Home Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “6-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “6-р хэсэг”

26 second read
0
0
1,663

-Зүрх нь амаараа гарчих шахсан тэр хоёр хөлийн чимээ холдохтой зэрэгцээд л хамаг хөлс нь бурзайж амьсгаа авахтай болов. Гэнэт хоёр биенээ хараад хэн хэн нь нүцгэн байсан болохоор баахан ичицгээв. Эр

үн болсон хойно Паваа эхэлж зориг гарган хөнжил сөхөн: -Миний хайрт сайхан амарсан уу? гээд үнслээ. Тэгснээ: -Бие нь яаж байна өвдөж байна уу? гэхэд нь их л ичсэн Энхээ: -гайгүй ээ гээд буруу

харахад.: -Миний хайртад сайхан байсан уу? хайртдаа хэл л дээ. Энхээ толгой дохиход: -Миний хөөрхөн ариухан бяцхан хайрт чи минь наддаа ямар их жаргал амтлуулав аа гээд л үнсээд байлаа. Хэсэг

эрхлэлдэн хэвтсэн хоёр Нарааг ирэхээс өмнө босож гэр орноо янзлаад гаднаасаа цоолжлогдсон гэдгээ мэдмэгц Нараа эгчдээ баярласан боловч бас ичих шиг болсон ч Нарааг орж ирэхэд гэмгүй царайлаад

юу болоогүй юм шиг сууж байлаа. Энхээгийн бөгсөн бие нилээн хөндүүр оргин явж суухад зовиуртай байлаа. Нарааг ирсний дараа: -Хоёулаа хиймэл нуур ороё гээд Батбаяр Энхээг хөтлөн гарах гэхэд

Нараа: -Та хоёр хүүхэд аваад яваач, энгэрт зүүгдээд ер юм хийлгэхгүй юмгэхэд Батбаяр бушуухан эргэж бяцхан охиныг тэврээд гарлаа. тэд нуурын эрэг дээр сууж ирээдүйгээ мөрөөдөн баахан яриад энэ өдрийг тэмдэглэж үлдээхээр шийдээд ойролцоо мод тарьж байсан хүмүүсээс нэг жижигхэн суулгац аваад нуурын наахна талд суулгав. Энд ирэх болгондоо модоо услаж арчлаж тордож байхаар ярьж байх даа Батбаяр: -Хоёулаа арван жилийн дараа энд ирэхэд энэ мод ийм том болчихсон байх болно гээд мөрөөрөө татсан өндрийг зааснаа би тэр үед ийм хууз сахалтай дээл хөөргөж бүлслээд бакалан гутлын түрүйг эргүүлж өмссөн аймаар траторын жолооч болчихсон гээд л хөхөрхөд:

-Паах ямар балиар юм бэ? тийм аймаар сахалтай байх даа яадаг юм бэ? тэгээд бас дээлтэй… гэхэд: -Яадаг юм тэгснээ тьийм аймаар сахлаараа чамайг ингэж үнсээд л гээд Энхээг барьж аван үнсэхэд нээрээ л их сахалтай хүнд үнсүүлж байгаа юм шиг эвгүйцсэнээ: -Боль л доо Сувдаа хараад байна шүү дээ гэлээ. Тэгснээ: -Миний хайртад жолооч байх зохихгүй байх аа. Харин костьюм өмссөн дарга л зохино гэхэд -Тэгвэл хав хар нүдний шилтэй цав цагаан цамцтай пүүсийн эзэн болно. Тэгээд нэг их том биш ч гэсэн жижигхэн хивсний үйлдвэртэй болоод л чи захирлын авгай гээд намайг сугадаад… гээд л нүдэнд харагдтал ярихад Энхээ түүнийг дор оо хувирахыг нь хараад

шоолон инээж байлаа. Намар нь Батбаяр Эрдэнэт явж гэр орон ажил төрөл өө цэгцлэнэ гээд явлаа өдөр болгон шахуу утсаар ярьж байсан болохоор урьдынх шиг санаа зовох зүйлгүй байлаа. -Гэнэт нэг өдөр Батбаяр утсаар яриад “өнөө оройн суудлаар очно чухал яриа байна. Гэрээсээ битгий гараарай” гэхэд нь Энхээ ихэд баярлан хайртыгаа хүлээн гэртээ байж байтал хүн дуудаж байна гэсээр дүү нь орж ирлээ. Энхээг гартал Батжаргал Тулгаа хоёр зогсож байлаа. -Юу байцгаана даа. Юу хийж яваа юм бэ? гэсээр Энхээг гарахад -Киноны билет авчихсан Отгоотой уулзахаар явж байна. Явж кино үзье гэхэд нь -Үгүй ээ би явж амжихгүй нь. Одоо найз залуу маань ирнэ. Бид хоёр

ажилтай гэхэд Батжаргал: -Хэн !!! нөгөө тракторын жолооч уу? ха ха ха гэж зэвүүцсэн өнгөөр инээхэд Энхээ дургүйцэн: -Мэдэж байгаа юм бол асуугаад байх юу байсан юм. Тулгаа Отгоо чинь сайн л биз дээ, жирэмсэн гэл үү, Паваа бид хоёр сайн байгаа удахгүй очно гэж хэлээрэй. За баяртай би орлоо гээд орох гэтэл Жагаа халган дээр нь хөндөлсөн зогсоод -Чи арай ч ийм охин байгаагүй юмсан. Хаа газрынх нь мэдэгдэхгүй хөгшин хар дагаад найз нөхөд өө ч тоохгүй яачихаад байгаа байгаа юм бэ? чи бид хоёр долдугаар ангиасаа л үерэхсэн. Үерэхсээр байгаа биз дээ. Үерхэхээ болилоо гэж би л лав чамтай яриагүй, тийм биз дээ гээд гараас нь угз татахад Энхээ: -Ёооё л доо наад гар тавиач ээ өвдөж байна гэж хэлэхтэй зэрэгцээд нэг хүн

дундуур нь орж гарыг нь шүүрч авсан нь Батбаяр байлаа. -Ор. Энхээнээ чи муу бацаан юу гэнээ. Ямар том дуутай амьтан бэ? гэхэд Жагаа: -Юу чгэсэн яадаг юм гээд зодолдсон ч яахав гэсэн шиг ханцуй шамлан дайрлаа. Тулгаа Жагааг хорин шат руу түлхэн буулгаад явъя гэж чирэв. Энхээ ч Батбаярыг сугадан гэр лүүгээ орон өрөөндөө оруутаа л энгэрт нь наалдан: -Ямар хурдан хүрээд ирэв ээ?. Миний хайрт бие нь зүгээр үү? Гэхэд: -Зүгээрээ. Миний хөөрхнөө их санасан уу? би бараг тэр хоёртой зэрэг ирсэн. Юу гэх нь вэ гээд дуугүй байгаад байсан чинь харин миний хайртын гарыг өвтгөчихөв үү гээд гарыг нь амандаа ойртуулан үлээв. -За тэр яах вэ? ямар ажилаар ирээв хэзээ буцах вэ? ганц хоёр хононо биз дээ гэвэл -Нөгөөдөр явна. Толгойтой үснээс илүү их ажил байна. Чи завтай юу? Хамт явъя. Гадаа такси

хүлээлгэчихсэн маргааш бас зөндөө ажил байна. Хичээлээсээ чөлөө авч чадна биз дээ. -Юу болчихоод ар араас нь урсгаад унав аа.ямар ажил болоод тэгж сүр бадруулаад байгаа юм бэ? гэхэд -Хайрт нь нөгөөдөр Эрдэнэт биш Солонгос явлаа. Том ахын эхнэр ир гээд бүх юм бүтээчихсэн байна. -Тэгээд би яах юм. Ямар муухай юм. Юу ч мэдээгүй байхад яваад байх даа яадаг юм бэ? -Харин тийм ээ гэнэт л ийм юм болчихлоо. Хувцсаа өмсчих хоёулаа гаръя -Үгүй ээ би явахгүй гээд Энхээ орон дээрээ буруу хараад уйлагнаад суучихав. Батбаяр явъя гэж гуйгаад дийлсэнгүй гадаа такси хүлээлгэж байгаа болохоор: -За хайрт нь явчихаад ирье!Оройтохгүй ирэхийг бодноо. Цонхон доор ирээд

дуудна шүү. Чагнаж байгаарай гээд Энхээг үнсчихээд гарлаа. Батбаярыг гарсны дараа Энхцэцэг орон дээрээ тэрийн унаад л уйлж гарлаа. “Гэнэт яваад байхдаа ч яахав дээ. Ядаж тийм хол явж магадгүй гэж хэлж болоогүй юм уу?, заавал тийшээ явж яах гээд байгаа юм бол? . удахгүй намайг төгсөхөөр хамт явж болдоггүй юм уу? гэнэтхэн л явах болохоороо ингээд хаяад явахдаа яах вэ дээ“ гэж бодохоос л гол нь харлаад байв. Тэгснээ гэнэт босон харайгаад “энэ ингэж чадаж байгаа юм бол би ч гэсэн уулзахгүй байж байгаад явуулчихая л даа” гэсэн адтай бодол төрөөд хувцсаа өмсөн бага дүүгээ дагуулаад өвөөгийндөө

очихоор гарлаа. Батбаяр ч нэг их оройтсонгүй Энхээг уйлаад үлдсэн болохоор яаран байж ирээд цонхон доор хичнээн дуудсан ч тэр гарч ирсэнгүй. Сүүлдээ арга нь барагдан хаалган дээр нь ирж хонхыг нь дарвал аав нь хаалга тайлаад: -За Паваа хүү сайн уу? бие нь гайгүй юу орооч -Сайн. Та ажилаа хийгээд л байна уу? би гайгүй ээ. Эгч байхгүй байгаа юм уу? -Байгаа байгаа. Сая ирээд ядарлаа гээд хэвтээд өгсөн. Амраа өрөөндөө л байна. Ганцаараа уйдаа юм байлгүй банзан гитар балбаад л байна гэхэд Батбаяр: -Энхээ байхгүй байгаа юм уу? – Цаадах чинь Энх-Амарыг аваад өвөөгийнх рүүгээ л явсан юм байх. Намайг ирэхэд алга л байна лээ. Чи ажил төрөлд ороо юу? Юухан аялуулж байна даа. – Би ахтайгаа нэг компани оруулах санаатай. Ах маань

хивсний үйлдвэрт технологич хийдэг юм. Тэгээд авгай нь тоног төхөөрөмж оруулж ирэх гээд солонгост ажиллаж байгаад сая ажил нь бүтлээ ирж ав гэж яриад. Нөгөөдөр өглөө нисэх гээд тэнд ажил төрөл олдвол ганц хоёр сар ажиллах олдохгүй бол тоног төхөөрөмжөө аваад ирэх санаатай л байна. Би уг нь өдөр ирсэн л дээ. Энхээ байж байна л гэх шиг болсон. Яагаад явчихсан юм болоо. Явахаасаа өмнө уулзах гэсэн юм. Маргааш зав гарахгүй л байхдаа. – Өө их сайхан юм болж. Тэнд ажил хийхэд нэг сард бараг миний нэг жилийн цалинтай тэнцэх мөнгө авдаг гээ биз дээ. – Тийм гэсэн. Гэхдээ би удахгүй байхаа. Эндэх ажилаа хариуцаж энд ирээд ах маань тэнд үлдэх байх. Энхээ ирэхгүй юм болов уу? – Ирэхгүй л гэсэн гэнэ лээ шүү дээ. Гэнэт л явчихсан

байна лээ. Та хоёр муудалцаа юу. Хөгшин бид хоёр ч гадарлаад байгаа юмаа. Хөгшин л жаахан дурамжхан байгаа юм шиг байна лээ. – Гэнэт л явна гээд хэлчихсэн болохоор гомдсон юмуу уйлаад л үлдсэн юм. – За тэгвэл ч чи уулзаж чадахгүй байсаар байгаад л явах байх даа. Цаад золигийн хүүхэд чинь нэг гөжвөл тэр чигээрээ. Тэгээд л гэнэт өвөөгийнх рүүгээ явсан байж таарлаа. – Өвөөгийнх нь хаана байдаг юм бэ? Очвол…гэхэд – Чи очоод нэмэргүй байхаа. Хөгшчүүл уулзуулах ч үгүй. Маргааш зав гарахгүй юу. – Маргааш худлаа л болох байх даа. Уг нь би хамт явж ажил төрлөө хөөцөлдөе гэж хэлсэн л дээ. – За ах нь хамт явъя даа. Тэгэхгүй бол уулзаж чадахгүй юм болно. – За та минь тэгж л тус болж үз. – Ах нь жаахан балгачихсан байгаа, чи бариад

явчихаж барна биз дээ гэхэд – Өө тэгэлгүй яахав. Жолооний үнэмлэх энд байна гээд гаргаж ирвэл түлхүүр гаргаж өгөөд: – Би хойноос чинь гаръя, чи гараашаас тэрэг гаргаж бай гэв. Энхээгийн өвөөгийн гадаа очоод тэр машин дотор суугаад үлдлээ. Удаж удаж аав нь Энхээг дүүтэй нь хөтөлсөөр гарч ирлээ. Машинд суусан хойноо Энхээ Батбаярыг хараад бүр гайхчихав. – За явъя. Хадам хөгшин ганц юм гаргаж нөгөөхийг нь дуусгах гэсээр удчихлаа гээд Энхээгийн аав амандаа дуу аялан суувал Энхээ: Хүн унтаж байхад сэрээгээд юу болоов ааваа. Тэгээд бас архи уучихсан байх юм. – За за дуугүй яв. Ах чинь маргааш хол явах гээд ирж байхад нь муухай аашлаад яаж байгаа юм. – Явна л биз. Надад ямар хамаатай юм. – Дуу чи. Аавыгаа

чангахан ийнхүү дуугархад Энхээ нам болов. Байрны гадаа ирээд аав нь дүүг нь дагуулан буухдаа: – Гараашинд оруулчихаад түлхүүрийг нь охинд өгнө биз. Одоо хөөцөлдөх ажил байвал яваад ирнэ биз. Өглөө харин бензин сайн хийгээрэй гэчихээд орлоо. Батбаяр Энхээг үсрээд буучих вий гэсэн шиг бушуухан асаагаад хөдөллөө. – Хайртаа хоёулаа зуслан руу явах уу? – Хар хүйтэнд яах юм. – Тэгээд хаачих вэ? – Хаачдаг юм, харьж унтмаар байна. – Битгий уурла л даа. Миний хайрт. Хайрт нь удахгүй шүү дээ. Энхээ уйлаад эхлэв. Замын хажууд гарч зогсоод Батбаяр Энхээг аргадаж эхлэв. Уйлж уйлж сая нэг тайвширав

бололтой санаа алдаад: – Тэгээд хэзээ ирэх юм бэ? – Нэг их удахгүй байхаа. Ганц хоёр сар ажиллавал ядаж орон байрны мөнгөнд нэмэртэй юм болов уу гэж бодох юм. – Орон байрны мөнгөөр яах гээд байгаа юм бэ? очоод л авчрах юмаа авчраад л болоо биз дээ. – Хоёулаа тэгээд хаана толгой хорогдох юм бэ? – Ах, ахын найз бас дүүтэй нь. – Хурдан ирээрэй – Тэгэлгүй яахав дээ. Тэнд удаж чадах ч үгүй. Чамайгаа санаад тэсэх ч үгүй шүү дээ. – Болгоомжтой яваарай. Ном зом сайн уншуулаарай. Хоёр хотын хооронд л осолд ордог хүн улс хооронд явна гэхээр санаа зовоод байх юм. – Миний хайрт ийм ухаантай шүү – Аавд

юу гэж хэлсэн юм бэ? – Би юм хэлээгүй ээ. Өөрөө л гадарлаж байгаа гээд л байна лээ. Нэгэнт л аав чинь мэдэж байгаа чинь ирэнгүүтээ л хуримаа хийнэ ээ. – Нээрээ юу ямар гоё вэ? – Юу гэж чамдаа худлаа хэлэхэв дээ. Тэртээ тэргүй аав ах нар ч мэдэж байгаа юм чинь. – Миний хайртаа одоо хаачих вэ? даараад байна шүү дээ. – Ахынд очиё. Тэр гурав угаасаа аав ах нар ирчихсэн байшиндаа байгаа. Аавын чинь машиныг яах уу? – Өглөө л авчирч өгье! Аав маргааш амарна гэж байсан. – Загнахгүй байгаа. Тэгвэл явах уу гээд хөдөллөө. Орой болсон

хойно Батбаяр 69 машинтай ирэхэд аав ах нар нь гайхжээ. Гэтэл Нараа гаднаас орж ирээд – Манай Паваа хадмынхаа машиныг охинтой нь хулгайлаад ирж… гэхэд бүгд учрыг ойлгон инээлдэцгээв. Энхээ Батбаяр хоёр жижиг гэрт нь гал түлээд орж унтахаар боллоо. Энхээ “ингээд л айлын авгай болон айлд бэр болдог байжээ” гэж бодож сууснаас биш анхны хайрттайгаа сүүлийн удаа эрхлэн жаргаж хонож байгаагаа зүүдлээч үгүй байжээ. хожим нь түүнээсээ ямар үнэт зүйл авч хоцорсныг нь Батбаяр ч мэдэхгүй энэхүү нандин хайрын нууцыг нь Энхцэцэг түүний нөхөр хоёроос өөр хэн ч мэдэхгүй билээ. Маргааш өглөөн нь Энхээ гэртээ ирж хувцасаа солиод гарахдаа аавынхаа машиныг авч явж ажил төрөл хөөцөлдөөд ирье гэж гуйжээ. Аав нь

зөвшөөрсөн боловч урд шөнө ирээгүйд нь зэмлээд эрт ирэх даалгавар өгчээ. Өдөржин ажил төрөл хөөцөлдсөн хоёр орой их ядарсан хүмүүс салцгаажээ. Өглөө үүрээр нисэх ёстой Батбаярыг ах дүү нар нь өгөхөөр болж Энхцэцэг гэртээ хүргүүлээд салжээ. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…