Нүүр Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “2-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “2-р хэсэг”

45 секунд уншина
0
0
659

-Яагаад чичрээд байгаа юм бэ? даараад байгаа юм уу? орох уу? -Үгүй ээ чичрээгүй -Тэгээд яагаад байгаа юм бэ? Айгаад байгаа юм уу? Айсны хэрэггүй ээ ах нь яах ч үгүй -Хэн айсан юм. Батбаяр тэврэлтээ улам

лавшруулан санаа алдаад дуу аялан зогсов. Энхээ ч Батбаярын цаанаа л нэг сонин содон үнэрт нь мансууран тэврүүлээд л зогсоод баймаар байлаа. Нэг их чангаар орилмоор ч юм шиг эргэж хараад тэвэрч

үнсмээр ч юм шиг. -За орох уу? Энхээ! -Жаахан зогсоё л доо -Чи даараад байгаа юм биш үү? Чичрээд байна шүү дээ. -Үгүй ээ, даараагүй гээд байхад, гоё байна. Паваа ах аа би танаас нэг юм асуух уу? -Тэгээч

дээ -Танд Эрдэнэтэд чинь суух гэж байгаа байгаа юу? -Яаж байна. -Байгаа үгүйгээ хэл л дээ. -Байхгүй ээ. – Тантай зурган дээр дандаа хамт авахуулсан байдаг эгч таны найз биш юм уу? -Ха ха ха яагаад ийм юм

асуугаад байгаа юм бэ? Тэр зүгээр л манай ангийн охин. Одоо хүнтэй суучихсан гээд санаа алдав. -Та их сайн байсан уу? -Яаж байна? -Дандаа хамт авахуулж бас сая та санаа алдаад байхаар чинь санаад л

тэгсэн юм болов уу гэж… -Үгүй чи бас тийм юм мэднээ -Зүгээр хэл л дээ. Юундаа ичээд байгаа юм бэ? -Хэн ичсэн юм. Намайг тоогоогүй юм аа. -Ямар тэнэг эгч вэ? яагаад тоогоогүй гэж…Манай ах хөөрхөн шүү дээ бас сайн хүн. -Чи тэгж бодож байна уу? -Тийм ээ -Харин чамд сайн хүн байгаа юу? -Байгаа… үгүй ээ байхгүй -Яагаад худлаа яриад байгаа юм бэ? өөрөө л харин ичиж байна даа. -Хэн худлаа ярьсан юм. Үнэн л юм чинь байхгүй -Би мэдэж байгаа шүү битгий нуугаад бай -Яанаа! Та яаж мэдсэн юм бэ? -Том хүн болохоороо л мэдэж байхгүй юу. Энхээ дуугарч чадсангүй. “яанаа мэдчихсэн юм байх даа. Яаж нүүри йг нь харнаа” гээд л сандарч байв. -Яагаад дуугүй болчихов иччихсэн үү?

Алив наашаа хар даа. -Үгүй ээ хоёулаа оръё -Жаахан зогсоё л доо. Тоглож байхад уурлачихав уу? наашаа хар л даа гээд Энхээг эргүүлэн өөдөөсөө харуулахад тонгойгоод зогсоод байв. Батбаяр тэр өхөөрдмөөр охинд хайр хүрээд өөрийгөө хичнээн баривч тэссэнгүй. Хоёр гараараа зөөлөн хацарт хүрч толгойг өргөн харвал Энхээгийн нүдэнд нулимс гялалзахыг хараад санддран: -Яагаад уйлчихваа. Ах нь гомдоочих вуу? Яасан бэ? хэл л дээ одоо битгий уйл. -Би уйлаагүй ээ гэснээ Энхээ тэврээд энгэрт нь наалдав. Батбаярт түүнийг тэврээд ингээд зогсох үнэхээр жаргалтай байлаа. -Таны зүрх ямар чанга цохилдог юм бэ?

-Тийм байна уу? -Аймаар чанга цохилож байна. -Энхээ ах нь чамд нэг юм хэлэх үү? -Тэг л дээ гээд Энхээ тэвэрсэн гараа сулруулан холдох гэхэд Батбаяр хацараас нь бариад уруул дээр нь удаан гэх чинь үнслээ. Ингэнэ гэж бодоогүй байсан Энхээ тулгамдаад яаж ч чадсангүй, хамаг бие нь сулраад хөл дээрээ тогтож чадахгүй шахам боллоо. Батбаяр түүнийг хацар нүд дух гээд юу ч үлдээлгүй үнсэе гэсэн шиг үнсээд л байлаа. Энхээ ч бас түүнийг алдах вий гэсэн шиг тас тэврээд хацар дээр нь үнсэж орхив. Гэнэт Батбаяр үнсэхээ болиод тэвэрсэн чигтээ тэнгэр өөд харан санаа алдан юу ч дуугаралгүй хэсэг чимээгүй зогсов.

Энхээ ч бас юм ярьсангүй. -За оръё доо. Даарчихлаа. Өглөө нам унтаад ажилаасаа хоцорчихно гээд Энхээг хөтлөөд үүдэндээ очоод дахин түүнийг тэврэн авч үнсчихээд гэр лүүгээ орлоо. Хэн хэн нь бие рүүгээ тэмүүлэж байсан ч зориг нь хүрсэнгүй юу ч дуугаралгүй тус тусын орон дээр очиж суугаад унтахаар ороо засав. Энхээ дүүгийнхээ унтаж байсан орны хажууд очиж хучлагыг нь засаад эргэхдээ: -Гэрэл ээ битгий унтраагаарай гээд орондоо ороод цаашаа хараад хэвтчихэв. Батбаяр ч орондоо орлоо. Батбаяр хэдийгээр эр ийн цээнд хүрч цэргийн алба хаагаад ирсэн ч тэр яг л насанд хүрээгүй жаахан хүүхэд

шиг догдлон ичих ч шиг өөрийгөө яагаад байгаагаа ч мэдэхгүй хямран хэвтэж байлаа. Энхцэцэг: -“Яанаа Паваа ах хүрээд ирвэл яана, дахиад үнсвэл би цаашаа гэж чадахгүй бол яах вэ? тэгээд нөгөө том хүмүүсийн хийдэг юмыг хийвэл би жирэмсэн болчихно. Одоо яанаа. Аймар өвддөг гэсэн. Манай ажилын эгч нар ярьж байх нь өвддөг мөртлөө гоё байдаг гэсэн. Үнсүүлэх бол гоё л юм байна” гэж бодсоор унтаж чадалгүй байсаар өглөө болонгуут босон харайж хувцаслаад дүүгээ дуудах гэснээ болиод Батбаярыг дуудлаа. Бас л элдвийг бодсоор өглөөгүүр унтсан Батбаяр: -Өө яасан явах гэж байна уу?. ах нь цай чаначихая цай уугаад яв. Цай чаначихсаан, та Амрааг хүргээд

өгчихөөрэй, намайг оройтож магадгүй гэсэн гээрэй. -Хүлээж бай хамт гаръя. Манай энд нохой ихтэй дайрна шүү. Ах нь буудал хүргэж өгье гээд бушуухан босч хувцаслав. Тэр хоёрыг хамт гараад явахад хөөрхөн дүү нь унтаад л байв. Энхцэцэгийг түрүүлээд алхахад Батбаяр зэрэгцэж очоод хөтлөөд алхалаа. Орой нь их л ичиж яаж нүүр лүү нь харнаа гэж бодож явсан Энхээд хайртай хүндээ хөтлүүлээд алхаж явах нь сайхан байлаа. Буудал дээр ирээд Батбаяр: -Хоёулаа хэзээ уулзах вэ? -Мэдэхгүй ээ -Яагаад мэдэхгүй гээд байгаа юм бэ? -Уулзаж яах юм -Юу гэсэн вэ? дахиад уулзахгүй юм уу? надад гомдчихсон юм уу? -Үгүй ээ

-Тэгээд яагаад уулзахгүй гэж хүн айлгаад байгаа юм бэ? -Чамайг надтай уулзахгүй бол би галзуурчихна шүү дээ. -Энхээнээ яасан бэ? ахдаа юм уу даа. Чи дуугар л даа. Ах нь чамд хайртай, чамайг надтай уулзахгүй бол би энд байж яах юм. Эрдэнэт явлаа. Намайг уучлаарай би ахиж үнсэхгүй ээ. -За за ах нь дүүг чинь хүргэж өгчихөөд оройн суудлаар явлаа. Баяртай гээд эргээд алхачихав. Энхээ яах ч учираа олсонгүй -Паваа ах аа! Хүлээж байл даа. Битгий яв. Батбаяр эргэн харлаа. -Өнөөдөр манайх хуралтай оройтох байх. Маргааш хоёулаа эрт уулзаж зуслан явъя би чөлөө авчихая та битгий яваарай. -За. Ах нь яваххгүй ээ. Орой ажил тарахад чинь хүлээж байя. -Яах юм бэ? оройтох байх -Оройтвол чи айна биз дээ. Би хүргээд л өгье гэснээ

түүний хажууд ирж үнсчихээд эргэлээ. Буудал дээр ганц хоёрхон хүн байсан ч тэр хоёрыг анзаарсан шинжгүй зогсож байлаа. Энхцэцэг хүн харчих вий гэсэн шиг ичэн орох байх газраа олж ядан түүнийхээ араас харсаар хоцров. Тэр өдөр нь ажил дээрээ тогтож ядан цаг ч өнгөрч өгөхгүй их л удаж байх шиг санагдажээ. Хурдхан ажил тараасай тэгвэл өөрөө гүйц очоод нүүр нүдгүй үнсмээр ч юм шиг санагдана. Гэтэл үүдэн дээр хүн уулзая гэж байна гэж жижүүр ирж хэлэв. Ямар эрт ирдэг юм бэ? тарах яагаач үгүй байдаг гэж бодоод гарвал ээж нь ирчихсэн байв. -Өө ээж яасан юм бэ? юу хийж яваа юм бэ? -Зүгээр ээ миний охин. Энэ хажуугын албан газраар ороод явах замдаа даргатай чинь уулзаад явдаг юм уу гэж бодоод… дарга чинь

байгаа юу? -Яах юм бэ? ямар сургуулийн жоохон хүүхэд байгаа биш -Охиныхоо ямар ажилладагыг сонсоё л доо. Эсвэл ажилдаа муу юм уу? -За за та уулзвал уулзахгүй юу -За тэгье гээд ээж нь даргатай нь уулзахаар ороод явахдаа Энхцэцэгийг дахин дуудаж уулзав. -Миний охиныг ажилдаа сайн, сайн хүүхэд гээд л дарга нь магтаж байна. Удахгүй багшийн сургуулийн хуваарь ирнэ. Миний охиныг сайн ажилладаг болохоор өгнө гэж байна. Миний охин том болжээ. За ээж нь явлаа. Ээжийгээ их баярлууллаа. Ажилаа улам сайн хийгээрэй гээд охиноо үнсээд явахад нь: -Эээжээ! Орой хуралтай гэсэн оройтох байх. Битгий санаа зовоорой гэж хэлээд үлдлээ. Орой ажил тараад гараад

ирэхэд нь Батбаяр харагдсангүй. Хамт явсан охиноосоо салаад “арай надад гомдоод Эрдэнэт явчихсан юм биш биз дээ. Уг нь ирнэ л гэсэн дээ. Нээрээ явчихсан юм биш байгаа” гэж санаа зовнин алхаж явтал хойноос нь нэг хүн цүнхийг нь шүүрээд явахад сандран харвал Батбаяр байлаа. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *