Home Өгүүллэг “ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “5-р хэсэг”

“ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “5-р хэсэг”

0 second read
0
1
1,686

Хэдхэн минутын өмнө Ану “юу ч хийж бүтээгээгүй” гэдэгтээ урам нь хугарч өөрийгөө жинхэнэ “арчаагүй амьтан” хэмээн итгэчихсэн байсан ч, төрсөн охиндээрээ сард нэг авах зуун мянган төгрөгний

төлөө л ирж буй Улаанааг хэлсэн болохоор нь бага ч гэсэн өөрийгөө үзэн ядахаа больж, харин охиныхоо төрсөн ээжид ёстой л харахын эцэсгүй болтлоо дургүй нь хүрч хорсож байв. Ану түүнд юу гэж

хэлэхээ ч мэдсэнгүй увайгүй дальдчих харц нь хаана ч тогтохгүй ийш тийш гүйлдэж байгаа нь улам л уурыг нь хүргэв. Улаанаа ямар нийгэмд, ямар айлд төрж өссөн нь, яаж сэтгэх нь мэдээж Анугаас тэс

ондоо гэдгийг тэр ойлгож байв. Тэрээр бодож бодож: – Зуун мянган төгрөгний төлөө ирсэн юм бол би тэр мөнгийг чинь чамд зүгээр өгчихье. Чи охиноо авах шаардлагагүй. – Нээрээ юу? – Улаанаагийн нүд

нь сэргэж, инээмсэглэл тодруулан сөөнгө хоолойгоо шахан асуув, – Нээрээ, нээрээ. Май, – хэмээн улаан арьсан түрийвчнээсээ таван ширхэг хорин мянгатын дэвстэрт гарган шилэн ширээндээр

гулгуулав. Улаанаа тэр дор нь шүүрэн авч халаасруугаа чихээд, – Ээ гялай, ээ гялай. За баярлалаа чамд! – гэсээр гараад явчхав. Энэ нь хоёр талдаа ашигтай тохиролцоо байв. Ану Улаанааг гармагц архины эхүүн үнэрийг зайлуулхын тулд бүх цонхоо нээн агаар оруулав. Тэр мөчид Мөнхөө ч ирж, Энхжин ч нөгөө өрөөнд сэрснээр амьдрал хэвийн хэмнэлдээ оров. – Чи ямар удаваа! Тэгэхдээ чи ирээгүй байсан нь ч болсон юм. Би асуудлыг ганцаараа шийдээд зохицуулчихсан юм чинь! – хэмээн Ану дөнгөж нойрноосоо сэрсэн бяцхан Энхжинг тайвшруулангаа бахдалтайгаар өгүүллээ, – Харин тийм ээ. Удсанд

уучлаарай. Би яг гай нь таарсан юм шиг хотын захад байж таараад, чамаас зурвас авангуутаа чадахаараа л хурдан ирлээ. За тэгээд юу болсон юм бэ дээ? Ану болсон бүгдийг бүр бага зэргийн хэтрүүлэгтэйгээр Мөнхөөгийн нүдэнд харагдтал ярьж өгөв. – Тэр ч өөдгүй эмэгтэй юм даа… Гэхдээ юу гээч Ану? – Бас юу вэ? Чи яагаад юм болгоноос асуудал харж байдаг юм бэ? – хөмсгөө зангидав, – Асуудлыг олж харсан цагт шийдлийг эрт олж, болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаална шүү дээ Ану минь… – За ямар асуудал гэж? – Энхжингийн төрсөн ээж танайд нэг ирээд мөнгө авчихсан юм чинь болдог юм

байна гэж бодоод одооноос байн байн ирээд үүдийг чинь нүдээд мөнгө авах гээд байх юм биш үү? Архинаас хамааралтай хүн яг тийм л байдаг. Давраад л, давраад л, хэрээ мэдэхгүй давраад л байдаг. – Нээрээ тэгэх байхдаа… Одоо тэгээд нүүх ёстой гэж үү? – Тэрнээс болж нүүнэ гэхээр арай л … Дахиад ирвэл цагдаад бариад өгчихвөл яасан юм? – Цагдаа юу? … Сонин сонсогдож байгаа ч тэр хүн бол охины минь ээж шүү дээ. Би тэр хүнийг яаж цагдаад барьж өгөх юм бэ? – Ану! Тэр эмэгтэй төрсөн охиноо дөнгөж хэдхэн хоногтой байхад нь танихгүй

айлын үүдэнд үлдээж яваад эргэж хараагүй. Харин эргэж ирэх ганц шалтгаан нь зуун мянган төгрөг л байсан гээд бод л доо! Чи тэр хүнийг өрөвдөж хайрлах нэг ч шалтгаан байхгүй гэдгийг ойлго… – Тийм дээ … чиний зөв. Дахиад ирчхээд ядаргаа болоод байвал цагдаа л дуудаад өгчихье. – Сайн байна. – Мөнхөө бас нэг гуйх зүйл байна аа. Чи өнөө орой охиныг хараад өгөхгүй биз? – Тэгье л даа. Гуйгаад байхдаа яахав дээ… Сүртэй шд… Орой ярилцлагатай гэлүү? – Биш ээ… – Рекламны зураг авалт ? – Үгүй ээ Мөнхөө. Ажлын шугамаар биш ээ.

Намайг нэг залуу болзоонд урьсан юм л даа. Би ойрын нэг жил хүнтэй болзоогүй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ, – Ану яагаад ч юм өөрийгөө буруутайгаар мэдэрч, Мөнхөөгийн өмнө гэлбэлзэж байв. – Аан тэгээд шууд л хэлэхгүй дээ. Явчхаад л ир дээ, – Мөнхөөгийн нүүрэн дээрхи инээмсэглэл бага багаар бүдгэрч харц нь хоосролоор дүүрэв… Ануг болзоонд явах талаар дуугарах хүртэл Мөнхөө яг л мөрөөдлийн амьдралаараа амьдарч байлаа. Хэчнээн хамт амьдардаггүй ч яг л

эхнэр нөхөр, бяцхан охины ээж аав хоёр шиг өнгөрүүлсэн өдрүүд нь түүний хувьд хамгийн сайхан зүүд. Харин Ануг болзоонд явах гээд толиныхоо өмнө гоёж гангалж байх үед Мөнхөө өнөөх зүүднээсээ сэрж байлаа. ———-

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…