Нүүр Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “9-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “9-р хэсэг”

26 секунд уншина
0
0
423

Төрөх хугацаа нь өнгөрсөн ч өвдөхгүй байгаа Энхээг төрөх эмнэлэгийн паталогийн тасагт хэвтүүллээ. Өглөө аав ээж дүү нарынх нь аль нэг нь өдөр оройд нь Жагаа ирнэ. Өдөрт ганц л ирж бай гэхэд хэн нь ч үгэнд

орсонгүй. Хэвтээд тав зургаа хонож байтал эмч орж ирж үзээд: -Өнөө маргаашдаа харзная өвдөхгүй бол тариа хийж сэдээж төрүүлэхээс өөр аргагүй гэжээ. -Тариа хийхэд хүүхдэд нөлөөлөхгүй биз гэж Энхээг

асуухад: -Зүгээрээ. Айх юмгүй гэснийг өдөр Жагааг ирэхэд нь хэлж дуулгаад буцаж ороод байж байтал дахиад эргэлт гэж дуудлаа. Найз нараасаа л хэн нэг нь ирж гэж бодсон Энхээг үүдэн дээр Амраа хүлээн

зогсож байлаа. Нэг л өөр гоё болчихсон юм шиг харагдах дүүгээ үнсчихээд: -Миний дүү ирээ юу? Маргааш л ирэхгүй. Ямар гоё хувцас өмсөө вэ? хэн авч өгөө вэ? гэхэд -Та хэзээ эмнэлэгээс гарах юм бэ? би

танд зөндөө гоё бэлэг авчирсан. Хурдан хүүхдээ гаргаач дээ. Аав бид хоёр өнөөдөр зуслан руу очиж зуух авчирч өвөөгийнд өгсөн. -Өвөө зуухаар яах гэж байгаа юм бэ? -Өвөөгийн хажуу айлын Гэндэн өвөө

нас барсан гэнэ. Байрны гадаа гэр барьж хоол хийх гэсэн зуух байхгүй гээд… -Өө зүайлуул эмээ гайгүй юу? -Гайгүй ээ бүр босоод айлд орж гараад явж байна лээ. -Овоо доо. Эгчдээ юун их юм авчирсан юм бэ? дээ эгч нь хоёр гурав хоногоос төрчих байх аа. Эмч тариа хийж төрүүлнэ гэсэн. -Хурдхан л төрвөл боллоо зүгээр, том гэдэстэй байхыг чинь харахаар сонин харагдаад байх юм. Сониноос Паваа ах ирсэн байна лээ. Би уулзаад ирлээ. Энхээ палхийгээд л явчихлаа. -Чи уулзаад юу гэв? -Юу ч гээгүй ээ. Надад зөндөө гоё бэлэг өгсөн, энэ хувцаснаас эхлээд… яг таарсан байгаа биз дээ. Аав ээж дүүд, бас танд ч бас зөндөө

юм өгсөн. Аав тэр хоёр яриад л байсан, зөндөө удаан ярьсан. -Чамаас юм асуусангүй юу? -Үгүй ээ, өө асуусан юм байна. -Юу гэж байна. -Яагаад Жагаатай суучих ваа гэсэн -Тэгээд чи юу гэв -Мэдэхгүй ээ наадмаар л гэнэт бэр гуйгаад суучихсан эгч уйлаад л байсан тэгээд л суучихсан гэж хэлсэн. Паваа ах чив чимээгүй сонсоод л байсан уйлах гээд ч байгаа юм шиг байснаа шууд гараад аавтай уулзсан. -Чи хэнтэй ирсэн юм бэ? -Хэнтэй ч ирээгүй ээ гэснээ дүү нь нэг л юм нуугаад байгаа юм шиг харцаа буруулаад -За аниа би явлаа гээд босов. Арай ядан хөлөө зөөж тавьсаар тасагтаа ирээд хэвтэв. “яасан юм бол? Хулантай суугаагүй ямарч холбоогүй байсан юм болов уу” гэж

бодохоос хамаг бие нь сулраад ирэв. Юм бодох ч сөхөөгүй гэдэс нь базлаад өвдөж эхлэв. Жагааг орой ирэхэд нь Энхээ өвдөж байв. Жагаатай ч уулзуулсангүй, эмч нар зөвшөөрөхгүй байв. Жагаа буцаж давхиад өөрийн болон Энхээгийн аав ээж дүү нарт дуулгаад эргэж ирлээ. Энхээ өвдсөөр л байв. Тэднийхэн бүгд ирцгээж дор дор оо л сандарцгааж орж гарсаар л… шөнийн дөрвөн цагт эх баригч эмч гарч ирээд: -Энхцэцэг 3кг 300грамм хүүтэй болсон. Эх хүүгийн бие хоёулаа сайн байна гэлээ. Бүгд л баярлалдан дор дороо дэвхцэх шахам Жагаад баяр хүргэцгээж үнслээ. Энэ өдөр 11р сарын 5ны өдөр байлаа. Төрөх орноос тасаг руу шилжсэн Энхээ нэг хэсэг нам унтжээ. Өглөөгүүр хүү

чинь уйллаа гээд сувилагч хүүг нь тэврээд ирэв. Тэр өндийн хүүгээ харвал их даахитай хамар нь Павааг дуурайсан бумбайсан цагаан хүү байлаа. Төрөх орон дээр хүүгээ анх харахдаа сайн анзаарч хараагүйгээ Энхээ сая л мэдлээ. Удалгүй эргэлтээр захиа хоол унд орж ирлээ. Жагаагийн: “Наддаа хүү төрүүлж өгсөн хайрт чамдаа их баярлалаа. Элдэв юм бодож хямралгүй хурдан тэнхрээд гараад ирээрэй. Хүү минь сайн уу? хөхөнд чинь сүү орсон уу? хөхний толгойгоо хагарвал сүүлний халаасан тосонд дүрээрэй гэж ээж хэлүүлж байна. Бид бүгдээрээ л байна. Хүүд маань хэн гэдэг нэр өгөх вэ? гээд маргацгааж байна. Хоёр өвөө аль хэдийнэ баярлаад эхэлчихсэн. Одоо хүргэж өгч

унтууллаа. Энх-Амар юугаа чмэдэхгүй унтаж л байна. Амраа чамайг дуурайсан уйланхай юмаа. Одоо хичээлдээ явна гэнэ. Хань нь хичээлдээ явахгүй хоол цай хийгээд өдөр ирье. Чамдаа би хайртай шүү. Хоёулаа хүүтэйгээ аз жаргалтай сайхан амьдарнаа. Чамайгаа болон хүүгээ үнсэе Жагаа чинь” гэсэн захиаг аваад хариу бичив. “Миний бие сайн та нар санаа зоволтгүй харьцгаа даа. Хүү маань лав л надтай адилхан биш юм. Айлын хүүхдүүд улаан байхад манай хүү л цагаан юм. 3кг 300грамм гарсан. Гэдсэндээ өтлөсөн хүү байна мгэж эмч нар хэлсэн. Хүүхэд гарахдаа аймаар өвддөг юм байна лээ. Ээжийгээ намайг яаж зовж байж төрүүлснийг сая л мэдлээ. Удахгүй

эмнэлэгээс гарах байх аа. Миний хүүд аав нь л нэр өгнө шүү. Хоёр өвөө битгий аавтай нь барьцаад байгаарай. Өлгийний даавуу надад солих унтлагны хувцас авчирч өгөөрэй. Түр баяртай Жагаа чамдаа аав болсонд баяр хүргэе. Гуравуулаа сайхан амьдарнаа” гэж бичээд өгч явуулав. Жагаа түүний захиаг авч уншаад бөөн баяр болоод хөл нь газар хүрэхгүй явлаа. Хүүгийн хүй цөглөсөн ч олон оёдолтой төрсөн болохоор гурав хонож байж эмнэлэгээс гарав. Павааг ирснийг дуулаад өвдсөн Энхээ гэр бүлийнхнийхээ аль нэгийг хүлээж төрдөг гэсэн яриа сонсож байсан болохоороо миний хүү аавыгаа хүлээж байж гэж бодоод өнгөрсөн ч одоо нэгэнт Жагаатай сууж Жагаа ч хүүгээ гэж хөл

алдаж байхад би энэ хүнийг гомдоохгүй сайн хань нь байя гэнж бодсоор эмнэлэгээс гарч гэртээ харихад Жагаа нь хүүдээ тусдаа ор тоглоом гээд баахан бэлэг авч нэг өрөөгөө хүүхдийн өрөө болгон тохижуулчихсан, гэр бүлийнхэн нь бүгд ирчихсэн хүлээж авлаа. Жагаа өглөө хичээлдээ явна. Өдөр ирүүтээ л даавуу угааж Энхээ тэр хоёрыгоо эрхлүүлж байгаад үдээс хойш машинаараа халтуур хийхээр гарна. Орой явбал орлого сайтай л юм гэхдээ та хоёрыгоо санаад ирлээ гэсээр ес өнгөрөөгөөд л ороод ирнэ. Энхээ өдөрт хүүтэйгээ зууралдсаар өнгөрнө. Амраа ирж ноолж ноолж явна. Хадам аав ээж нь өдөрт заавал ирж ач хүүгээ харж үнсчихээд явна. Энхээгийн аав ээж ч

ялгаагүй хаа очиж хүү нь өвдөж зовоохгүй. Шинэ жил ч дөхөж Жагаа жаахан халтуур хийхгээд гарсны дараа хүү нь гэнэт уйлаад эхлэв. Толгойгоо хоёр тийш нь савчаад орилоод байв. Энхээ учираа ч олохгүй дагаж уйлж байтал хадамууд нь орж ирээд хүүг чих нь өвдсөн байна гэж оншлоод тарианы шилэнд халуун ус хийж жин тавиад Жагааг ирэхийг нь хүлээж байгаад ирэхээр нь явцгаав. Өдөржин хүүтэйгээ зууралдаад ядарсан Энхээ нам унтчихаж. Нэг сэрвэл өглөөний таван цаг болж байлаа. Өдийн харвал Жагаа хүү хоёр нь алга байв. Гайхаад нөгөө өрөөндөө орволЖагаа хүүгээ өлгийнөөс нь задлаад нүцгэн чигээр нь цээжин дээрээ хэвтүүлээд чихэн дээр нь

шилтэй жин барьсан чигээрээ хоёулаа нам унтаж байв. Хүү нь доошоо харж бөгсөө тонтойлгоод Жагаагийн цээжийг дэрлэн таатай нь аргагүй унтаж байгааг хараад Энхээ уярч “би чинь ийм сайхан хань, ийм л ийм л өхөөрдөм хүүтэй хүн юм байна шүү дээ” гэх бодол төрж хараад л зогсоод байв. Хүү нь жаахан хөдлөхөд Жагаа сэрчихэв. Энхээг хараад: -миний хөгшин унтахгүй яагаа вэ? хүү бид хоёр дажгүй байгаа биз, унт унт гэв Энхээ хүүгээ сэрээхгүйг хичээн чимээгүйхэн хажуугаар нь хэвтлээ. Та хоёр намайг ганцааранг нь үлдээчихээд энд хоёулахнаа унтаж байх даа яадаг юм бэ? гурвуулаа хамт унтая л даа гэж эрхлэнгүй хэлэхэд Жагаа нэг гараараа хүүгээ тэврээд нөгөө гараараа Энхцэцэгийг тэврэн үнсээд: -За миний хоёр аиин эрдэнүүд

минь, унт унт гээд эхнэр хүүхэд хоёроо энхрийлэн үнслээ. Хүүдээ нэр өгөх гэж тэднийхэн бөөн хөл болцгоов. Энхээ ааваар нь л нэр өгүүлнэ гэснээр Жагаа хүүдээ нэр өгөхөөр болов. Жагаа Энхээтэй зөвлөлдөөд ямарч байсан өөрийнхөө нэрний Батыг оруулна, бодож байгаад өөрөө өгье гэлээ. Хүүгээ өхөөрдөн Памбага гэдэг байсан болохоор нэр өгөх нь ч тэгсгээд хойшлов. Харин чих нь өвдсөнөөс болоод эрүүл мэндийн дэвтэр дэвтэр гэрчилгээг нь авахраа явсан Жагаа хүүдээ Баярбат гэсэн нэр өгөөд гэрчилгээг нь аваад иржээ. Энхээ ч яагаад ийм нэр өгсөнийг асуусангүй. Энэ хүүгийн талаархи нууцыг Энхээ Жагаа хоёроос өөр хэн ч мэдсэнгүй. Жагаа мч сургуулиа төгсөж, Энхээ ч нэг жилийн дараа төгсчээ. Жагаа хэсэг хугацаанд ажилд оролгүй наймаа хийж урагшаа хойшоо явсан боловч Энхээ дургүй байснаас наймаа хийхээ

больж нэгэн орон сууцны компанид инженерээр очжээ. Хүүг таван нас хүрэх үед Энхээ жирэмсэлжээ. Нэгэн удаа Амраа дүү нь ирж хүүтэй нь тоглож байгаад хүүгийнх нь хамраас чимхээд авбал хүүгийн нулимс гоожин хамраа даран зугтаад сүйд болжээ. -Ээжээ энэ Амраа ахыг хар даа, хамар чимхээд байна. -Боль л доо миний дүү. Миний хүүг яах нь вэ? гэхэд дүү нь -энэ их сонин бөв бөөрөнхий юм шиг мөртлөө хөөрхөн хамар шүү. Эгдүү хүрээд байх юм. Нэг л таньдаг хүн шиг… -Юун таньдаг хүн шиг гэж… дүү чинь юм чинь танилгүй яах юм гэснээ Энхээ гэнэт Паваагаа бас хамрыг нь няслаж чимхэдэг байснаа саналаа. Хэсэг хугацааны дараа дүү нь явахдаа: -Аниа! Баяраа

Паваа ахтай адилхан санагддаг юм. Танд тэгж санагддаг уу? гэхэд Энхээ: -Юу яриад байгаа юм бэ дээ миний дүү. Чамд л тэгж санагдаа биз гэхэд -Тийм юм болов уу? та л надад Паваа ахтай чинь адилхан дүү төрүүлж өгнө гэж хэлж байсан болохоор тэр байх даа. Паваа ах яаж явдаг бол, нэг уулзах юмсан гэснээ эгчийгээ хямраах юм хэлсэндээ бантаад: -За за би явлаа. Намайг ийм юм яриагүй гэж бодоорой гээд гарлаа. маргааш нь Амраа Жагаа тэр хоёрыг хоёуланг байхад нь орж ирээд: -Жагаа ах аа! Та өнөөдөр машинаа өгөөч! Би найзуудтайгаа ойрхон хөдөө яваад ирье. Аавын машинаар явах гэхээр ичээд байна гэхэд Энхээ: -Болгоомжтой яваарай! Тэгээд хэзээ ирэх юм бэ? -Маргааш оройдоо л ирнэ дээ гэхэд Жагаа: -Тэг тэг миний дүү гээд өгөөд явуулав.

Гэтэл дүү нь явах замдаа осолдон орчлонгоос үүрд эргэж ирэхгүйгээр явсан байлаа. Даанч их харамсал дагуулан дэндүү залуугаараа ханийн хайр үрийн зулай үнэрлэж амжилгүй хорьхон насандаа амьдрал хэмээгчийн сайн сайхныг үзэж туулсангүй гэнэ цагаахан зан үргэлж инээж элдвийг асууж явдаг цэл залуухан төрхөө үлдээгээд ээж аавыгаа эгчийгээ, зээ дүүгээ орхиод холын холд оджээ. Гитар даран дуулсан дуу, эгчдээ зориулсан мэндчилгээтэй кассетаа төрсөн өдрөөр нь бэлэглэх гээд бэлдсэн байсныг нь цүнхэн дотроос нь олоод Энхээ арай л галзуурчихсангүй. “Хөөрхөн дүү минь дээ яаж байгаа юм бэ? Эгчийгээ орхиод амьдралын баяр баясалийг үзэж амжаагүй байж. Ийм эрт ингээд яваад өгч болдог юм уу? засаж болдоггүй алдаа

онооны минь дэргэд мартагнал болж зуслангийн тэр саруулхан хашаанд хичнээн жаргалтай хүүхэд насыг өнгөрөөсөн билээ дээ. Чиний минь ярьдаг ирээдүй хүсэл мөрөөдөл хичнээн сайхан, бас надад хичнээн сайхныг амлаж байлаа даа. Тэр бүхнийгээ гүйцээхгүй яагаад явчихав даа дүү минь. Төрсөн нутгийн үзэмж шингээд Танхилхан чамайг энхрийхэн болгожээ. Эрдүү сайхан хоолойгоор ийнхүү дуулдаг байсан дуу, зав л гарвал бариад суучихдаг хуучин муу гитараа ориход дүү нь тэр орой хамгийн сүүлд эгчдтэйгээ уулзчихаад холын холд оджээ. Дүүгийнхээ нэрийг орлцуулан охиндоо Амарзаяа гэдэг нэрийг өгчээ. Өөд болоочийг хөдөөлүүлэх үед ахин төрөхийн бэлэгдэл болгож гар дээр нь бэхээр тэмдэг тавьсан нь жаахан охины

биеэн дээр байсанд эгчдээ элгийг минь дэвтээх гэж эргээд үр минь болоод ирж шүү дээ хөөрхий минь “Зүрх минь үргэлж шимшрэх юм Зүүдэндээ л дүүтэйгээ уулзах юм Зөрж өнгөрөх үеийнх нь залуус Зүйрлэмгүй сайхан дүүг минь санагдуулна Харуусал тээсэн зүрх минь Хонгорхон дүүг минь үргэлж бодогдуулна Байж л байвал болох л байсан шүү дээ Бөөрөнхий хорвоо чамайг минь даахгүй гэх биш дээ Сэтгэл сайтай дүү минь Сүү шиг цагаахан мөртэй Дэлхий даахгүй гэх биш дээ Даанч хатуу хорвоо юм даа” —–Жагаагийн хүү Баярбат арван таван нас хүрчээ. Эцэг эхээ зовоолгүй өссөн Баярбат Амарзаяа хоёр сурлага сайтай хүмүүжилтэй хүүхдүүд. Гэртээ амар тайван аж

төрцгөөнө. Баярбат хүү аавтайгаа амь нэгтэй юугаа ч нуухгүй. Ээждээ хэлээгүй юмаа аавдаа л аминчирхана. Ямар сайн даа Мартын наймнаар ангидаа концерт тоглон ээжүүдээ баярлуулж байсан хүүхдүүд дундаас Баярбат гарч ирээд: Би ээждээ хайртай ч бүх хүүхдүүд ээждээ зориулан дуулж байгаа болохоор бас хэдийгээр эмэгтэйчүүдийн баяр болж байгаа ч гэсэн би аавдаа зориулж дуу дуулъя гэхэд ингэнэ чинээ санаагүй Жагаа хүүдээ баярлан уйлж билээ. Аав хүү хоёр нэг удаа зуслангийн байшин засах гэж яваад ирэхдээ машин барьж сурснаа гайхуулсаар ирцгээв. Дүүгээ машины ослоор алдсан тэрэг техник гэхээр айдаг Энхээ Жагаад уурлан: -Битгий хүүхдэд машин тэрэг бариулж эрхлүүлээд бай арай дэндүү юм гэхэд

Жагаа юу ч хэлсэнгүй. Харин хүү нь: -Ээжээ! Би өөрөө сурмаар байсан юмаа. Тэгээд л аавыг гуйсан юм. Тэртээ тэргүй том болоод сурах л юм чинь. Та л өөрөө Амраа ахыг миний насан дээр өвөөгийн машиныг барьдаг байсан гээд л ярьдаг байсан биз дээ. Гэхэд Энхээ юм хэлж чадсангүй. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *