Нүүр Өгүүллэг “ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “1-р хэсэг”

“ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
605

12сарын 6 Өглөөний 7:32. Үүрэггүй болоод удаж буй сэрүүлэгний чихэнд чийртэй чимээ хоосон өрөөгөөр нэг хангинахад Равдан хэдийнэ босчихсон гал тогоондоо халуун хар кофе ууж зогслоо. Яг энэ

цагт гадаа улам л харанхуй болж байгаа нь өвөл ойртож байгаагийн дохио. Кофегоо уунгаа цонхоор дөнгөж эхэлсэн замын хөдөлгөөнийг ажина. Бага зэрэг хаялах цасыг цойлон асах машины гэрэлнүүд замд

амь оруулна. Гэнэт утсанд мессэж ирж Равдангийн бодлыг сарниулав. – Сэрчихсэн үү? Өнөөдөр завтай бол уулзах уу… Санаж байна, – гэсэн мессежийг уншиж ч дуусгалгуй утсаа орлуугаа чулуудаж ажилдаа

явах бэлтгэлээ хийв. Машинаа асаагаад замын хөдөлгөөнд орох гэтэл нэгэнт түгжрээ эхэлсэн байлаа. Равдан утсаа гаргаж нэг хартал дахин мэссеж ирсэн байсан нь мөн л Сарнайгаас: – Уулзмааргүй бол үгүй гээд

л хэлчих л дээ. Хариу хүлээж байгааг мэдсээр байж өөдгүй шд. Сарнай бол Равдангийн хамт ажилладаг найзынх нь найз. Сарнай Тэдний ажилдээр найзыгаа хүлээнгээ Равданг анх харчихаад танилцуулаад өг

хэмээн найзаасаа шалсны эцэст нэг удаа л богинохон уулзаж байсан удаатай. Түүнээс хойг Сарнай Равданруу залгаж, мессеж бичин хариу хүлээдэг болсон ч Равданд сонин биш байгаа нь үйлдэл бүрээс нь уншигдана. Равдан оюутан ангидаа л эхний курсдээ үерхэх гэж үзээд тэрнээс хойш эмэгтэй хүнтэй удаан харилцаатай байж үзээгүй хүйтэн сэтгэлт. Хүйтэн сэтгэл нь бүсгүйчүүдийг татаж бас яг нэгэн зэрэг түлхдэг байлаа. Түүний багаасаа нийлдэг найзууд Равданг “Арав” гэж хочилдог бөгөөд “Арав найз охинтой болохыг хүлээсээр байтал мань хэд бараг өвөө болох байх даа” гэж шоглоцгоодог ч тэр эмзэглэж байгаагүй юм. Түүний хувьд бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай.

Сургууль, ажил, кареер түүнийг хүлээхгүй харин хайр дурлалд яарах хэрэггүй гэж үздэг. Ажилдаа тууштай, серьезный хэдий ч найзуудтайгаа суугаад ярихаараа бас л хөгжилтэй нэгэн. Равдан ажлаа тараад найзуудтайгаа уулзаж сууна гэж аль 2 долоо хоногийн өмнө тохирсон байсан газар луу чиглэв. Хэсэг сууж яриа ч халав. – Арав аа, мань гайхаад байх юм. Чи бид дундаасаа хамгийн боломжийн царайтай, давгүй ч ажилтай, даанч хамгийн сингл нь! Хорвоо мөн шударга бус байна аа тэ? – хэмээн Ууганаа гэх хэл яриа нь дийлдэхээ байсан, хаана ч очсон хүмүүсийг инээлгэж байдаг найз нь

дооглов. – Би дөнгөж 27той шд ээ, андаа. 40н хэд хүрэхэд та хэдтэй л адил эхнэр хүүхэдтэй болчихсон сууж байх байх. Нэг ялгаа нь арай амжилттай бас мөнгөтэй, – гэж Арав хариу барив. Иймэрхүү янзтай уулзалт ч дуусаж Равдангаас бусад нь дуудлагын жолооч дуудан гэртээ харьцгаав. “Уухгүйгээр сайхан ярьж сууя” гэсэн үгэндээ хүрсэн хүн нь зөвхөн Равдан байлаа. Тэр машинаа асаагаад хөдлөв. Гадаа ч хүйтэн байгаа бололтой цас шуурч эхэллээ. Бага багаар түгжрээд явж байтал зам дээр нэгэн нимгэн даашинзнаас өөр зүйл өмсөөгүй бүсгүй нэг гараа өргөн цаашаа удаан алхлана. Равдан хурдаа удаашруулан бүсгүйн хажууд зогсоод цонхоо нээгээд: – Хүүе, суучих. Осголоошдээ, –

гэж амнаасаа уур савсуулан яарангуй хэлэхэд бүсгүй арын суудал руу ороод суув. Равданд асуумаар зүйлс зөндөө байсан ч толиндох дүрснээс нь уйлчихсан бүр хамаг будаг нь урсчихсан байгааг нь харчихаад хэсэг чимээгүй чигээрээ явав. Гэнэт бүсгүй нүднээсээ нулимс дуслуулан хоёр гараараа сэмээрхэн арчиж байгааг Арав харснаа: – Ямар нэгэн юм болоо юу хө? Зүгээр үү? хэмээн сул дуугаар асуув. Үнэндээ Равдан эмэгтэй хүнийг ийм байдалтай харж байгаагүй нэгэн. Нас бие гүйцсэн том эрэгтэй хүн хэрнээ л яг л бяцхан жаал хайртай ззээжийгээ уйлж суугааг харж буйтай адил их л гуниглаж бас сониучирхаж байв. Магадгүй тэр эмэгтэй хүнийг ингэж гомдоохвий гэж айсандаа л эмэгтэйчүүдэд найдлага өгдөггүй байсан байж мэднэ.

Сайн харвал бүсгүй их л гангалсан харагдана. Гялалзсан жижиг цагаан даашинз мөн харанхуйд гялтганах үнэт эдлэлүүд. Ороож боосон үс нь цасанд нороод шальчийж хэлбэрээ алдаж. Нүүрний будагний ихэнхи нь нулимс бас цасанд урссан байсан хэдий ч ямар их хичээж будсан байсан нь харагдаж байлаа. “Ийм байдалтай болох гэж тэгтлээ гангалаагүй л байлгүй. Хөөрхий амьтан” гэж Равдан бодоод юу ч хийж чадалгүй урагшилсаар л байлаа. – Наад паараа жоохон нэмчихээч, – гэж бүсгүй анир чимээгүйг эвдэн дуу оров. Равдан хэлснийх нь дагуу хийчихээд юм асуух зориг орсон аятай нүд нь арай сэргэв. Түүний гадуур хувцас хаачсан, түүнд юу тохиолдсон гэх мэт асуух зүйлс зөндөө байсан ч арайхийн ингэж асуув. – Хаана буух

билээ? – Хаана ч яахав ээ. Саяны газраас л холдмоор байсан юм. – Гэртээ харихгүй юм уу? – Ийм байдалтай гэртээ орж чадахгүй ээ. Ааваасаа даашинзны мөнгө гуйж аваад, ээжээрээ үсээ янзлуулчихаад яаж ингэж орох юм бэ? Намайг ойрхон нэг буудал руу хүргээд өгчих. Гэхэд Равдан ямар ч хариу хэлж чадалгүй гэрийнхээ ойр байрлах нэг жижигхэн зочид буудалдээр зогсоод бүсгүйг буулгах гэж оролдоход бүсгүй: – Хэрэггүй ээ. Цаашаа, – гэж Равданг түлхэсхийгээд зочид буудалруу зүглэхэд алхаа нь удааширсаар ухаан алдаад уначихав. Равдан яах аа мэдэлгүй хэсэг тээнэглэзсэнээ гэнэт ухаан орсон юм шиг болж бүсгүйг тэвэрч аваад машиндаа суулгав. Ийм байдалд орж

байгаагүй тэрээр цонхоороо эмнэлэг бараадан түгжрээн дунд явж өгдөггүй хөдөлгөөнд уур нь хүрч бүсгүйрүү байн байн эргэж харан санаа нь зовнино. Гэнэт таньдаг эмч найзруугаа залгаад болсон үйл явдлыг ярив. Равданг ирж буй сургаар Мөрөн эмч цаг орой болсон ч хувийн эмнэлгээ нээн зочдыг хүлээж авахад бэлдэв. Бүсгүйг тэвэрсээр эмнэлгийн орондээр тавьчихаад ус уухгээд холдов. Хэсэг тайвширсны эцэст бүсгүйн байгаа өрөөрүү шагайтал бүсгүй ухаан орчихсон харин Мөрөн түүнээс асуултуудыг асууж байлаа. Равдан: – Гайгүй юу? – Гайгүй ээ. Өлөн ходоодтой хэтэрхий удаан яваад өлсөөд ухаан алдчихаж. Ус ч уугаагүй ингэж удаан явж болохгүй шүү дээ, – хэмээн

эмч хүүхдэд юм хэлж байгаа аятай зөвөлтөл бүсгүй тааз руу ширтэхээс өөр юм хийсэнгүй. Тэр үед Равдан бүсгүйн царайг анхааралтай харав. Жижигхэн нүүртэй бас шонх хамар нь яг л хүүхэлдэй шиг харагдуулж байлаа. Машин дотор нүдэнд нь асар их гуних харагдаж байсан бол эмнэлгийн орондээр харц нь хов хоосон хонгил шиг болсон байв. Царайлуу нь удаан харахаас гэнэт санаа зовсон Равдан: – Босчих. Гэрт чинь хүргээд өгье, – гэхэд бүсгүй үг дуугүй босож Равдангийн араас явсаар машинд нь суув. Шөнийн 2 болж байсан тул зам чөлөөлөгдөж, хотын төвд тэр хоёроос өөр хүн байхгүй байгаа мэт хоосон хэдий ч тайван мэдрэгдэж байлаа. – Утсаа салгачихсан гэж өөрийгөө бодож байтал утсаа салгаагүй байж ээ. Зүгээр л надруу хэн ч залгаагүй

байсан байна, – хэмээн бүсгүй цонхыг толгойгоороо налан амандаа бувтнав. – Юу болсон юм бэ? – Инээдтэй л юм боллоо, – хэмээн бүсгүй түүнд юу ч хамаагүй болсон мэт бяцхан инээмсэглэж, – би хэн нэгний инээмсэглэх шалтгаан гэж өөрийгөө боддог байж. Үгүй ээ, яахав инээмсэглүүлдэг байх л даа. Тэгэхдээ алиалагч яаж бусдыг инээлгэдэг шиг яг л тэгэж. Одоо таксины жолоочоос өөр амьдралаа ярих хүн ч дэргэд минь алга. – Би таксины жолооч биш шд ээ. Чи чинь энэ хүйтэнд нүцгэн шахуу замдээр осгохгээд зогсож байхаар нь авсан юм. Амьдралаа ярь гэж чамайг гуйгаагүй, – хэмээн Равдан уцаарлангуй хэлэхэд бүсгүй аяархан уйлж байснаа гэдэс нь хорчигонож: – Ах аа өлсөж байна уу? Би дахиад ухаан алдах нь ээ… юм идье тэгэх үү? –

гэхэд Равдан дотроо “ах аа ч гэх шиг” гэж бодсоноо – За за тэгье даа тэгье. Би бас чамайг ийш тийш зөөсөөр өлсөж орхиж. Юм идчихээд өөр таксинд суугаад яваарай. Тэр 2 ойрхон байсан түргэн хоолны газар орж юм идэнгээ ярилцав: – Би таньд юу болсоныг ярих уу? – Надад хамаагүй ээ. – Би америкт сурдаг юм л даа. Энэ шинэ жилийг гэрийхэнтэйгээ бас найз залуутайгаа өнгөрөөхөөр ирэх болсоноо найз залуудаа хэлээгүй юм. Би билет авч байхдаа намайг хараад яах болоо гэж маш их догдолж байсан… Би монголд дөнгөж өчигдөр буучихаад найз залуудаа сюрприз барих гээд гэрт нь хүлээж байсан юм. Тэгтэл шал өөр бүсгүйг хөтөлчихсөн орж ирдэг байгаа… – Чамд хэцүү байвал ярих гэсний хэрэггүй ээ, – гэж Равдан сонирхоогүй мэт дүр эсгэж

байсан ч үнэндээ бүсгүйд тохиолдсон зүйлийг сонсох гэхээс нэг л тавгүй байлаа. – Надаас уучлалт ч гуйгаагүй ээ… намайг бараг шууд мэдчихсэнд баярлаад байх шиг байсан. “Чамд хэлье гэж бодож байсан юм аа” ч гэх шиг. Бараг би тэр хоерт саад болдог байсан юм биш үү… – гэж бүсгүй уцаарлангуй хэлснээ бургерээ том гэгч нь хазсанаа, – Ах аа, та бодол дотор чинь л оршдог хүнтэй үерхэж байсан уу? Би яг тэгсэн байна лээ, – гэж инээж байсан аа гэнэт уйлаад, – энэ бүхний дараа би өөрийгөө л буруутгамаар байна. – Хэн нэгнийг буруу танилаа гээд чиний буруу биш шүү дээ. Тэгэхдээ чиний хэлснээр над шиг шал танихгүй хүнд амьдралаа тоочихоос санаа чинь зовохгүй байна уу? – Заримдаа хамгийн дотно хүмүүс надаас холдож, хамгийн танихгүй хүнд бүх юм аа ярьчихмаар санагддаг юм байна. Би найзууддаа

хэлэхээс ч ичиж байна. Тэдэнд үерхэлээ гайхуулах шахам ярьж, найз залуугаа хамгийн шилдэг нь гэж өргөмжилчхөөд одоо юу гэх үү? Би азгүй амьтан шиг баймааргүй байна. Бүсгүйг ингэж хаа хамаагүй ярих болгонд Равдангийн мөсөн сэтгэл хайлах шиг болж түүнрүү эгц харах харц Равданг нэвт зоох мэт болж байлаа. Нүүр нь халтайчихсан, үс нь сэгсийчихсэн өөдөөс нь идсэн бургерээ үнэртүүлэн шулагнаад байх нь Равданд эвгүй мэдрэмж төрүүлэв. Учир нь бүсгүйчүүд Равданд хамгийн сайхнаараа л харагдахыг хичээхээр зогсохгүй тийм нэгэн хиймэл дүр төрхыг харсаар ирсэн байлаа. Өөрт нь юу

тохиолдоод байгааг ойлгох гэж оролдоод бодолд автсан Равданг бүсгүй: – Хөөе ах аа. Энэ газар хаалгаа барих гээд байна гэнэ гарья, – гэхэд Равдан үг дуугуй бүсгүйг өмнө авчрах гэж байсан буудалруу нь хүргэж өгөв. Бүх л шөнөжин Равдан нэрийг нь ч мэдэхгүй бүсгүйг бодож үүр цайлгав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *