Нүүр Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “8-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “8-р хэсэг”

25 секунд уншина
0
0
430

Жагаатай уулзсаны маргааш Энхээ Нараа дээр очвол “Чамай асууж ярьсан, маргааш орой долоон цагийн иед ярья гэсэн чи ирээрэй” гэжээ. Маргааш нь тэднийд очихоор гарах гэж байтал Жагаа ирэв.

Энхээ: – Би батбаяртай ярихаар гарах гэж байна гэхэд нь: – Орой болж байна. Хамт явъя гээд хамтдаа гарлаа. Батбаяр яг цагтаа ярьсангүй. Нараад хүнтэй яваа гэдгээ хэлтэл айлын хүүхэд даарчихлааоруулаач

гэхээр нь Жагааг оруулж ирээдхамт хүлээв. Буруу ойлгочих вий гэхдээ” манай ангийн хүүхэд, оройтвол хамт явж хүргүүлнэ гэж дагуулж ирлээ.” Гэж үнэнээ л хэллээ. Тэгж байтал Батбаяр залгалаа. –

Байна уу Энхээнээ юу? – Байна аа бие нь гайгүй юу – Гайгүй ээ захиа авсан уу – Авсаан авсан. – Жаахан удахаар л болчихлоо – Харин тийм гэнээ. Ажил чинь гайгүй юмуу? – Гайгүй ээ. Ахын найзын хоёр дүү

тусладаг юмаа. – Хэн юм бэ? – Чи танихгүй ээ. Яасан дуу муутай байх юм бэ? яагаа ч үгүй. Тэгээд яг хэзээ ирэх юм бэ? гээд хоолой нь зангиран уйлах шахав. – Яасан бэ? Уйлах гээд байгаа юм уу? Санаад

байгаа юмуу, битгий санаарай гэж хэлээ биз дээ. Уйлж болохгүй шүү. За юу. – За би нэг юм хэлэх гээд…гэтэл цаана нь хүмүүс хөхрөлдөх сонсогдов. Паваа : – Юу юм бэ? хэл л дээ. Энд хамт байгаа улсууд шоолоод ярьж болохгүй байна аа. – За за болилоо. Би дахиад захиа өгч явуулнаа. Нараа эгчтэй яръя даа Энхээ утсаа Нараад өглөө. Нараа ойр зуурын юм ярьж байснаа “Энд орой болсон байна аа, тиймээ, гайгүй, ангийнх нь хүүхэд гээд нэг хүүтэй ирсэн, тийм, хүргүүлчих байхаа, за би хэлчихэе” гээд утсаа салгав. “Ядаж хайртай, үнсэе, санаж байна, бүр ядахад баяртай ч гэлгүй хажуудах улсууд шоолоод байна гэнэ үү, энэ яг л надад хайргүй болчихож” гэж дургүй нь хүрч Нараагийн хажууд

уйлчихгүйг хичээв. Нараа: – Чамайг оройтчихлоо. Ганцааранг нь битгий явуулаарай л гээд байна. Дараагийн илгээмжээр чамд утас явуулна гэнээ” гээд яриад л байлаа. Энхээ ч тэндээс Энхээ ч тэндээс явахын түүс болов. Гараад хэсэг дуугүй явснаа: – Жагаа чи маргааш завтай юу. – Хичээлээ тараад л завтай яасан. – Эмнэлэг ороё. – Яах гэж? – Хүүхдээ авахуулна аа. – Яасан бэ? тэр муу юу гэж байна. Чи яагаад жирэмснээ хэлээгүй юм бэ? – Юу гээ ч үгүй ээ. Гэхдээ л Хулан намайг мэдээгүй гэж бодсон юмуу хэн юм гэхээр чи танихгүй ээ гээд хэлэх гэсэн чинь хажууд нь юм ярьж чадахгүй байгаа юм уу энд байгаа улсууд шоолоод байна гэхээр нь хэлсэнгүй гээд уйлчихлаа. – Даан ч нэг хөндий яриад байсан юмаа. Би маргааш тарангуутаа хүрээд ирье. Чи

ганцаараа явж болохгүй шүү гэлээ. Энхээг хүргэж өгөөд Жагаа буцлаа. Жагаа бол айлын ганц хүү. Сургуульд байхдаа бүр 5-р ангидаа л Энхээтэй нэг ширээн сууж бараг л тэр үеэс эхлэн Энхээд сайн болжээ. 7-р ангид орсон жилдээ Энхээд үерхэе гэсэн захиа өгөхөд урьд нь бусад хөвгүүдээс захиа авдаг байсан ч хариу өгдөггүй байсан Энхээ “ зөвшөөрч байна” гэсэн хоёрхон үгтэй цаас Жагаад өгснөөр тэр хоёр хаана ч явсан цуг явдаг болжээ. Сургуулийх нь хүүхдүүд тэр хоёрыг яг таарсан хосууд хосоороо, концертонд орсон ч цугтаа дуулж юм юмны түрүүнд л манлайлж явдаг байжээ. Сургууль төгсөх хонхны баяраар юугаа ч мэдэхгүй хэдэн банди нар пиво балгацгаан тэрэндээ зориг

орсон Жагаа Энхээг барьж үнсээд тэрний шагналд нүднээсээ нулимс гойжтол алгадуулаад тэр цагаас хойш тэр үйлдэлдээ балмагдан уулзахаас ч ичиж дөлсөөр хөдөө явж ирчихээд уулзах гэтэл тэднийх зусланд гарсан байжээ. Зусланд хаашаа гарсныг нь мэдэж чадаагүй байсаар зуслангаас бууж ирэхэд нь уулзахад Энхээ нь урьдны Энхээ биш нэг л өөр, өөрийг нь ч тоохгүй өөдөөс нь ч харж ярихгүй байгаад өөрийгөө буруутган явсан нь өөр шалтгаантай байсныг сүүлд Тулгаагаас дуулаад галзуурах шахжээ. Маргааш нь Жагаа Энхээгийнд иртэл Энхээ түүнийг хүлээгээд байж байлаа. Тэр хоёр явсаар дүүргийн

эмнэлэгт иртэл эмч нь байсангүй. Энхээ хувийн эмнэлэг ороё гэхээр нь хувийн эмнэлэгт дээр ирээд Жагаа: – Чи байж бай. Би картыг чинь авч орчихоод асуугаад ирье гэж түрүүлж ороод эмчтэй нь уулзчихаад гарч ирэхдээ: – За чи орж үзүүлчихээд гараад ир би үүдэнд байж байя – Юу гэж байна. Чи юу гэсэн юм бэ? – Юу ч гээгүй ээ үзүүлэх гэсэн юм гэсэн чинь өөрийг нь дууд гэлээ гэв. Энхээ эмчээс зөвшөөрөл аваад орлоо. – Нэр – Энхцэцэг – Нас – 20 – Хэд дэх жирэмслэлт вэ? – Анхных – За орон дээр гар үзлэг хийе. Энхээ үзүүлчихээд эмчийн урд суулаа. – Сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн бэ? – 1сарын 10нд – За за эмч картан дээр үзлэг хийсэн талаараа бичээд: – За Энхцэцэгээ! Жирэмсэн болоод

2сар гаран буюу 9недельтэй болсон байна. Хойшид эмчийн хяналтанд байгаарай!Одоо энэ шинжилгээнүүдийг өг. – Эмчээ! Би хүүхдээ гаргахгүй. – Яагаад? – Би оюутан тэгээд ч хувийн шалтгаан байна. – Одоо болохгүй ээ. Нас чинь ч 20 хүрсэн байна. Тэгээд ч эрүүл саруул залуу хүн гаргах хэрэгтэй. Хойшдоо хүүхэд гаргаж чадахгүй болох ч аюултай. Хордлого ч бага байна. Хоёр сар болсон л бол авхуулж болдоггүй юм – Эмчээ! Та надад тусал л даа. – Туслаж байна гээд хүүхдийг чинь үгүй хийж чадахгүй ээ. Чиний амь насанд ч аюултай. Надаас өөр эмчид ингэж яривал чи хэрэгт орно шүү. Ингэж ёстой болохгүй миний дүү. Одоо дүүргийн эмчдээ очиж хяналтанд ор гээд

Энхцэцэгийг гаргав. Түүнийг гарч ирэхэд Жагаа тосч уулзаад: – За юу гэж байна. – Болохгүй гэнээ гээд Энхээг хувцасны өрөө рүү орох хооронд Жагаа их л баяртайгаар “ За ашгүй миний бодсоноор бүтлээ гээд баярлаж зогссоныг хэн ч мэдсэнгүй. Жагаа Энхээгээс түрүүлж эмч дээр ороод: – Эгчээ! Та одоо орж ирж үзүүлэх охиныг хүүхдийг нь авахуулж болохгүй гээд хэлээд өгөөч – Яасан Найз охиноо жирэмслүүлээ юу? – Харин тиймээ. Аав ээжээсээ айгаад авахуулна гээд байх юм. – Хэдэн настай юм бэ? – Одоо л 20 хүрч байгаа юм. – Гаргадаг л нас шүү дээ. – Харин тиймээ надад туслаач. – Тэгье тэгье. Би хүүхэд гаргуулах л үүрэгтэй. Эмч болохоос устгах үүрэгтэй эмч биш шүү дээ гээд инээмсгэлээд – За найзыгаа оруулчих, би чамд аав болоход

тусалнаа гэжээ. Жагаа: – Баярлалаа гэж гараад Энхээг оруулсан нь тэр байжээ. Гарч ирээд сэтгэлээр унасан Энхээд дэм өгөх гэж Жагаа аль байдгаараа хичээж байв. Энхээ дахин Батбаярынд очихгүй эгчтэй нь ч уулзахгүй гэж бүр мөсөн шийджээ. Сүүлийн үед Жагаа тэднийхээр үргэлж орж гарч Энхээд халамж тавьдаг болжээ. Энхээ ч Паваад гомдсон доо түүнийг ч бодох хүсэл төрсөнгүй. Хүүхдээ яахав аав ээжид юу гэхэв л гэдэг бодол түүнийг зовоож байлаа. Павааг ч ярихгүй тэднийхээр очихоо ч больсныг аав ээж нь анзаарсан ч тэр үед Энхээгийн эмээ тал цус харван Энхээ ээжтэйгээ ээлжлэн асарч байсан болохоор тэгсгээд л өнгөрчээ. Дулааны улирал ирж тэднийх зусландаа

гарсан ч Энхээ явах дургүй байлаа. Шалгалт шүүлэг сургууль соёл гээд ядраад байна гээд элдэв янзын шалтаг хэлсээр байрандаа үлджээ. Зарим үед Жагаа ирж эмнэлэг явахад нь хамт явж сэтгэл санааг нь аль болох тайван байлгах гэж мэрийнээ. Гэдэс нь бага багаар томроод л байлаа. Гэр орныхондоо юу гэхээ мэдэхгүй Энхээ аль болохоор л нэвсгэр хувцас өмсөж байлаа. Зуны сайхан улиралд зусландаа хааяа нэг очдог Энхээ Паваатай тарьсан модоо очиж хааяа усалдаг байлаа. Нэг удаа санаандгүй Нараатай таарвал: – Үгүй чи чинь яагаад таг чиг болчихдог хүүхэд вэ? Паваа үргэлж асуух юм. Цаадах чинь одоо улахгүй ирэх байх. Намар л 9, 10 сарын үеэр ирнэ. Чамаас сураггүй

болохоор бүр боож үхэх гээд чаддагаараа над руу л уурлах юм гэхэд нь: – Хичээл ном ихтэй, тэгээд ч эмээгийн бие тааруу сахиж байгаа гээд өнгөрчээ. Тэр орой Жагааг ирэхэд нь Нараатай таарсан талаараа яриад: – Одоо иртэл нь гэрийхэндээ мэдэгдэхгүй л байх юмсан гэхэд нь Жагаа дуугүй л толгой дохиод өнгөрчээ. Улсыг баяр дөхөж Энхээгийн гэдэс мэдэгдэхүйц болж ирэх үед ээж нь гайхсан нүдээр харж байгаа ч юм шиг аав түүнийг хараад санаа алдаад ч байгаа юм шиг санагдавч хэн хэн нь юу ч хэлсэнгүй. Жагаагаас өөр түүний энэ нууцыг мэдэж байгаа байхгүй болохоор Энхээ түүнийг ирэхэд хамаг зовлонгоо яриж уйлна. Жагаа ч бөөн бодол болон түүний хажууд дуугүй сууж байгаад л явдаг байв. Улсын баяраар бүгд гэртээ бужигнаж өвөө эмээ нь

тэднийд ирээд хонь гаргах юм болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэнэт хашааны нь гадна нэгэн жижиг тэрэг ирж зогсоод 2 намбалаг авгай 2 настайвтар эрэгтэй жолооны араас нэгэн залуу бууж ирсэн нь Батжаргал байлаа. Тэд шууд л байшин руу явж ороод эрэгтэй нь хадаг барин өвөөгийнх нь урд очоод л “ Буга намандаг нь манайд байна Булга зүүдэг нь танайд байна Энэ хоёрыгоо нийлүүлж” гэснээ түгдрээд л – Уучлаарай ёс мэдэхгүй болохоор юу гэдгийг нь сайн мэдэхгүй юм бэр гуйж явнаа гэхэд өвөө нь их л сандран: – Үгүй ээ хүүхээ би мэдэхгүй эцэг эхээс нь асуу гээд хадгийг нь ч авсангүй Энхээгийн аав руу заалаа. Ийм юм болно чинээ зүүдлээч үгүй Энхээгийн гэрийнхэн бүгд балмагдан сандарцгаав. Энэ үед Энхээ хиймэл нуур луу Амраатай

хамт усанд явсан байв. Дүү Амраа нь нэг үеэ бодвол овоо том болсон эгчдээ их тусалж зөвлөдөг болжээ. Нэг л мэдэхэд хөөрхөн дүү нь дуу нь бүдүүрэн их л халамж тавьдаг болоход нь дүүгээ том болж байгааг мэджээ. Тэр хоёр нуурнаас ус аваад буцахдаа Энхээ тарьсан модоо услахаар бага зэрэг зам хазайжээ. Эргээд ирэхэд нь: – Паваа ах та хоёрын мод овоо ургажээ. Би бас усанд явах болгондоо усалдаг юм. Манай ах ч ирэх болж байна даа. Эртээр би утсаар ярьсан. Таныг яаж байна гэж асууж байсан. – Чи тэгээд тэр үедээ хэлэхгүй яасан юм бэ? – Та өөрөө л ярихаар битгий тэр талаар ярь гэдэг биз дээ. Та сүүлийн үед их муухай ааштай болжээ. – Тэгээд юу гэж байна. – Юу гэхэв дээ. Надтай

ярихаасаа илүү таныг асуусаар байгаад л таарсан. – Чи юу гэж хэлэв. – Мэдэхгүй ээ. Таныг их муухай ааштай өөр болчихсон. Таныг явсанаас хойш зуслан дээр ч ирэх дургүй болсон гэж ховлосон. – Тэгээд? – Юу гэхэв дээ. Таныг сайн харж байгаарай. Уурлавал уурлаж л байг. Үгэнд нь сайн ороод байрандаа ганцааранг нь битгий хонуул. Хажуунаас нь битгий салаарай гэж байна лээ. Тэгэхээр нь би таныг намайг загнаад байсанд гомдоод шар Жагаатай уулздаг болсон гэж хэлэх гэснээ больчихсон – Тэгээд хэлэхгүй яасан юм. – Өө аниа та уурлачихав уу, би юу гэж тэгж хэлэх юм бэ? гэснээ манай үүдэнд машин ирчихэж хэн ирсэн юм бол гэж ярилцсаар гэртээ иртэл гэрт баахан хүн ирчихсэн

тэр дунд нь Батжаргал аав ээжтэйгээ ирснийг хараад бүр гайхаад мэлэрч зогсоход Энхээг харсан Жагаагийн ээж: – Алив миний охин нааш ир үнсэе. Одооны энэ хүүхдүүд эртхэн хэлж яриж байхгүй гэнэт тулгаж хэлж сандаргаад гээд Энхээг үнссэнээ хөөрхий минь гэдэс нь цодойгоод хөөрхөн болчихож гэхэд Энхээгийн ээж: – ёстой санаандгүй юм боллоо. Бид ч юу ч мэдээгүй байлаа. Одоо л нээрээ харсан чинь цодгор болчихож гэж их л тэвдэнгүй байлаа. Ирсэн улсад бүгдэд нь үнсүүлчихээд Энхээ учраа ч олохгүй гарч гүйлээ. Гэрийн хаяанд сууж байтал байшингаас Жагаа гараад ирэв. – Юу болоод байгаа юм бэ Жагаа! – Юу гэхээ ч мэдэхгүй л байна. – Чи надтай ярьж зөвлөж

болоогүй юмуу. Надад тусалж байгаа чинь энэ үү – Чи мэдээж зөвшөөрөхгүй шүү дээ. Энхээ тайвшир л даа. Чи хамаагүй уурлаж болохгүй шүү дээ. Хүүхдэд маань муу…. – Чинийх юмуу? Чи яаж байгаа юм бэ? – Чшш… чимээгүй, чи аяар л даа. Хүн сонсчихно. Өөр арга байхгүй биздээ. Наадах чинь чи бид хоёрын хүүхэд. Миний хайран дундаас гарсан юм. – Энхээ! Жагаа ороод ир гэж Энхээгийн ээж дуудлаа. Тэр хоёр гэрт орвол Энхээгийн аав: – За миний хоёр хүү яагаад урьд нь юу ч хэлээгүй юм бэ? гэхэд Жагаа: – Бид хоёр сургуульд байхаасаа л үерхэж байсан юм. Энхээг жирэмсэн болсныг мэдээд хэлэх гэснээ айгаад чадаагүй юм гэвэл аав нь Энхээ рүү нэг их сүрхий том

харснаа санаа алдаад дуугүй болов. Энэ аав дотроо их л шаналж байлаа. << Энэ золигийн хүүхэд Паваа хүүг хол явсан араар ингэж байдаг мөн дүүрчихсэн амьтан юмаа >> гэж эргэлзэх тээнгэлзэх зэрэгцэн байв. Жагаагийн аав ээж авга ах бэр эгч нь бүгд л ам амандаа баярласан үгс ярьцгааж их л баяртай байцгаав. Оройхон хэрд тэд явах болж бэрээ авч явна орхиж явна гээд л маргаан дэгдэв. Энхээгийн аав: – Намар хурим хийх юм бол тэр үедээ л очно биз, одоо явж яах юм бэ? гэхэд Жагаагийн ээж: – Гуйгаад л зөвшөөрсөн юм бол одоо авч явалгүй яах юм бэ? гэж маргахад өвөө нь: – За за ярьж тохирсон улс өөрсдөө мэднэ биз. Уг ёсондоо бол эхний удаа заавал буцаадаг ч одоо өөр болсон үе. Маний үед хурим хийтлээ хадмын босго алхадггүй л

байлаа. Өөрсдөөс нь асуухгүй юу гэхэд Жагаа: – Гэнэт л юу ч мэдээгүй байхад нь ирж сандаргачихаад одоо авч явж яах юм бэ? Тэртээ тэргүй маргаашнаас бид хоёр ирж очин байх юм чинь гээд тэдний маргааныг таслаад гарлаа. тэднийг гарсны дараа ёстой л аянга ниргэж гарлаа. Ээж нь загнаж аав нь юу ч дуугаралгүй дүнсийн, өвөө нь уусан архиндаа халчихсан өндөр нам дуу дуулан эмээ нь бие нь тааруу хэр нь Энхээгийн толгойг илэн: – Эртхэн хэлэхгүй яасан юм бэ? миний хүү нууж болдоггүй юм шүү дээ гээд аргадаж суув. Ээжийгээ юу гэж загнасныг ч Энхээ ойлгосонгүй. Энхээ гадаа гарч дүүгээ хайвал дүү нь алга байлаа. Гэтэл хөөрхөн дүү нь уулан дээр уйлчихсан сууж байлаа.

Дүү дээрээ ирвэл дүү Амраа нь: – Аниа ! Та Паваа ахтай суухаа болиод энэ шар Жагаатай суух гэж байгаа юмуу? Та ирэхээр нь юу гэж хэлэх юм бэ? таны гэдсэнд Жагаа ахын хүүхэд байгаа юмуу? Үнэн юм уу? би Паваа ахын хүүхэд гэж бодсон шүү дээ гээд уйлаад байв. Энхээ дүүдээ юу ч хэлж чадсангүй. тэврээд л уйлаад суулаа. Арай тайвширхаар нь: – Амраа ! Амраа чи эгчийгээ жирэмсэн гэдэгийг мэдэж байсан юм уу? гэхэд дүү нь толгой дохилоо. – Яаж мэдсэн юм гэхэд – Зуслангийн автобусанд тантай хамт суугаад та урд суудал дээр сууж байхад хоёр эмээ энэ муу охин царай нь шингэрээд давхар юм байна. Тэгээд хамаг юмаа дараад өмд өмсчихсөн. Одооны энэ хүүхдүүд үү гээд байсан юм.

Тэгээд л хараад байсан чинь нээрээ таны гэдэс томроод л байхаар нь би Паваа ахыг ирэхэд дүүтэй болсон байна гэж их баярласан гэснээ Энхээг дуугүй байхаар нь босоод явах гэхэд: – Амраа! Эгч нь дүүдээ Паваа ахтай нь адилхан хөөрхөн дүү төрүүлж өгнө өө. Тэгээд миний дүү Паваа ахтайгаа адилхан сайн ах болоорой гэхэд дүү нь бас л дуугүй, Энхээг халамжилж хөтөлж явдаг дүү нь харанхуйд орхичихоод яваад өглөө. – Маргааш нь Энхээ их л зориг гарган Нараатай очиж уулзлаа. – Миний дүүгээр юу байна даа. Бие нь гайгүй юу. – Юмгүй дээ эгч ээ танайхаар юу байна – Юмгүй дээ. Хэн хэн нь ярих юм олдсонгүй. Нараа бодвол Отгоогоос бүгдийг сонссон бололтой

байв. – Эгчээ уучилаарай. – Уучилах ч юу байхав дээ. Та хоёрын л асуудал. Та хоёр чинь суух барихдаа тулаад байсан биш билүү. Бид ч тэгж ойлгож байлаа. Цаадахыг чинь л одоо яах бол гэж зовж байна. – Та иртэл нь битгий хэлээрэй. ирээд өөрөө ойлгох байх аа. Тэгээд ч тэр Хулантай хамт явснаа нуугаад л байсан биз дээ гэхэд Нараа: – Миний дүү арай тэрнээс болоод… гэхэд – Тэрний учир дараа олдох байлгүй дээ гэж хэлээд гарлаа. Нараа” энэ хоёр арай Хулангаас болоод муудалцаж салсан юм биш биз дээ. Тэглээ гээд юун ч хурдан өөр хүнтэй болж жирэмсэлдэг юм билээ дээ. Одооний энэ хүүхдүүд айхтар болжээ. “ гэж бодоод “Паваад хэлвэл яадаг бол, ээ дэмий байх ядаж ирэхийг нь

дөхүүлж байж болоё” гэж бодоод үлджээ. Намрын дунд сарын шинийн 17. Энхээ Жагаа хоёрын хуримын өдөр. Энэ өдөр 9-р сарын 14нд таарч байлаа. Тэр хоёрт Жагаагийн аав ээж хоёр нь хороололд хоёр өрөө байр авч өгсөнд нь хуримлаж байв. Нэгэнт л Жагаа шийд гаргаж Энхээ зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй тул тэр хоёр бурханы заасан зургаар л явахаас өөр аргагүй болсон байлаа гэвч тэр хоёр нэг орон дээр унтаж эхнэр нөхөр бололцсон боловч өөр ямар нэгэн дотно харьцаа үүсгэсэнгүй. Жагаа яг л өөрийн хүүхэд шиг түүний гэдсийг гаргаад хөдлөхийг нь харж баясдаг, тос түрхэн энхрийлдэг ч Энхээгийн духан дээр л үнсэн халамжлан хайрладаг байлаа. Тэднийхээр Тулгаа, Отгоо хоёр хүүхэдтэйгээ ирнэ. Зарим үед тэр хоёр тэднийхээр очно. Энхээ

гэхдээ тэднийхээр очих тийм ч их дуртай биш байдаг билээ. Наад зах нь Нараатай таарчихвал яанаа гэж бодно. Тэгээд ч сургуулиасаа чөлөө авч гэрээсээ гарахаа больжээ. Хальтиргаа гулгаа ихтэй байхад гээд Жагаа ч түүнээс салахгүй. 10-р сарын сүүлээр Энхээ төрөх дөхсөн ч өвдөхгүй л байлаа. Гэртээ байж байтал Отгоо хүүгээ дагуулан иржээ. Хагас сайн өдөр байсан болохоор тэднийд ирж угаалга хийнгээ Энхээд хань болохоор ирж л дээ. Тулгаа Жагаа хоёр тэр өдөр Отгоогийн өвөөгийнд очиж идэш хоол авчирхаар Жагаагийн машинтай явсан байв. Тэр хоёр элдвийг ярих зуур дүү Амраа нь ирэв. Жагаа хөдөө явахдаа Амрааг Энхээг өвдөж магадгүй гээд явуулсан байв. Тэр хоёрыг хуримлахад Амраа дургүй байсан ч эгчид нь халамж анхаарал тавьж гэр орноо өөд нь татаж яваа хүргэн ахдаа дургүйцээд ч яах билээ.

Амраа эднийд нэг их ирээд байдаггүй ч сүүлийн үед эгчийгээ төрөх дөхсөн болохоор ойр ойрхон ирэх болжээ. Отгоо Энхээ хоёрыг ярилцаж суух зуур Амраа хүүг нь саатуулан тоглож байв. -Аниа! Жоохон хүүхэд хөөрхөн юм аа. Та хүүхдээ хурдан гаргаач ээ. Тэгвэл би дандаа тоглоно гоё бэлэг авч өгч байнаа. Гээд л хүүхдийг нь эрхлүүлэн тоглож байгааг нь их л өхөөрдөм хөөрхөн байлаа. Энхээ: -Төрөх хугацаа болчихоод байхад ер өвдөхгүй юмаа. Ирэх долоо хоногт өвдөхгүй бол эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн төрөх өө дөхөхөөр айгаад байх юм. -Танай ээж хэр өвддөг байсан юм бол… ээжийгээ л их дуурайдаг гэсэн. Би бол өвдөх өө ч мэдээгүй Тулгаатай дэлгүүр хэсч яваад шээчих шиг л болсон чинь ус нь гарчихсан тэгээд л эмнэлэг дээр ирээд л төрчихсөн. Сайн алхаж хөдлөж байх л хэрэгтэй юм байна лээ. -Харин

тиймээ жаахан алхаж гадуур гарах гэхээр Жагаа хальтраад уначихна. Даарчихна гээд л чирээд ороод ирэх юм.заримдаа ч гадаа өнжмөөр санагдах юм. Үдээс өмнө Жагааг хичээлтэй үед л нуугдан барин жаахан гарах юм. -Жагаа ч ёстой халамжтай нөхөр шүү. Тулгаа ч бас ийм л байсан. Сүүлийн үед хүүгээ эрхлүүлээд намайг ч тоохоо больсон. Тэгэхээр нь уур хүрээд байх юм. Ядаж байхад ойрд бие өвдөөд хэрэг алгаа. -Яасан юм юу нь өвдөө вэ? -Дахиад олчихсоон. -Яанаа одоо Тулгаа мэдсэн үү? -Мэдсээн -Тэгээд юу гэж байна. -Юу гэхэв гарга л гэхгүй юу. Ээжид хэлсэн чинь боож үхэх гээд… Одоо хүүхдэд дарагдаж яах гэсэн юм. Өвөөгийнхөөс очиж идэш хоол дөхүүлэхдээ зарах мах шөл авчирч мөнгө болгоод янзлуул гэсэн. Тулгаа тэгээд л явж байхгүй

юу. -Уг нь гаргачихвал тийм ээ? -Яршиг аа яршиг ядаж тав зургаан жилийн дараа юу юм гэхээс. Одоо бол шал дэмий. Мартсанаас Нараа эгч бас нэг сар гаргаад төрнө гэсэн. Чи мэдсэн үү? -Үгүй ээ тэднийхэн дажгүй юу?. -Дажгүй ээ Паваа одоо ирнэ гэсэн гэнэ. Дээр Нараа эгч бид хоёр өдөржин ярьж суулаа. Чиний л тухай ярих шив дээ. -Тийм үү? Тэгээд юу гэж байна. -Нэг их юм ярихгүй байна лээ. Паваад л зовж байна. Сүүлийн үед цаг агаар нь таарахгүй бие нь өвдөөд, дээр нь чамайг хэлсэн юм шиг байна лээ. Тэндээ архи уугаад хүнтэй муудалцсан ч гэх шиг янз янзын л юм болсон гэнэ. Энхээ энд үерхдэг байсан бандитайгаа суугаад жаргаж байхад миний дүү хүнтэй суусан

хүүхний хойноос архинд орж сүйд болох вий гээд л уйлж байна лээ. -Яанаа, тийм үүюу нь өвдөө юм бол гээд Энхээ хоолой нь зангиран өөрийн эрхгүй нулимс нь цэлэлзээд ирэв. -Та хоёрыг бүр гайхаад байдаг юм. Тийм сайхан байсан улсууд гэнэт салаад Жагаа та хоёрыг суух гэж байна гэхэд би их гайхсан шүү. -Яахав дээ бид хоёр суух заяагүй л байсан юм байлгүй. Найз нь чамд сүүлд учрыг нь яринаа. Одоо жаахан хэвтэе толгой өвдөөд байна гээд өрөө рүүгээ орлоо. Паваагийн талаар сонсоод Энхээ их л хямарч шөнө ч унтаж чадахгүй уйлмаар санагдаж байвч ээжийнх нь: -Үргэлж л усан нүдлэж байдаг аа болиорой. Сайн ч юм болсон муу ч юм болсон үргэлж л уйлж байх юм. Одоо үр хүүхэдтэй болох гэж байж ингэж уйлах муу ёр зөгнөдөг юм

гэснийг санаад тэслээ. Унтаж ч чадалгүй цонхоор харан сууж байтал. Машины гэрэл тусан орцных нь үүдэнд зогслоо. Удалгүй Жагаа Тулгаа хоёр орж ирээд Жагаа: -Миний хөгшин яагаа вэ? өвдөө юу гэж сандрангуй асуув. -Үгүй ээ. Унтаж чаддаггүй, жаахан хямраад… -Хөөх манай хоёр манаач манаж хоносон хүнээ мартаад унтаж байх шив гэж Тулгааг хэлэхэд: -Би тэгэх ч болов уу гэж бодоод яараад байсан нь энэ байхгүй юу. Өвгөн нь шөл хийгээд өгье -Өдий болтол унтаагүй хүн чинь ядарна шүү дээ очоод хэвтэж бай -Үгүй ээ би шөл уухгүй. Та хоёрыг ирж магадгүй гээд халуун саванд хоол цай хийчихсэн. Та хоёр идэж уучихаад унт гэж Энхээг хэлэхэд Тулгаа: -Аргагүй л шинэхэн хосууд байна даа. Сүүүлийн үед бид хоёр дайсны цэргээсээ болж

муудаад бие биедээ ч анхаарал тавьж чадахаа болиод байгаа. Та хоёрыг харсан чинь сайхан байнаа. Маргаашнаас л муу авгайгаа халамжлахаас… гээд Тулгаа угаалгын өрөө рүү орлоо. Жагаа Энхээгийн хажууд ирж гэдсэн дээр нь хошуугаа наан: -Миний хүү ээжийгээ унтуулахгүй яагаад сахилгагүйтээд байгаа юм бэ? аав нь дуу дуулж өгч унтуулая гээд гэдсийг нь илээд Энхээг ор луу нь хөтлөж аваачихад Энхээ “хөөрхий минь дээ хайрандаа үнэнч халамжтай ийм

хүн гэж байх уу, охин сайхан үед минь дурлачихаад онгон биед минь хүрч чадаагүй байж хүний хүүхэд тээгээд ирэхэд минь тосоод авдаг чи минь хаанаас ч олдомгүй сайн хань юм даа” гэж бодоод Жагаад хайр нь хүрч: -Одоо чамайгаа ирсэн юм чинь хүү бид хоёр унтанаа. Чамайг байхгүйд эвгүй юм. Хоолоо идчихээд ир ээ. Хурдлаарай аав гуай гээд инээхэд ийм нандин үгийг сууснаасаа хойш анх удаа сонссон Жагаа бөөн баяр болж “одоо л чи минь намайг ойлгож минийх боллоо” гэж

бодоод Энхээг тэврэн уруул дээр нь үнслээ. Энхээ Жагаатай суусан ч нэг ч хором Паваагаа мартаж байсангүй билээ. Одоо ч Хулантай суугаа биз гэж боддог ч ариун нандин хайраа мартаж байсан удаа үгүй билээ. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *