Нүүр Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “5-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “5-р хэсэг”

44 секунд уншина
0
1
487

Хэдийд яаж Гэлэг ээ, Отгоо Амраа дүү нь ирснийг ч Энхээ мэдсэнгүй. Нэг л мэдэхэд жижиг машинд чихэж суугаад эмнэлэг дээр ирчихсэн байлаа. Паваагийн аав нь гээд настай хөгшин хоёр ах дүү нь гээд

хүмүүс “сэхээн амьдруулах тасаг” гэсэн шилэн хаалганы өмнө зогсож байлаа. Хоёр ах нь Нарааг тосч ирээд: -Ухаан ороогүй л байна. Гэхдээ гайгүй гэж эмч хэллээ. Миний дүү тайван байгаарай нөгөө охин нь

аль вэ? гээд Энхээ Отгоо хоёр луу харлаа. -Гайгүй л гэсэн бол яамай даа. Тэр намхан цагаан пальтотой нь. Цаадахыг чинь сонсочиоод юу дуугаралгүй гөлийчихлөө. Оруулж болох болов уу? -Болох байх аа би

асуучихаад халад аваад ирье! Гээд нэг ах нь цааш орлоо. Энхээ “чи яагаад вагоноор ирэхгүй машинаар ирж байгаа юм бэ? арай үхэхгүй юм байгаа биз дээ чамайг үхчихвэл би яах юм бэ? өөдгүй амьтан бэ?

зүгээр л унтаж байгаа биз дээ? Чи надад юу гэж ярьж байлаа даа. Нөгөө гурван охин гурван хүүтэй болно гэж байснаа мартчихсан юм биш биз дээ” гээд л дотроо уйлж байлаа. -За ахын дүү орж чадах уу?

айхгүй биз дээ гээд том ах нь халад нөмрүүлээд хаалгыг нь онгойлгов. Гэтэл Батбаяр хамар амандаа гуурстай зэвхий даасан цав цагаан царайтай юм орон дээр хэвтэж байгааг хараад л Энхээ тэссэнгүй муухай орилоод тэврээд авлаа. Гадаа үүдэнд байсан улс сандралдан орж ирээд Энхээг чирэх шахам аваад гарлаа. Энхээ хичээлдээ ч явалгүй гэртээ ч харилгүй яг дөрөв хоног эмнэлэгийн үүдэнд зогсов. Гэр лүү нь явуулах гэж Батбаярын талынхан бүр ядчихав. Энхээгийн аав ээж хоёр ч тэр хоёрыг холбоотойг мэдээд бүр гайхаж хоцорчээ. Сүүлдээ аргадаж загнаж учирлаж гуйгаад ч Энхээг тэндээс явуулж чадсангүй сахиурын өрөө гэгдэх орон дээр хэвт гээд хэвтүүлчихээд

байж байтал сувилагч нь гарч ирээд. -Батбаярын гэрээс хүн байна уу? Энхэцэцэг гэж? Гэхэд Батбаярын ах нь сандран очоод: -Байна яасан бэ? зүгээр үү? Гэвэл -Ухаан орсон одоо гайгүй. Энхцэцэгтэй уулзая гэж байна. Өөр хүн оруулахгүй, тасагт шилжихээр нь уулзаарай гэв. Ах нь Энхцэцэгийг дуудаад: -За миний дүү уйлж унжаад хямраачихав! Аятайхан орчихоод гараад ир гэв. Энхээ дотогшоо орлоо. Батбаяр ам нь их цангасан мбололтой уруул нь омголтчихсон Энхээг хараад инээмсэглэх аядав. Энхээ хажууд нь очиж зогсоод: -Болгоомжтой явахгүй яасан юм бэ? хүн айлгачих юм гэж юу ч буолоогүй юм шиг хэлэхэд.: -Харин тиймээ. Хагас сайнд ирж амжилгүй яарч гараад

ингэчихлээ. Миний хайрт айсан уу? -Би ч яахав аав чинь, ах нар Нараа эгч эд нар л сандраад сүйд майд. Амраа бас уйлаад л үргэлж л энд байсан. Одоо ч байна. Хурдан эдгээд гар аа… -Тэгнээ тэгнэ. Толгой л жаахан өвдөж байна. -Би чамайг үнсвэл наад юмнууд чинь хатгаад өвтгөчих болов уу? гэхэд Батбаяр: -Үгүй ээ гайгүй байх. Нааш ир хайртаа гэв. Энхээ түүнийгээ тонгойн үнсээд: -За удаж болохгүй гэсэн. Хайрт нь гарлаа. үүдэн дээр л байж байна. Эмчилгээ сайн хийлгээрэй гээд гарахад Батбаяр “миний хөөрхөн хайрт бүр царай алдчихаж, айсан юм болов уу, гэхдээ л санасныг бодоход уйлах ч үгүй тоохгүй байнаа бас” гэж бодлоо. Гарч ирүүтээ л Энхээ сөхөрч унатлаа ядарснаа мэдлээ. Гэртээ хариад ирнэ дээ гэж бодож байсан ч өөрийн мэдэлгүй

сахиурын орон дээр хэвтээд л унтаад өгөв. нэг мэдэхэд тэр гэртээ ирчихсэн унтаж байлаа. Түүнээс хойш Батбаярын бие сайжирсаар эмнэлгээс гарав. Зүүн хөл нь хугарсан учир гипстэй чигээрээ гарчээ. Энхээ хичээлдээ гүйсээр зав гаруут л Батбаяр дээр гүйж очно. Энхээгийн ээж нь яагаад ч юм Амраа тэр хоёрыг тэднийх руу явуулах дургүй болжээ. Тэр ч байтугай тэр жилдээ зусланд гарахгүй гэжээ. Нэг удаа Энхээ аав ээжтэйгээ ярилцахаар шийджээ. -Ааваа! Дулаараад сайхан болчихоод байхад зусланд гарахгүй юм уу? -Энэ жилдээ гарахгүй л гээд байна шүү дээ ээж чинь мэдэж байгаа. Яасан миний охин зусландаа гармаар байна уу? -Харин тиймээ одоо ч манай зуслан

ёстой гоё болсон байгаа даа. Та ээжид хэлээч! -Харин л дээ гэж ярьж суутал ээж нь орж ирэв. -Хөөе хө охин зусландаа гаръя гэж байна. Ер нь ч чийгтэй байшинд суухаар салхинд гаръя аа хө -Гарахгүй ээ. Энэ нэг юм нөгөө хар юмтайгаа ойр байх гэж тэгж байгаа биз. Сургууль соёлоо ч төгсөхөө бодохгүй одоо бүр үг авахаа больжээ. -Ээжээ! Юу яриад байгаа юм бэ? Батбаяр ах яасан юм. Та яагаад гэнэт дургүй болчихов оо? -Юу юу яриад байгаа юм гэж чи… Ах ах гээд гүйгээд байсан чинь хүүхдийн толгой эргүүлээд… Овоо юм уу гэсэн чинь тостой хар жолооч чинь нялх хүүхдийн толгой эргүүлж байсан байгаа юм даа. -Юун нялх хүүхэд гэж… би ямар жоохон хүүхэд юм уу? аав ч

гэсэн жолооч л биз дээ. -Үгүй одоо бүр хэрэлддэг болж байх шив. Овоо юм сурч дээ чи. Хичээл номоо л хийхээ бод чи. -Аав! Энэ ээждээ хэл л дээ. Утгагүй юм яриад хүн загнаад байх юм гэчихээд Энхээ гараад явчихлаа. Аав нь: -Уг нь Паваа нүдэнд дулаахан яриа хөөрөөтэй гайгүй хүү шүү дээ. Чи чинь юу болчихоод л охиноо загнаад унав даа гэхэд ээж нь: -Тэгэхгүй яадаг юм бэ? Түмээгийн авгайтай таарсан чинь муу хүргэн маань аваарт ороод бие нь муу энэ зун л сайн тордоё бария гээд байхаар нь асуусан чинь Гэлэгээгийн авгайнх нь дүү манайд хүргэн орж байгаа. Хар нялхаараа л эхгүй өссөн амьтан, одоо яахав гуйгаад байхаар нь охиноо өгчихлөө гээд л ярьж байна лээ. Энэ нэг юм

нь мэдээгүй байгаа юм байгаа биз. Аягүй бол мэдчихээд уйлж унжаад унах юм байгаа байлгүй. -За тэр Түмээгийн шар авгайн илүү дутуу чалчидгийг мэдэхгүй биш. Амаа урчихгээд санаанд орсноо чалчиж яваа биз. Юм хумаа бэлд маргааш зуслан явна гэж ширүүхэн хэлэхэд нь нөхрийнхөө нэг шийдвэл маргаад нэмэргүйг мэддэг эхнэр нь яаж ч чадсангүй нэг ширэв татаад л бослоо. Тэднийхийг нүүж ирэхэд Батбаяр ирж туслалцав. Энхээгийн ангийн хүүхдүүд ч тэднийд ирж нийлэх юм болж бужигналдав. Ангийн найзууд нь ирсэн болохоор Батбаяр ч тэгсгээд яваад өгчээ. Илүү байшинд нь ангийн хүүхдүүд нь үерхэдэг охин, суух гэж байгаа залуугаа дагуулан наймуулаа иржээ. Ёстой л насанд хүрч байгаа улсууд гэсэндээ эрчүүд нэг шил архи

гарган Энхээгийн аав ээжийг унтсан хойгуур нь задлаж охиддоо нэг нэг пиво өгч дуу дуулан хүүхэд насныхаа дурсамж ярьсаар орой болсон хойно гадаа шүгэл тасхийхэд нь гарвал ангийнх нь Батжаргал ирсэн байлаа. Ингээд л бөөн бужигнаан болон шуугилдсаар үүр цайлгалаа. Уг нь оройтсон ч гэсэн Батбаяр дээрээ очиж уулзана гэж бодож байсан Энхээ чадсангүй. өглөө нь ангийнх нь Тулгаа ирж Отгоог дагуулаад хойд модонд өнжих санал гаргалаа. Бүгд зөвшөөрсөн боловч Энхээ л дурамжхан байлаа. Тэр “ядаж байхад Жагаа ирчихсэн тиймгүй бол Паваагаа дагуулаад явахгүй юу. Одоо дагуулаад явбал архи үнэртүүлсэн хэдэн юмнууд яршиг болох байх даа” гэж бодоод дуртай дургүй дагаад сажилав. Тэднийг мод руу инээлдсээр ороход

Батбаяр хашаан дотроо модон дээр сандайлаад харж суув. “хүн үхтлээ санаад үхэх гэж байхад эд нарыгаа дагаад явччихаж байгаа юм даа. Ядаж байхад шөнө уулзах гээд очиход шуугилдаад дуудахыг сонсохгүй байсан мөртлөө тэр Жагаагаа ирэхээр бүгд сонсоод гарч ирж байгаа юм даа. Одоо тэрэнтэйгээ хос болчихсон хамгийн сүүлд нь алхаад явж байх даа яахав дээ” гэж бодсоор уур нь хүрээд унтаад өгөв. нилээд орой болсон хойно Энхээ тэднийд орж ирлээ. Тэр өдрийг өнгөрөөх гэж Батбаяр ёстой галзуурахын наагуур юм болов. Уурандаа эгчтэйгээ муудалцан явлаа, барилаа болж хамаг хувцсаа цүнхэндээ чихчихээд сууж байв. Энхээг ороход Нараа: -Энэ нэг юмсослд орсон биш тархиндаа юмтай болчихож… хүүхэд уйлсан чинь л уурлаад харилаа

энэ тэр гээд хамаг хувцсаа боочихоод сууж байна гэж Энхээд ховлов. Эгчийгээ хов зөөж байх хооронд Батбаяр орон дээрээ цаашаа хараад хэвтээд өгөв. энхээ хажууд нь очиж суугаад толгойг нь илэхэд гарыг түлхчихэв. “Энэ маань надад уурлаж дээ” гэж бодоод Нараагаас ч зовох юмгүй ахиад л толгойг иллээ. Тэр халуунтай байв. -Нараа эгч ээ! Халуунтай байна шүү дээ. Та загнаж байхаар биеийг асуухгүй яасан юм бэ? гэхэд -Даанч уурлаж унжийгаад хачин байсан юм. Би та хоёрыг муудалцаж гэж бодоод анзаарсангүй жаахан хүүхэд биш хэлэхэд яадаг юм. Яршиг зүгээр харьвал харина л биз энд намайг зовоогоод нөхөр хүүхдээ яая гэж байхад аавд очоод л эрхэлж байдаг юм байгаа биз. Гээд л үглэх зуураа эмийн савнаас эм авчирч өгөв. энхээ Батбаярт эм уулгах

гээд эргүүлтэл тэр нулимсаа бушуухан арчаад: -Би уухгүй ээ, зүгээр байна. Гээд эргээд хэвтчихэв. Нараа ч жуумагнан инээснээ: -Энэ халуунд хүүхдийн хамар битүүрээд унтаж чадахгүй юм. Бид хоёр майханд орж унтлаа чи эмийг нь уулгачихаад явахдаа хэлээрэй гэхэд нь Энхээ: -Би гэрийнхэн дээ ангийнхантайгаа хот руу явж хононо гээд хэлчихсэн. Танайд унтчихаад өглөө харинаа гэв. Нараа: -Өө ашгүй, тэгвэл бүр амар. Гэлэгээ өвсөнд явсан маргааш шөнө л ирэх байх гээд гарлаа. нарааг гарсны дараа Энхээ Батбаяр луу харвал мөр нь чичрээд уйлж байх шиг болохоор нь аргадах гээд хойноос нь тэврээд: -Миний хайртаа наашаа харчих. Яагаад уурласан юм бэ? Хайрт нь хэдэн балай

юмнуудаас арай гэж зугтан чам дээрээ ирлээ шүү дээ. Чи минь гомдчихоо юу Наашаа хар л даа. Хайрт нь чамайгаа зөндөө саналаа. Үнсэе гэхэд Батбаяр дуртай нь аргагүй эргэж хараад түүнийг тэврээд: -Чамайг ирэхгүй болохоор галзуурах шахлаа. Аваарт ороод тэр чигтээ үхчихгүй яав даа гэж бодлоо гээд үнсэхэд нь Энхээгийн аманд түүний гашуун нулимс амтагдахад Энхээ хайртыгаа өрөвдөж улам чанга тэвэрлээ.тэгснээ босож орыг нь засаж эмийг нь уулгаад хучиж хэвтүүлээд цүнхнээсээ жижиг шилтэй архи гаргаж урд нь тавиад: -Ясны хугаралд пиво муу гэнэ лээ. Чамдаа энийг авч ирсэн юм. Ууж чадах уу? гэв Батбаяр: -Чи уусан юм уу? Танай найзууд архичид юмаа. -Өчигдөр л жаахан пиво уусан. Өглөө толгой өвдөөд байхаар нь жаахан архи уусан чинь согтдоггүй л юм байна лээ. -За за чи ч бүр

архичин болжээ. Дахиад тэд нартайгаа уулзаад үзээрэй! -Ямар сайн даа л зугтаж байхав дээ. -Унтахгүй юм уу?,энд хононо гээ биз дээ. Наашаа миний хажууд унт. -Яах юм бэ? Нараа эгч ороо ирнэ. Ядаж тэр орыг засчихая -Орж ирэхгүй ээ. Одоо нам унтаа биз. Ороо засаад дотор нь дэр хийчих орж ирвэл чамайг л гэж бодно биз -За тэгье. Энхээ босч хөнжил дотроо баахан юм чихчихээд хажууд нь ирж суулаа. -Халуун нь бууж байна уу? миний хайртаа -Чамайг хараад л буучихсан шүү дээ. Хоёулаа архи уух уу? яагаад суугаад байгаа юм бэ? -Жаахан л ууя чиний биед сайн гэсэн. Хугарсан ясанд архитай хольж уудаг чилийсэн палийсан гэдэг эм аваад ирсэн. Хоёр гуравхан уугаад л зүгээр болдог гэсэн. Аав л хүнээс авсан юм байх. Паваа хүүгийн бие ямар байна. Аваачиж өг гээд Амраад өгөхөөр нь би аваад ирлээ. Чи энэнээс жаахан уучих үлдснийг нь мргаашнаас бага багаар ууна биз. -За тэг хийгээд

өг. Хадам аавынхаа өгсөн эмийг уулгүй яахав гээд инээлээ. Тэр хоёр зуун грамм хүрэхтэй үгүйтэй архийг хоёр аяганд хийж тулгаад уув. Хахаж цацан нус нулимстайгаа холилдох Батбаярыг хараад Энхээ шоолон хөхрөв. Энхээ өөрөө болохоор бага багаар устай хольж уугаад байсан болохоор хахаж цацсангүй түүнийгээ л шоолоод л байлаа. Өдөр болсон явдлыг ярьж хэсэг суугаад Энхээ -Чи нээрээ Эрдэнэт явах гээд байгаа юм уу? гэхэд -Харин ээ бие гайгүй болохоор аавд очиж тусладаг юм билүү гэж бодоод. -Чамайг явчихвал би яах юм бэ? битгий яв тэгэх үү намайг төгсөхөөр нэг мөсөн явъя л даа. -Ямарч байсан намраас нэг очоод ирнээ. -Яах юм бэ наашаа цаашаа явж байж янз бүр болоод байгаа юм чинь яах гээд байгаа юм бэ? -За за ярьж

байж болоё. Хэн хэн нь уусан жаахан юмандаа халсан уу, хайр нь ид оргил үедээ болоод ч тэр үү Батбаярын хажуугаар орж хэвтсэн Энхээг газар сайгүй үнсэн хоёр биедээ эрхлээд л байлаа. Энхээ гэнэт: ——-Хайртаа хоёулаа унтая л даа. Би өнөөдөр л чинийх болмоор байна. Паваа! Чи минь өөрийгөө битгий харамлаач дээ гээд хоолой нь зангирхад: -Чи минь яагаад байнаа. Үнэхээр хүсээд байгаа юм уу? гэхэд Энхээ дуугүй толгой дохин түүнийгээ үнслээ. Батбаяр ч биеэ барихад хэцүү байлаа. Энхрийхэн жаахан хайртай бүсгүйгээ үнссээр бүх хувцсыг нь тайлж хүмүүний жаргалыг эхлүүллээ. Энхээ огцом хөдөлгөөнд нь ёо гэж чанга орилоод голыг нь таслам өвдөж байсан ч түүнийгээ түлхэн холдуулж чадсангүй энхрий үнсэлтэнд нь уяраад л

эмэгтэй хүн болжээ. Батбаяр ч түүнийгээ хамаг л нандин бүхнээ өррт нь зориулан цэвэр ариун биеэ өгсөнд нь баярлан хайрлаж улам л ихээр энхрийлэн хайрлаж булбарай цагаахан биеийг нь таалж сул асгарсан гэзгийг нь үнэрлэн тэврээд унтжээ. Маргааш өглөө нь Нарааг орж ирэхэд тэр хоёр хоёулаа нам унтаж байв. Ширээн дээрхи архи нөгөө талын засаатай ор зэргийг хараад инээдээ барьж ядантэр хоёр луу харвал Батбаярын мөрийг дэрлээд унтаж буй Энхээ яг л жаахан хүүхэд шиг өхөөрдөм энхрий унтахыг хараад ямарч хөөрхөн юм бэ дээ. Энэ хоёр минь их сайхан хосууд юм гэж бодоод гарахдаа ширээний шургуулганаас цоож түлхүүр авч гараад гаднаас нь цоожлосон нь оносон байлаа. Гадаа нь хүмүүс ярих чимээнээр тэд сэрцгээв. Нараа эгчтэй ярилцах хүмүүсийг дууг сонсвол Энхээгийн аав ээж хоёр нь болохыг төвөггүй танив. -Юу байна даа Нараа -Юмгүй дээ

та хоёр хаа хүрч явна даа? -Бид хоёр энэ хойдох газрыг үзэж явна -Өө тийм үү. Би охиноо аваад хойд эмээгийнх рүү сүүнд явах гэж байлаа. -Паваа хаачаав бие нь зүгээр үү? -Гайгүй ээ урьд шөнө жаахан халуурч хоноод өглөө эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. -Ээ харла аа. Энэ осол аваар гэдэг чинь сүүлд нь янз бүрээр илэрдэг юм гэсэн шүү. Сайн үзүүлж харуулж байхгүй бол болохгүй шүү. За дөрөвүүлээ хамт алхая энэ хойд газарт шон хатгаж орхивол яадаг бол манайхны нэг айл сураглаад байгаа юмсан. Гэхчилэн тэдний ярилцах сонсогдов. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *