэдэг чинь та нарт харьцуулагдаж, гологдож болно гэж яагаад бодсон юм? Чи өөрөө хэн
юм бэ? – Чи ойлго л доо. Би бол чамд хайртай залуу. Би чиний хүссэнээр өөрчлөгдөж чадна шүү дээ. Буруу зүйл хэлсэн бол уучлаарай. – Чи хайртай гэдэг үгийн ямар амархан хэлж чаддаг хүн бэ? Би тэгвэл чамд хайргүй ээ. Дахиж уулзахгүй байя, – хэмээн явах оролдого хийхэд Равдан түүнийг болиулж, – Чи ер нь хаанаас гараад ирсэн юм бэ? Яагаад миний амьдралд орж ирсэн юм? Чи хэн нэгнийг өөртөө ингэж дасгачихаад юу ч болоогүй юм шиг арилаад өгдөг нэгэн юм уу? Үнэхээр чамд уур хүрч байна. Америктаа сайхан амьдраарай. –
гэж Равдан нилээн уцаарлангуй хэлээл Соёлоог явуулчихаад араас нь: – Би чамтай хэзээ ч учраагүй байсан болоосой, мэдэв үү! – гэж хашхирав. Ариунсоёл Равданд амьдралын утга учрыг өгдөг байсан бол тэр шөнө өгсөн бүхнээ булаагаад авчих шиг санагдав. Дээврээсээ буулгүй хэсэг сууж олон ч зүйлийг бодов. Соёлооруу тэгж хашхирчихаад явуулсандаа өөрийгөө зүхэж байлаа. Утас гэнэт дуугархад Равдан анзаарах тэнхээгүй байснаа 2дахь дуудлагандээр аваас ярив: – Сайн уу? Равдан. Найз нь байна аа. Мөрөн. – Аан сайн. Чи сайн уу? Гэнэт юу болоов? – Эртээд ирдэг охин чинь хэн билээ? Соёлоо, тэ? – гэж асуухад нь Равдан гайхаж, – Тийн. Яасан юм? Юу болсон
юмбэ? – Би сая Ууганаатай уулзаад. Чамайг тэр охинд сайн болсон гэдгийг сонсоод . Соёлоо чамд өвчнийхөө талаар хэлсэн үү? – Өвчин? Ямар өвчин? – Соёлоо чамд өөрөө хэлээгүй байх нь ээ. Та хоёр наддээр ирдэг өдөр чи ус уух гээд холдсон байсан аа санаж байна уу? – За? – Тэр үед өлссөндөө ухаан алдсан юм биш байсан юм аа. Соёлоо тэгээд хэлчихээрэй гэж надаас гуйсан юм. Та хоёр бараг танихгүй хүмүүс чамайг түүний өвчнийг мэдэх шаардлагагуй гэж хэлсэн. Тэр охин
чинь их л ховор тохиолддог уушигний өвчлөлтэй юм байна лээ. Хааяа амьсгаа нь давхцаж ухаан алдаад уначихдаг. Би тэр үед хүчил төрөгчөөр амьсгалуулж байж зүгээр болсон. Та хоёрыг явсны дараа би судлаад үзтэл эдгэдэггүй өвчин байна лээ. Ус унаж, биений эсэргүүцэл муудаж, хоол идэх дуршил буурч турж эцэнхий болсноороо биений эсэргүүцэл мууддаг. Түүгээр ч зогсохгүй уушги гэлтгүй биений бусад эрхтнүүд хорддог. – Яаж эдгээдэг юм бэ? Мэс засал уу? Донор хэрэгтэй

юу? – Тэр … – Хурдан хариул л даа – Эдгэдэггүй өвчин. Эдгэх байтугай тухайн хүнд хэр их хугацаа үлдсэнийг нь ч тодорхойлох хэцүү. Энэ бүхнийг сонссон Равдан гэнэтийн цочролд орж уйлав. Тэр үед л Соёлоогийн хийж байсан бүх үйдлүүдийг ойлгож эхлэв.