Нүүр Өгүүллэг “ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “4-р хэсэг”

“ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
478

Би өмнө нь дээвэр дээр ингэж сууж байгаагүй юм байна. – Тийм үү? Тийм үү ч гэж чи угаасаа оффис дотроо л сууж байгаад, гараад түгжирч гэртээ харьдаг тийм хүн шиг л харагдаж байна л даа. Чиний

эргэн тойронд байгаа зүйлсийг анзаарах сөхөөгүй л хий зүйлийн араас хөөцөлдөөд л… Тэнгэр ямар өнгөтэйг, од ямар гоё харагддагыг, шувуу хэрхэн жиргэдгийг, хүүхэд яаж инээдгийг анзаархын тулд

секунд ч болтугай зарцуулж байсан гэдэгт чинь эргэлзэж л байна, Равдаан. – Надад чамаас асуумаар зүйл маш их байна. Чи өнөөдөр ирж миний ажлыг таслуулж, олон хүний өмнө дуулхаа харуулж, мод

тарьж, асрамжийн газрын бүфетнээс хоол авч идэж, хүүхдүүдийн тоглолтыг үзэх гээд л миний амьдралдаа хийж байгаагүй зүйлсийг хийлээ. Яагаад заавал би гэж? Чи ер нь хэн юм бэ? – Би бол сахиусан

тэнгэр… гэвэл яах уу? Хахаха. Чи надад нэг найзыг минь санагдуулсан. Найз минь их дуугүй, хааяа бүр зожиг зөрүүд, муухай ааштай. Тэгэхдээ маш, бүр маш их сайхан сэтгэлтэй. Яг л хайр нь дотроо байдаг

хүн дээ. Надад зүгээр л төстэй санагдсан, тэгээд би итгэсэн. – Итгэсэн гэнэ ээ? Юунд? – хэмээн Равдан гайхан асуухад Соёлоо хамраа үрчийлгэн урагшаа хараад инээмсэглэв. Равдан хариулт хүлээж байсан ч бүсгүйн тайван байдлыг харахад хариулт хүлээлт нэмэргүй гэдэг нь мэдэгдэж байлаа. – Соёлоо? Тэр асрамжийн газартай чи ямар нэгэн холбоотой юм уу? – Ярих уу? Яах уу? Хмм. За за. Жигүүртэй Хүсэл гэдэг асрамжийн газрыг би зургаан жилийн өмнө олж мэдсэн юм. Тэр үед манай дүү 3тай байсан юм л даа. Хувцаснууд нь маш хурдан багадаад, өгөх хамаатан ч нээх их байхгүй байсан учраас би хэрэгтэй

хүмүүст нь өгье гэж бодоод хайлт хийсэн. Хамгийн зөв нь асрамжийн газар байсан л даа. Тэгээд Жигүүртэй Хүсэлдээр ирэхэд 4 өрөө байр шиг жижигхээн газар ядарсан хоёр асрагч мөн хөөрхөн бяцхан хүүхдүүд байсан. Би үнэндээ дэндүү их өрөвдсөөн. Тэр өдрийн би тэнд өнгөрөөж хүүхдүүдтэй тоглож, багш нартай нь юм ярисан. 10 гаруй хүүхэд байсан. Ихэнхи нь 1–3н настай, тэгээд 5тай, 6тай гээд л. Бас өлгийтэй хүүхдүүд ч байсан. Хамгийн том нь 9тэй эрэгтэй хүүхэд. 9н настай гэхэд хэдийнэ том болсон хүн шиг л багш нартаа туслаад л дүү нараа аргадаад л. Бяцхан хүүхдүүд нь яг л миний дүүгээс өөрцгүй

санагдсандаа. Хамгийн өрөвдөлтэй нь тэд ээж аавыгаа ирнэ гэж өдөр болгон хүлээдэг юм байна лээ. Савангаар хөөс хийж тоглоод л инээгээд л… Тэдэнд тоглоом бараг байгаагүй – гээд ярьж байхдаа Соёлоо тэсэлгүй уйлчихав. Равдан Соёлоогийн мөрөндээр гараа тавиад чимээгүй тайвшруулсны дараа үргэлжлүүлэв: – Манай дүү 20, 30н машинтай байхад тэр хүүхдүүд савангийн хөөсөөр л тоглоод аз жаргалтай байсан гээд боддоо. Нэг нь гомдоочхоор нөгөөдөх нь “аавдаа хэлнэ”, “ээждээ хэлнэ” гэж уйлаад л. Тэнд хэдхэн л хоног тэсчихвэл аав, ээждээрээ буцаад очно гэсэн хүсэл нь надад тэдний

шулганах яриа бас бяцхан оч асах хөөрхөн нүднүүдээс нь харагдсан. 5н настай жижигхээн охин намайг ширээрүү дагуулж очоод зүрхэн хэлбэрээр далий муруй хайчилсан жижиг цаас өгсөн. Тэрэндээрээ “эж намаг уучлара хүрдэн ирэрэ” гээд биччихсэн… “Аниа энийг ээжид маань өгөөрэй” гээд надруу тэр цаасыг сунгасан. Би юу гэж хэлэхээ үнэхээр мэдээгүй…7н настай хүүхдийн хувьд бүр аймар. Тэр ээж аавдээрээ байхгүй байгаадаа баярлаж байсан. Нуль шарх, сорви, зарим хэсэгт хөхөрч, үс нь нэг хэсэг газраа халзарсан тэр охин хэнтэй ч тоглохгүй зураг зураад л, намайг юм асуухад айж сандарсан

байдалтайгар хурдан хариулж зайгаа бариад л. Тэнд байсан хүүхдүүд ердөө л бусад хүүхдийн адил ээждээ эрхэлж, тоглоомоор тоглож байх ёстой байсан гэж бодоод би тэр өдрийн орой нь уйлахаа больж чадаагүй ээ. – Тэр өдрөөс хойш чи тэр хоёр багшид тусалж эхэлсэн юм уу тэ? – Чи байж бай л даа. Ярих гэж байхад. Хүүхдүүдтэй тоглож байхад Насаа багш зочин ирсэн гээд зразаа бидэнд хийж өгсөн. Тийм болохоор би тэр хоолыг хэзээ ч мартдаггүй юм. Сайхан ч дурсамжтай, сайхан ч амттай хоол. Хүүхдүүдийн хувьд баярын ширээний хоол шүү. Дараа нь багш нараас олон зүйлийг асууж мэдэж авсандаа. Тэр хүүхдүүдийн аль нь ч эцэг эх нь нас барсан шалтгаанаар тэнд

байгаагүй, өөдгүй ээж аавтай болохоор л байгаа гэсэн. Хамгийн анх Цэндээ багш тэр 9н настай хүүг бүүр 5тай байхад нь гудамжнаас олоод өсгөж байсан гэсэн. Насаа эгч, Цэндээ эгч хоёр хоорондоо найз бөгөөд азаар хүүхдүүдэд маш их хайртай, сүү шиг сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэр хоёр хаягдсан, гологдсон, ямар ч хамаатан садан байтугай овог нэргүй болсон эсвэл эцэг эх нь шоронд ороод харах хүнгүй болсон хүүхдүүдийг өсгөж, өөрсдийн асрамжийн газартай болохоор шийдсэн гэдгээ надад ярьж байхдаа чин сэтгэлээсээ инээмсэглэж байсан. Сонин шүү… чөтгөр шиг адгийн хүмүүс нь хүүхдээ хаяж байхад, тэр 2 яг л бурхан шиг … Би маргааш өдөр нь манай унтлагын өрөөнд байдаг

зурагт, дүүгийнхээ тоглоомнууд, мөн дулаан хувцаснуудыг аваачиж өгсөн ч би ганцаараа туслаад ямар ч нэмэргүй гэдгээ мэдэрсэн. Эхлээд ангийхаа хүүхдүүдийг, дараа нь сургуулийн хүүхдүүдийг, сүүлдээ бүр танихгүй хүмүүсийг янз бүрийн аргаар уриалсаар хандивын мөнгө цуглуулж тэдний амьдрах орчинг сайжруулах ажлыг бага багаар хийсэн. Мөн л дутуу байсан. Би заваараа тэдэнд ном уншиж, хамтдаа паркад тоглож байхдаа хамгийн аз жаргалтай байсан… Зарим асрамжийн газрууд хүүхдүүдийг зодож яргалдгийг бид мэдчихээд хүүхдүүдийг өөрсдийг Жигүүртэй Хүсэлрүү шилжүүлэх ажиллагааг

хүртэл хууль шүүхийн байгууллагаар заргалдан байж амжилттай хийж чадсан шүү. Хүүхдүүд маань улам ихсэж, байшин маань ч томорсон. Энэ бүх яриаг нь анхааралтай сонссон Равдан шал өөр гаригдээр ирсэн мэт мэдрэмжийг авч, бүсгүйг хүндлэхийн зэрэгцээ өрөвдөж мөн өөрийгөө тийм зүйл хийх талаар бодож ч байгаагүйгээсээ ичив: – Чи миний уулзаж байсан хамгийн хамгийн мундаг хүн байна. Би бас тусалмаар байна. Яаж тусалвал болох вэ? – Хамгийн том тусыг чи хүргэж чадах байх шүү. Тэр бол мэдээж мөнгө биш. Харин чиний цаг хугацаа. Чи тэдэнтэй нэг хүүхэдтэй ч болтугай найзлаж тэрний аав шиг нь байж өгч байж чадах уу? Хүмүүжил

үнэхээр чухал гэдгийг чи надаад хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй… Асрамжийн газрын хүүхэн гэлтгүй бүх айлын хүүхдүүдэд том хүний цаг зав, анхаарал л хамгийн их хэрэгтэй. Манай Жигүүрт Хүсэл олон сайхан багш нартай болж яг л гое зуслан шиг болсон болохоор сэтгэл арай л тайтгардаг. Тэдний зурсан зургийг нь гое байна гэж хэлэх, үдээсээ хэрхэн үдэхийг заах, бодож явдаг зүйлийг нь сонсоод өгөх гээд маш энгийн. Асрамжийн хүүхдүүд ямар ч бусад хүүхдээс дутуу өсөх ёсгүй биз дээ. Нэгэнт дутуу гэдэг мэдрэмжийг авчих юм бол тэд амьдралынхаа турш өөртөө итгэлгүй нэгэн болж хувирна. Хүүхэд болгон л бяцхан зүрхэндээ маш том маш гэгээлэг ирээдүйг төсөөлөөд

унтдаг шүү дээ. Тэрийг нь бодит болгоход бид заавал туслах хэрэгтэй. – Би чамайг бүр ийм бодолтой ийм юм хийдэг охин гэж ерөөсөө бодоогүй юм байна, Ариунсоёлоо. Тэр хүүхдүүдийн өмнөөс чамд баярлалаа. Чи үнэхээр ухаалаг бас сайхан сэтгэлтэй юм… – гэх сэтгэлд дулаахан үгсийг Равдан Соёлооруу биш доошоо харж итгэл муутайхан хэлэв. Тэднийг ярьж байхад хэдийнэ шөнө дунд болсон байлаа. – Би хэд хоногийн дараа буцаад Америк явна – гэж Соёлоо бүрдэж эхэлж байсан сайхан уур амьсгалыг тас цавчин хэлж орхив. Равдангийн

амьдралыг бодож байснаасаа шал өөр зүйл гэдгийг олж нээсэн мэт дэврүүн хөөрүү сэтгэл нь үгүй болов. Соёлоотой хамт асрамжийн бяцхан үрстэй тоглож байгаагаа дотроо төсөөлөөд догдолсон байсан харцанд нь гуниг төрж, хоолойгоо засаад: – Аан тийм үү? – гэхээс өөр юу ч хэлж чадсангүй.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *