Нүүр Өгүүллэг “САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “1-р хэсэг”

“САЛАА ЗАМЫН УУЛЗВАР” өгүүллэг “1-р хэсэг”

13 секунд уншина
0
0
645

Чи минь хаана яваа бол. Ямархуу төрхтэй болсон бол. Одоо л лав намба суусан их л аятайхан болсон, аль нэг газрын дарга, албан тушаалтан ч юм уу? даргын буйртай болсон болов уу?. компани

байгуулж жижиг хивсний үйлдвэртэй болно гэж ярьдагсан. Тэр үед хүргэн ахыгаа дуурайн тракторын жолооч болно гээд трактор барьсан, хаа очиж тос тортоггүй цэмцгэр нямбай жолооч байж билээ. Үргэлж

санаж бодоод байхгүй ч анхны хайр гэдэг мартагдахгүй зүрхэнд уяатай байх нь сайхан юм даа. Яагаад ч юм “Хөхөө гэрлэх дөхлөө” киног гарахаар түүнийхээ тракторт суугаад явж байхад энэ киноны

дууг дуулаад л мөрөөр минь тэврээд инээмсэглэн явдаг байсан нь санаанд ороод хэд хононгтоо л бодолд автан догдлох юм. Чамтайгаа уулзалгүй арван таван жил өнгөрчээ. Хэн хэн нь анхны хайртайгаа

учирч юугаа ч мэдэхгүй хөтлөлцөн гүйж кино ший үзэж гитар тоглон гудамжны үзүүрт зогсохоос өөр юу ч мэдэхгүй явсан жаргалтай сайхан бага залуу нас минь. Харамсах зүйлгүй сайхан, цэвэр тунгалаг

ариун үерхэл, гэнэ томоогүй хөгжилтэй яриа, анхны хайрын ариун нандин үнсэлт, Энэ бүх амьдралын минь эхлэл бүхэн анхны үнсэлт бэлэглэсэн чамтай минь холбоотой. Ирээдүйн амьдралаа зөгнөн ярьж байсан яриа чинь одоо ч тодхон санагдана. Уулан дээгүүр хөтлөлцөн гүйж явсан тэр үе минь кино шиг л санагдах юм. Ангийн минь охин хажуу айлын хөрш найз минь бас чамд дурлачихаад надаар дамжуулан захиа өгөхөд надад хичнээн хэцүү байсан ч хүргэж өгөхөд минь дургүйцэж уншиж ч үзэлгүй урж хаяахад дотроо ямар их баярлаж байсан билээ дээ. Тэрнээс хойш тэр охинд уулзаж байгаагаа мэдэгдэхгүй зугтаж явах гэж хоёулаа их л хөглөдөг байж дээ. Ийм л

жаргалтай АНХНЫ ХАЙР минь. Хашааны буланд зогсоод намайг гарч ирэхийг хүлээн хүйтэн бороонд шалба нороод чичирчихсэн зогсож байсан чинь санаанд үргэлж байх юм. Гитар тоглохыг зааж өгч байх даа сурахгүй болохоор чинь уурлан дахин заахгүй гэж бухимдахад минь одоо нэг үзье гээд ямар ч алдаагүй тоглохохд чинь уур ч хүрэх шиг хайр ч хүрэх шиг мэдрэмж төрөөд тэсэлгүй инээчихдэгсэн. Чи минь ямархан азтай хүүхний хань болж хэдэн хүүхдийн аав болсон бол. Намайг нөхөрт гарч үр хүүхэдтэй болсныг мэдсэн чи минь таарах бүртээ ямар их шаналаж сайхан дурсамжаа санаж явдаг нь царайны чинь хувирлаар мэдэгддэг, тэр болгонд би шаналан чамайгаа хичнээн их өрөвддөг байв даа. Чамтайгаа амьдралаа холбож чадаагүй дээ

харамсдаг ч одоогий амьдрал хань ижил үр хүүхэддээ би сэтгэл хангалуун дутах гачигдах юмгүй амьдарч ирсээн. Анхны юм бүхэн дурсгалтай сайхан болохоор л би чамайгаа дурсан санаж уулзахыг хүсдэг байх аа. Чамдаа хэлээгүй нэг нууц надад байдаг ч би мэдэгдэхийг огт хүсээгүй билээ. Холоос болов барааг чинь харж мэнд мэдчихээд өнгөрөх юмсан. Чи минь хаана яваа бол. Ямархан хүний хань болсон бол доо… Ийм тэмдэглээстэй нэгэн дэвтэр ширээний нүдэнд байх. Нууцлаг жижигхэн хэрнээ хайр буцласан энэхүү дэвтрийн эзэн Энхцэцэг. Энэ бүсгүй одоо гуч гарч яваахоёр хүүхдийн ээж халамж сайтай хань, нөхөр ажил амьдрал жигдэрдсэн айл гэрийн

эзэгтэй. Нөхөр нь орон сууцны нэгэн компанид инженер ажилтай. Энхцэцэг арван жилийн сургуульд ажиллана. Багшийн мэргэлжилтэй ч хичээл заахгүй сургалт хариуцсан нийгмийн ажилтан хийнэ. Хоёр зэрэг ажил хийж нөхөр нь архи дарс гээд байхгүй болохоор дутаж гачигдах зүйлгүй амар тайван эвсэг гэр бүл. Зарим үед хоорондоо маргаж муудах үе гардаг ч хэн хэн нь хүлээцтэй болохоор тэгсгээд л өнгөрнө. Хүүхдүүд нь хүмүүжил сайтай учир эцэг эхээ зовоохгүй сайн жаалууд байлаа. Энхээ сургууль төгсөх жилээ анхны хайрын эзэн Батбаяртай танилцжээ. Тэр үед зуны амралтаараа ам арч байхдаа тэднийх зусланд гарч хойд чиглэлд хашаа хатгажээ. Тэгэхэд л Батбаяр Эрдэнэт хотоос хүргэн ахындаа ирж жолоочын курст суралцаж

тракторын жолоочоор төгссөн байлаа. Батбаяр Энхээгээс хэдэн насаар ах байсан ч насны зөрүү тэр хоёрын хайранд саад болсонгүй. Нэг удаа Энхээ ангийн найз Отгоогийнд ортол цэвэрхэн цагаан царайтай залуу сууж байж. Отгоогийн ээж хөдөөнөөс хотод ирээд удаагүй хэлэмгий долдомгой ам хэл хурц авгай байх аж. Цай цүү болж охины ангийн охин гээд с үйд майд болж байснаа: – Манай хүргэн, Отгоогоо айлд өгнөө гээд л Батбаяр луу харж жуумагнахад тэр залуу их л санаа зовсон байртай Энхээ рүү харснаа Отгоогийн ээж рүү нь: – Та их балайрах юмаа. Уйдаад орж ирж жаахан суух гэхээр элдэв юм ярьж хар нялхаараа байгаа хүүхэдтэйгээ холбоод байх юм. Түмээ ахад хэлдэг юм уу авгайнхаа амыг таглаж бай гэж…гээд гарах гэтэл Отгоогийн

ээж: – Паваа (Батбаярыг ингэж дууддаг ажээ) миний хүү үүдэнд байгаа усыг юүлж өгөөд гар, тоглож байхад чинь уурлачих вуу… гээд үлдлээ. Энхээ анх Паваагаа ингэж харжээ. Хааяаа Отгоогийнд сууж байдаг, эсвэл гэрийнх нь үүдэнд санаандгүй хэд хэдэн удаа таарчээ. Нэг удаа дүүтэйгээ гитар тоглоод гэрийнхээ хаяанд сууж байхад нь Батбаяр үүдээр нь өнгөрч яваа харагджээ. Дараа нь Отгоогийнд очих гэж явахад дуудаад гитарыг нь гуйжээ. – Та гитар тоглож чаддаг юм уу? – Сайн чадахгүй ээ, сурах л санаатай. Чи их сайн тоглодог гэсэн. Ахдаа заагаад өгөөч?. – Би ч тийм сайн бишээ. Манай дүү надаас сайн та манай дүүгээр заалга. – Амраа юу? Тийм сайн дардаг юм уу? жаахан байж сүрхий юмаа. – Тэр хоёр ийнхүү анх ярилцаж үзжээ. Тэгээд л Энхээ дүүтэйгээ ах эгчийг нь байхгүйд тэднийхийг буулгах шахна.

Отгоогийн дүү Хасаа, Энхээгийн дүү Амраатай чацуу болохоор тэр дөрөв Батбаярыг ах аа гээд л гүйцгээнэ. Харин Отгоо л зарим үед чи гэх. Отгоогийнх хувьдаа хэдэн малтай. Ээж аавдаа хэлээд Отгоотой хамт хонь ямааг нь хариулалцана. Дүү Хасаа нь Амраатай нийлж морь унан үхэр адуунд явалцаж их л зугаатай зуныг өнгөрөөжээ. Намар айлууд зуслангаас бууцгааж Энхээгийнх ч нүүх болжээ. Тэр сургуулиа төгсөөд олигтой хуваарь байгаагүй тул түр ажилд орж нэгэн цэцэрэлэгт ажиллах болов. Зуслангаас ирээд долоо хонолгүй л Энхээ байн байн санаа алдаж бодол болоод л үргэлж Батбаярыг санах болжээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ? гэхчээр нэгэн хагас сайн өдөр зуслан руугаа ажил тараад очжээ. Явах замдаа түүнийгээ харна,

уулзана гэж бодохоор л сайхан санагдаж хөл нь хөнгөрөн дор оо хүрээд ирж. Гэтэл тэднийх бас л нүүчихсэн байлаа. Хүргэн ахынх нь 100н айлд байдаг гэхээс өөрийг мэдэхгүй тэр хаанаас яаж олж уулзахаа мэдэхгүй болжээ. Хотын төвөөр трактор яваад байхгүй, хотын зах руу ганц нэг явж байгаа харагдвал их л баярлан горьдон харах боловч биш байдаг байж. Ингээд л хоёр уулзалгүй гурван сар болжээ. “Одоо Эрдэнэт рүүгээ явчихсан биз дээ” гэх бодол Энхээд төрж ядаж барааг нь харах юмсан гэж мөрөөдөнө. Нэг удаа тэдний ажилынхан “Ялалт” кино театрт кино үзэх болж Энхээ дургүй байсан ч албан шахалтаар явжээ. Кино тарахад ажилын газрынхаа хүүхнүүдээс салаад автобусны буудал дээр зогсож байтал араас нь нэг хүн нүдийг нь дараад авчээ. Ангийн хүүхдүүдийн л нэг биз гэж бодсон Энхээ эргээд хартал Батбаяр зогсож байлаа. Ямар их баярлаж хөөрч

байсан нь Энхээд одоо ч мартагддаггүй. – Паваа ахаа! Та Эрдэнэт рүүгээ яваагүй юм уу?. юу хийж яваа юм бэ? Гэлэгээ ах, Нараа эгч, Суба бүгд сайн уу?. Танайх бас нүүсэн байсан хэзээ нүүчихсэн юм бэ? гээд л ар араас нь асуултаар булж гарлаа. Батбаяр инээмсэглэн: – Мний дүү өөрөө сайн уу? энд кино үзэх гээд явж байсан юм. Ганцаараа уйдаад л явж байна. Чамтай яаж уулздаг юм билээ гэж бодож байлаа. – Нээрээ юу? Амраа таныг санаад байна гээд л байсан. Би ажилынхантайгаа кино үзээд явж байсан юм. Та хаачих гэж байгаа юм бэ? – Хаачих ч үгүй ээ. Чамайг хүмүүстай явж байхаар чинь дагаад яваад л байлаа. Миний үзэх киноны цаг өнгөрчихлөө. Чи ч хүн харахгүй юм аа. Хоёулаа жаахан дэмий ярих уу? – Тэгье л дээ. Би их сонинтой. Зөндөө их дуу сурсан дандаа шинэ дуунууд. – Тийм үү?. Тэгвэл хоёулаа манайд очиё. Би гитар авсан. Ах эгч хоёр охиноо аваад Эрдэнэт явсан.

Бигэрийг нь сахиад хадмынх нь хашаанд байгаа. – За тэгье. Их оройтвол загнуулах байх. Гэхдээ гялс ороод гаръя гээд тэр хоёр тэднийх руу ирлээ. Явах замдаа элдвийг ярьсаар нэг мэдэхэд тэднийд хүрээд иржээ. – Тэд гитар даран сурсан дуугаа дуулж өгсөөр оройтсон Энхээг Батбаяр хүргэж өгчээ. Түүнээс хойш хэн хэндээ татагдсан хоёр хагас сайн бүрт л уулзалдаж кино үзэж Энхээг завтай амарсан өдөр нь Бахтбаярынд ирж гитар даран хөзөр тоглож их л аз жаргалтай байдаг байжээ. Яагаад ч юм тэр хоёрын үзсэн кинонууд хайр дурлалын сэдэвтэй энэтхэг кино байдаг байсан нь тэр үед тийм кино их гардагч байсан уу?, тааруулж билет авдаг байсан уу? гэдгийг Батбаяр л мэдэх байх даа. Үзсэн кинонуудынхаа дууны үгийг бичиж аваад Батбаярын төрсөн өдрөөр гитартай дуулж өгсөн нь Батбаярт өгсөн анхны бэлэг, баярлаж хөөрсөн Батбаяр баярлалаа гээд Энхээгийн хацар дээр үнссэн нь анхны үнсэлт байлаа. Тэр өдөр нь 11р сарын 05ны өдөр байлаа. o

“коро кина кароки дунияа ий бэл ба роки o Аси кэ шиеэ аси кэ марэ ам жэсэ бильбалогин o Өө өө өө Коро кина кароки дунияа ий бэл ба роки” Сүүлдээ Батбаяр энэ дууг сурч хоёулаа яг л энэтхэг кинон дотроо орчихсон юм шиг дуулан уулан дээгүүр хөтлөлцөн гүйдэг байсан нь аргагүй л хайр дурлалтайгаа учирсан хоёр мөрөөдөлдөө умбан жаргалтай байж дээ. Тэр үед дуучин Бат-Оршихын “Да вангийн хошууны Даваад залангийн Түмэн агтны түрүүнд Дүүлж явдаг байлаа Арван таван лангийн Алтан ембүүгээр Алс холын газар зарагдсан билээ. Нутгийн минь саруул талыг Салхи минь чи хүрээч хүрээч” гэдэг дуу ид дэлгэрч Энхээ гитар дээр энэ дууг гарамгай даран тоглож Батбаяр сурах гэж их л хичээж байлаа. Нэгэн удаа ажил тарах үед нь Батбаяр Энхээгийн ажилын үүдэнд гарч ирэхийг нь хүлээж байв.

Энхээ гарч ирээд түүнийг харан бүр гайхаж хоцорчээ. -Сайн уу? Сайн, та юу хийж энд яваа юм бэ?. -Чамтай уулзах л гээд… -Яасан бэ? ямар хэрэг болоов? Батбаяр юу ч хэлэлгүй гомдсон шинжтэй урд нь гараад алхав. Энхээ би ер нь тэнэг байх аа. Уулзах гээд ирж байхад нь гэж бодсоор дагалаа. -Энхээ! Чи өнөөдөр манайд очоод хоночихож чадах уу? -Аан. Яах юм бэ? танайхан хаачсан юм, би гэрийнхэн дээ юу гэх юм бэ? -Харин тийм юм даа. За за болиё. Манай хэд Эрдэнэт явсан, ганцаараа уйдаад л Амраа та хоёртой уулздаг юм уу гэж бодоод чиний тарах цаг болсон болохоор энд хүлээж байсан юм. -Тэгвэл би ээжид хэлээд үзэх үү? Амраа бид хоёрыг хамт явна гэхээр гайгүй байх аа гэж ярилцсаар Энхээгийнд ирлээ. Дүү нь Батбаярыг хараад бөөн баяр. Энхээ өөрөө ээжээсээ гуйх гэснээ чадалгүй дүүдээ хэлтэл дүү нь

ээжийгээ шалсаар байгаад зөвшөөрүүлчихэв. Тэр гурав тэднийхээс бөөн инээд баяр хөөр болсоор гэрт нь ирээд Энхээ өдрийн өдрийн ажилдаа ядарсан бололтой унтаад өгсөн хойно нь Батбаяр Энхээд орыг нь засаж өгөхөөр дуудан сэрээв. Энхээ сэрээд орой болтол унтсандаа өөртөө уурлаж байв. “Паваа ахтайгаа уулзчихаад олигтой ч ярьж чадаагүй байж унтаад өгдөг би ч ёстой маанаг амьтан юм аа. “гэж бооод өөрөө өөрийгөө зүхэж байв. -Энхээ! Миний дүү хоолоо идчих, тэгээд унт их ядарсан юм шиг байна. Аргагүй ээ аргагүй олон хүүхдийн шуугианд хэцүү л байдаг байлгүй -Уг нь нэг их ядардагүй

юмаа. Та хоёр намайг дуудахгүй, өөдгүй юмаа, та хоёр нөгөө дуугаа дарж сурав уу? -Сурсаан сурсан. Одоо эртхэн амар өглөө ажилтай биз дээ. Ах нь ор засаад өгье гээд өөдөөс нь харан инээмсэглэн суухад нь Энхээ “Үргэлж ингэж хамтдаа байдаг бол сайхнаа, Паваа ах надад хайртай бол ямар гоё вэ? даанч үгүй байх даа. Намайг зүгээр л дүүгээ гэж боддог байх” гэсэн бодол төрөөд: -Би гараад бие засаад ирье! -Хамт гаръяа. Гадаах шонгийн гэрэл шатчихсан байна лээ.харанхуйд ганцаараа айчихна гээд хамт гарлаа. гадаа гараад Энхээ: -Ямар гоё байнаа. Энэ однууд ийм ойрхон харагддаг юм байх даа. Би урьд нь ер анзаарч байгаагүй юм байна гээд дээшээ харан ододыг тоолох адил

ширтэн зогсоход Батбаяр араас нь ирж тэврээд зогслоо. -Яасан? Эвгүй байна уу? тэвэрч болохгүй юм уу? -Яагаад байгаа юм бэ? -Зүгээр л байна шүү дээ. Чи өөрөө л тэврэхээр цаашаа зугтаагаад байна шүү дээ. Тэд нилээд удаан зогслоо. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *