Нүүр Өгүүллэг “ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “2-р хэсэг”

“ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
1
494

12сарын 07 Амралтын өдрийг Равдан ихэвчлэн гэртээ өнгөрөөдөг ч өнөөдөр тэр нь эмх замбараагаа алдсан бодлуудыг мөн тэр бүсгүйн төрхийг толгойноосоо гаргах зорилгоор хотоос зайдуу орших нэгэн

голын эрэгдээр очиж суухаар шийдээд гэрээсээ гарав. Машины зогсоолруу дөхөж очоод Равдан нүдэндээ итгэсэнгүй. Өчигдрийн бүсгүй машиных нь цонхны тусгалд өөрийгөө тольдон зогсож байх нь

тэр. – Өө та ирчихсэн үү? Би өчигдөр таньд мөнгийг чинь төлхөө мартчихсан байна лээ. Ёстой уучлаарай. Би тэгэж такинаас мурьдаг хүн биш шүү, – гэж хэлээд инээв. – Зүгээр ээ. Мөнгө чинь хэрэггүй. –

Ингэж хэлнэ гэж мэдсэн юм аа. Тэгвэл намайг нэг газар хүргээд өгчих тэгэх үү? – Би завгүй ээ, – хэмээн Равдан хүйтэн өнгөөр хэлээд машиндаа суув. Равдан урьд өмнө нь байгаагүйгээрээ сандарсан ч

тэрийгээ нуух гэж оролдож буй нь богино хариулт болон түргэн хөдөлгөөнөөс нь мэдэгдэж байлаа. Бүсгүй нэг юм чимээгүйхэн хэлснээ машиных нь арын суудалруу ороод сууснаа: – Хаашаа ч явсан бай

намайг аваад явчих тэгэх үү? Би садаа болохгүй ээ. Гуйж байна. Равдан чимээгүйхэн хөдлөв. Тольны тусгалдаа бүсгүйг сэм сэмхэн харсаар байлаа. Өчигдөр харанхуйд байснаас нь илүү тодоор харж байгаа болохоор Равдангийн зүрх илүү хүчтэй цохилж байв. Нэг нүд нь нөгөө нүднээсээ илүү том давхраатай, хамрандээрээ дараалсан жижиг гурван хар мэнгэтэй, ягаан уруул гээд анзаараагүй зүйл байсангүй. Мөрөөрөө татсан долгионтой бор үс, нарийхан цагаан хуруунууд, цонхоор хараад инээмсэглэх царай. – Чи өчигдөр гайгүй юу? – Зүгээрээ. Шөнөжин уйлсан. Бас үхмээр санагдсан. Тэгэхдээ би

өөрийгөө хэн байсныг санаад зүгээр болчихсон. Би түүнтэй гэрлээгүй, хүүхдийг нь тээгээгүй. Миний бүх амьдрал урд минь байна гэсэн бодлууд орж ирээд л сэргэчихсэн гээд боддоо… Би шинээр амьдралаа эхлүүлнэ! – Сайн байна. Хүчтэй юм. Чи… – гэхэд бүсгүй яриаг нь таслан, – Намайг Соёлоо гэдэг. Бүтэн нэр минь Ариунсоёл… Таныг? – Равдан. Бүтэн нэр Равдан. – 2дахь өдрөө уулзаж байж нэрнүүдээ одоо л мэдэлцлээ. Хоёулаа их сонин учирсан юм шиг санагдахгүй байна уу? – Соёлоо цонхоор орох салхинд хийссэн үсээ янзлангаа Равдангаас асуухад нөгөөх нь юу ч дуугарсангүй. Хэсэг чимээгүй явж тэр хоёр ч

очих газраа буун эргэн тойрноо харав. Ариунсоёл яг л тоглоомын газар очсон хүүхэд шиг баясаж, гүйж үсэрч байлаа. Өвөл дөхөж байсан ч тэр өдөр, зөвхөн тэр өдөр үнэхээр дулаахаг бас цэнгэг байлаа. Равдан Соёлоог харж, түүний хөөр баясал Равданд танил бус сонин мэдрэмж төрүүлж, инээлгэж байв. “Энэ охин инээхээрээ туулай шиг шүд нь гарж ирээд инээдтэй ч юм шиг, эгдүүтэй ч юм шиг”… 12 сарын 09. Равданг өөрийгөө Ариунсоёлд дурлаагүй гэсэн бодлоор өөрийгөө хүчилж ахиад л нойргүй шөнийг үдэв. Утас дуугарч Равдангийн хэлтсийн дарга залгана: – За Равдан. Өнөөдөр нөгөө хүн чинь гэрээ байгуулхаар ирнэ гэж байна. Аятайхан хослолоо өмсөөд ирээрэй. Энэ

боломжийг чи бид хоёулаа л удаан хүлээсэн шүү дээ. – За ойлголоо, даргаа. Энэ бол Равдангийн хувьд суудал ахих том боломж байсан учраас Соёлоогийн талаар бодлыг түр орхин ажилруугаа яарав. Машин дээрээ иртэл Соёлоо зогсож байв. Яарч яадсан Равдан: – Бас яах гээд хүрээд ирсэн юм? Би чухал ажилтай байна. Холд. – Өнөөдөр би дууны тэмцээнд орно. Намайг дэмжээд өгчих тэгэх үү? – Юу?! Өнөөдөр чадахгүй. Чамд гэр бүл, найз нөхөд гэж байдаг биз дээ? Надтай яагаад зууралдаад байгааг чинь ойлгохгүй байна. Өөрийн гэсэг амьдрал алга уу чамд? – Чи амьдралын талаар юу мэддэг юм? Чи ажилтайгаа гэрлэх юм шиг л ажлаасаа өөр зүйл мэддэггүй биз дээ? Гэхэд Равдан

балмагдан машиндаа суугаад хөдлөв. Соёлоогийн хэлсэн зүйл бодогдож дөнгөж түрүүхэн ажилруугаа яарж байсан сэтгэл нь агаарт уусан алга болов. Толиндоо Соёлоог хартал хоёр гараа нүүрэндээ наасаар уйлж хоцорсон байж ээ. Равдан юу ч бодолгүй Соёлоодээр очоод: – Тэр чинь хаана юм? Суучих.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *