Нүүр Өгүүллэг “ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “4-р хэсэг”

“ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
456

Ану ирсэн зочныг гэртээ оруулан юу гэж хэлэхээ мэдэхгүй тээнэгэлзэн зогсоно: – Чи тэгэхээр нэг жилийн өмнө хаалга тогшоод охиныг минь шалан дээр орхиод явсан тэр хүн байх нь ээ? – Тийм ээ. Би ямар

муухай үйлдэл хийснээ танаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болохоор одоо охиныг минь өгчих тэгэх үү? – хэмээн эмэгтэй зандралтайгаар хэлсэн ч Анугийн нүдрүү харж зүрхэлсэнгүй, – Үгүй. Чи надаас шууд

ингэж нэхэж байгаа юм бол би адилхан шууд татгалзаж байгаа хариугаа хэлье. Би чамаас юу ч сонсохыг хүсэхгүй байна. Бас чиний өмнө ямар ч тайлбар тавихыг хүсэхгүй байна. Зүгээр л манай гэрээс

яваад дахиж битгий ир. Манай хаягийг март. Энхжинг минь март. Өмнө нь орхиж явах зүрх зориг хүрсэн юм чинь одоо яагаад болохгүй гэж? – Ану бяцхан зулзагаа аюулт араатнаас хамгаалж буй эмэгчин

шиг аашлан газар тоглох Энхжинг энгэртээ наан тэврэн авлаа. Охины төрсөн ээж хатуухан үг сонссон хэдий ч тэдний гэрийг орхих шинжгүй байв. Орж ирэнгүүтээ суусан яг л тэр газраа, буйдангийн

жижигхэн булан дээрээс үл хөдлөн, шал ширтэж том том нулимс дуслуулан суух нь хэн ч харсан сэтгэл өвтгөм. Тэрээр Ануруу ч тэр, энгэрт нь шигдсэн охин руугаа ч тэр эгцэлж харах зориг хүрсэнгүй, хааяа нэг урсах нулимсаа өрөөсөн ханцуйгаараа шувтарч арчих үйлдлийг л хийж байлаа. Тэр бүсгүй жаргалтай яваа нэгэнтэй төсгүй харагдана. Өнгөө алдаж гандсан үрчгэр биеийн тамирын хослол, хуучирч муудаад зарим хэсгээрээ салж урагдсан пүүз, халааснаас нь цухуйх хугарсан тамхи, шүдэнз… Хөрслөг бор арьс, сэвхтэй ягаавтар хацар нь түүнийг хөдөөнөөс орж ирээд удаагүй оюутан шиг

харагдуулна. Хугарсан шүд, дальдчих харцтай тэрээр сууж байгаа нь ч, ярьж байгаа нь ч дэндүү өөртөө итгэлгүй эв хавгүй мэдрэмж төрүүлнэ. Ану охиноо өөр өрөөнд унтуулчхаад хаалгыг нь хаан охины ээжид халуун цай аягалан дэргэд нь суухад эмэгтэй нэрлэхсэн шинжтэй: – Цайнаас хатуу юм бий юу? Түрүүний бүрдсэн эвгүй уур амьсгалын бага ч гэсэн намжаахыг хүссэндээ Ану эмэгтэйн гуйснаар виски хундагалж өгөв, – Чамайг хэн гэдэг юм? – Улаанаа, – хэмээн хариулхад нь амнаас нь архины эхүүн үнэр сэнгэнэв, – Би чамайг шууд хөөх ёсгүй байсан байх. Тэгэхдээ чи ч гэж чи. Орж ирчхээд юу ч болоогүй

юм шиг охиныг минь надаас тэгэж нэхэж болохгүй. Хичнээн төрсөн ээж нь байлаа ч гэсэн дээ. Гэхдээ одоо хэн ч юу гэж хэлсэн Энхжин бол одоо миний охин. Миний нэрээр овоглодог. Би хэнд ч өгж чадахгүй ээ. Чамд хүртэл өгөхгүй. Хааяа уулзаж байхыг зөвшөөрч бол болно, – Ану тэсгэл алдан дахин уурлалаа, – Би охиноо авмаар байна! – Улаанаа одоо л нэг юм Анугийн нүдрүү харж, чангаар бархирав. Улаанаа Анугаас биеэр арай том бас өндөрдүү харагдах аваад, уур нь хүрсэн үедээ юу ч хийхэд бэлэн харц, атгасан гар нь Ануг айлгаж орхилоо. Сандарч тэвдсэн Ану сэмээрхэн утсаа шүүрэн Мөнхөөрүү мессэж

бичив. “Манайд гялс хүрээд ир. Энхжингийн төрсөн ээж согтуу ирчхээд надаас охиныг минь авна гээд дайраад байна. Би айгаад байна.” – Улаанаа, тайвшир. Охиныг сэрээх нь байна шүү дээ…Сайнаар хэлж байгаа дээр эндээс яваарай. Би цагдаа дуудчихсан. Охиноо хаяж явчхаад одоо гэнэт юу болоод ирсэн юм бэ? – Ану айдсаа нуух гэж хичээн зоригтойгоор дуугарсан ч хоолой нь чичирсээр, – Чи муу сайндаа охиныг минь өсгөсөн юм уу? Надад чинийх шиг баян ээж аав, кино рекламанд тоглочхоор хөөрхөн царай зүс байхгүй мэдэв үү? Чам шиг юугаар ч дутахгүй амьдралтай, ийм тансаг сууцанд шигдчихсэн жаргачихсан хүүхэн байсан бол охиноо би өөрөө өсгөчихнө. Чи

өөрийн сайндаа ингэж яваа юм уу? Новш минь, энэ амьдралд чи өөрөө юу хийж бүтээсэн юм? – хэмээн эмэгтэй учир зүггүй агсам тавьж муухай дуугаар бархиран уйлав… Хатуу ч гэсэн худал биш үгнүүдийг сонсох Анугийн зүрх сэтгэл урагдах шиг болж мөн адил уйлан нүүрээ хоёр алгаараа даран суулаа. Энэ бүх хугацаанд мэдээд байгаа юм шиг хэрнээ хэзээ ч ухаарч байгаагүй, өөр хэн нэгнээс сонсож байгаагүй тэр үгнүүдийг очиж очиж ийм хүнээс сонсож байгаа нь Ануд улам хэцүү санагдана… – Улаанаа, би нэг л юм асууя. Уурлаж орилолгүй

хариулаарай. Би чамд охиноо өгж явууллаа гэхэд чи охиноо сайн өсгөж чадна гэж үү? Надтай байсан нь дээр байгаа биз дээ? Чи ер нь яагаад охиноо гэнэт санаад ирсэн юм бэ? – Би юу? … Хүүхдийн мөнгө зуу болсон гэсэн сургаар л…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *