Нүүр Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “4-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “4-р хэсэг”

1 минут уншина
0
0
423

Урд оройн нь Отгоо Батбаяртай уулзахаар гэрт нь ортол Нараа тог нь тасарчихсан, хүүхэд нь уйлаад хоолоо хийх гэж мунгинаад: Энэ Паваа гэдэг юм алга болчих юм. Манай тогны утас энэ шон дээрээ тасарсан

юм шиг байна. Залгаад өг гэхээр би тогонд цохиулчихна, нөхрийгөө ирэхээр залгуул гэж хэлээд гарсан. Одоо хүртэл алга гээд байж байжээ. Отгоо хүүхдийг нь аргадаж унтуулчихаад нилээн байж байгаад ортол

бас л алга байжээ. “ Энэ одоо хаачдаг байна аа. Энхээгийнд очоод нөгөө банзаа нүдээд суучихсан юм байх даа. Сүүлийн үед бүүр манай орохоо байжээ. Энхээ ч Энхээ худлаа нэг их гитар дарсан хүн. Намайг

Паваад сайн гэдгийг мэдсээр байж тэгж л их зааж өгөх дуртай юм бол эзэнгүй амбаарт ирж заа гээд байхад гэртээ авааччиаад гаргахгүй юм” гэж бодсоор харанхуйгаас ч айхгүй гудмаар тойрох гэтэл Энхээгийн –

За Паваа ахаа! Сайхан амраад намайг зүүдлээрэй. – За за ер нь чамайг л зүүдлэдэг биз дээ. Алив үнсэе л дээ – Амраа гараад ирнээ. Одоо яваач дээ. – Хөөрхнөөгөө үнсчихээд явахгүй бол сайхан унтаж чадахгүй шүү

дээ. Яагаад байгаа юм бэ? . алив гээд түүнийг тас тэврэн үнсчихээд – За одоо ор доо. Чи минь эгдүүтэй хөөрхөн шүү гээд Энхээг орохыг харчихаад цааш эргэж яваад Отгоотой таарсан нь тэр байжээ. – Отгоо Батбаяраас салаад шууд гэртээ ороод уйлж гарчээ. Отгоогийн ээж сүүгээ хөөрүүлж зогссоноо гэнэт охиноо уйлаад унахаар нь: – Чи чинь харанхуй шөнө усан нүдлээд юу болчихоов гэхэд Отгоо дуугарахгүй л байв. Отгоогийн ээж юмаа цэгцлэж дуусаад хажууд суугаад: – Миний шар хүүхэн яасан бэ? юу болоод усан нүдэн гүнж оргиов? – Энэ Паваа чинь намайг тоохгүй Энхээ рүү гүйгээд байх юм. – Заа юун сүртэй юм.

Тэрэнд уйлаад байх юу байсан юм. Тэр муу Энхээг бодвол миний айлын бэлтэй охин. Одоо ч тэр энд ирээд удаагүй байж л баян Түмээг ийнх гэгдэх болоод байна. Хэдэн азаргаар адуу үхэр мал байхад хэнээс юугаар дутдаг юм. Паваа шиг хоосон гуйлгачин цагаач амьтныг миний охин нохойн гуяар даллаад л авна шүү дээ. Хайран нулимс байдаг байгаа даа. Одоо харанхуй шөнө битгий уйл муу ёр. Ээж нь маргааш хүний өөрийн хөгшин залуу гэхгүй бүгдийг нь буулгаад хаячихая л даа гэхэд Отгоогийн дотор бөөгнөрөөд байсан бөөн хар юм арилчих шиг болжээ. o Энхээг ирээгүй болохоор тосохоор Батбаяр

буудал руу явлаа. Хэд хэдэн автобус ирсэн боловч Энхээ ирсэнгүй. Автобус зогсох цаг болчихоод Батбаяр санаа нь зовон ийш тийш харж зогстол хоёр гурван дугуйтай банди нар буудал дээр ирж бөөгнөрлөө. Гэтэл хамгийн сүүлд ирсэн дугуйн дээр Энхцэцэг сундлаад ирж яваа харагдав. Энхцэцэг дугуйнаас буугаад Батбаярыг ч анзаарч харсангүй. За за баярлалаа гээд гар бариад эргэхэд сундлаж ирсэн хүү нь Танайхыг мэдээд авъя гэхэд -Хэрэггүй ээ зун л энд ирдэг юм чинь, манай ах тосох байх, та нар яв яв дараа ангийн уулзалтан дээр уулзая -Хөөе Отгоогийнх танай хажууд гээ биз дээ. Чамайг хүргэчихээд Тулгаад нь гэрийг нь заагаад өгье л дөө гэхэд Энхээ: -Ах намайг тосно

гээд байхад… Ямар ах? Чамд хэзээ ах байсан юм? -Манай ээжийн дүү хөдөөнөөс ирсэн юмаа. За би явлаа гээд эргэснээ Батбаярыг харж -Өө Паваа ах аа! За манай ах ирчихэж, та нар яв л даа гэхэд – Хамт яваад Отгоогийн гэрийг Тулгаад заагаад өг гэж Энхээг сундалж ирсэн хүү шалаад байв. – Дараа больё гээд байхад энэ Жагаа нойтон хамуу шиг хүн шүү гээд Энхээ Павааруу харж -Паваа ах аа! Энэ манай ангийн хүүхдүүд Отгоогийнхийг заалгая гэнээ. Та дугуй унаж чадах уу? гэхэд -Чадалгүй яадаг юм бэ гэж Павааг дурамжхан дуугархад: -Жагаа дугуйгаа өгчих! Би чиний дугуйгаар ахтайгаа сундалдая. Чи Тулгаатай сундалд гэлээ. Жагаа гэгч нь дуртай дургүй паваад дугуйгаа Паваад авчирч өгчихөөд нөгөө хүүхэдтэй сундалдаад явах болов. Энхээ

Батбаярт сундалдаад явах замдаа өнөөдөр ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж талбай орсон тухайгаа сонин болгон ярьж явлаа. Гэнэт Батбаяр: -Энэ нөгөө чамтай үерэхдэг байсан Батжаргал мөн үү? -Та яаж мэдс эн юм хэн тэгж байна. -Мэдэлгүй яахав дээ. Танай ангийн зурган дээр дандаа л чиний хажууд зогсож авахуулсан байдаг биз дээ. -Аан. Тэгж мэдсэн юм уу? Эсвэл Амраа та хоёр яриа юу? -Нууцаа. Намайг хөдөөнийх гээд байгаа юм аа. Хөгшин тостой тоостой жолоочтой найз болсон гэхээр ичээд хэлж чадахгүй байгаа юм уу? -Заа та тэгээд уурлаад байгаа юм уу? -Чи ангийнхантайгаа уулзана гээгүй биз дээ. -Авга ахын хажуу талд манай ангийн Цацарлынх байдаг юм. Гарч иртэл эд нар ирж таараад. Автобус ирдэггүй. Тэгээд л хүргүүлж ирж

байна шүү дээ. -За за надад ямар хамаа байхав -Юу хамаагүй гэж… Таныг ингээд уурлаад байвал би эд нарын хажууд Отгоогийн чинь дэргэд үнсээд хаячихна шүү. -Ямар миний Отгоо юм уу? -Тэгвэл миний Жагаа юм уу? -За за болиё бууж өглөө гээд Энхээгийн чихэн дээр хүнд мэдэгдэхгүйг хичээн зөөлөн үнсэв. Тэд шууд Отгоогийн гадаа очив. Батбаяр за би харьлаа гээд хагааны үзүүрт очиж тэднийг явахаар Энхээтэй уулзах гэж хүлээн зогсов. Энхээ Отгоогийнх руу ороод түүнийг дагуулан гарч ирээд нэг ангийнхан уулзалдсан болохоор хэсэг пижигнэлдэнбужигнаж байгаад Отгоог гэрт нь оруулаад энхээг хүргэж өгчихөөд явцгаав. Батбаяр гэртээ орж хувцасаа сольчихоод

Энхээгийнд очихоор гартал Отгоо Батбаярыг хүлээгээд зогсож байв. -Хаа хүрэх гэж байгаа юм? -Юманд явъя -Хоёулаа хойд эмээгийнд очоод ирье тэгэх үү? -Яах гэж байгаа юм -Юм авах гэсэн юмаа. Хасааг хүлээсэн чинь ирдэггүй -За тэгье тэгье. Тэр хоёр хойшоо хамт алхан эмээгийнд оччихоод буцаж ирэв. Явах замдаа: -Отгоо! Чи өчигдөр яагаад байсан бэ? -Яасан юм, Энхээ та хоёр үргэлж л булагнаж байдаг биз дээ -Юу гэсэн үг вэ дээ хоёулаа энэ уулын энд сууж сайхан ярилцая тэгэх үү? -Тэгье л дээ. Тэд уулын хормойд очиж суулаа. -Одоо чамаас юу ч нуухав. Ах нь чамд үнэнээ хэлье! -Хэлэх гэсэн үгийг чинь би мэдэж байнаа. Гэхдээ би чамайг яагаад ч энхээ шиг та гэж чадахгүй юм. -Та нар бүгдээрээ л миний дүү нар юм чинь та гэлгүй яахав дээ.

Энхээнээ ч сурчихаад одоо хүртэл чи гэж чаддаггүйг чи мэдэж байгаа шүү дээ. -Хн Энхээнээ гэнэ шүү. Та хоёр хэдийдээ ийм болчихсон юм бэ? Би чамд сайн байдагийг та хоёр хоёублаа л мэдэж байгаа шүү дээ. -Тийм л дээ. Гэхдээ хүн чинь хоёр хүнд сайн байж болохгүй шүү дээ. Ах нь Энхээнээд хайртай. Хойшдоо ч бодож санаж яваа юм бий. Сургууль соёлоо төгсөхийг нь хүлээнэ л гэж бодож байгаа. Анх танайд орж ирэхэд нь л сайн болсон бүр юм ярьж үзээгүй танилцаагүй байж л хардаг болчихсон байсан юм. Тэгээд л Эрдэнэт ч явахгүй байгаад байгаа юм шүү дээ. Тэгээд ч танай ангийн хөөрхөн хүү чамд их сайн юм байна лээ шүү дээ. Чи ч бас муугүй харагдсан. Та хоёр их зохицсон хосууд харагдаж байна лээ. Өнөөдөр Энхээнээг тосож авах гээд очиход танайхыг заагаад өг гээд л шалаад л байсан. Чамд их сайн юм байна

лээ гээд л ярихад Отгоо их л уярсан бололтой -Харин тийм ээ. Аль наймдугаар ангиас л миний араас гүйсэн юм. Аав ээж нь манай нутгийнх юм гэсэн. Их ядуу айл гэсэн. Ээж л намайг Тулгаатай уулзахаар загнаад байдаг юм. Гээд тэр хоёр ёстой л сэтгэлээ онгойтол ярилцан учираа ололцлоо. Тэгж ярилцаж суухдаа ирэх долоо хоногт Энхээ Тулгаа хоёртой кино үзэхээр тохиролцоод Отгоог гэрт нь оруулж өгөөд иртэл Энхээ Батбаярынд ирчихсэн дүүтэй нь тоглоод сууж байлаа. Энхээг харихаар болж гарахад нь Батбаяр хүргэж өгчихөөд ирье гэж эгчдээ хэлээд гарлаа. харих замдаа Энхээ: -Та түрүүн хааччихваа. Ямар их удав аа?. -Өө Отгоогийн хойд эмээгийнд оччихоод ирэхдээ уулан дээр сууж баахан дэмий яриад… -Даанч тийм байх аа бт бүр хүлээж ядаад явах гэж байлаа. -Бид хоёрын юу ярьсаныг

асуухгүй юм уу? -Юуг нь асуухав дээ. -Чамд сонин биш байна уу? -Юу л ярив гэж дээ гээд Энхээг хэнэггүй царайлахад -Чи надад хайргүй юм байна даа. -Яаж байна?. -Хайртай бол хартай гэдэг биз дээ. Тэгэхэд чи хардах ч үгүй Отгоог миний араас явдгийг мэдсээр байж тоох чүгүй юм. -Тэртээ тэргүй хайртай л юм чинь хардаж яадаг юм. Тэгээд ч ОТгоо л таны хойноос болохоос та өөрөө гүйдэг биш. Би танд итгэдэг болохоороо тэгж байна. Тэгсэн ч би хардана гэж яадгийг мэдэхгүй шүү дээ. -Хагас сайнд хоёулаа манай хоёр найзтай кино үзнэ шүү. -Хэн юм бэ? -Тэр нууц аа. -Хэлчих л дээ Паваа ах аа! Тэх үү? -Үгүй ээ хэлэхгүй. Чи өөрөө намайг ах аа гэхээ болихгүй байгаа юм чинь бүр хэлэхгүй. -За одоо ахиж ах гэхгүй ээ. Хэлэхгүй бол гижигдлээ шүү. -Хэлэхгүй гэсэн бол хэлэхгүй би ямар чам шиг аймар гижигтэй биш -За за болиё хэлэхгүй бол тэр л биз -Хоёулаа өвсний торхонд орох уу? -Харанхуй

байгаа шүү дээ. Харин хиймэл нуур орох уу? -Даарна шүү дээ. Тэгснээс өвсний торхонд орж жаахан сууя л даа, явъя гээд хоёулаа хөтлөлцсөөр айлуудын өвсөө хураасан том байшин руу орцгоолоо. Их харанхуй байсан болохоор Батбаяр түрүүлэн Энхээг хөтөлсөөр өвсөн дунд орж суугаад Энхээг өвөр дээрээ татан суулгав. -Чи ер нь манай Субагаас ялгагдахгүй юм аа. Хөөрхөн жижигхэн. – Заа дандаа л тэгж байх юм, би ямар жоохон хүүхэд юм уу? -Чи минь даанч хөөрхөн жижигхэн болохоор би чамд хайртай байдаг бахйгүй юу. Би чамайгаа сургууль төгсөнгүүт л шууд хуримаа хийнэ. Эрдэнэтэд очихоор манай ангийнхан найзууд ёстой нүд нь орой дээрээ гарна даа. Тэгээд л хоёулаа шууд л хүүхэдтэй болно. Манай аав ээж намайг Эрдэнэт явуулах болов уу? надаас холдож үзээгүй дүү минь намайг дагаад

салахгүй байх даа. -Амраагаа аваад л явчихна даа. Тэгэхдээ ирж очоод л байх юм чинь… яваандаа хоёулаа хотод ирж амьдарнаа. Батбаярыг ийнхүү ярихад Энхээ эргэж харан түүнийгээ энхрийлэн үнслээ. Анх үнсүүлэхдээ ичиж зовоод үнсэлцэж ч чадахгүй байсан Энхээ ичихээ ч больж үргэлж л Паваа даа үнсүүлж эрхлэж баймаар байдаг болжээ. Энхээ мгэнэт юу бодсон юм. -Хоёулаа одоо унтаж болохгүй юм уу? гэхэд Батбаяр юу яриад байгаа юм. Хурим хийхдээ л болно гэж яриа биз дээ. -Яагаад ч юм би одоо л унтмаар санагдаад байх юм. -Яагаад? Би чинийхээ насыг биеийг хайрлаад байх юм. Тэгээд ч чи минийх л юм чинь одоо дараа хоёрын ялгаагүй шүү дээ хайрт миньгээд үнсэхэд: -Хайртаа! Хоёулаа дөрвөн хүүхэдтэй болно шүү. Хоёр охин хоёр хүүохид нь надтай хөвгүүд нь чамтай адилхан. -Үгүй ээ гурван охин гурван хүү байвал гоё шүү дээ -Зарим үед надад чамтайгаа сууж

чадахгүй юм шиг санагдаад айгаад байх юм. Тийм болохоороо чамдаа бүтэн биеэ өгье гэж бодоод… -Битгий балай юм бодож бай. Тэртээ тэргүй л чи бид хоёр хэн хэндээ итгэдэг суугаад хамт амьдарч л таараа биз дээ. -Та хүнтэй унтаж үзсэн үү? -Бас л та гэнэ шүү. -Өө мартчихаж. Сурчихсан болохоор ердөө та гэчихээд болохгүй юмаа. Тэгээд үзсэн юм уу даа. -Миний нас хэд билээ дээ. Цэрэгт явна гэж найзуудтайгаа хөөрцөглөж яваад үзэлгүй яахав дээ. -Хэнтэй вэ? надад нуулгүй хэлж болох уу? -Чи яах гээд байгаа юм бэ? -Зүгээр л сонирхож байна шүү дээ. -Яагаав нөгөө хамт сурч байсан охин, зурган дээр дандаа хамт байдаг гээд чиний асуугаад байсан, тэгээд л цэрэгт явах болоод нөгөөх чинь намайг хүлээнэ гээд уйлаад л манайхаар орж гарч аав ч баярлаад л сүрхий байдаг байсан. Тэгээд л юугаа ч мэдэхгүй хоёр нэг оронд орсон. Мань хүн ч урьд нь үзсэн л юм байна лээ. Надад заагаад л

гэхдээ надад сайхан санагдаагүй ээ… цэрэгт гурван жил болоод ирэхэд хүнтэй суугаад хүүхэдтэй болсон байсан. Би харин дахин уулзаач үгүй. Тэгээд л гурав дөрөвөн сарын дараа Нараа эгчийгээ санаад наашаа ирсэн юм. Тэгээд л ийм хөөрхөн жаахан хайрттай болсон доо. -Хүнтэй унтахад сайхан байдаг гэсэн худлаа юм уу? яагаад чамд сайхан санагдаагүй юм бол?. -Мэдэхгүй л дээ. Дараа нь цэцрэгт байхад манай даргын авгай надад их сайн байсан юм тэрэнтэй бас үзсэн л дээ гайгүй л юм байна лээ. -Паах! ямар балиар амьтан бэ? надтай суучихаад бас өөр хүнтэй яваад байх юм байна л даа. -Юу гэж тэгэх юм бэ хайртаа! Хуланг хүнтэй суусан гэж сонсоод л тэгсэн юм. Өөрөө асуучихаад хүн нуулгүй хэлэхээр… гэж гомдонгуй хэлэхэд Энхээ: – за за зүгээр л тэгж байхад… Манай ангийн охин хүнтэй суусан юм. Тэгсэн чинь эхлээд аймар өвдсөн гэсэн. Сүүлдээ өвдөхөө байдаг юм байна лээ. Надад бол үнсэлцэх л гоё. Чамд үнсүүлэхээр нисэж байгаа юм шиг

болдог юмаа. Би чиний хүзүүн дээр л үнсэх дуртай. Чи… – Би чиний бүх юманд л хайртай болохоор бүгдэн дээр нь үнсээд л баймаар байдаг. Ялангуяа хаана гээч? – Хаана ? – Мөөмөн дээр чинь? – Паах – За яадаг юм бэ дээ. Юундаа ичдэг юм. Атганд багтахаар хөөрхөн… -Болиоч дээ. Алив гараа ав. -Яагаад байгаа юм бэ дээ. Үнэнээ л хэлж байхад чинь ингээд л бариад сууж байя л даа. Чамдаа би хайртай шүү. -Би ч гэсэн. -Худлаа хэл. -Яагаад худлаа гэж?… -Хайртай л юм бол битгий ичиж бай… -Өөрөө балайраад байх юм. -Одоо л бие биеэсээ ичээд байвал унтахад ичээд байна биз дээ хоёулахнаа байхдаа битгий ичиж бай за юу миний хайртаа! Батбаяр тэр үед хорин хоёр хүрч Энхээ арван найм л хүрч байжээ. Батбаяр нэг эрэгтэй дүү хоёр ах нэг эгчтэй. Нараа эгч нь айлын ганц охин эрх танхи өссөн гэдэг ч хар бор ажилд сайн. Энхээ бол айлын том охин. Амраа, Энх Амар гээд хоёр дүүтэй.

Амраа дүү нь арван гурван настай ч гитар сайн тоглодог, эрх дураараа гэвч дуулгавартай сайн дүүхэдий арван найм хүрч байгаа Энхээ яг л арван гуравтай дүүтэйгээ адилхан зан авир гаргана. Батбаяртай үерхснээс хойш л овоо эмэгтэй хүний буурь суужээ. Намар болж зуслангаас буух цаг боллоо. Энхээд ажиллаж байсан газраас нь цэцэрлэгийн багшийн техниккумд суралцах урилга өгсөнөөр Энхээ оюутан боллоо. Батбаяр хотод ажилд орох гэсэн боловч Аав нь Эрдэнэтэд ир гэж дуудаад тэр Эрдэнэт рүүгээ явжээ. Гэвч хагас сайн өдөр болгон ирж Энхээтэй уулзана. Нэг удаа тэр ирнэ гэсэн өдрөө ирсэнгүй. Зав зай нь болоогүй юм байлгүй гэж бодож байсан Энхээ нэг

их юм бодсонгүй. Гэтэл дараа долоо хоногт бас л ирсэнгүй. Энхээ гэнэт муу совин татан юу болсныг нь асуухаар эгчийнд нь очжээ. Энхээг ороход Нараа эгч нь: -Хүүе чи чинь олддоггүй хаашаа алга болчихдог хүүхэд вэ? би танайхыг мэддэггүй хайгаад сая Гэлэгээ ах чинь Отгоогоор заалгах гээд тэднийх рүү явлаа. -Юу болоо вэ? та чинь ясагаад ингэтлээ сандраа вэ? -Баларсаан цаад Паваа чинь уржигдар наашаа машинаар ирж яваад аваарт орчихсон эмнэлэгт их муу байна. Уг нь гайгүй л байх шиг байсан юм. Өчигдөр орой л чамтай уулзмаар байна дуудаад өгөө ч гэж ярьж байгаад ухаан алдсан. Одоо болтол сэргэдэггүй аргаа бараад байж байна гэхэд нь Энхээ ямарч ухаан мэдрэлгүй орон дээр лагхийтэл суугаад юу ч дуугаралгүй гөлийчихөв.

-Үгүй чи чинь яачихваа. Ээ яанаа энэ хоёр чинь учиртай байсан нь үнэн юм байна шүү дээ. Гэлэгээг хэлэхэд нь дэмий донгослоо гээд байсан чинь үнэн юм байна шүү дээ. Энхээ миний дүү тайван бай одоо удахгүй ах чинь ирнэ тэгээд очие гээд үглээд байлаа. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *