Нүүр Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “3-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “3-р хэсэг”

20 секунд уншина
0
0
744

-Та яачих ваа? -Дагаад л яваад байсан шүү дээ. Хүний хажууд ирэлтэй нь биш. -Яадаг юм. -Манай ажилын охин байгаа юм. Бид хоёр найз. -Хачин хөгшин хар юм жоохон хүүхдийн толгой эргүүллээ гэх

байлгүй. Санаа зовоод байх юм байна шүү дээ. -Юу гэж дээ манай ах л гэж хэлнэ шүү дээ. -Найз гэхээр хөгшин, дээр нь тракторын жолооч гэхээр ичээд ах гэж байгаа юм уу? -Хн. Юу гэж дээ. -Тэгээд яагаад найз

залуу гэж хэлж болохгүй гэж -Та архи уучихсан юм уу? -Үгүй ээ. Жаахан л пиво л уусан юм . наашаа ирж яваад манай тэндэхийн залуу таараад. Тэгээд чамтай юм ярихаар сандраад байж магадгүй зориг

ороё гэж бодоод жоохон л балгасан юм гээд түүний мөрөөр тэврээд үнсэх гэхэд нь Энхээ: -Паах ямар муухай үнэртэй юм бэ? Би одоо дахиж танд үнсүүлэхгүй ээ. -Өө ямар өөдгүй юм бэ? хүн санаж санаж орой

болохыг хүлээж ядаад байхад гээд гомдонгуй өгүүлэв. Тэгснээ гомдлоо дор оо мартан инээмсэглээд: -Чи нээрээ маргааш чөлөө авсан уу? -Авсаан. Өдөр ээж ирээд явсан. -Тийм үү. Манайд очсон болохоор санаа

нь зовоо юу? -Үгүй ээ. Намайг сайн ажиллаж байна уу үгүй юу гэж даргатай уулзсан юм. -Маргааш тийшээ явах хэвээрээ биздээ. -Харин ээ. -Юу харин ээ гэж. Өөрөө явна гэж хүн горьдоочихоод одоо болохоор эргэлзээд байх юм. -Явнаа явна. Тоглож байхад… одоо хаачих вэ? -Би гэрт чинь хүргээд өгье! Өглөө эртхэн явцгаая тэх үү? -Тэгье тэгье. Тэр хоёрыг тэдний гадаа ирэхэд нь дүү нь гаднаа тоглож байгаад: -Паваа ах аа! Ашгүй хүрээд ирэв үү? Манай ороё гээд чирлээ. -Үгүй ээ ах нь явлаа. Ажилтай яараад байна. -Өө та өөрөө манайд ирж хононо гээд байсан биз дээ ороё л доо. Гэж чирсээр гэртээ оров. Энхцэцэгийн аав

ээж хоёр нь зурагт үзэж сууснаа: -Өө миний охин хүрээд ирэв үү? Паваа ахтайгаа таараа юу? Ашгүй дээ. Буудал дээр тосдог юм уу гэж бодож байлаа гэхэп Амраа: -Ааваа энэ Паваа ах чинь өчигдөр бид хоёрыг очиж хоноход танайд хононо гээд байсан мөртлөө одоо болохоор явна ажилтай гээд байх юм гээд гоншигоноход аав нь: -Паваа! Миний дүү суугаач. Ах эгч хоёр нь хэзээ ирэх юм бэ? ганцаараа уйдаж байхаар энд бужигнаж хоночихоод явахгүй юу. Манай энэ эрхийн тэнэг чамд эрхлээдбүр замаа алдах нь гээд инээж суув. Тэр гурав хоол идчихээд нөгөө өрөөнд орж баахан бужигнаж байгаад

унтацгаав. Аав ээж хоёр нь өглөө эрт ажилдаа явж Энхээ Батбаяр хоёр хойноос нь гарлаа. тэднийд очиж жаал жуул идэх уух юм бэлдэж аваад зуслан руугаа явцгаалаа. Хойд талынхаа уулан дээр хөтлөлцөн зугаалж дуу дуулцгаан газар тавьж суух гэж барьж ирсэн Батбаярын цэргийн ногоон “Обо” цув хэмээх том майхан шиг цувыг нөмрөн бие биесээ үнсэн их л жаргалтай өдрийг өнгөрөөлөө. Батбаярын бөөрөнхий хамрыг няслах юмуу чимхэхэд нүдний нь нулимс гоожин хамраа даран зугтах нь жаахан хүүхэд шиг их л хөөрхөн байлаа. Энхцэцэг түүнийг улам цаашлуулан тоглоно. Батбаяр: Энхээнээ ! Би бууж өгье өө! Хэдээр? Далан таваар Бага байна аа Хэд байвал болох юм

бэ? Аан … за байж бай би бодоодохоё гээд дээш харах хооронд Батбаяр ухасхийн хоёр гарыг нь ард нь бариад: Далан таван удаа үнсхэд багадах уу гээд үнсэж гарав. Болъёо би бууж өгье Паваа ахаа! боль л доо. Болъёо би наана чинь гижигтэй битгий л дээ. Би дахиад хамрыг чинь няслахгүй ээ ха ха ха. Сүүлдээ Энхээ хөхөрсөөр байгаад нулимс нь гоожоод эхлэхэд л сая Батбаяр холдоод: Чи намайг дахиад шогловол би энэнээс илүү үнсэнэ гэж мэдээрэй! Ойлголоо ойлголоо. Үнсүүлмээр санагдахаараа л няслаж байя. Юу гэнэ ээ хашираагүй юу гээд өндийхөд нь Худлаа худлаа би бүр босож зугтах ч тэнхэл алга. Тэр хоёр хоёулаа дээшээ харан хэвтээд амьсгаагаа дарцгаав. Энхээнээ ! Аан … Чи надад хайртай юу ….. Хэл л дээ. Аанхан . Яагаад хайртай гэж

хэлэхгүй байгаа юм бэ? Хайртай бүр зөндөө их хайртай. Хэзээнээс ? Бүр анх харснаасаа хойш л… Нээрээ юу? Тиймээ ! харин та … Би бас л харснаасаа хойш юм болуу? Мэдэхгүй ээ. Лав л танайхыг нүүснээс хойш чамайг санаад үхэх шахсан. Эрдэнэтэд очиж долоо хончихоод л буцаад ирсэн. Тэгээд л хотоор чамтай таарч магадгүй гэж бодоод л ганцаараа алхаад л байдаг байсан. Тэгж байгаад л таарсан даа. Та нээрээ намайг хайж байсан юм уу? Нээрээ байлгүй яахав дээ. Чи намайг дандаа худлаа ярьдаг юм шиг л нээрээ юу гэж асуух юмаа? Паваа ахаа ! Бас л ах гэнэ шүү. – Сурчихсан болохоор эвгүй юмаа. – Яваандаа сураарай за юу миний хайртаагээд дээш харсан чигээрээ

гарыг ньбариад уруулаа наахад: – Танд хайртаа гэж дуудуулах ямар гоё юм бэ? би яг л зүүдэлж байгаа юм шиг байна аа. – Би чиний анхны хайр мөн үү? – Тиймээ харин би анхных нь мөнүү. – Мөн юм байна аа. Би урьд нь ангийнхаа охинтой үерхээд л хайртай гэж боддог байсан. Гэтэл үгүй юм байна. Хайр гэдэг чин яг л чам шиг минь хөөрхөн, үргэлж бодогддог, догдлуулдаг уйлуулж дуулуулдаг юм байна. – Та уйлсан юм уу? – Тиймээ. Чамайг санаад галзуурах гээд тэгээд архи ууж үзээд … тэгсэн чинь л өөрийн мэдэлгүй уйлаад байсан. – Мангар байхаа. Би бас таныг санаад энд ирсэн чинь танайх нүүчихсэн байсан.

Тэгээд л би тантай дахиж уулзахгүй юм байна гэж бодож байсан. – Би бол чамайг өвөлжингөө л хайх байсан. – Таныг яанаад Паваа гэдэг юм бэ? – Намайг жоохоноос л ингэж дууддаг байсан юм. Би балцгар удаан хөдөлгөөнтэй залхуу байсан гэсэн. Тэгээд л пөөвгөр паавгар гэж байсаар байгаад л пааваа болсон гэсэн нараа эгч дээрээ хоёр ах, хоёр эрэгтэй дүүтэй айлын ганц охин болохоор их эршүүд мангардуу хүүхэд байсаншдээ. Намайг үгэнд нь орохгүй болохоор ёстой дэмий тэнэтэл цохидог байсан гээч. Би дийлдэггүй байсан юм. Их эршүүд эгч минь хүнтэй сууж тусдаа гараад л одоо л нэг эмэгтэй хүн шиг байна даа. Ээж минь биднийг багад өөд болсон болохоор би эгчийгээ их

өрөвддөг юм. Муу аав маань насаараа л усны тэрэгний жолооч хийж биднийг хүн болгосон доо хөөрхий. Одоо хоёр ах минь тусдаа гарч сайхан явна аа гээд Энхээ рүү харснаа: – Танай аав ээж их сайн хүмүүс байхаа – Тиймээ. Танд их сайн байдаг юм. Аав бол Паваа хүү нүдэнд дулаахан сайн хүү гэдэг юм. Амраа дандаа л таныг ярина. Ахгүй болохоор тэгдэг юмуу миний ах гээд л заримдаа бид хоёр минийх чинийх гээд л булаацалддаг шүү дээ. – Манай Амраа хөөрхөн хүү шүү. Энх- Амар ч гэсэн. Тэр хараа тэр урдаас хасаа морьтой ирж явна. – Яанаа хоёуланг чинь таньчих вий дээ. Тэгвэл нөгөө Отгоо чинь уурлаад сүйд болно. – Яадаг юм. – Хэрэггүй ээ. Цуваараа нүүрээ хаагаад сууя. Отгоогийн ээж нь таныг хүргэн гээд байдаг юм чинь намайг

бариад идчихнэ. – За наашаа суу. Энэ муу цув ч бид хоёрт майхан юмаа гээд түүнийг тэврэн суулаа. Тэгтэл Хасаа тэр хоёрыг анзааралгүй өөр тийшээ яваад өглөө. Тэр хоёр оройхон гэртээ харьцгаалаа. Хэн хэндээ хайртайгаа мэдэлцэн уулзаж учирсаар бие биедээ эрхлэн жаргацгаасаар нэг л мэдхэд урин дулаан цаг ирж тэднийхэн зусландаа гарцгааж тэр хоёр өдөр бүр уулзалдан, ундны ус авдаг газар нь хол болохоор Батбаяр хэдэн усны саваа тракторт ачиж аваад л Энхээг суулган усанд явна. Энхээ эхэн үедээ тракторт суугаад л тархи нь хөдөлж бариач руу явна. Сүүлдээ суугаад л хөдөлнө , дахиж суугаад л буцаад хэвэндээ орчихно. Дугуй саравчтай малгай өмссөн Паваа

Энхээгийн мөрөн дээгүүр тэврэн өрөөсөн гараараа руллэ залан: “ Хайрлаж дурласан бүсгүй минь Халх нутгийн охин доо Харалсан бүтэлгүй толгой би Хаа очсоныг нь мэдсэнгүй ээ” гээд л цангинатал дуулан явдагсан. Тэлэгээгийн охины тархи нь их амархан хөдөлнө. Тархи нь хөдөлхөөрөө толгойгоо савчин уйлаад л гүйлгээд бөөлжөөд эхлэнэ. Нараа Дэлэг хоёр сандраад л хадам ээжээрээ бариулна гээд хот руу явбал тэндээ заавал хоёроос шгурав хонож ирнэ. Сүүлдээ охных нь толгой хөдлөхгүй хэд хонохоор л Паваа Энхээ хоёр тэднийг хадмийнх руу нь явуулахын тулд хоёр талд нь зогсож байгаад л бөмбөгөөр харилцаж тоглож байгаа юм шиг бяцхан охиныг бие бие рүүгээ шиднэ. Бяцхан охин ч дуртай. Тэгээд л охины ттархи хөдөлж тэд хадамлана. Тэр хойгуур Отгоо, Хасаа, Амраа, Энхээ дөрөв тэднийхийг

буулгах шахна. Өдөржин тэднийд өнжөөд орой болсон хойно унтах л гэж гэртээ орж ирдэг болжээ. Өдөр хоногууд Энхээ Баярбат хоёрт ер мэдэгдэхгүй өнгөрч байлаа. Үргэлж хамтдаа инээн хөхөрч хөзөр тоглон голдуу гитар даран дуулж хуурдан хоёулахнаа үлдэх боломж гарвал бушуухан шиг бие биенээ үнсэж гараа атгалцаад өнгөрөх тэр хоёрын буцлам хайрыг тэрүүхэн үедээ хэн ч анзаарсангүй. Эхнээсээ л ахаа гээд дуудаад сурчихсан Энхээ түүнийгээ түүнийгээ чи гэж хэлж чаддаггүй байлаа. Тийм болохоор ч тэх юмуу аав ээж нь ч ах эгч нь ч тэр хоёрыг хайр сэтгэлийн холбоотой гэдгийгтөсөөлөөч үгүй зүүдлээч үгүй байлаа. Тэр хоёрын хайрыг ангийнх нь охин Отгоо л гадарлан дургүйцдэг байжээ. Нэг орой Батбаяр Энхээгийнд кино үзэж байгаад

гарахад нь Энхээ гаргаж өгчээ. Гудамжний үзүүрт хүн байгааг мэдээгүй хоёр харанхуйд үнсэлцэн бие биендээ эрхлээд салжээ. Батбаяр хашааны мухар тойрход: Хөөе Паваа гуай! Хүлээж бай гэхэд нь гайхан харвал Отгоо зогсож байв. Ийм орой юу хийж зогсож байгаа юм бэ? Хүн цочоочих юмгэхэд нь: – Харин өөрөө юу хийж байгаа юм бэ? өөрийг чинь хүлээж байлаа. Энхээ та хоёр юугаа хийгээд байсан юм? – Юу ч гэсэн яадаг юм. Та хоёр их юм болж дээ. Гэлэгээ ах Нараа эгч хоёрт хэлнэ дээ гээд хоолой нь зангирснаа гүйгээд явчихав. “ Энэ ер нь хачин муухай царай муутай юм байж их зантай , дээр нь ааш муутай хачин юм чинь яах нь вэ? гэж бодоод гэртээ ороод унтаад өгөв. маргааш өглөө нь босчихоод гар нүүрээ угааж байтал Отгоогийн ээж

авгай ууртайн аргагүй ширэв татаж орж ирснээ Батбаярын эгч Нараад хандан: – Өнөөдрөөс сүүний гэрээгээ болилоо. Хүүхдийнхээ сүүг өөр айлаас авч байгаарай гэчихээд цэхэлзээд гарч одов. Нараа: – Үгүй энэ чинь одоо ямар ааш нь хөдөлчихөв дөө. Ямар үнээтэй нь ганц эднийх биш. Миний дүү цайгаа уучихаад хойд эмээгийнд очиж хийчихээд ир. Ааш нь олдохгүй балай авгай вэ? гэж үгэлсээр Батбаярт цай хийж өгөв. Батбаяр хойд талд байдаг эмээгийнд дүү Сувдаагаа тэвэрч оччихоод буцаад ирж байхдаа Отгоогийн дүү Хасаатай таарлаа. – Тугалдаа явах нь уу миний дүү гэтэл – Тэгдэг юм билүү. Хэдэн мялан нь хаа яваа юм бүү мэд. Урд уулын энгэр хүрээд ирэхээс… гээд нэг л их

том хүн шиг пээдэлзсэнээ морио ташуурдан хажуулдан сууснаа сэнгэнтэл исгэрээд давхичихав. Батбаяр инээд нь хүрч: “ Хоёр айлын дөрвөн үе чацуутан хүүхдүүд ийм газар тэнгэр шиг ялгаатай байх гэж. Нэг нь сэхээтэн хотын айл, нөгөөх нь хөдөөнөөс хот орж ирсэн чинээлэг малчин айл. Гэхдээ адилхан нэг сургуульд сурч нэг багшаар хичээл заалгадаг байж тэс ондоо юм даа” гэж бодоод “ Миний Энхээнээ юу хийж байгаа бол? Хот орно гэж байсан хэзээ ирэх юм болоо, хамт явья гэдэг байж,ш ирэхдээ аятайхан кино үзчихээд ирэхгүй юу” гэж бодсоор гэртээ ортол Отгоогийн аав Түмээ эгчтэй нь яриад сууж байв. – Өө хүү ч ороод ирлээ. Хаа хүрээв? – Хойд эмээгийнд очиж сүүний гэрээ хийгээд ирлээ. Танай ааштай шар авгайгийн ямар

ааш нь хөдөлсөн юм байгаан сүүний гэрээгээ тасалчихлаа. Их юм болж дээ. Ааш нь олдохгүй юм, заримдаа долоочих гээд, заримдаа барьж идчих гээд л байх юм гэхэд Түмээ: – Харин тиймээ. Тэгээд л би яриад сууж байна. Өнөөдөр манай хоёр хүүхэн хоёулаа л цэхэв хялав хийгээд байна. Ямартаа л би танайхантай муудаа юу гэж Нараагаас асууж сууна гээд тамхиа асааж хэсэг сууснаа Нараа Батбаяр хоёрыг дуугарахгүй болохоор нь гараад явчихав. Түмээгийнх дөрвөн хүүхэдтэй. Том банди нь хөдөө байдаг. Отгоо Хасаа хоёрын доор таван настай жаахан баньд байх. Ганц охин гээд Отгоогоо эрхлүүлчихсэн аж. Отгоо ч ээжийгээ дуурайсан бодлогоггүй яриа, задгай хэл амтай, гэртээ бол хатан хаан л гэсэн үг. Тэр мөртөө сургууль дээрээ юу ч

дуугарахгүй, байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй сурлагадаа бол харин гайгүй толгой цохиод байхгүй ч хүнээс хоцрохгүй тийм л охин. Батбаяр гэнэт “Яг бид хоёрын үнсэлцэхийг харж аав ээждээ хэлж, ямар тэнэг охин бэ?” гэж бодоод “Одоо Энхээнээг маань энэ шар авгай барьж идэх шахах байх даа. Орой ирээгүй байвал буудал дээр тосож уулзана даа.” Гэж бодож байлаа. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *