Нүүр Өгүүллэг “ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “6-р хэсэг”

“ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
472

Оройны 9н цаг 23н минут Мөнхөө Энхжинг оройн цагаар харж үлдэх болгондоо усанд оруулчхаад араас нь үлгэр уншиж унтуулдаг байлаа. Тэгснээр бяцхан Энхжин бүрэн амарч, тайван нойрсдог гэдэгт тэрээр

бүрэн итгэлтэй байж санаа амар зүүдний ертөнцөөр аялуулдаг. Тэр бүү хэл Мөнхөө охиныг 1 сартай байхаас нь авхуулаад элдэв янзын ном уншиж, сонгодог хөгжим сонсгосоор ирж ээ. Нярайн хараа,

сонсгол, тархи, гар хөлийн булчин хөгжүүлж болох насанд нь таарсан юу л байна Мөнхөө бүгдийг нь уйгагүй хийж, Энхжинг хөгжүүлэх хоббитой нэгэн. Унтлагын цаг эхлээд хэдэн минут болж байв. Мөнхөө

нойрсож буй Энхжингийн хөнжлийг нь засаж янзлан “Том болоод чи минь ямар үзэсгэлэнтэй бүсгүй болох болдоо… Тэр үед би чиний дэргэд байх болов уу?” мэтийн алсын зүйлст бодлогшрон сууж байтал

хэн нэгэн урамгүйхэн хаалга нүдэв. Ану болзооноосоо санасныг бодвол их эрт ирж буйд Мөнхөө баярлав. – За яасан? Ямар байв даа? – хэмээн сониучирхан асуусан ч дотроо бол сайнгүй гэсэн хариултыг

хүлээж байсан нь харцнаас нь илт. – Шал тэнэг, – ойрд өмсөөгүй өсгийтөө тээртэй нь аргагүй тайлж шидээд, холгосон хөлөө гараараа барин ярвайв. – Тэр залуу чамд таалагдаагүй гэж үү? – Би мэдэхгүй байна. Лав таалагдсан гэж хэлж чадахгүй нь. Тэгэхээр таалагдаагүй л гэж хэлж болох юм шиг байна. Худлаа бүлтэрсэн, худлаа инээдэг л залуу байна лээ. Би ярьж байгааг нь анхаарсан ч үгүй охиноо санаад хүрээд ирлээ…Энхжин намайг үнэхээр өөрчилсөн бололтой. Сонсохыг хүссэн бүхнээ сонсож авсан Мөнхөө хариу үл хэлэн чимээгүй л тэр мөчийг мэдэрч, сэтгэл нь ханаж байлаа. – Мөнхөө? – Ану түүний

нүдрүү цоо ширтэв, – Яасан? – Мөнхөө зөрүүлэн Анугийн нүдрүү харж, харц тулгарав, – Эсвэл би чамд хэтэрхий дасчихсан юм болов уу? – хэмээн Ану харцаа аяархан буулгаж Мөнхөөгийн уруулан дээр төвлөрөв, – Хэрвээ тийм бол би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн, – Мөнхөө хайрт бүсгүйнхээ халуухан уруулыг үнсэв. Найман сарын арван Зуны сайхан өдөр хэрнээ хааяа нэг сэрвэлзэх салхи удахгүй намар ирэхийг сануулж үүл нүүлгэн тоглоно. Салхилж амжсан Ану охиноо дануулан гэрийн зүг алхана. Түлхүүрээ эргүүлэн гэртээ ортол бүдэг бадаг гэрэлтэй харанхуй өрөө тэднийг угтаж, хаа сайгүй асах

лаанууд замыг нь гэрэлтүүлнэ. Шалан дээр асгасан сарнайн дэлбээнүүд, ширээндээр бэлдсэн үдшийг романтик зоог Анугийн сэтгэлийг хөдөлгөсөнгүй. Гэнэт хаа нэгтээгээс хийл хөгжим эгшиглэж Мөнхөө сүр дуулиантайгаар Анугийн өмнө ирж өрөөсөн хөлөн дээрээ өвдөглөн атгасан жижиг хайрцгаа нээв. – Мөнхөө, хэрэггүй ээ… – хэмээн Ану сэтгэл дундуур бувтнахад Мөнхөө түүнийг сонсох завгүй өөрийнхөө бэлдсэн текстийг уран яруугаар уншиж эхлэх нь тэр, – Ану, би чамд дурлаад маш олон жил болж байна. Харин хайртай болоод яг нэг жил… Чамд дурласан тэдгээр он жилүүддээ үерхье ч гэж хэлж

зүрхлээгүй хэрнээ яг одоо би чамд гэрлэх санал тавьмаар байна! Ану, надтай гэрлээч! – Мөнхөө чи арай л яарсан шийдвэр гаргасан юм шиг байна. – Чиний хариулт яг юу юм бэ? – Намайг уучлаарай гэхдээ ҮГҮЙ. Мөнхөө инээмсэглэж байсан ч түүний нүүрэнд баяр баясал байсангүй. Итгэл найдвар, чин сэтгэлийн горьдлогоор дүүрэн байсан харц Анугийн нүүрнээс бага багаар доошилж шал руу хоосон ширтэнэ. Тэр дотроо үхэж байлаа. Хэтэрхий өндөрт доошоо харахаа мэдэхгүй дүүлж байсан шувуухай огцом унаж газар шаах шиг болов. – Би нээрээ юу бодож байсан юм бол доо? Би ингээд явья даа… – Мөнхөө, хоёулаа

зүгээр л өмнөх шигээ байж болно шүү дээ! – Чамд тэгэж хэлэх амархан байгаа л даа. Би гэж чиний хажууд яг л хиймэл дагуул шиг. Хэрэгтэй үед чинь гарч ирээд, хэрэггүй үедээ зайлаад өгдөг. Мангар Мөнхөөгөөр охиноо харуулаад өөрөө залуустай болзоод л… Ямар нэг асуудал гарвал “Ө нээрээ Мөнхөө бий шүү дээ!” гээд их санаа амар юм. Уйдсан үедээ сэтгэлийг нь уяраасан үг хэлж үнсчихээд л… Чамд бүх юм арай л амар байгаа юм биш үү? Намайг уучлаарай, гэхдээ би лав цаашдаа

өмнөх шигээ байж чадахгүй! – Чи уучихсан байгаа юм уу? – Тэгсэн! Яадаг юм! Чамд гэрлэх санал тавих гээд бага зэрэг зориг орохын тулд тэр шилэн хоргонд чинь байгаа вискинээс жоохон уучихсан юм! Чи хүссэнээрээ амьдар. Би ч мөрөөрөө амьдарья…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *