Нүүр Өгүүллэг “ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

“ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
505

Мөнгө гуйх гэж ирсэн Улаанаа Анугийн ваннан дотор халуун үс дүүргүүлчихсэн дотор нь хэвтээд байна гэж төсөөлөө ч гүй биз. Тэр тансаг хийцтэй угаалгын өрөөнд биеэ барьсаар өөдөөс нь харан

хаалттай суултуур дээр суух Ануруу ичингүйрэн мишээнэ. – Улаанаа, би чамайг анх ирэхэд их өөдгүй амьтан гэж бодсон ч дотроо бол охиныг минь бүтэн есөн сар эрүүл саруул тээгээд төрүүлж өгсөнд их

баярладаг… – Харин чи охиныг минь үнэхээр сайхан өсгөж байгаад чинь баярлалаа! – Танай нөхөр гээд байгаа хүн охины төрсөн эцэг гэсэн үг үү? – Үгүй ээ… – Юу? – Би охины эцэг хэн гэдгийг мэдээгүй ээ.

Олж мэдэх ч гүй байх. Нэг мэдэхэд л жирэмсэлсэн байсан. – Тэгвэл танай нөхөр биш гэдэгт яаж тийм итгэлтэй байгаа юм бэ? – Тэр үед би нөхөртэйгөө учраагүй байсан. Нөхөр ч гэж дээ зайлуул! Бид хоёрын

суух гэж юу байхав дээ… Би л нөхөр нөхөр гэж донгосоод байгаа болохоос нөгөө архичин нь намайг тоодог ч юм байхгүй. Хааяа нэг зодно, хааяа нэг тэврэлдээд авна тэрийг л би их юманд бодоод байхгүй

юу чааваас. Сүүлдээ тэр новш бүр давраад хүссэн үедээ балбаж нүдээд, архи эсвэл мөнгө нэхэж дарамтална. Жирэмсэн болох үедээ би тэрэнтэй нийлээгүй өөр ажил хийдэг байсан юм. Ажил ч гэж… Хэлэхээс ичиж байна. Амьдралаа залгуулхын тулд юу эсийг хийхэв дээ… Чи хөөрхөн царайгаа зардаг бол би энэ биеэ зардаг байсан гээд л ойлгочих доо… – Тийм байсан юм бий вий… Тэгсэн ч охиныг авхуулаагүй чинь сайн байна. – Сайндаа биш ээ! Жирэмсэн гэдгээ мэдэхэд авхуулах хэтэрхий оройтсон байсан учраас л тэр. Намайг ийм бүтэлгүй увайгүй амьтан байгааг өршөөж үзээрэй! Охин чам шиг сайн ээж дээр ирэхээ мэдээд л амь тэсэж үлдсэн байна гэж бодож байна. –

Тийм шүү… Улаанаа юу гээч? – Юу? – Танай нөхөр мөнгө нэхэх болгонд нь би өгөөд байж чадахгүй. Гэхдээ чи тэр өөдгүй амьтан дээрээ эргэж очихгүй байж болно шүү дээ! – Яаж вэ? Би тэгээд хаана байх юм? – Манайд! Чи нэг ёсондоо манайд үйлчлэгч хийгээд охиныг хараад байж бай. Би ажилдаа эргэж орох талаар бодож байгаа… – Чи чинь дүүрчихсэн тэнэг юм аа! Над шиг гуйлгачин байхгүй хойгуур чинь бүх юмыг чинь хум хамаад зугтдаг юм байгаа биз дээ? – саяхан л уйлж унжиж байсан Улаанаа дахиад л өөрийхөөрөө аашилж эхлэхэд Анугийн урам хугарч дэмий зүйл сэтгэж байсандаа сэтгэл нь гонсойв,

– За би энэ уснаас гарья, миний хувцсыг дөхүүлээд өг. – Би хаячихсаан. Өмсөхийн аргагүй болсон байна лээ. Минийхээс өмсөөд гар даа… – Би ч тэгвэл гараад өгөх нь ээ… Чи хөгшиндөө тэгээд хэдэн цаас өгөх юм байгаа биз дээ? – Тийм ээ тийм. Гэхдээ дахиж ирвэл чамайг бас тэр нөхрийг чинь цагдаад дуудаад өгчихнө шүү. – За ойлголоо, ойлголоо! Найман сарын хорин Анугийн утас чангаар хангинаж золтой л дөнгөж унтаад байгаа Энхжинг сэрээчихсэнгүй. Утасны дууг намсган дэлгэцийг нь харвал нэг танил дугаар байх нь тэр: – Байна уу? – Ану юу? Болдоо ах нь байна аа… – Тийм байна. – Чи урлагийн амьдралаас холдохыг хүссэн ч, урлаг чамаар дутаад байх шиг байна даа бүсгүй минь! Чи Жульетагийн дүрд тоглохыг мөрөөддөг хэвээрээ юу? Театрт! – Би юу? Мэдээж! – Хувцсаа өмсөөд драмын театрт хүрээд ир ээ. Сандаг

найруулагч чамтай зэрэг хэдэн эмэгтэй жүжигчдийг дуудчихсан байгаа. Номинзул, өөр чинь хэн хэн ч гэнэ үү чамтай зэрэг төгсдөг нөгөө өндөр охин чинь Цоомоо билүү? Гайгүй ирээдүйтэй гэж хардаг хэдийгээ дуудаад өнөөдөр сонгон шалгаруултанд оруулах юм байх аа! Чи энэ боломжийг алдмааргүй байвал орой найман цагаас хоцрохгүй ирээрэй дээ! Оройны 5н цаг 51 минут – Байна уу, эгчээ? Би танаас нэг юм гуйх гээд. Та өнөө орой манай охиныг хараад өгч болохгүй юу? Би нэг чухал… – Чи өөрөө охиноо хар аа. Танай охин их чимээтэй би чимээнд нь ядраад байдаг юм! – Ээ эгчээ! – За за наргисан юм даа. Чи нэг удаа эгчийгээ тэгэж гомдоож байснаа санаж байна уу? Өөрөө

мэдрээд ирэхээр хүн ойлгодог юм даа дүү минь… – Харин тийм ээ. Намайг үнэхээр уучлаарай даа… – За охиноо замаараа оруулаад ирэхгүй юу. Мөнхөө гээд нөгөө залуу чинь яасан юм? – Тэр үү? Тэр бид хоёр … мэдэхгүй ээ эгчээ дараа ярья. Их сонин юм болсон. Мөнхөө дахиж ирэхгүй байхаа даа. За дүү нь гялс нүүрээ будчихаад, охиноо хувцаслаад ингэсгээд гараад очлоо. Шөнийн 12 цаг 03 минут – Яасан орой ирж байна аа чи минь? Сая л дуусаж байгаа юм уу? – Харин тийм ээ. Сандаг найруулагч хэдий чадварлаг ч их ядаргаатай хүн байгаа юм. Охин унтчихсан уу? – Ийм шөнө болчхоод байхад унталгүй яахав. Чи ч гэсэн манайд хоноод яв. За тэгээд шалгаруулалт чинь юу болсон? Тэнцээ юу? – Тэнцсээн! – хэмээн Ану тэсгэл алдан тэр хавиар нэг чанга дуугаар орилчхов. – Хүүе гурван хүүхдийг маань сэрээлээ! Жоохон

аяар! – Эгчээ би Джульетагийн дүрд тоглохоор болчхоод байна шүү дээ! – За баяр хүргэе, баяр хүргэе. – Өрсөлдөөн ч ширүүн байсан шүү… Номинзул гээд нэг охин байдаг юм. Ойрд олон ангитал их тоглоод байгаа та бараг харвал танина даа. Тэр намайг тэнцсэн гэсэн чинь л муухай хараад хялалзаад салдаггүй шүү! Найман сарын хорин нэгэн Тэнд Ану олон жилийн мөрөөдөл болсон Джульетагийн дүрийг авсандаа хөл нь газар хүрэхгүй баярлаж байхад энд Номинзул бүсгүй тэнцээгүй дээ уур нь хүрч хорсож байв. Түүний аав ээж хоёр нь хоёулаа бүхий л амьдрал, цаг хугацаа, авьяасаа урлагт зориулсан алдартай жүжигчид. Тэдний охин Джульетагийн дүрд тэнцээгүй гэсэн мэдээ яг л эмчийн хүүхэд өвдөхтэй адил байв. Олон хүний итгэл

найдварыг нуруун дээрээ үүрсээр ирсэн Номинзул багын л хор шартай, амархан бууж өгдөггүй нэгэн билээ… “Хэнийх нь ч мэдэгдэхгүй хүүхдийг тээж төрүүлээд кино урлагаас жил гаран холдоод төсөөрчихсөн юм байж гэнэт л театрт тоглоно гэнэ ээ? Сандаг найруулагч хэдийнээ хөгширсөн болохоор буруу сонголт хийсэн нь ойлгомжтой шүү дээ. Би тэр алдааг нь засна аа. Ааваа, ээжээ, охин чинь та хоёрын итгэлийг алдахгүй ээ. Ану цааш нь харуулдаггүй юм аа гэхэд хэдэн сар хэвтрээсээ босож чадахгүй болтол нь машинаараа цэвэрхээн мөргөчхөд болохгүй юм байхгүй. Амьдрал бол угаасаа л тэмцэл шүү дээ Ану минь. Чи гэртээ хүүхдээ хараад байж байсан чинь

л дээр байх даа…” хэмээн Номинзул Анугийн байрны үүдэнд яг л бяцхан туулайг нүхнээсээ гарч ирэхийг отож буй зэрлэг бар шиг машиндаа хүлээн сууж байлаа. – Ану юу? Аан би Номинзул байна аа. Сандаг найруулагч чамд нэг юм дамжуулж өгсөн. Шинээр засварласан текст гэсэн. Чи гарч ирээд авчих уу? Найз нь байрны чинь урд талын саданд сууж байя. Өнөөх саад бас Анугийн байр хоёрын дунд машин зам байрлах агаад Номинзул машинаа орцноос нь холхондуу байрлуулчхаад, рульнээсээ тас атган өгөөшөө гарч ирэхийг тэсэн ядан хүлээнэ. Ану ч охиноо тэвэрсээн орцноос гарч ирж буй харагдана… Яг тэр мөчид аз нь ч гэх үү гай нь ч гэх үү таарч Улаанаа Анугийн байрны гадаа газраас дуусаж амжаагүй хаягдсан тамхины иш хайж байлаа. Ану бяцхан охиноо тэвэрсэн байгаа нь Номинзулыг

зогсоосонгүй. Гэнэт машины гэрэл тод тусаж хүчтэй хаазлах үед юу болох гэж байгааг ухаарч амжсан Улаанаа “Миний охин, миний охин” гэж өөрийн эрхгүй бувтнасаар Ану, Энхжин хоёрыг машин замаас түлхээд өөрөө мөргүүлчих нь тэр… Азаар Ану охинтойгоо машины замруу ороод нэг хоёрхон л алхаж амжсан байсан тул сүртэй бэртэл авах хэмжээний түлхүүлсэнгүй. Харин Улаанаа хурдтайгаар гүйж ирээд “сайн дураар” мөргүүлсэн нь түүнийг хүнд бэртэхэд хүргэв. Ану бушуухан түргэн дуудаад, дараа нь Мөнхөөг дуудав. Хэдхэн секундын болсон тэр бүх зүйлс Ануг шоконд оруулж орхив. Газарт ухаангүй хэвтэх Улаанаа, асфалтан дээр урсах бүлэнтсэн цус, машинаасаа гарч ирэлгүй хаашаа ч юм залгах Номинзул, аймшигт чимээнээс

цочсондоо тасралгүй уйлах Энхжин Ануг шоконд оруулж орхилоо… Найман сарын хорин таван Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар санаатайгаар хүний амь насанд хохирол учруулсан иргэн Г. Номинзулд 18 жилийн хорих ялыг эдлүүлсүгэй… Эмнэлгийн хүйтэн цагаан хана, Улаанаагийн араас нулимсаа ширгэтэл гашуудах Ану, үүдэнд Энхжинг тэврээд хүлээх Мөнхөө…Анугийн харц хов хоосон тунгалаг шил шиг болж хувиран Улаанаагийн эдгэж амжаагүй шарх сорвиудыг цоо ширтэнэ. “Түүнийг ийм богино амьдрал хүлээж байсан юм гэж үү? Улаанаагийн амьдрал хэр их утга учиртай байсныг мэдэхгүй ч, түүний үхэл хамгийн их утга учиртай байж чадлаа…

Улаанаа багадаа ямар охин байсан бол? Юуг мөрөөдөж, юу бодож унтдаг байсан бол? Лавдаг нэг архичны зодуур болж, өөдгүй хүний гарт амиа алдахыг хүсээгүй л байх. Эмэгтэй хүн ийм өрөвдөлтэй амьдралыг туулчхаад жаргаж амжилгүй энэ хорвоог орхисон дэндүү дэндүү харамсалтай.” Тэр мөчид, тэр газар яагаад ч юм зөвхөн Улаанаа л амьд, бусад бүх зүйлс амьгүй хоосон дүрс шиг санагдана. Зүрх нь зогссон хэдий ч, түүний үрээ гэх сэтгэл өрөөгөөр дүүрэн амьсгална. Улаанаагийн мөн чанар яг юу гэдгийг ойлгох гэж будилж орхисон Ану өөрийгөө буруутгана. Хэрвээ тэр Джульетагийн шалгаруултад очоогүй

бол, хэрвээ тэр зам гарахаасаа өмнө сайн харсан бол, хэрвээ тэр Улаанааг хүчээр ч болтугай үйлчлэгчийн ажилд авчихсан бол… Хэрвээ, хэрвээ, төгсгөл үгүй хэрвээ…Хэдий тэрээр төрсөн охиноо зоосны нүхээр харсан удаа бий ч, түүнийхээ төлөө юу ч бодолгүй амиа зориулсан нь Улаанааг бусад эх хүмүүсээс юугаар ч дутуугүйг илтгэнэ. Арван сарын гурван Мөнхөө Энхжинг дагуулан шинэхэн нээгдсэн амьтны хүрээлэн үзэж байх хооронд Ану гэртээ нэг зүйл бэлдээд тун завгүй. Тэр энэ шийдвэрийг гаргах гэж олон удаа эргэлзэж, эргэж буцсан удаа ч бий. Түүнд нэг ухаалаг ийнхүү зөвлөж ээ: “Хэрвээ чи ямар нэгэн шийдвэрийг гаргаж чадахгүй байвал дээшээ зоос шидчих.

Үгүй дээ тоо бууна уу сүлд бууна уу чухал биш. Харин зоос агаарт эргэлдэж байгаа мөч хамгийн чухал. Буухаас нь өмнө чи “тэр нь” буучхаасай гэж битүүхэн хүснэ. Яг тэр мөчид чи чин сэтгэлээсээ юу хүсэж байгаагаа олж мэднэ” хэмээжээ. Мөнхөө охиныг дагуулан орж ирэхэд танил уур амьсгал угтлаа… Лаа, оргилуун дарс, цэцгийн дэлбээ… Ану нэг хөлөндээрээ өвдөглөөгүй ч халааснаасаа жижигхэн улаан хайрцаг гаргаж ирэн ээрч муурав. – Эмэгтэй хүн гэрлэх санал тавьдаггүй нь учиртай л юм байна… – Ану эв хавгүйхэн бувтнаад байх газраа олж ядах үед бүхнийг ойлгосон Мөнхөө түүнийг тайвшруулаад

чичирсэн гарнаас нь атгав, – Тэгвэл би чамд тавья. Ану надтай гэрлэж, эхнэр минь болохыг зөвшөөрөөч? Гурвуулаа энэ дэлхийн хамгийн сайхан гэр бүл болцгооё. Чи үгүй гэсэн ч би чиний хажуунаас холдохгүй ээ… – Би үгүй гэж хэлэхгүй ээ. Өмнө нь чамайг нэг удаа алдсан, харин одоо дахиж алдахгүй. Мөнхөө, би зөвшөөрч байна! Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *