
Тэр намар сургуулийнх нь харалдаа урд гудманд тогны утаснаас болж айл шатжээ. Ажил дээрээ байсан Энхээ бөөн хар утаа гарахыг хараад “яанаа гал команд нь хурдан ирээсэй” гэж бодоод харихаар хувцсаа
өмсөөд охиныхоо ангийг тарсан эсэхийг мэдэхээр шатаар бууж явтал: -Энхээ багшаа! Хурдлаарай Баярбат түлэгдчихлээ гэж орилох дуу сонсдов. -Юу гэнээ. Хаана? Гэж Энхээ сандран эргэтэл Баярбатын
ангийн охин урд нь орж гүйснээ: -Тэр айл шатаж эхлэхэд манай ангийхан тэр гудманд тоглож байсан юм. Тэгээд айл шатлаа гэсэн чинь гүйж очицгоогоод гэр лүү нь гал орохоос өмнө гэр дэх эд
хогшилыг зөөж байсан юм. Гэтэл гэрийн ард гал авалцаад гэрийнх нь хаяанд байсан дугуй буудаад гал үсрээд Баярбатад наалдчихсан гээд хагас дутуу юм ярихад нь Энхээ яаж овоо ухаарсан юм гүйх замдаа
утсаа гарган Жагаа руу залган: -Хөгшөөн хурдлаарай хүү түлэгдчихлээ. Хурдан сургуулийн урд гудманд хүрээд ир гэж орилоод Баярбат дээр гүйн очвол хүү нь хүүхдүүдийн давхарлаж тавьсан хувцсан дээр

өвчиндөө ёолон хэвтэж байлаа. Ээжийгээ хараад санааг нь зовоохгүй гэсэндээ шүд зуун: -Ээжээ хүү нь гайгүй ээ битгий уйл гэв. Хүүгээ тэврэн авч: -Одоохон аав нь ирнэ. Миний хүү гайгүй биз дээ гээд харвал хүүгийнх нь өмд умайж шатаад арьсанд нь шигдэж орсныг хараад тэвчилгүй: – түргэн дуудаачээ хурдлаачээ. Миний хүүхдэд туслаач муухай орилоод ухаан алдажээ. Түргэний эмч ирэн хүүг нь 100айлд байрлах түлэнхийн төв буюу хуучин гэмтлийн эмнэлэгт авчирчээ. Нейлонон өмд өмссөн байсан нь биед нь наалдаад салгаж авах гэж хамаг л арьсын хуулчихжээ. Энхээ орлиж уйлаад ямарч
нэмэр болсонгүй. Жагаа хүүгээ сахин Энхээг бушуухан явуулав. Энхээ хоол цай зөөн хэд хоног гүйлээ. Эмч Жагааг дуудан: – Арьс нөхөх эмчилгээ хийх хэрэгтэй байна. Таны арьснаас авч суулгах зөвшөөрөл авах гэсэн юм гэснээр Жагаа бага зэргийн хагалгаа хийлгэжээ. Гэтэл эмч дахин түүнтэй уулзаад: – Уучлаарай Батжаргал гуай. Танаас нэг юм тодруулах хэрэгтэй байх юм. – Яасан бэ? хүү маань зүгээр үү. Юу болов хэмээн сандрангуй асуувал. Уг нь эхлээд ээжээс нь асуух ёстой ч танай эхнэр их хямраад байгаа болохоор хэлж чадахгүй байна л даа. Баярбат таны төрсөн хүү яг мөн үү гэхэд Жагаа бас ийм юм болж магадгүй гэж гадарлаж байсан учраас: – Хүү бид хоёрын цусны бүлэг
уг нь адилхан шүү дээ. Яасан болохгүй байна уу. яг миний төрсөн хүү биш л дээ гэхдээ энэ талаар эхнэрт маань битгий дуулгаарай аль эрт өнгөрсөн явдал болохоор дахин тэр талаар сануулмааргүй байна. Хүүд бол бүр мэдэгдэж болохгүй. Та тэгж чадна биздээ гэхэд – Тэгэлгүй яахав. Та арьс нөхөхөөс өмнө хэлэхгүй дээ. Таарахгүй арьс харширалдаад наалдахгүй бөөгнөрч унаад байдаг юм шүү дээ. Таардаг нь болохоор шууд л хөрсжиж эхэлдэг юм. Юм гэдэг их сонин юм шүү дээ. Нууцыг бид хадгалнаа. Харин нөхөх арьс чухал шаардлагатай байна даа гэснээр Батжаргал бөөн бодол болон эмчийн өрөөнөөс гарлаа. хүү дээрээ очоод боолтонд нь оруулчихаад: – Аав нь гараад
тамхи татаад ирье. Минхий хүү битгий их хөдлөөрэй. Аав нь замаараа эмчтэй нь уулзаадхая. – Ааваа! Та жаахан салхинд зогсоод ирээ. Хүү нь дажгүй гээд хүү нь үлдлээ. Жагаа гадаа гарч утсаа гарган дугаарыг нь хийж залгаад: – Байна уу Тулгаа юу хүү гайгүй ээ чи хурдхан надтай ирээд уулзаадхаач. За ирээд залгаарай. За гээд салгалаа. Нэг их удалгүй Тулгаа ирлээ. – За хүү чинь яаж байна, ёстой гайтай юм боллоо. – Арай л гайгүй. Би чамаас чухал юм гуйх гэсэн юм. – Юу вэ хө? Хэл хэл – Танай хадмын урд байдаг нөгөө тракторын жолоочийнх одоо тэндээ байгаа юу – Байхгүй нүүчихсэн шүү дээ. Чи тэднийхээр яах нь вэ? – Их чухал хэрэг байнаа. Тэднийг олох арга байна уу? – Байгаа. Энүүхэн хойно байдаг юм. Чи тэднийхийг таних уу? хоёулаа очиж
уулзая. – Танинаа авгайг нь сайн танихгүй. Нөхрийг нь л мэднэ. – За тэр яахав. Таньдаг л бол болоо гээд Энхээ рүү залгаад: – Өвгөн нь энд ойрхон хүнтэй уулзах ажил гарчихлаа. Чи хүү дээрээ ирээд байж бай гээд буцаж орж хүүдээ хэлчихээд гарч ирлээ. – Жагаа юу болоов ээ? – Тэдний авгайтай уулзах чухал хэрэг байна. – Гэнэтхэн ямар хэрэг гараа вэ? – Тэдний авгайн талын нэг хүн эндхийн эмнэлэгийн том хүн юм байна. Тэгээд л яриулах гэсэн юм. – Тэгээд Энхээг л явуулахгүй. Энхээ л сайн таниндаа. – Энхээд хэлж болохгүй ээ. Чи дуугүй л байгаарай гэж ярьж явсаар тэр хоёр ирэх газраа ирлээ. Тэр хоёр тэдний үүдэнд очоод зогстол нөхөр нь гарч ирлээ. Тулгаа: – За Гэлэгээ ах юу байна. – Юмгүй дээ ямар сонин хүн явж байх юм. – Манай найз. Яагаав Энхээгийн нөхөр Жагаа. Их л чухал ажилтай явна. – Өө за орцгоо л доо. Тэднийд ортол эхнэр нь алга байлаа. Тулгаа: – Танай хүн хаачаав. – Өө манай
хүн толгойт явсан. – Мөд ирэх болов уу? танай хүнтэй л уулзмаар байна. – Оройноос наашгүй байхаа. Эрдэнэтээс дүү нар нь нүүж ирж байгаа юм. Жагаа “ за ашгүй ажил өөрөө л бүтлээ. Миний муу хүү азтай юмаа” гэж бодоод: – Ахаа та яг хаан байгааг нь мэднэ биздээ. Заагаад өгөөч! Одоо гуруулаа хамт явъя тэгэх үү гээд бараг л одоо чирээд гарах нь уу гэлтэй өндөлзлөө. – Би ч үдээс хойш очих нь очно. Одоо жаахан ажил байх юм гээд Гэлэгээ их л гайхсан янзтай Жагаа Тулгаа хоёр руу ээлжлэн харлаа. Жагаа: – Тэгвэл хоёулаа үдээс хойш хамт явъя. Тулгаа миний найз ажилаа бод, би ах хүүг ирээд авчихая, та намайг хүлээж байхгүй юу, би яваад өөрийнхөө тэргийг аваад ирье гээд гарлаа. тулгаа ч Гэлэгээ ч тэр Жагааг яагаад байгааг ойлгосонгүй
гайхаад л үлдлээ. Жагаа Тулгаагаар эмнэлэг хүргүүлж очоод тасаг руу ортол Энхээ ирчихсэн хүү нь өвчиндөө шаналан их л зовиуртай байж байлаа. Энхээ: – Чи хааччихав аа эмч эмч надтай уулзая гээд байна гэхэд Жагаа – Би уулзаад ирье гээд гарлаа. эмч дээр орвол эмч нь: – Ээжийнх нь арьснаас нөхөе дөө гэлээ. Жагаа: – Эмчээ түр хүлээж байхгүй юу. Маргааш өглөө нөхвөл болно биздээ. – Болно л доо. Маргаашнаас хэтэрмээргүй байна гэлээ. Жагаа гүйж орж ирээд Энхээд: – Миний өвгөн хүүгээ хараад байж бай,би машинаа гаргаад айлд очоод ирэе! Хүүгийн шарханд түрхэх тос хэрэгтэй байна. Хамаагүй өргөх гэж байж хөндчихөвөө. Би удахгүй гээд Энхээ юм хэлхийн завдалгүй гараад явчихав. Жагаа гараашнаас машинаа гаргаж аваад шууд л
Гэлэгийнд ирлээ. Гэлэгээг дагуулж гараад явах замдаа: – Танай авгайн дүү Батбаяр байгаа юу? – Байгаа байгаа. Тэрний доод талын дүү нь энд суурьшхаар ирж байгаа юм. Чи манай Павааг таних билүү? – Танинаа танина. Манай хадмыхаар байнга орж гардаг байсан юм. – Тийм л дээ. – Одоо хэдэн хүүхэдтэй вэ? Энд ирсэн болов уу? – Цаадах чинь их оройтож гэрлэсээн. Саяхан шахуу л хүнтэй суусан. 2 охинтой. Хүүхдүүд нь бага бага 5тай 3тай л байна уу даа. Манайхныг бүгдийг авч яваа ганц хүн дээ. Архи дарс уухгүй чанга хүн шүү. Дүүгээ энд суурьшуулчихаад эндэх ажилаа даалгах гэж байгаа юм шиг байна лээ. – Ямар ажил эрхэлдэг юм юм бэ? – Өө олон янзын л юм хийдэг юм. Эхлээд хивсний үйлдвэртэй байгаад дараа нь нөгөөх нь өргөжөөд барилга машин тэрэгний засвар ч гэх шиг Эрдэнэтдээ бол байхгүй юм
байхгүй шүү. – Одоо очиход байгаа болов уу? – Тэр байхгүй бол эд нь яаж наашлах вэ дээ. Өглөө эрт ирсэн байхаа. – За ашгүй дээ. Танай тэр дүүтэй уулзах гэж амь тавин яваа юм шүү дээ. – Өө тиймүү. Ямар хэргээр, үгүй надад ямар хамаа байх вэ? дээ. Очвол уулзаж чадах байхаа гэснээ. – Утасдаад үзэх үү? Гээд утасаа гарган залгалаа. – Паваа миний дүү хаана байна. – Хот орох гэж явна та ирж явна уу? – Очиж явна аа, энд чамтай уулзах гэсэн хүнийг дагуулаад явж байна. – Ямар хүн? Жагаа хажуунаас нь би яръя гээд утсыг нь авлаа. – Байна уу Батбаяр уу? – Тийм байна хэн бэ? – Би Батжаргал байнаа. Өөртээ чинь уулзах гээд Толгойт явж байна. Хаа байгаа газар чинь яваад очиё. –
Ямар Батжаргал билээ. – Уулзаж байгаад болоё. – Би 1-р хорооллын энд явж байна. – Би яваад очиё ойрхон явж байна гээд Жагаа утсыг нь Гэлэгээд өгчихөөд буцаад эргэлээ. Нилээн явж байтал Гэлэгээ : – Паваагийн машин энд байна гээд нэгэн жип рүү заахад Жагаа урд нь очоод зогслоо. – За ахаа баярлалаа. Та эндээс такси бариад явчих гээд мөнгө гаргаж өгчихөөд шууд буугаад Паваагийн машин руу алхлаа. Батжаргал гэхээр хамт ажиллаж байсан хүнээ байна гэж бодоод хүлээж байсан Батбаяр Энхцэцэгийн нөхрийг эхлээд таньсангүй. – За сайн байна уу? гэнэт уулзая гэхээр гайхав уу. та намайг таниж байна уу? – Сайн. Харсан ч хүн шиг гайхаад л байна. – Аргагүй ээ аргагүй тэр үед би ч жаахан хүүхэд л байсан даа. Танай хүргэн ахын зусланд
гардаг байсан Төгсөө гэж айлын охин Энхцэцэгийн нөхөр нь байна л даа. Дүү нь Амраа гэж байсан. – Өө нээрээ тийм байна шүү дээ. За амьдрал ахуй сайн уу тэгээд. Одоо хэдэн хүүхэдтэй болсон. Хадмууд чинь сайн уу. – Сайн сайн хоёр хөгшин одоо тэндээ л байгаа. Манайх хүү охин хоёртой. Энхээ сургуульд ажиллаж байгаа. – За за их сонин хүнтэй уулзалаа. Амраа юу хийж байгаа вэ. Одоо ч том залуу болоо биз. – Амраа маань бурхан болоод удаж байнаа. 10аад жил болж байна даа хөөрхий. 20 хүрсэн үү үгүй юу осолд орсон. – Ээ чааваас ямар харамсмаар юм бэ? ёстой авьяастай хөөрхөн хүү байсан юмсан. Эгчээсээ салахгүй л дагдагсан. Ирэнгүүтээ л Амраагаа олж уулзан гэж
бодож байлаа. харин тийм ээ. Нэг хэсэг Энхээд маань их л хэцүү байсан. Одоо тэгээд яахав. Гайгүй л болж байна гээд Жагаа ирсэн хэрэг зоригоо хэлмээр байвч юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг суув. Батбаяр ч энэ юун тухай асуух гэж байгаа юм бол гэж бодсон ч асууж чадалгүй энэ залуу гайгүй л яваа юм байна. Энхээнээ ч гайгүй яваа гэсэн үг. Уулзалгүй удаж дээ. Одоо хотод байвал уулзахсан.” Гэж бодлоо. Гэнэт Жагаа: – Хүү маань одоо арван таван настай юмаа. Сургуулийнх нь урд айл шатаад юмыг нь зөөж өгч байгаад түлэгдчихсэн тааруухан л байна. Энхээ маань уйлж орилоод учираа ч олдоггүй. Тэгээд л аргаа бараад өөртэй чинь уулзах гэж явна даа гээд санаа алдлаа. – Ээ чааваас би тэгээд туслаж чадах юм болов уу даа. – Чаднаа чадна. Та л тусла.
Муу хүү маань тэнд сүйд болох нь арьсанд нь хөрс суухгүй хэцүү л байна. Арьс нөхөн суулгах гэсэн таарах хүн олддоггүй. – Тэгээд би яаж туслах болж байна. Нэг л ойлгохгүй байна. Яарч сандралгүй тодорхой яриад өгөөч. – Юу гэхээ ч мэдэхгүй л байна. Гэвч одоо үнэндээ өөр арга алга. Юу л гэж ойлговол ойлго дураараа л бол. Хүү маань л эдгэж байвал бусад нь ч яамай гээд Жагаа учир нь олдохгүй юм яриад байхаар нь гайхсан Батбаяр – Ер нь тэр эмнэлэг рүү чинь явбал яасан юм бэ? би юу ч ойлгохгүй байна. Би тэгээд яах ёстой юм бэ? гэвэл Жагаа: – Би ч яахаа мэдэхгүй байна. За ямарч байсан хөдлөе. Би сандраад болохгүй нь. Намайг дагаад явчих гээд шууд буугаад
өөрийнхөө машиныг асаан хөдөллөө. Энэ юу хэлэх гээд чадахгүй байгаа юм болоо гэж гайхсаар дагаж явлаа. Хороололын ойролцоо гарааш руу машинаа оруулчихаад Жагаа Батбаярын машинд ирж суухдаа утсаар ярьж байв. – За миний хүү жаахан л тэсчих, ээждээ утсаа өгдөө. – Энхээ ! маргааш өглөө нөхөлтөнд орно гэсэн сандрах хэрэггүй ээ би эмчтэй нь уулзаад явсан юм. Удахгүй очлоо гээд утсаа таслаад: – Жаахан явж байгаад аятайхан газар зогсчих. Хоёулаа тухтай яръя. Гэхэд нь Батбаяр ч бүр гайхаж хоцорлоо. Тэгээд зогслоо. Жагаа: – Энхээ та хоёрыг би ямар байсныг би мэднэ ээ. Гэхдээ би өөрийгөө та хоёрын дундуур орсон гэж ер боддоггүй шүү. Та зөв ойлгоорой! – Тэр олон жилийн өмнөх өнгөрсөн явдал яах вэ дээ. – Энхээ маань өөрийг чинь явснаас хойш их сэтгэл санаагаар унаж их хэцүү байсаан. Би
өөрийг чинь чи гэх үү та гэхээр нэг л эвгүй юм. – Тэг тэг гэхдээ Энхээ хэдхэн сар л хүлээгээгүй шүү дээ. – Тиймээ. Энхээд хэцүү байсан. Чамайг ангийнхаа Хулантай явснаа нуугаад хэлээгүй, өөрийгөө хаячихлаа л гэж бодож байсан. – Тэр ч тийм л дээ. Гэхдээ л намайг ирэхэд учираа олж болох л байсан. – Хүү маань ээжээсээ ч илүү надад сайн, гэтэл ийм юм болчихоод надад их л хэцүү байна. Гэвч хүүгийнхээ төлөө би юу ч хийхээс буцахгүй. Уг нь хүүд минь ийм юм болоогүй бол чи бид хоёр ингэж уулзах ч үгүй л байх байсан. Миний хүү чинь уг нь чиний л хүү юм шүү дээ. – Юу гэнээ! – Тиймээ. Чамайг явахад Энхээ давхар биетэй үлдсэн юм. Аав ээждээ ч хэлж чадахгүй
учраа олохгүй уйлахаас өөр юм мэдэхгүй хүүхдээ авхуулах гэж байхад нь би эмчээс гуйж байгаад авахуулалгүй миний хүүхэд гэж аав ээждээ хэлээд бэр гуйж очоод л хурим хийчихсэн юм. Энхээ минь ч намайг тэгнэ гэж бодоогүй мэдээгүй уйлаад л байдаг байсан. Гэтэл хүү минь түлэгдээд арьс нөхүүлэх засал хийлгэх гэсэн чинь минийх таардаггүй гээд л нулимсаа барьж дийлсэнгүй буруу харж суугаад уйлчихав. Батбаяр ч гэнэтийн энэ явдалд цочирдоод юм хэлсэнгүй дув дуугүй байснаа: – Аль эмнэлэг вэ? явъя гээд машинаа асаалаа. Тэр хоёрын хэн хэн нь балмагдаад бодол болох хэсэг явснаа: – Энхээ чамайг одоо очиход гайхах байх. Миний арьс таараагүй гэдгийг ч мэдээгүй байгаа.
Уг нь хүүдээ ч гэсэн мэдэгдмээргүй л байна яах вэ? гэж Жагааг хэлэхэд: – Ямар ч байсан би өөрийнхөө чадлаар л туслая. Бусад яриа хөөрөөг Энхээ та хоёр л зохицуулдаа гэхээс өөр юм хэлсэнгүй эмнэлэг дээр ирлээ. Жагаа эмчтэй уулзан маргааш нөхөн сэргээх арьс суулгах мэс засалд бэлэн гэж хэлчихээд хүү дээрээ орвол Энхээ – Яав хө. Тос олж ирэв үү? Тариа хийлгээд унтчихлаа. Хэсэгтээ сэрхгүй байхаа гэхэд нь: – Хоёулаа ойрхон хүнтэй уулзаад ирье гээд Энхээг дагуулан гарахад Батбаяр зогсож байхыг хараад Энхээ зогтуссанаа Жагааг сугадаад чигээрээ гарлаа. Жагаа Энхээг дагуулсаар хойд талынх нь байрны өргөтгөлд байрлах кафе руу ороход Батбаяр ч хойноос нь орж ирээд
ширээн дээр нь суулаа. Жагаа: – Суу хө Батбаяраа! Энхээ өвгөөн! Гайхсны хэрэггүй би сая таараад… Таарах ч гэж дээ. Эгчийнд нь очоод дагуулаад ирсэн юм. – Юу болоод байгаа юм бэ? гэж Энхээг гайхан асуухад – Өвгөөн миний нөхөлтөд өгсөн арьс хүүд минь таардаггүй ээ. Ашгүй Батбаяр хотод ирж таараад би гуйгаад дагуулж ирсэн юм. Батбаяр энэ зуур юу ч хэлсэнгүй. – Тэгээд…тэгээд чи хэлчихээ юу? Гээд Энхээ хоолой нь зангирснаа Батбаяр луу ч эгц харж чадсангүй юу юугүй уйлах нь уу гэмээр боллоо. Жагаа: – Өөр арга байсангүй ээ. Хүүгээ шаналж зовж байхыг хараад сууж чадсангүй. Энхээ юу ч хэлж чадсангүй. Батбаяр: – Би бүгдийг сонссоон. Санаа зоволтгүй ээ. Та
хоёртоо болон хүүдээ туслахгүй яахав. Тэгээд яахав, би өглөө ирэх үү гэхэд Жагаа хүүдээ гэсэн үгийг сонсоод их л эмзгэлсэн янзтай болохыг хараад Батбаярч эвгүйцлээ. Гэтэл Жагаа: – Тэг тэг би эмчтэй ярьсан. Чи дотогшоо орж хүүгээ хармаар байна уу гээд нүдэнд нь нулимс цийлгэгнэхэд – За яах вэ?маргааш л болоё. Дөнгөж сая хүүтэй гэдгээ сонссон болохоор сандраад байна. Гэхдээ Жагаа Энхээнээ та хоёр намайг донор л гэж танилцуулаарай. Жагаа чамд баярлалаа. Ухаантай уужим байж Энхээнээг минь хайрлан жаргааж миний хүүг өдий хүртэл өөрийн хүү шиг авч яван хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж яваа болохоор мэдээж тэр чиний хүү шүү дээ. Хүүг хэн гэдэг вэ? гэхэд түүний чин сэтгэлийн энэ үгэнд хязгааргүй баярласан Жагаа: – Миний
хүүг Баярбат гэдэг. Би нэрийн өгсөн юм. 11-р сарын 15 төрсөн өдөр нь болно. Чамд их баярлалаа гэхэд Энхээ нь Батбаяр луу яг л урьдын адил хайрлан энхрийлсэн бахадсан нүдээр хараад нулимсаа арчихад: – За би явъя даа. Энхээнээ сайн тайвширхаар чинь маргаашнаас ярилцая гээд гарах гэхэд нь Жагаа: – Маргааш өглөө мэс засал хийлгэвэл нөгөөдөр хүртэл хэвтэнэ шүү дээ. Бэлтгэлтэй ирнэ биз дээ. Гэхэд Батбаяр толгой дохичихоод гарлаа. “ 15 жилийн өмнө гомдол бүгд хийсэн арилжээ. Миний энхрий жаахан Энхээнээ минь надад миний төрсөн өдрөөр хүү төрүүлж өгчээ. Гэтэл би эмэгтэй хүн бүр л адил, хэдхэн сар яваад ирэхэд л хүний хүүхэд гаргаад гэж ямар муухай юм
бодож байваа. Талийгаач Амраа дүүтэй нь уулзаад эмнэлэг дээр очиход миний үр л төрөх гэж байжээ. Тэр үед уулзсан бол… үгүй ээ. Энхээнээ минь хэлэхгүй л гэж эхнээсээ бодсон бол тэр үед уулзсан ч хэлэхгүй л байх байсан. Амраагийн: – Аниа Жагаа ахтай нэг их уулзаад байгаагүй мөртлөө л суучихсан гэж байсан нь учиртай байжээ. Би ямар тэнэг юм бэ? өдий хүртэл юу ч мэдэхгүй явдаг. Яагаад Энхээнээ надаас хүүхэдтэй болоод үлдсэн гэж яагаад сар өдрийг нь тооцож бодож байсангүй вэ? ядаж юунаас болж яаснаа ч мэдэхгүй нэг л мэдэхэд салсан улс үрийн ерөөлөөр эргэж уулзах ёстой л байж дээ. Жагаа ухаантай залуу юм. Үнэн ч хайрандаа үнэхээр үнэнч л гэж үүнийг хэлэх байх. Би хүүдээ юу хийж өгч чадах вэ? юу ч чадахгүй.
Харин Жагаа бол бүхнийг чадна. Энхээнээ маань ч энэ хүнтэй өдий хүртэл жаргалтай л явж” гэж бодсоор эгчийндээ иртэл Нараа тосож ирээд: – Юу болсон юм бэ? Энхээгийн нөхөр яагаад чамтай уулзах болов? – Ажил төрлийн асуудлаар уулзсан юм. Юунд нь тэгтлээ сандраав? – Яасан юм бол гэж бодоод бүр гайхчихлаа. Гээд л өнгөрлөө. Тэр эгчдээ баяр баясгалан болон хүүтэй гэдгээ хэлмээр байлаа ч арван таван жилийн турш зөвхөн хоёрхон биеэрээ мэдэж байсан Энхээ Жагаа хоёрын нууцыг хадгалахаар шийджээ. Маргааш өглөө нь Батбаяр яг цагтаа ирлээ. Хүүг нь түрүүлээд аваад орсон байв. Эмчид учрыг нь ойлгуулж тайлбарласан байсан болохоор элдэв юм асууж шалгаасангүй. Энхээ Жагаа хоёр гарч ирэхэд нь тосож очоод
Батбаярыг Энхээ түрэн хүүг Жагаа түрээд нөхөн сэргээх тасаг руу оров. Дундаа шилэн хаалттай зэргэлдээ тасагт орцгоогоод Жагаа хүүгийнхээ шархыг харвал нөхөж тавьсан арьс нь шаргалтаад улаан нялга болсныг бодвол хүн харахтай болсон байлаа. Энхээ Батбаярыг эвтэйхэн түшиж хэвтүүлээд: – Өвдөж байна уу? – Үгүй ээ – Одоохон доо ч гайгүй байх, өвчин намдаах тариа нь гарвал хорсож өвдөөд сүйд болох байх даа. – За гайгүй байлгүй дээ хө хүү дажгүй юу? – Гайгүй ээ маргаашнаас л мэдэгдэнэ дээ. – Чи минь сайн ханьтай таарчээ. – Харин тийм ээ хар багаасаа л зан зангаа авалцсан болохоор… – Надтай төс байна шүү. – …….. – Надад уух юм өгөөч – За май эвтэйхэн сууж байгаад уучих юм идэх үү? – Үгүй ээ – Би одоо хариад хоол цай дөхүүлье. Хамаагүй эхлээд босч болохгүй гэсэн шүү. Жагаа хүү та хоёрын дунд гүйгээд тойглоод байна байх аа. Захих юм байна уу? – Юу ч захих вэ
дээ Жаахан ярьж суухгүй юмуу? Амраагийн талаар сая л сонслоо. Харин тийм ээ муу дүү минь их л эрт явчихсан. Чамайг их ярьдаг байж билээ. – Бид хоёр нэг хэсэг холбоотой байсан л даа. Тэгээд л холбоо тасарсан. Аав ээж чинь сайн уу? – Сайн сайн – Аав чинь надад их тус болж билээ. Сүүлд чамайг эмнэлэгт байхад бас уулзаж байсан. Чамайг төрөх гэж байхад би Амраатай хамт очсон. Чи мэдсэн үү? – Сүүлд нь л мэдсэн төрөх хугацаа өнгөрөөд өвдөхгүй байсан хэр нь та хоёрыг ирээд явсны дараа л өвдөөд төрчихсөн. Чамайг ирэхийг л хүлээж байсан гэж боддог юм. – Чи надад ер хэлэхгүй нуугаад л байх байсан уу? – Тийм ээ – Өөдгүй амьтан бэ? хүү л бид хоёрыг уулзуулсан байна шүү дээ. – За за найз нь явлаа. Жагаагийн сэтгэлд юм хийгээд
яахав гэж хэлээд гарах гэхэд: – Энхээнээ чамдаа баярлалаа. Би чамайгаа мартаж байсан удаа байхгүй шүү. – Би ч гэсэн. Уг нь мартая гэж их боддог ч хүүгээ харах бүрт чи бодогддог гэж ярьж байтал хүүг дугуйтай орон дээр түрсээр Жагаа орж ирээд: – Хэдэн хүнд өвчтөн ирсэн гэнэ. Бид хоёрыг энд ор гэнээ гэсээр орж ирэхэд Энхээ: – Миний хүү гайгүй юу? Гээд хүүгээ өхөөрдөн хамрыг зөөлөн чихэхэд хүү хамраа даран – Ээж дандаа л гээд ээждээ эрхлэх хүүгээ хараад Батбаяр “үгүй ер яг би шүү” гэж бодоод Энхээнээдээ хамраа няслуулж чимхүүлээд л зугтдаг байсан үеэ санан инээмсэглэж байлаа. Энхээг харьчихаад хоол хийгээд эргэж ирэхэд өнөөх гурав маань хөзөр тоглон их л хөгжилтэй хагалгаанд орсон хоёр маань ч өвдсөн шинжгүй сууж байлаа. – Баярбатын бие ч сайжран сахих хэрэггүй
болов. Өдөртөө нэг удаа Энхээ Жагаа хоёрын нэг нь эргэж очоод бусад үед нь утсаар яриад байсан болохоор нэгэнт айх юм ард хоцорчээ. Санасныг бодоход нэг их сорви тогтохгүй эдгэжээ. Хүүгээ эмнэлэгээс гарахаар Батбаярыг гэр бүлтэй нь урья гэж ярилцаж байсан Жагаа Энхээ хоёр түүнтэй утсаар холбоотой байлаа. Батбаяр ч удалгүй эмнэлгээс гарав. Өвлийн хүйт хэдийнэ оржээ. Хүүгийнхээ төрсөн өдрөөр Батжаргалын урилгаар гэр бүлээрээ айлчилан ирлээ. Батбаярын гэргий Солонго гэж нүдэнд дулаахан өөрөөс нь арваад насны дүү сайхан бүсгүй байв. Ихэр гэмээр тэрсхэн хөөрхөн хоёр охин нь дөрөв, зургаан настай ижилхэн хувцасласан охид. Том охиныг нь Энхэцэцэг бага охиныг Отгонцэцэг гэж танилцуулав. Жагаа: – Баяраа
миний хүү нааш ир. Ахдаа ирж үнсүүл миний хүүгийн аминд орсон ачтан шүү гэхэд – Сайн байна уу? ах аа гээд Баярбат Батбаярт ирж үнсүүллээ. Нилээд ярьж хөөрөн нүүр хагарсан тэд биеэ барих аа больж инээд наадам болох үед Батбаяр хундага өргөн босоод: – За эртний танил Батжаргал Энхцэцэг хоёртоо болон хоёр хүүхдэд нь аз жаргал хүсээд хойшид ч холбоотой гэр бүлийн сайхан найзууд байж өөрийн хүүгээс өөрцгүй болсон Баяраа хүүдээ. Энэ өчүүхэн зүйлийг бэлэглэж байна. Одоохондоо энэ компанийг аав нь хариуцаж ажиллуулж байгаад дараа нь хүүдээ шилжүүлж өгөх байх аа гээд хавтастай бичиг баримт гаргаж өглөө. Тэгээд Баярбатыг үнсээд Солонго руу толгой дохиход Солонго аппарат гарган тэр хоёрын зургийг дарлаа. Дараа нь бөөнөөрөө зураг аа авахуулж дуу дуулцгаахад Баярбат хүү гитараа
гарган ирж Амраа ахынхаа дуулдаг байсан дуунуудаас дуулахад Энхцэцэг Батбаяр хоёрын анхны хайрын дурсамжыг хийгээд хөөрхнөөс хөөрхөн дүүг нь санагдуулж нулимс унагахад хүргэжээ. Баярбат хүүгийн тоглож байгаа гитар дээр талийгаач дүүгийнх нь сийлж орхисон “АБЭ” гэсэн үсгийг хараад Батбаяр нэгэн удаа ийм яриа болсныг эргэн санав. – Паваа ах аа хоёулаа гитараа чимэглье – Яаж – Нэрээ бичие л дээ – Юугаар хаана нь бичих юм бэ? – Хадаасны үзүүрээр гэхдээ бүтнээр нь бичихээр онцгүй байх аа. АВВА гэж хамтлаг байдаг шүү дээ. Тэрэн шиг аниагийн нэрний эхний үсгийг сүүлд нь оруулаад АБЭ гэж бичие. Тэгээд гурвуулаа гэр бүлийн хамтлаг байгуулая. – Ёстой хөөрхөн ухаантай сэргэлэн дүү шүү гээд Паваа Амрааг өхөөрдөн үнсэж

билээ. – Сүүлд Батбаяр Баярбат хоёрыг зэрэгцэн авахуулсан зургийг үзэхэд насны ялгаатай л болохоос биш яг л нэг хүн шиг ялгагдахааргүй адилхан ажээ. -Санаанд оромгүй үл ойлгогдох шалтгаанаар холдсон хоёрыг -Санамсаргүй учралаар уулзуулсан уулзвар хүү нь байсан байжээ.
Төгсөв.