Нүүр Өгүүллэг УХААРАЛ-СОЛИОРОЛ 2-р хэсэг

УХААРАЛ-СОЛИОРОЛ 2-р хэсэг

40 секунд уншина
0
1
944

Тулга хотод ирээд 2 хоног болжээ. Түүний хотод орж ирсэн гол шалтгаан бол машинаа зараад мѳнгѳ нэмж сүүлийн үеийн шинэ машин авах зорилготой. Хэрэв чи тэр охиноос сална гэвэл чиний

унаж байгаа машиныг сольж ѳгѳѳд дээрээс нь түүний хүсээд байгаа аавынх нь эмчилгээний мѳнгийг нь ѳгье. Үгүй гэвэл чи надаас сохор зоос ч авахгүй гэсэн ээжийнхээ хатуу тулгалтанд за гэж толгой

дохихоос ѳѳр хариу үйлдэл хийж чадаагүй юм. Магадгүй хайртай бүсгүйнхээ аавыг аврах цорын ганц зѳв арга нь энэ байж болох л юм. Гэвч Тулгын зорьж ирсэн ажил санасныг бодвол их хүлээлттэй

байсанд тэрбээр 2 ѳдѳр 2 шѳнѳ бараг л нойргүй шахам пс тоглоомын газар ѳнжлѳѳ. Эртхэн унтах гээд орондоо орсон боловч нойр нь хүрэхгүй толгойд нь элдэв янзын зүйлс эргэлдээд ер тайван

байлгасангүй. Иймээс гарч ѳѳрийгѳѳ тайвшруулах байдлаар ганц 2 хундага архи уучих санаатай хувцаслан гарахаар шийдэв. Гарч ирээд жаргаж буй нарыг хараад үгүй энэ чинь одоо ѳглѳѳ болоод байна уу

орой болоод байна уу хэмээн эргэлзсэн байдалтайгаар утасныхаа цагыг харлаа. 2 ѳдѳр шѳнѳ унтаагүй түүний хувьд хагас солиорол нойргүйдлийн шоктой явах нь мэдээж шүү дээ. Такси барих гээд зам дээр гараад зогсвол түүний урдах нь талд нэг бүсгүй доороо тогтож ядан ямарваа нэгэн зүйлд яаран байгаа нь илт харагдаж такси зогсоох гээд гараа савчин байгаа нь нүдний үзүүрт нь үзэгдээд ѳнгѳрлѳѳ. Тулгын хажууд такси ирж зогсоход тэрбээр суугаад хаалгаа хаахын

завдалгүй ѳнѳѳх бүсгүй хүч түрэмгийлэн орж ирээд суучихав. Бүсгүй орж ирээд Тулга руу шууд л: -Чи хаашаа явах юм гээд их л амьсгаа ѳндѳртэй асуухад -Би сансар орно -Ѳѳ ашгүй дээ. Зам нэг юм байна -За за гээд Тулга түүнээс харцаа салгаж чадалгүй ширтчихэв. Будаггүй тунгалаг цагаахан царай, давхраатай тас хар нүд, ѳтгѳндүү гэмээр зурсан гэмээр хѳмсѳг, сормуус, булбарайхан хонхорхой хацар, нарийн гоёмсог уруулаа бага зэрэг тодотгож улаанаар будсан нь ѳнѳѳх бүсгүйг үзэсгэлэн тѳгс харагдуулах ажээ. Түүний ѳмсѳж зүүсэн хувцас түүнээс үнэртэх тансаг үнэртэн гээд түүнийг ямар түвшиний бүсгүй гэдгийг илтгэх шиг. -Хѳѳе залуу хаашаа явах вэ? гэх таксины жолоочийн орилох шахам дуунаар цочин Тулга урагшаа харахад -Залуу хаашаа явах вэ? -Аан. Сансар орно оо. -Солиотой юм уу согтуу юм уу гэхэд

Тулга уг үгийг сонсоогүй бѳгѳѳд -Юу гэсэн бэ ахаа. -Юм хэлсэнгүй ээ хѳѳ -Аан за за гээд Тулга үргэлжлүүлэн ѳнѳѳх бүсгүй рүүгээ ширтэв. Бүсгүй сая л нэг тайвширч буй бололтой Тулгын ширтэж буйг анзаарч нэг хий ханиалгаад -Чи над руу ингэж ширтэхээ болиоч. Ямар эвгүй юм бэ? -Уучлаарай. Хацар дээрх мэнгэ чинь их сонин харагдаад л .. . -Юу? Надад мэнгэ байдаггүй ш дээ гээд бүсгүй цүнхнээсээ толь гарган ирж хараад инээмсэглэн -Солиотой юмаа. Энэ мэнгэ бишээ сормуусны будаг уначихаж гээд тэд машины арын суудал дээр инээлдцгээв. Тулгын хувьд ойрд ингэтлээ их инээгээгүй болохоор үнэхээр сайхан байлаа. Гэхдээ таксины жолооч урд толиндоо Тулгыг байн байн нэг л

бишээр хараад байсан нь түүнд онцгүй санагдаж таксиг зогсохыг шаардаж ѳнѳѳх бүсгүйгээ гараас нь хѳтлѳн хамт буулаа. Бүсгүй бууж ирээд: -Чи чинь яаж байгаа юм бэ? -Одоо ингээд алхаад орчихвол болно оо. Гадаа ч их сайхан байна. Чамтай цэвэр агаарт алхангаа юм ярилцмаар байна -Чи их шулуун шударга зантай юмаа. -Би тийм бишээ. Харин чи л намайг шийдэмгий зан гаргахад нѳлѳѳлчихлѳѳ. -Танилцъя намайг Солонго гэдэг гээд гараа явуулахад Тулга түүний урд мэхийн ёсолж гарыг нь атган -Намайг Тулга гэдэг. -Их сайхан нэр байна Чи ѳѳрийнхѳѳ тухай яриач. Надад чи их л сонирхолтой хүн шиг анагдлаа. -За тэгье гээд Тулга ѳѳрийнхѳѳ тухай ярьж эхэллээ. Тулга ярьсаар Солонго сонссоор ирэх газраа ирчихэв. -Маргааш над руу залгаарай гээд Тулгын утсан дээр дугаараа бичиж үлдээгээд тэд салцгаав.

Тулга зорьж ирсэн газраа орж суугаад нэг таваг хоол бүтэн шил архитай хамт захиалчихлаа. Архиа ѳѳрѳѳ ѳѳртѳѳ хундагалаад уусаар байтал архи ч дуусах дѳхѳж ѳѳрѳѳ ч согтох тийш ханджээ. Туулыг хүнд хэцүү үед орхиж түүнээс нүүр буруулсандаа огтхон ч гэмшсэнгүй. Хожимын нэг ѳдѳр хүссэн хүсээгүй бид 2 тийшээ болохоос л хойш ѳнѳѳдѳр хэрэгтэй үед нь мѳнгѳ тѳгрѳг ѳгѳѳд энэ дээр шалтаг хийж салсан нь хамгийн зѳв шийдэл гээд ѳѳрийгѳѳ ѳмгѳѳлж хамгаалсан бодол тээн суув. 2 жил ѳѳртэй нь хамт хайрын бал бурамаас амталж сэтгэлийн зовлон жаргалаа хуваалцаж явсан Туулыг бодохоос илүүтэй ихээр 2-хон цагын ѳмнѳ таарсан Солонго бүсгүйг юу юунаас илүүтэй ихээр бодож мѳрѳѳдѳж түүн рүү үе үе залгамаар санагдавч тэвчээр заан сууж байлаа. Туулын гэдсэнд бүрэлдэж буй үрийнхээ талаар бодох ч ухаангүй бараг л тийм хүүхэд байгааг ч мартсан явж байв. Ширээ дэрлээд хэсэгхэн хугацаанд зүйрмэглээд босоод иртэл Солонго дэргэд нь сууж байхыг үзээд шууд л архи нь гарах шиг болж нойрмог согтуу нүдээ 2 гараараа нэг сайн арчиж аван

толгойгоо сэгсрэн сэргэх шиг болж цовоо дориун хоолойгоор: -Хүүе ямар сонин хүн бэ. Чи яаж наашаа ирэв -Чамайг хаашаа орохыг чинь харсан юм. Тэгээд харихдаа юмыг яаж мэдэхэв гээд наашаа орж ирсэн чинь чи шаал согтуу ширээ дэрлээд байж байх юм. -Чи тэгэхээр хэзээ орж ирсэн юм -Би орж ирээд 20-оод минут суулаа ш дээ. -За миний найз юу уух уу? Вино дарс шар айраг алийг нь вэ? -Алийг нь ч уухгүй ээ. Чиний ууж байгаа хатуу юмаас л ууя гэвэл Тулга зѳѳгчийг дуудан дахин нэг шил архи захиаллаа. Тэд ууж наргиж цэнгэж хамтдаа бүжиглэж тэнд буй хүмүүс бүгд л тэднээс харц үл салган ширтэцгээнэ. Бичлэг хийж ёстой л нэг баяр баясал аз жаргалд умбасан хүмүүс… Тулга одоо болно оо хамтдаа эртхэн харьж амарцгаая гэх Солонгийн үгэнд орж Тулга ч тооцоогоо хийн тус газраас гарлаа. Тулга үүдээр гарахдаа 2 гараа үнсэн үлдэж буй хүмүүст үнсэлт илгээн -Бид 2 нь явж амарлаа. Үнэхээр сайхан орой байлаа гэхэд хүмүүс -Та 2 ч бас сайхан

амраарай -Та 2 гоё шүү. -Залуу минь алт шиг бүсгүйгээ хайрлаж яваарай -Залуу минь чи мундаг шүү гэх үгс хэлцгээн инээмсэглэн тэднийг үдэв. Тулга Солонго хамтдаа буудалд хонож тэр үдшээс хойш үргэлж хамтдаа байж орой үдэш салхинд хамтдаа алхаж пс тоглоомын газраар хамт явж Солонго тоглохгүй ч гэлээ түүний дэргэд сууж ѳѳрийг нь дэмжиж байдаг нь Тулгад үнэхээр их таалагдлаа. Шинэ машинаа аваад хамтдаа хотоор зугаалж нэг л мэдэхэд 4-н хоног ѳнгѳрчээ. Солонго бүсгүй ч Орос руу сургуульдаа явах болж Тулга нутаг буцах болов. Тулга гэртээ ирээд гадуур гарахаа больж саяхан авсан шинэ машинаа ч нэг их анзаарахгүй үргэлж л хэн нэгэнтэй утсаар байнга ярьж ѳдрийг ѳнгѳрѳѳнѳ. -Чи хэнтэйгээ ингэж ярьдаг байна аа -Ээж минь таны алтан бэр. Үнэхээр сайхан охин байгаа. Орост сургуульд сурдан. Аав засгийн газрын яамны дарга. -Еэ гялай.

Миний хүү чинь одоо л зѳв сонголт хийж байна. Миний хүү ярь ярь….. гээд инээмсэглэн ѳрѳѳнийх нь хаалгийн зѳѳлхѳн хаагаад гарлаа. Тулга ѳдѳр шѳнѳ гэртээ тогтохгүй машин унаад хаа хамаагүй алга болно эсвэл пс тоглоом хэснэ үе үе архи тамхи үнэртүүлж орж ирнэ гэтэл энэ хэдэн хоног гэрээсээ ч гарахгүй зѳв хүн болон тѳлѳвших эхлэлээ тавьж буйд ээж нь тун их баяртай байлаа. Хүүг нь ингэж их ѳѳрчилсѳн тэр сайхан бүсгүйг ч харахыг юунаас илүүтэй ихээр хүснэ. Тулга аав ээжтэйгээ оройн хоолоо идэж суутал аав нь: -Миний хүүд шинэ машин нь таалагдаагүй бололтой юмаа -Таалагдсан -Тэгээд яагаад хэрэглэхгүй байгаа юм бэ? Эсвэл хайрлаад гамнаад байгаа юм уу гээд инээмсэглэхэд Тулга: -Яалаа гэж дээ. Хайртай бүсгүйгээ ирэхээр маргаашнаас хэрэглэе дээ гэх энэ үгийг Тулгын ээж сонсоод идэж байсан хоолондоо гахаж цацан алчуураар амаа арчин: -Хүү минь юу гэнэ ээ. Маргааш ирнэ гэсэн үү -Тиймээ маргааш ирнэ. -Чи тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Шинэхэн бэр маань ирэх гэж байхад бэлдсэн юм огт алга. -Аав нь бэрээ харж амжихгүй бололтой. Би

маргааш аймгийн тѳв хэд хоногоор явах ажилтай байдаг яах уу байз гэвэл Тулга аавынхаа хүзүүг зѳѳлхѳн базлан: -Аав минь санаа зоволтгүй яваад ирээ. Солонгоо маргаашнаас надтай үргэлж хамт байх болно. Таныг ирэхэд бид 3 нь халуун хоол хийгээд угтаж байх болно шүү дээ. Тулгын ээж шинэ бэрээ хүлээн авах гээд ширээ дүүрэн амттан ѳрж ѳѳрийн хамгийн сайн хийж чаддаг гарынхаа хоолыг бэлдсээр. Тулга ч гоёж гоодоод чамин тансаг хослол ботинк үнэртэн түрхэж гэртээ тогтож ядан сууж босоод… -Ээж хоолоо тавиарай. Солонго ирж байна гэнэ. Би машинтайгаа тосоол ирье. -Яана аа ээж нь сандраад болдоггүй ээ. -Миний ээж бүү сандар. Та бол миний бурхан юм шүү дэн гээд ээжийгээ үнсээд Тулга гарлаа. Тулгын ээж хоолоо аягалаад дѳнгѳж дуустал хаалганы хонх дуугарч тэрбээр хормогчоо тайлан шидэж толинд ѳѳрийгѳѳ харж үсээ янзлаад уртаар амьсгалаа гарган хаалгаа очиж тайллаа. Тулга хайртай бүсгүй Солонгоо

дагуулан орж ирээд: -За ээж минь танилц. Таны хүлээж байсан бэр гэхэд Тулгын ээжийн царай хувьс хийгээд явчихлаа. Хойш ухран алхаж хана түшин толгойгоо 2 тийг сэгсрэн: -Үгүй ээ миний хүү юу яриад байгаа юм Болохгүй ш дээ. Чи минь эрүүл үү? Алив миний хүү болохгүй гэж ирээд хүүгийнхээ хоёр хацарыг чимхэхэд Тулга ээжийгээ ѳѳрѳѳсѳѳ түлхэн барьж байсан пиджакаа газар шидлэн хаяж: -Ээж одоо болно. Ѳмнѳх үерхэлээ таны сонголтоор үгүй хийсэн Энэ удаа та биш би ѳѳрѳѳ сонгох болно. Солонго явъя гээд Солонгийг хѳтлѳн шатаар доош гүйсээр буулаа. Туул аавынхаа хамтаар банкинд очиж тэтгэврийн зээл авч мѳн ѳѳрѳѳ ч цалингын зээл авчихлаа. Эхний удаа тэд ѳѳрийн амьдарч буй гэрээ зарим нэг тавилгын хамт зараад нэг

хэсэгтээ түрээсийн гэрт байх нь зѳв гэж шийджээ. Ингэж байдгаа шавхаад эмчилгээний зардлын дѳнгѳж 50%-д нь хүрч байсан ч үлдсэн мѳнгийг нь амьд байгаа хүмүүс аргална даа гэсэн ѳѳдрѳг бодол тээн аав охин 2 сэтгэлээр үл унан бие биендээ дэм хайрлан алхацгаана. Аав охин 2 гэртээ ирээд зарна гэсэн тавилгаа цэвэрлэж эмхлээд байж байтал хаалга онгойн Тулгын ээж орж ирлээ. Энэ удаа Тулгын ээж ѳмнѳх шигээ омоглон хээнцэр дүрээр биш бороонд норсон муур шиг л хамаг сүр сүлд нь унжийсан хүн зогсож байлаа. Туул сандал аван та дээшээ суу гэхэд -Баярлалаа гэж сонсогдох тѳдий хэлж зѳѳлхѳн алхаад сандал дээр суучихав. Тулгын ээжийн энэ байдлыг үзсэн аав охин 2 гайхаж балмагдаад харцаа үл салгана. Тулгын ээж Туул руу эгцлэн хараад шууд нулимс дуслуулан: -Миний охин намайг уучлаарай. Эгчийг нь буруу. Чи л одоо миний хүүд хэрэгтэй байна. Миний хүүг авраач гэхэд Туул түүний ѳмнѳ суугаад: -Эгчээ юу болсон юм бэ? Тулга зүгээр үү.. 2-р хэсэг төгсөв…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *