Home Өгүүллэг “ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “2-р хэсэг”

“ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
0
1,728

Энэ амьдралд Ануд хайрладаг зүйл их байлаа. Жишээ нь баглаа дүүрэн цэцгийн анхилам үнэр, шинэхэн хийлгэсэн маникюр, цусан улаан ултай өсгийтүүд, хамгийн сүүлийн айфон утас, тирамису… Энэ

дунд хүүхэд байдаг эсэх нь эргэлзээтэй асуудал. Үргэлж шүлс нь гоожиж, чангаар уйлж, бааж шээж идэж унтахаас өөр зүйл хийдэггүй тэр бяцхан хүмүүс Анугийн хайрыг татаж байсан удаагүй юмсанжээ.

Хамгийн анх үеэл эгчийгээ ажилд явсан хойгуур нь жаахан хүүхдүүдийг нь хэдэн цаг харах даалгавар авч байхдаа тэрээр мөн ч их хаширч ээ. Нэг нэгээрээ эсвэл бүр хоёул зэрэг уйлж, минчийтлээ

улайж, чарлаж, үсийг нь зулгааж, гар утсыг нь савтай хоолруу хийж, хувцсыг нь заваартуулсан болохоор тэр биз… Анугийн утас дуугарахтай зэрэгцээд хүүхдийн ээлжит уйлаан эхлэх нь тэр. – Байна

уу? Аан Жагаа юу? Би өнөөдөр явж чадахгүй юм шиг байна…Хэн нэгэн манай гэрийн үүдэнд өлгийдсөн нялх хүүхдийг үлдээгээд явчхаж… Үгүй ээ энэ миний хүүхэд биш ээ. Би чамд худлаа яриагүй шүү дээ…

Дийд дийд дийд… Ану болзоот залуудаа хаягдаж, найзуудтайгаа “доргиж авах” сайхан боломжоос хоцрох шалтгаан болсон тэр жижигхэн урилгагүй зочин өрөөгөөр дүүрэн уйлж хайр халамжийг хүснэ. Секунд доль өнгөрөх тусам улам чангарах тэр уйлаан Ануг мөдгүй галзууруулах шахаж Ану тэр бяцхан амьтан руу зэвүүцэлтэй нь аргагүй ширтэнэ. Мэндлээд хэдхэн хонож буй тэрээр огт танихгүй эмэгтэйн бяцхан хөлнүүдээ саван, толгойгоо хоёр тийш эргүүлэн байж ядна. Нялх хүүхэдтэй яаж харьцах, хэрхэн тайвшруулах талаар огт ойлголтгүй Ану юутай ч өлсөж байгааг нь гадарлахтайгаа байв. Магадгүй тэр бяцхан охин хэн нэгний амьдралд гэв гэнэт орж ирэн,

бүх зүйлсийг орвонгоор нь эргүүлж байгаа нь анхны удаа биш. Төрсөн эхийнхээ амьдралд тэр мөн л гэнэтхэн орж ирсэн учраас өөр танихгүй хүний хаалганы үүдэнд хэвтэж байсан нь гарцаагүй. Охины ээж гэгч хүн хэр их эргэлзэж, хэр их нааш цааш буцан байж аргаа барахдаа ядаж баян айлын үүд бараадуулаад орхьё гэж сэтгэснийг бид таашгүй. – Байна уу? Мөнхөө, чи яг одоо манайд хүрээд ирэх боломж байна уу? … Юу ч авчрах гэсний хэрэггүй ээ.. Үгүй ээ байз! Нялх хүүхдийн найруулдаг сүү тэгээд нөгөө сүүг нь дотор нь хийгээд өгөөд байдаг жижигхэн юм чинь юу билээ? Аан тийм угж! ӨБас хэдэн ширхэг

памперс. Хэмжээ нь уу? Хамгийн жижгийг…Өлгий мартав аа! Хурдлаарай. Мөнхөөд Анугийн захиас огт сонин биш байсан бөгөөд гагцхүү Ану түүнрүү өөрөө түрүүлж залгаад бүр гэртээ дуудсан нь хачин баярлууштай үйл явдал байв. Мөнхөө замд таарсан дэлгүүр, эмийн сан гээд нярайд таарсан сүү, живх байж болох бүхий л газраар галзуу юм шиг орж сурагласаар тун удалгүй Анугийн хаалгыг тогшиход нялх хүүхдийн уйлах чимээ түүнийг угтлаа. – Сайн уу Ану? Хамгийн гайгүй гэснийг нь харж байгаад авчихлаа. Нэмээд бас хэрэг

болж магадгүй гээд хэдэн юм авсан, – хэмээн тортой зүйлсийг түүнрүү сунган, – Танай дүү юу? – Заавал хамгийн гайгүйг нь авах шаардлагагүй байсан шд ээ. Манай дүү биш ээ. Энэ бол гудамжний хүүхэд. Маргааш чи надтай яваад энэ хүүхдийг асрамжийн газар өгнө шүү. Үгүй ээ би завгүй юм байна бас тийм газарлуу явахыг хүсэхгүй байна. Чи ер нь ганцаараа яваад өгчих. Бас наад сүүгээ найруулаад энийг хурдхан чимээгүй болгоод өг тэгэх үү Мөнхөө? Би яг солиорох нь! – Гудамжны хүүхэд гэж юу гэсэн үг вэ? Чи энэ хүүхдийг гадаа байхад нь оруулж ирсэн юм уу? – Мөнхөө охины живхийг юун түрүүнд

солингоо, – Тийм биш ээ. Түрүүхэн би гэрээсээ гарах гэж байтал хэн нэгэн хаалга тогшихоор нь нээсэн чинь энэ хүүхэд цамцанд ороолттой уйлаад байж байдаг юм даа! Ямар хачин амьтан нь хүүхдээ танихгүй айлын үүдэнд орхидог байна аа? Муу хүмүүс байсан бол тэр хүүхдийг яах ч байсан юм билээ! Би тулдаа сайхан сэтгэл гаргаж асрамжийн газар өргүүлэх гэж байна. – Ану? – хэмээн Мөнхөө хүүхдийг зөөлхөн тэврэнгээ нааш цааш бүүвэйлэн тайвшруулж байх зуураа Ануруу ширтэн, – Яасан? – Энэ хүүхдийг асрамжийн газар өгөхөөс өөр сонголт чамд бий шүү дээ? – Ямар гэж? – Ану түүнийг юу хэлэхийг нь гадарласандаа уурсан, – Би асрамжийн газруудын талаар их аймаар

зүйлсийг сонсож байсан. Тэнд өссөн хүүхдүүд их л хэцүү амьдралыг туулдаг юм шиг байна лээ. Ану, чи бодоод үз л дээ. Чиний л хаалгыг тогшсон юм чинь энэ хүүхэд чам дээр ирсэн гэсэн үг биш гэж үү? Нэг ёсондоо хувь төөрөг гэж болох байх. Бас асрамжийн газар тийм ч сайхан газар биш шүү дээ! Хоёулаа энэ хүүхдийг хамтдаа өсгөе л дөө! Би зураг төслийн ажлаа дандаа гэрээрээ хийдэг юм чинь чи өөрийнхөө ажлыг тасалдуулах шаардлагагүй. – Өө за! Чи бүр энэ боломжийг алдалгүй надтай гэр бүл болоод авах нь л дээ! Намайг тэнэг хүүхэн гэж бодоо юу? Яасан гэж би энэ хүүхдийн төлөө очиж очиж чамтай амьдардаг юм? – Ану жоохон чимээгүй ярь л даа.

Хөөрхий охин сүүгээ уугаад унтчихлаа…Чи сэрээх гээд байна, – хэмээн шивнэв, – Мэдэхгүй ээ мэдэхгүй. Чамд тийм өрөвдөлтэй санагдаад байгаа юм бол чи өсгөнө үү, асрамжийн газар өгнө үү өөрөө мэд! Наадхаа яг одоо аваад яв! Би гарах ёстой, – хэмээн Мөнхөөгийн хэлэх үгийг огт сонсолгүй хүүхдийн хамт үүдрүү түлхсээр хөөгөөд гаргачхав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…