Нүүр Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “7-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
465

Батбаяр нь яваад хоёр сар гаран болжээ. Энхээ хичээлдээ ядран дээр нь хайртыгаа санаад нүднээс гарч эхлэв. Хоол ундандаа ч муудан унтахаас өөрийг хийхээ байв. Гадуур ч гарахгүй найз нөхөдтэйгөө ч

уулзахгүй. Батбаяр эгч рүүгээ л ярьдаг болохоор Нараа руу гүйж сургийг нь сонсоно. “ Удахгүй ирнэ гэнэ ээ. Наашаа явсан хүнээр илгээмж явуулсан гэнэ. Чи маргаашнаас ирээрэй” гэхэд нь бөөн баяр

болсоор тэр өдөр нь тэднийд иржээ. Нараа баахан хайрцагтай юм задлан захиа зураг үзүүлээд бөөн баяр. Энхээнээд гэсэн хайрцагтай юм өгөхөд нь үзвэл хоёр дүүд нь хувцас, ээжид нь болон өөрт нь гоёлын

зүйлс, аавд нь бас бэлэг гээд тус тусад нь нэрийг нь бичээд боосон байлаа. Бас зураг захиа гарч ирэхэд нь Энхээ илгээмжнээс илүү баярлажээ. Зургийг нь үзвэл хайртай залуу нь инээмсэглээд яг л кино

жүжигчин шиг гоё хувцастай гоё газар авахуулсан байлаа. Зурагны ард талд “Хамгийн хөөрхөн Энхээнээдээ хайртай шүү үнсэе! Хайртдаа дурсгав.” Гэж бичсэн байлаа. Энхээ захиаг нь дараа уншихаар далд

хийв. Өөрийн бэлэгнүүдээ боож далд хийчихээд Нараагийн юмын сонирхов. Тэр зурагнуудыг үзэж суутал нэг л танил хүн харагдах шиг гайхаад лавшруултал Паваагийн үерэхдэг байсан гэж ярьж байсан Хулан…. – Нараа эгчээ! Энэ хэн бэ! – Аан Хуягаа ахын найзынх нь дүү. Паваагийн ангид байсан юм. Энэ ахын найз нь. Сая явахдаа хамт явсан юм. – Тиймүү. Энэ ямар гоё газар вэ? гэж хэлэхдээ Энхээгийн хоолой нь зангирав. Их л гоё өрөөнд амттан өрсөн ширээний ард Паваа Хулангийн мөрөн дээр гараа тавиад өрөөсөн гартаа пиво барин зургаа авахуулжээ. Энхээгийн нүдэнд нулимс тороод өөр юм ч олигтой сонирхож чадахгүй: – Эгчээ! Би одоо явлаа. – За за миний дүү,

такси бариад явчих. Аав ээждээ өгөөрэй гээд зуун доллар өгөхөд нь – Яах юм бэ? Эгчээ! Бэлэг нь л болно гэхэд – Битгий маяглаад бай. Манай бэр болчихоод одоо нэрэлхэх хэрэггүй. Ирэх долоо хоногт наашаа яриад чамтай цаг тохирч ярина гэсэн шүү гэв. Энхээ тэднийхээс гараад шууд гэртээ ирвэл аав ээж дүү нар нь бүгд байв. Том хайрцагтай юм тэвэрч ороод гайхсан тэдэн рүү эгц ч харсангүй. – Паваа ах бэлэг өгч явуулж… та нарийн нэрийг бичээд боосон байна лээ. Миний бие өвдөөд байна, унтлаа гээд эргэснээ өө нээрээ энийг та хоёрт өг гэсэн байна лээ гээд түрийвчнээсээ мөнгө гарган өгвөл ээж нь:

– Хүүе овоо л хүү байна. Өөриймсөг гэдэг нь гэвэл аав нь: – Би чамд хэлээд байхад чи л л тоохгүй байсандаг гээд их л бардаж инээж хоёр дүү нь ч бэлэг рүүгээ дайраад ухаангүй байлаа. Энхцэцэг өрөөндөө ороод захиаг задлаж унших гэснээ гэнэт дургүй нь хүрээд далд хийв. Нойр нь ч хүрэх шиг. Усанд орох гэж вааннд ус тосоод өрөөндөө орж захиаг аваад угаалгын өрөөндөө орлоо. “ Сайн сууж байна уу? миний хонгорхон хөөрхөн хайрт минь. Холын газраас чамайгаа санан үргэлж зүүдэндээ уулзан хурдхан л гүйгээд очмоор байна аа. Чи минь хичээлдээ гүйж л байна уу? миний хөөрхөн Амраа, эрхийн тэнэг Энх- Амар хоёр миний хайртын үгэнд орж байна уу. аав ээж хоёр чинь

сайн уу.аавд чинь их л баярлах юм. Хэрэв чамтайгаа уулзаж чадалгүй ирсэн бол галзуурах л байлаа. Чи минь хичээлээ сайн хийгээрэй. Би энд ажилд орсон зургаан сарын гэрээ хийсэн болохоор есөн сараас нааш очихгүй шиг байна. Хуяг ахын авгай энд удсан болохоор хэл ус мэдээд их л тус болох юм. Ахын найз Хүрлээ дүүтэйгээ бид гурав энд нэг газар ажилд орсон. Ах авгайтайгаа өөр хотод байгаа. Хамаагүй явж уулзаад байж болдоггүй юм байна. Хэлтэйгээрээ ах эгч хоёр л амралтын өдөр манайд ирж өнждөг юм. Цаг агаар нь үргэлж дулаан болохоор даарч хөрөхийн зовлон байхгүй юм. Өвөл болдоггүй ийм газар байхаар хайртыгаа их санах юмаа. Чи бид хоёрт зуны улирал л

сайхан. Тиймээ хайртаа. Миний хайрт намайг битгий их санаарай. Найз нөхөдтэйгөө уулзаж гадуур гарч байгаарай. Би ч чамайгаа санахгүй байхыг хичээнээ. Болдог бол чамайгаа үнсмээр л санагдах юм. Зарим үед зүүдлээд шөнө сэрчихээд унтаж чадахгүй гадаа гарч зогсдог. Тэгж байгаад орж ирэхээр сайхан унтдаг юмаа. Нараа эгчид би хэлчихнэ. Чи байн байн очиж байгаад утсаар яриарай! Дараа илгээмжээр чамдаа утас явуулна аа. Тэгвэл өдөр болгон ярьж байсан ч болно. Тиймээ. Чамайгаа их санаж байгаач би тэснэ ээ. Чамдаа дандаа захиа бичиж байна аа. Чи ч гэсэн надад захиа бичиж зургаа өгч явуулаарай! За түр баяртай. Миний хайртаа хайртай шүү. Эгч дээр ойр ойрхон очиж байгаарай! Чамайгаа өвөртлөөд жаахан хүүхэд шиг тас

тэврээд унтахсан. Үнсэе! Энхрийхэн хөөрхөн Энхээнээдээ Паваагаас нь.”гэсэн захиа байлаа. – “Муу тэнэг юу гэнэ вэ? есөн сар хүртэл ирэхгүй гэнэ үү. Одоо дөнгөж гурван сар гарч байна гэтэл яаж есөн сар хүртэл хүлээх юм бэ? яагаад тэр муу Хулантай явснаа хэлэхгүй байгаа юм бол Хүрлээ дүүтэйгээ бид гурав хамт ажиллаж байгаа гэнэ үү? Ах нь тусдаа тэр гурав л хамт байгаа юм байна. Шөнө унтаж чаддаггүй ч гэх шиг тэнэг хүн хуурч байгаа юм байх даа. Битгий санаарай санахгүй гадуур гарч байгаарай гэнэ үү. Өөдгүй амьтан намайг хаяж байгаа юм байна л даа. Тэр Хулантай уулзаагүй гээд л байсан. Уулзаад надад ч хэлэлгүй хамт яваад өгснийгөө яах гэсэн юм бол. Хоёр ах нь

найз л юм бол ядаж хамт явах болчихлоо. Миний хайрт элдэв юм бодож болохгүй шүү гэж болно шүү дээ. Тэгсэн бол би юу гэж ийм элдэв юм бодож байх юм бэ? яг л сургуульд байхдаа хамт зурагаа авхуулахдаг байсан шигээ их дотно авхуулсан байгаа юм даа” – Энхээ ийн бодоод түүнд гомдон баахан уйллаа. Толгой тархи нь өвдөөд маргааш нь хичээлдээ ч явж чадсангүй аав ээж нь сандран эмчид үзүүлье гээд түргэн дуудахад нарийн шинжилгээ хийлгэ гээд олигтой юм хэлсэнгүй явчихав. Энхээ эмнэлгээр явж эхлэв. Хэсгийнхээ эмчид үзүүлтэл дүүрэг рүү оч гээд тэнд нь очтол шинжилгээ хийлгэх шаардлагын дагуу шинжилгээ өгч хариуг нь аваад очтол жирэмсэн байна гэлээ. – Энхээд газар тэнгэр нийлэх шиг л санагдав. “одоо яанаа ээж аав мэдвэл сүйд болно доо сургуулиа төгсөөгүй байж байдаг яах вэ?” гээд л элдвийг бодов. Эцсийн найдвар хамт ажилладаг байсан эгч

дээрээ зөвөлгөө авах… өөр хэнд хэлж яах учираа олсонгүй. Хамт ажилладаг байсан Бадмаараг гэх тэр эгчдээ Паваатай танилцсанаас авхуулаад л бүх нууцаа ярьдаг байжээ. Очоод бүх учир явдлаа ярьж захиаг нь хүртэл үзүүлэв. Тэр эгч нь хоёр хүүхэдтэй нөхөртэй хэрнээ шефф байгууллагын ЦИСийн багш ахтай нууц амрагийн холбоотой байлаа. Тэр энхээгээс бүгдийг сонсоод: – За Энхээ минь ингээд эцэггүй хүүхэд тэврээд үлдэж дээ. Нэгэнт тэнд очсон хүн тийм хурдан ирэхгүй ирээд ч яах юм. Амандаа орсон тосыг хэлээрээ түлхэнэ гэхчээр тийм ховор боломжийг ашиглаж явсан хүн дор хаяж гурван жил ажиллахгүй гээр эргэж ирнэ гэж юу байхав. Тийм тэнэг ч хүн биш биз. Тэгээд ч урьд нь явж, учирч байсан хүүхэнтэйгээ хамт байгаа хүн чам зэргийн охиныг одоо мартаж байгаа тэр нь ойлгомжтой байлгүй. Юун бэлэг сэлт?. Тийм юманд хууртаад чи. Эхний үед эцэг эхийг чинь

мэддэг болохоороо л араас хэл ам гарах вий гэхдээ л хуурч байгаа юм. Чамаэйг жирэмсэн гэвэл яг итгэж харагдаач үгүй л гэж гүрийнэ шүү дээ. Одоо наадахаа хурдан авахуул. Аягүй бол ийм юм болно гэж бодоод мөнгө хүртэл явуулсан юм байгаа биз. Эсвэл одоо бага дээр нь өөр хүнтэй суудаг юм уу яадаг юм. Өөр арга байхгүй анхны хүүхдээ авахуулвал ахиад хүүхэдтэй болох боломжгүй болдог аюултай. Тэгэхээр одоо яадаг юм байгаа юм. Нөгөө нойтон хамуу чинь байгаа юу? Уулзаж байгаа юу? – Жагаа юу? Ер уулзаагүй ээ. – Тиймээ тийм тэрэнтэйгээ эртхэн наалдаж ав. Өөр арга байхгүй. – Яаж дээ. Огт уулзахгүй байснаа… тэгээд одоо найз охтинтой болсон байлгүй. – Чамд сайн нь үнэн л юм бол салгаад л суучихгүй юу? Гэж зөвлөхөд нь Энхээ яахаа ч мэдэхгүй хий дэмий л уйлахаас өөр яаж ч чадсангүй. хэдэн

өдөр эмнэлэгээр яваад хичээлдээ ч явж чадахгүй байсаар байтал ангийнх нь хоёр охин ирлээ. – Найз аа явъя. Отгоогийнд очиё! Отгоо Тулгаа хоёр хүүтэй болсон. Өнөөдөр найр хийж байгаа гэсэн чамайг дагуулаад ир гэсэн гэд Энхээ дагуулан гэрээс нь гарлаа. Отгоо Тулгаа хоёрт аав ээж нь хашаандаа том байшин барьж өгчээ. Хүүхэд нь гэж жижигхэн улаан амьтан байлаа. Отгоогийн аав ээж зээтэй болсондоо баярлаад сүйд майд. Ангийнхаа найзуудыг ирсэнд баярласан Тулгаа Отгоо хоёр хүүхдээ аав ээждээ оруулж өгчихөөд хэдүүлэхнээ жаахан бужигналдав. Хоолны үнэр халуун хоёрт дотор нь эвгүйцсэн Энхээ гадаа гарч зогссноо Батбаярын зуслангийн хашаа руу харан урьдын сайхан дурсамжаа бодон зогсох зуур араас нь хэн нэгэн юм нөмрүүлэхэд нь Батбаяр нь ирчхсэн ч юм шиг санагдан эргэж харвал

Батжаргал зогсож байлаа. Тэд хоорондоо юу ярьсангүй хэсэг хугацаанд чимээгүй зогсож байгаад буцаж оров. Энхцэцэг үнэхээр их ганцаардаж яахаа ч мэдэхгүй их л шаналаж байлаа. Орой ч болж явах болоход Энхцэцэг зуслангийн байшингаас юм авах нэрээр найзуудаасаа үлдэж хоцров. Хүүхдүүдийг явсны дараа гарсан Энхээ элдэв бодолд дарагдан гудмаар орон алхаж явтал хэдэн залуус согтуу бололтой ойртож харагдав. Гадаа харанхуй болж байсан болохоор гэнэт айдас хүрч эргээд гүйчихлээ. Тулгаагийн гадаа ирэхтэй зэрэгцээд хашааны үүдэнд Тулгаа хэн нэгэнтэй ярьсаар гарч ирэхийг харвал Жагаа байлаа. – Яасан бэ? Энхээ. – Яагаач үгүй ээ гэснээ Энхээ айсандаа уйлж орхив. – За ороё жаахан тайвширч байгаад яв гээд Энхээг дагуулаад тэд буцаж оров. Тэд хэсэг сууцгаасны дараа Энхээ тайвширч

юу болсноо яриад Жагаад хандан: – Чи тэдэнтэй явалгүй яагаад буцаад ирсэн юм бэ? – Эднийд юмаа орхичихоод… гэв яг үнэндээ найзуудаа автобусанд суулгаж өгчихөөд Энхээг ганцаараа үлдсэнд нь санаа нь зовоод эргээд иржээ. Отгоо: – Чи ер нь хоноод яв. Ямар таниж мэдэхгүй айл байгаа биш. Хоёулаа ярьж сууя ойрд тухтай ч уулзсангүй гэхэд. – Аав ээж санаа нь зовох байх дараа л тэдэнд хэлж ирээд тухтай хоноё гээд хэсэг суусны дараа явахаар болж гарахад Жагаа ч дагаад гарав. Жагаа Тулгаа хоёр байсан болохоор Энхээ Отгоо хоёрт Паваагийн тухай ярих боломж гарсангүй тэднийхээс гараад автобусны зогсоол хүртлэх бүх л зүйлс танил Паваадаа тэврүүлээд зогсож байсан, хөтлүүлээд зугаалж явсан нь энэ газрын чулуу модод бүгдэд нь

шингэсэн мэт ажээ. Энхээ өөрийн эрхгүй уйлж Жагаад мэдэгдэхгүй хичээн сэмхэн нулимсаа арчиж явлаа. – Энхээ! Тулгаа Отгоо хоёрын хүүхэд хөөрхөн юмаа – Харин тиймээ. – Манай ангиас гурав дахь хүүхэд нь төрлөө дөө. Дараа нь хэний ххүхэд гарах юм бол доо хөөрхий. Энхээ санаа алдан бодлогширч: – Хэн нь юм бол доо харин, чи найзтай болсон уу? – Үгүй ээ – Одоо найз бүсгүйтэй болооч дээ. Танай сургуульд эмэгтэй хүүхэд байдаггүй юм уу? – Байдаг л даа гунхасан нь намайг тоохгүй гутлаа чирснийг нь би тоохгүй гээд дл явж байна даа. Тэгээд ч сонирхол алга. – Юун сонирхол алга гэж. Балай юм ярих юм. – Уг нь би чамд л хайртай чамайг л хүлээдэг юм шүү дээ. Чи ямар мэдэхгүй биш… – Чи мэдсээр байж. – Тийм л дээ. Чи ч намайг тоох биш найз чинь гадаад явсан гэл үү? – Тийм ээ. – Хэзээ ирэх юм?. – Мэдэхгүй ээ есөн сард л магадгүй – Мэдэхгүй гэж юу гэж байгаа юм бэ?

чи мэдэхгүй бол өөр хэн мэдэх юм бэ? – ….Энхээ уйлчихав. Жагаа уулзсанаасаа хойш түүнийг ямар нэгэн юманд шаналаад байгааг мэджээ. Түүнийг аргадан мөрөөр нь тэврээд: – Миний найз уйл уйл дотроо онгойтол уйлаад ав. Надаас зоволгүй бүгдийг яриад тайвширч болно шүү дээ. Сургуульд байхад аа чи надад дотроо онгойтол яриад тайвширдаг байсан биз дэ. Түүний энэ үг Энхээг зоригжуулав тэр уйлахаа болиод: – Жагаа хоёулаа нэг газар орж хамт жаахан сууя – Тэгье! Манай авга ах саяхан нэг баар нээсэн юм. Тэнд очиё. Тэр хоёр явсаар Жагаагийн ахын ажиллуулдаг газар нь ирэв. Дөнгөж л баар гэдэг юм нээгдэн хотод ганц нэгхэн харагддаг байсан үе. Тэд тэнд ороод

нэг пиво ундаа аваад суув. – Энхээ чиний бие нэг л базаахгүй байнаа даа. – Тийм ээ ойрд ханиад хүрээд хичээлдээ ч яваагүй – Батбаяр хаашаа явсан юм. – Солонгос – Хэр удах юм? – Лав л зургаан сарын гэрээтэй ажилд орсон гэсэн. – Өө тийм үү уг нь ч удахгүй л юм байна. Та хоёр муудалцаа юу? – Үгүй л дээ. Гэхдээ… гээд л Энхээ хэсэг эргэлзсэнээ дотны, багын минь найз юм чинь гэж бодоод бүгдийг нь ярьжээ. Гэхдээ бас жирэмсэн гэдгээ ч нуусангүй. – Чи тэгээд хүүхдээ яая гэж бодож байна. – Харин яах аа мэдэхгүй л байна. Авахуулдаг ч юмуу гэж бодож байна. – Юу гэсэн үг вэ? Энхээ минь ёстой тэгж болохгүй чи ирээдүйгээ бодсон ч тэр. Дахин хүүхэд гаргаж чадахгүй болчихвол яах юм бэ? – Жагаа тэгээд би яах юм бэ? учираа олохгүй байна шүү дээ. –

Ямарч байсан хэсэгтээ харзна. Эгчийнд инь очоод утсаар ярь чи буруу ойлгосон ч юм билүү. Яриад хүүхэдтэй болсноо хэл. – Харин ээ. Гэхдээ Хулантай явсан гэдгээ яагаад хэлэхгүй байгаа юм бол оо. Үнэн ээ хэл болоно шүү дээ. Энэнд л гомдоод байх юм. – Тэр хоёр ямар ч холбоогүй байж болно шүү дээ. – Одоо биш ч үргэлж хамт байгаад хамт амьдарч байгаа юм чинь хуучнаа сэргээх ч юм билүү. Гэтэл би энд ийм байдалтай байдаг… – Тийм ч юм уу. ямарч гэсэн холбоо бариад үз. Ямархуу байгааг нь мэдээд ав. – За тэгье гээд Энхээг пивоноос уух гэтэл Жагаа хориглон – Олдоод удаагүй хүн болох гэж ядаж байгаа амьтныг хордуулаад яахав дээ. Хүн нэмэгдвэл юу гэдэг билээ дээ. Чи одоо миний үгэнд сайн ороорой гэв. Тэр хоёр гараад Энхээгийн гадаа ирэв. –

За баяртай Жагаа – Баяртай сайн унтаж амарч байгаарай. Батбаярыг чинь иртэл би ойр ойрхон ирж хань болж байвал чи дургүйцэхгүй биз дээ. – Үгүй ээ тэгвэл сайн л байна. – За тэгье ингэхэд олдоод хэр удаж байгаа юм бэ? – Сар гаран л байх. Одоо бараг хоёр сар байх аа. Яасан? – За за зүгээр л асуусан юм. Өөр хүнд ийм гэдгээ битгий хэлээрэй гэхэд Энхээ толгой дохилоо. Жагаа явах гэж эргэснээ эргээд Энхээгийн духан дээр үнссэнээ уйлж болохгүй зоригтой байна шүү. Гээд явлаа. – Энхээ нэг л их ажил бүтээчихсэн юм шиг сэтгэл нь онгойгоод уужираад бие нь хөнгөрөөд ч явчих шиг. – Яг энэ үед Батбаяр солонгос улсын нэгэн жижигхэн хотод амьдардаг байрныхаа тагтан дээр зогсоод тэнгэрийн хаяа руу ширтэн энхрий жаахан хайртыгаа бодон зогсож байлаа. Миний муу уйланхай гүнж намайг санаад баларч байгаа байх даа.

Явахын өмнө уулзахгүй гээд гүрийгээд аав нь туслаагүй бол яах байсан юм бол… янзын хөөрхөн бас зөрүүд золиг шүүгитар дараад л намайг санахаараа хоолой нь зангираад л нулимсаа арчихгүй гоожуулаад дуулж байгаа болов уу. муу Амраа эгчдээ хань болоод л аргадаад хойно урд нь гүйгээд байж байгаа байх даа. Амраа хөөрхөн гэж яаав аа. – Паваа ах аа та миний ах болчих… – Чиний л ах биз дээ – Үгүй ээ та намайг өргөөд авчих – Яаж байгаа юм бэ? яаж болдог юм. – Би ганцхан таны л дүү баймаар байна шүү дээ. Тэгэхгүй бол Энхээнээ аниа, Отгоо аниа, Хасаа эд нар ч бас таныг өөрийнхөө ах гээд байна шүү дээ. Та намайг өргөж аваад дүүгээ болгочихвол ганцхан миний л ах байна шүү дээ. – Ха ха ха хүүхдээ л болгох гэж өргөж авдаг болохоос

дүүг өргөж авч болдоггүй юм шүү дээ миний дүү. – Тэгвэл та аниагийн нөхөр болчихооч – Аан… яаж байгаа юм. – Тэгвэл аниа таныг ах аа гэхгүй нөхрөө гэнэ шүү дээ тэгээд л та миний ах болно – Нээрээ тийм байна шүү дээ. Чи ахдаа ёстой гоё юм зааж өглөө. – Нээрээ юу. Ашгүй дээ тэгвэл би аниагийн ангийн шар Жагаа ирвэл би ахтай болж байгаа манай эгчийн нөхөр Паваа ах гэж хэлээд л уулзуулахгүй явуулчихаж байя. – Жагаа гэж хэн юм бэ? – Аниагийн ангийн хүүхэд. Дандаа аниатай хамт зураг аа авхуулж бүжиг бүжиглэж хүргэж өгөөд л явж байдаг ангийнх нь хүүхэд. Аниаг дуудаад өг гээд л үүдэнд ирээд суугаад байдаг байсанюм. Аниа бас гайгүй байсан юм одоо бол муудсан гэсээн. – Яагаад? Чи яаж мэдэж байгаа юм бэ? – Аниагийн ангийн Цацаа эгч тэр хоёрыг ярьж байхыг сонссон юм. Аниа шар

Жагааг алгадсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш ашгүй харагдахгүй байна гэж ярьж байна лээ гээд л Энхээ Батбаяр хоёрыг зуслангаар зугаалж яваад ирснийх нь дараах нь ярьж байжээ. Бас нэгэн удаа их л уравгар: – Паваа ах аа та надад дургүй юм уу? гэхэд – Яаж байна. Юу гэж дүүдээ дургүй байх юм гэхэд – Та өөрөө дандаа аниатай л усанд яваад намайг тоохгүй зугтаад байна шүү дээ. – Юу гэж дээ миний дүү битгий тэгж бод гэхэд: – Паваа ах аа та битгий эрдэнэтэд байдаг гэр лүүгээ яваарай! – За яаж байгаа юм бэ? тэнд миний аав байгаа шүү дээ. – Таныг явчихаар аниа их санадаг юм шиг байна лээ… гитар дараад дуулж байгаад л гэнэт уйлаад л… тэгснээ нулимсаа арчихгүй инээгээд л… таныг эмнэлэгт хэвтэхэд чинь аймаар байсан шүү дээ. Яг галзуу хүн шиг нүд нь аймар болчихсон том, улаан… тэгээд ердөө унтахгүй

байсан. Би хэрэв таныг үхчихвэл эгч маань ч гэсэн үхэх юм байна даа л гэж бодсон. Аниаг таныг санаад уйлах вий гэж бодохоос л би айгаад долигонож урд хойно нь гарч гүйсээр байгаад ядардаг юм гээд л нүд нь гялалзаад аргагүй л хүүхдийн гэнэн цагаахан цайлган сэтгэлээр ярьдаг байж билээ. Миний хөөрхөн Энхээнээ хөөрхөн дүү Амраа хоёры минь одоо намайг санаж байдаг юм болов уу чих хангинаж байх чинь. Гэтэл Хулан: – Паваа! Хоолоо ид гэж дуудав. Тэр дотогшоо орж ширээний хажууд суугаад.: – Аль чих вэ? гэхэд Хулангийн ах Хүрлээ: – Баруун, багын найз чинь дурсаж байна даа. – Үгүй ээ уг нь зүүн чих хангинасан юм гэтэл Хулан тэр хоёрын ярианд оролцож: – Тэгвэл зүрхний амраг чинь санаж л дээ зүүн чих хангинахад муу хэлдэг гэдэг, тэгээд л засаж баруун гэж хэлдэг юм гэнэ лээ шүү дээ. – Намайг муу хэлэх хүн байхгүй ээ гэж Павааг хэлэхэд Хүрлээ: – Нөгөө Хуягийн

магтаад байдаг жижигхэн зүрхний амраг чинь санаад л уйлж байгаа биз – За та боль л доо гэж ичингүйрэхэд : – Юунд нь ичдэг юм. Уг нь чиний жижигхэн охиныг харъя гэж бодсон ч даанч чамайг гаргаж өгөхөөр ирээгүй юм. Албаар чамд харагдуулахгүй чамайг бас харуулахгүй гэж тэгсэн юм. – Яагаад? Намайг танидаг юм уу? – Хаа ч явсан л сургуульд байхдаа чи гэж нэг юм үргэлж зураг аа авахуулсаар байгаад л тэр байхгүй юу? Эхлээд танилцсаны дараахан энэхэн юм гэж асуухаар нь үерхэдэг байсан юм гээд үнэн ээ хэлчихсэн. Тэгээд наашаа хамт явж байгаагаа хэлвэл юу ч мэдэхгүй хүүхэд юу ч гэж буруу ойлгож болно шүү дээ. – Уая юун сүртэй юм намайг нөхөр хүүхэдтэй гэж хэлэхгүй яасан юм. – Хэлсэн ч гэсэн ойлгохгүй бол яах юм. – Заа жоохон хүүхэд биш шал тэнэг юм… – Чамайг л бодвол жоохон хүүхэд дээ. Гэтэл Хүрлээ: – Үгүй та хоёр чинь багадаа ч үргэлж

хэрэлддэг байсан, одоо ч гэсэн туж л хэрэлдээстэй засрахгүй улс юмаа. Хэрэлдээд байна уу? гэхээр үгүй ч юм шиг хаашаа юм. Ямар азаар суучихаагүй юм гэхэд Паваа: – Хн. Би танай царай муутай дүүг тоохгүй юм чинь… энэ л миний араас гүйдэг байсан юм. – Хөөх… энэ ямар ичдэггүй амьтан бэ? би л чамайг хаяа биз дээ. – Горьдвоо би хаясан юм чинь гэхэд Хүрлээ инээдээ барьж ядан – За за больцгоо. Сайхан тогоо дүүрэн мах чанаж идэхсэн. Энэ муу будаа кимчинээс залхаж байна шүү. – Харин тиймээ. Нараа эгчийн чанадаг сайхан будаатай банштай цай уухсан. Кимчи идэж хэл ам дарвиганадаг байснаа бодвол ч яах вэ? – Та хоёрч яахав идэхээс өөрийг мэдэхгүй тэнэгүүд хоол мөрөөдөөд л… би бол гуравхан сартай хоцорсон муу хүүгээ л санаж байна. Гурван

настай эгч нь ч яахав. Ядаж өлсөж цангахаараа хэлж ярьж чадна хүү минь л хэцүү байна гээд буруу харж суугаад чинэсэн хөхөө аяганд сааж суув. Батбаяр яагаад ч юм бэ энэ үед “очингуутаа л хайртыгаа авч хуримаа хийгээд хүүхэдтэй болоё.” Гэж гэнэт бодогджээ. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *