Нүүр Өгүүллэг “ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “5-р хэсэг”

“ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
453

Чи тэр бүсгүйд хайртай болчихсон юм биш үү? – хэмээн Равдангийн гуйлтаар өөртэй нь уулзаж сэтгэлийг нь уудлах гэж ирсэн Ууганаа найз нь аминчлан асуув. – Хайргүй л дээ. Би түүнд хайргүй л байх

ёстой, – санаа алдан урдах лонхруугаа ширтэнгээ хэлэв. – Тэгэхдээ түүнийг инээмсэглэхэд би дагаад инээмсэглэчихдэг. Түүний хажууд байхад надад юутай ч зүйрлэмгүй сайхан мэдрэмж төрдөг. Нүүрээ

будахгүй, үс нь сэгсийсэн байсан ч хөөрхөн харагддаг. Тэр бүсгүйн нүдний бяцхан үрчлээс, хацрын хонхорхой, туулайн шүд нь “намайг хайрлаач” гэж байгаа мэт гарч ирдэг. Би түүнд хайргүй ээ. Тэгэхдээ би

түүнийг яваасай гэж хүсэхгүй байна. – Наадах чинь л хайр шүү дээ, андаа. Чи явахаас нь өмнө очиж уулзах хэрэгтэй гэж бодож байна. – Соёлоотой уулзахыг би ч хүсэж байна. Даанч – ахин санаа алдаж

гүнзгий амьсгаа гаргангаа – даанч тэр чинь урдаа маш том зорилготой, ихийг хийнэ гээд өөртөө амлачихсан тийм охин шүү дээ. Тэрэнд надаас илүү дээр хэн нэгэн хэрэгтэй. Бид хоёрын амьдралын

хэв маяг ч тэс ондоо. Би ер нь Ариунсоёлд садаа болмооргүй байна. Зүгээр мартчихмаар байна. – Чи үнэхээр тэгж бодож байгаа бол өөрөө мэддээ, Араваа. Сарнайтай уулзаад үзэх юм уу? Бас өөр хүн хараад ямар үйл хөдлөд гаргаж байна гээд өөрийгөө сайн чагнаад үзэхгүй юу хөгшөөн? – хэмээн Ууганаа хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг зөвөлгөө өгөөд инээмсэглэхэд Равдан бодож үзсэн ч хариу хэлсэнгүй. Маргааш өдөр нь Равдан ажлаа тарчихаад эргэлзсэн байдалтай Сарнайруу залгаж орхив: – Байна уу? Сарнай сайн уу? – Хүүе. Равдан. – гэж бөөн баяр болсноо нуух гэж оролдонгуй хоолойгоор – Юун сонин

хүн залгаж байх юм бэ? За юу болоов? – Чамайг завтай бол… – Завтай шд ээ. Завтай бол юу гэж? – Хамт хоол идэх үү? – Тэгье л даа. Эртээдийх шиг битгий алга болчихооройдоо, залуу минь… Утсаар ярьж уулзалтаа тохирчихоод Равдан Соёлоогийн өмнө буруу зүйл хийчихсэн мэт өөрөөсөө ичив. Уул нь ийм хүн биш гэдгээ мэдэж хэсэг тэнэгээ гайхсанаа Соёлоод бас бяцхан гомдсоноо санан дотроо өөрийгөө өмөөрөх шиг болов. Сарнай бол өндөр гоолиг биетэй загвар өмсөгч бүсгүй. Урт шулуун үстэй бага зэрэг Европжуу царайтай үнэхээр л гоё эмэгтэй. Сарнай энэ үдэш бариун улаан даашинз өмсөж уруулаа мөн адил тод улаанаар будсан байсан нь Сарнайг яг л цэцэг

шиг сайхан харагдуулж байлаа. Гэвч Равдангийн хувьд тийм биш байв. Сарнай ямар их хичээснийг хараад дурлах биш өрөвдөх сэтгэл л төрж байв. Тэр хоёр бүхэл оройн турш яриа нь халж өгөөгүй ч, ярианы сэдэв дууссангүй. Сарнай хэд хоногийн өмнө Япон улсруу яваад ирсэн талаараа ярьж байтал Равдан гэнэт: – Чи мод тарьж байсан уу? – гээд асуучихав. Сарнай Равданг түүнд тийм ч хүндэтгэлтэй ханддаг нэгэн биш гэдгийг мэдсэн учраас хэсэг төдийд гайхсанаа инээмсэглээд: – Тарьж байгаагүй шд. Тэртээ тэргүй л өөрөө ургачихдаг биз дээ? Үгүй юм уу? – хэмээн айлгүй хөхрөөд Японы аяллынхаа талаар үргэлжлүүлэн ярив. Равданд үнэхээр уйтгартай байсан нь түүний

хэрхэн тавган дээрхи хоолоо зүгээр байлгалгүй сэрээгээрээ оролдож байснаас нь мэдэгднэ. Хэсэг байж байснаа дахин: – Чи хүүхдүүдэд хайртай юу? – За Равдаан. Та гуай надаас ийм сонин асуултнууд асуух гэж дуудсан юм уу? – гэж уурлангүй хэлснээ, – хүүхдүүд чинь мэдээж өхөөрдөм шд ээ – гэж хээв нэг хариулсан нь Равданд таалагдсангүй. Соёлоог мартах гэж ирсэн хэрнээ Сарнай гэдэг хүнээс Соёлоог хайгаад байгаагаа ухааран өөртөө дургүй нь хүрч яахаа ч мэдэхгүй байдалд оров. – Чи яагаад гэнэт залгасан юм бэ? – гэж Сарнай сонирхон асуухад харцанд нь найдвар төрж байв. Энэ асуултанд юу гэж хариулхаа

мэдэхгүй Равдан нэгэнт их согтсон байлаа. – Соёлоог мартах гэж. – Юу? Соёлоо гэж хэн юм бэ? – хэмээн хэсэг хариулт хүлээснээ – Равдаан чи ямар муухай хүн бэ? – гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гадуур хувцсаа шүүрээд гараад явчихав. – Уучлаарай. Уучлаарай. Соёлоо чи хаана байна аа?

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *