Нүүр Өгүүллэг “ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “1-р хэсэг”

“ХААЛГЫГ МИНЬ ТОГШСОН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
667

Долоон сарын хорин Оройны 8н цаг 38 минут – Чи яасан ядаргаатай юм бэ Мөнхөө? Зайлаад өг! – Би зүгээр л чамайг хармаар санагдаад … – Харсан бол одоо арилж үз! Өдөржин ажиллаад ядарч байна. Чамаас

болоод хамаг нервээ бас барах нь дутаж гэнэ. – Ану! Чи яагаад улам муухай ааштай болоод байгаа юм бэ? Арван жилдээ хоёулаа хөөрхөн найзалдаг байсан шүү дээ. Чи тэр үед одооных шиг ийм байгаагүй. –

Би чамд нэг юм хэлэх үү? Арван жилд би чамаар бүх хичээлээ хийлгэх гэж л чамтай зууралддаг байсан шд ээ! Чи арай намайг чамд сайн гэж андуурч эндүүрсэн юм биш биз дээ? Хичээл хийхдээ овоо сийрэг

байгаад байдаг тархи толгой чинь ийм юман дээр ажилладаггүй хэрэг үү? – Би мэднэ ээ… За за би явъя даа… Уг нь чиний идэх дуртай тирамисуг өгөх гэж л ирсэн юм. Хэрэг гарвал хэзээд залгаарай. Би ямар

ч үед чиний утсыг авна.– Чиний хэрэг гарна ч гэж юу байхав. Бушуухан явж үз! Бас би тирамисуд дургүй! Мөнхөө сэтгэл гарган авчирсан жижигхэн гоёмсог хайрцагтай бялуугаа барьсаар урамгүй

нь аргагүй гэрийн зүг гэлдэрлээ. Анугаас сонссон сэтгэл өвтгөм үгнээс болж ийнхүү уйлж гутармаар үе түүнд тоолохын аргагүй их ч гэсэн, хэдхэн өдрийн дараа тэр юу ч болоогүй мэт инээмсэглэсээр дахиад л хүрээд ирдэг. Хааяадаа үнэхээр л хөөрхөн царайг нь харчхаад буцахад түүнд хангалттай байдаг бол хааяа түүнийхээ дуртай гэсэн болгоныг нь бариад уулзахыг догдлолтой нь аргагүй хүлээнэ. Энэ бүхэн Мөнхөөгийн сурдаг сургуульд Ану шилжин ирснээс хойш эхэлсэн азгүй хайрын түүх гэж болмоор. Долоо дугаар ангийн сурагч, тооны аварга, онц сурлагатан Мөнхбат тэр нэгэн жилийн есөн сарын нэгэнд шинэхэн шилжин ирсэн сурагч Ануг хармагцаа ямар ч хүнд логарифмын бодлоготой ноцолдож дуусахаас ч илүү сайхан

мэдрэмжийг авснаар анхны бүтэлгүй дурлал гээчийг үзсэн хэрэг. Ихэнх хүмүүсийн анхны хайр арван жилд байхад нь тэгсгээд төгсдөг бол Мөнхөөгийх одоо хүртэл үргэлжилсээр… Долоон сарын хорин таван Оройны 7н цаг 21 минут Баасан гаригын үдэш. Хотын завгүй замуудаар сүлжилдэн давхих машинууд. Зуны догдлолоор дүүрэн дулаахан агаар. Хаа нэгтээгээс эгшиглэх зугаа цэнгэлийн аяз, өнгө өнгийн гоёмсог коктейл, хөгжмын аятай зэрэгцэн анивчах диско гэрлүүд, тамхины утаатай хослох сэнгэнэсэн нимбэгний үнэр, залуу насныхаа цогонд халууцан бүжиглэж буй залуус… Зуны долоо хоног болгоны тав дахь өдрийн ямар ч шоу цэнгээнийг алгасах дургүй Ану найзуудынхаа адил үдэшлэг рүү яаран толиныхоо урд нааш цааш хувцсаа солин холхино. “Энэ даашинз арай л албаны загвартай юм, харин энийг өнгөрсөн тав дахид Зулаагийн төрсөн өдөр дээр

өмсчихсөн, энэ цагаан дажгүй ч юм уу? Өө юу вэ? Дээр нь юм асгачихсан байна шд ээ… Жинсэн шорт, нимгэн цагаан цамцтайгаа л өмсөхөөс. Хувцас авахгүй бол өмсөх юм ч олдохоо байж ээ.” Мянган хувцас дундаас арайхийн сонголтоо хийсний дараа Ану үсээ янзлах гэж мөн л багагүй хугацааг зарцуулж үйлээ үзэж байв. “Өнөөдөр би тасархай харагдах ёстой. Намайг Жагаа ирж авах ёстой шүү дээ. Хэчнээн танилцаад удаагүй ч их дажгүй залуу шиг санагдсан. Бас их гоё машинтай…” Ану үсний индүүндээ хамаг уураа гарган, хатаж амжаагүй чийгтэй үсээ ороох гэж ядаж байтал утас хангинав. “Яаана аа! Жагаа үүдэнд ирчихсэн юм байхдаа? Өө эгч байна…” – Байна, байна. Яасан аниа? – утсаа мөрөндөө хавчуулангаа үсний индүүг гараасаа үл салган ажлаа үргэлжлүүлэв, – Өө чадахгүй ээ, чадахгүй. Би

одоо гэрээсээ гарах гэж байна. Та хоёр хүүхдээ асрагч ч юм уу хөлслөөд харуулж болдоггүй юм уу? … За мэдэхгүй ээ. Би завгүй байна. Ядаж байхад танай бага ямар их уйлдаг билээ дээ? Тийм чимээнд би ядраад байдаг юм. Тасаллаа. Хайртай шүү!” Эгчийнхээ юу гэж хариулахыг ч сонсолгүй утсаа таслаад буйданруугаа шидчих нь тэр. Үеэл эгчийнхээ ой гарамтай хүүхдийн уйлагнах чимээнд “ядардаг” тэрээр шөнийн клубын чанга хөгжимд ядарч байсан удаагүй ажээ… Ану бол дөнгөж нэрт гарч яваа залуу жүжигчин бүсгүй. Жүжиглэх авьяас сайтай, царай зүс нь ч хөөрхөн болохоор сургуулиа төгсөхөөсөө өмнө хэд хэдэн кино, клипний урилга авч амжсан азтай нэгэн. Өдөр ирэх тусам түүнийг гудманд таньж мэдэх, тэр бүү хэл хамт зураг даруулж, гарын үсэг авах хүсэлтэй хүмүүс нэмэгдсээр. Ану багаасаа юугаар ч дуталгүй

эрх танхил өссөн айлын ганц охин. Ээж аав нь алс холын Америкт амьдрах хэдий ч, яг л дэргэд нь мэт охиноо хайрлаж халамжилхыг хүссэндээ сар болгон хэрэглээний мөнгө гэж ахиу хэдэн доллар явуулна. Сургуулиа хүссэн мэргэжлээрээ амжилттай төгсөж, ажлаар тасрахгүй байдаг нь сайшаалтай боловч, найзуудтайгаа наргиж цэнгэх нь хэрээс хэтрээд удаж буйг нь хайрт аав ээж нь мэдэж байгаа нь юу л бол. Тэрээр гэртээ өөрийн гараараа хоол идэж байтугай кофе уухдаа хүртэл үнэтэй кофе шопыг зорин очдог нэгэн. Аав, ээжийнхээ илгээх мөнгөөр тансаг амьдралаа залгуулж яваагаа “бие даасан байдал” гэж андуурсаар олон жил болсон. Ануд ойрын эсвэл хэтийн зорилго, төлөвлөгөө гэж байдаг эсэх нь тодорхойгүй ч, залуу насаа бол харин ч нэг дурсамжтай, гал цогтой өнгөрөөхийг хүсдэг нэгэн. Ямар ч

асуудалгүйгээр найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх, кинонд тоглох, залуустай танилцаж болзох, амттай хоол идэх, дэгжин хувцас өмсөх гээд ямар ч залуу бүсгүйн мөрөөдөлд багтах тэр л амьдрал хариуд нь Анугаас юу ч нэхсэнгүй. Ану гурван цаг бэлдсэний эцэст гарахдаа бэлэн болов. “Яг мартах нь! Үнэртэй усаа цацаатахья…” Гэтэл хэн нэгэн маш яаруу сандруу гаар хаалга тогших нь тэр. Цочиж орхисон бүсгүй: “Жагаа юм байхдаа? Манай орц бас хаалгыг мэдэхгүй дээ?” хэмээн хаалгаа тайлах гэж яаралгүй тольдон зогсож байтал нялх хүүхдийн уйлах чимээ коридор дүүрэн сонстох нь тэр. “Эгч арай хүүхдүүдээ аваад ирж байгаа юм биш биз дээ? Хүн хэлээд байхад чинь дээ” хэмээн уурласаар хаалгаа нээтэл Ану мэл гайхаж орхив. Түүний хаалганы өмнө том хар цамцанд ороосон төрөөд 2–3 хонож байна уу

гэмээр нялх хүүхэд уйлагнан хэвтэж байв. Хэн нэгний мэдрэмж муутай тэнэг тоглоом гэж бодсон Ану шооч найзуудыгаа хаанаас ч юм гараад ирэх байх хэмээн хэсэг хүлээн зогсож, дуудаж хүртэл үзэв. Хэн ч байсангүй. Гагцхүү хүйтэн плитан шалан дээр уйлах тэр нялзрай амьтан “Намайг аваач” гэх шиг нэхэлтэй нь аргагүй уйлж байлаа… Хэдхэн минутын өмнө шоу цэнгээн, найзууд бас болзоот залууруугаа нисэх нь холгүй яарч, догдолж байсан Ану харанхуй хүйтэн коридорт уйлах хэдхэн хоногтой нялх жаал руу юу ч бодох сөхөөгүй ширтэн зогссоны эцэст нэг юм эв хавгүйхэн газраас өндийлгөн тэвэрсээр дулаахан гэрлүүгээ орууллаа. Тэврүүлсэн даруйдаа уйлахаа болих нялх хүүхэд өлсөж буйгаа илэрхийлэн гараа амруугаа хийх нь

өрөвдөлтэй. Ану хүүхдийг зөөлхөн орон дээрээ аваачин өнөөх том хар цамцыг эвтэйхэн суллан тайлбал цаасны хэлтэрхийн дээр бичсэн захиа байх нь тэр: “Сайн байна уу? Би охиноо үнэхээр өсгөж чадахгүй болоод энд үлдээгээд явлаа. Уучлаарай. Сайн хүн болгож өсгөөрэй. Хэрвээ боломжгүй бол сайн асрамжийн газарт өгчхөөрэй” гэсэн байв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *