Home Өгүүллэг УХААРАЛ-СОЛИОРОЛ төгсгөлийн “4-р хэсэг”

УХААРАЛ-СОЛИОРОЛ төгсгөлийн “4-р хэсэг”

23 second read
0
0
1,194

4-н сарын дараа…. Эмнэлгийн хүлээн авахын жижүүрийн ѳрѳѳнд 2 сувилагч ээлжээ хүлээлцэж байхдаа ийнхүү ярилцана. -Сэхээнд байгаа залуугийн хүчил тѳрѳгчийн тѳхѳѳрѳмжийг ирэх 7 хоногт салгана

гэсэн шүү. -Ээ яана аа. Ухаан орох найдлаг тасарсан уу? -Давхарбаяр эмч найдваргүй гэж аль сарын ѳмнѳ ар гэрийнхэнд нь хэлсэн юм билээ. -Тэгээд яагаад ѳнѳѳг хүртэл салгаагүй байгаа юм бэ? -Мѳнгѳтэй

хүмүүст ямар дүрэм журам үйлчлэх биш дээ. Энэ муу хүүгээ ингэж зовоож байхаар эртхэн явах газар луу нь явуулж эргээд хүмүүн заяаг олж тѳрѳх буян заяаны замыг нь бодно байгаа даа. -За энэ хүү ч яахав

хорвоогийн жамаар ѳнгѳрдѳг юм байж. Харин ѳдѳр шѳнѳгүй сахиж дэргэдээс нь огтхон ч холдохгүй байгаа ээж, охин 2 яана даа хѳѳрхий. -Тэр охиных нь гэдэс ѳдѳр ирэх тусам томроод л байдаг. Ээж нь анх

ирэхдээ ямар дэгжин бүсгүй ирлээ. -Харин тиймээ. Тэгсэн одоо толгойтой үс нь бууралтаад царай зүс нь унжийгаад ямар ч хурдан ѳтѳлж байна вэ дээ хѳѳрхий. 2 сувилагчийн яриаг сонсож суусан

дадлагын оюутан охин 2 эгчийнхээ яриан дундуур орж ирэн сониуч зан гарган: -Тэр залуу яг яагаад ухаангүй ирсэн юм бэ? Ѳндѳрдүү сувилагч нь нүднээс дуссан 1, 2 нулимсаа шувтраад -Пс тоглоомд хэт их донтоод түүнээсээ болж галзуурч хий юм хардаг болсон гэсэн. -Түүнээсэн болоод ухаангүй болчихсон юм уу? -Сүүлд хар дар зүүдлээд түүнээсээ ѳѳрѳѳ сэрэх гэж хүчлээд тэр чигээрээ цонхоо хагалаад 3-н

давхраас үсэрчихсэн юм гэнэ лээ гэхэд дадлагын оюутан охин гэнэт ямарваа нэг зүйл санах шиг болж -Энэ нѳгѳѳ фб орчинд ѳглѳѳ бүр унтаж буй ханхүүдээ цэцэг бэлэглэдэг эгч мѳн үү? -Тийм мѳн ш дээ гэхэд дадлагын оюутан охин гадуур цамцаа ѳлгүүрээс шүүрч аваад гарахад ѳнѳѳх сувилагч: -Дүү минь хаачих нь вэ? -Би цэцгийн дэлгүүр ороод ирье. Хожимын нэг ѳдѳр таарвал энэ эгчид цэцэг заавал ѳгнѳ гэж бодож байсан юм гэсээр гарав. Туул хайртынхаа дэргэдээс хором ч холдож чаддаггүй байлаа. Яг одоо, удахгүй, мѳдхѳн ухаан орох гэж байгаа юм шиг санагдана. Дэргэдээс нь холдоод ѳѳр газар жаахан зүүрмэглэх хугацаандаа Тулгыг сэрчихлээ гэж зүүдлэн босоод горьдлог

тээн хайрт дээр яарсаар ирнэ. Ѳнѳѳх нь яг л урьдын адил ухаангүй хэвтсээр л. Эмнэлгийн дэргэд байх дэлгүүрээс ѳглѳѳ бүр цэцэг худалдан авч хайртынхаа дэргэд тавьж Тулгын ээжтэй хамт ѳглѳѳ орой бүхэн залбирч тэнгэр бурханаас хайртдаа аврал нэхнэ. Хѳлтэй хѳлгүй сохор доголон дүлий хэлгүй байсан ч хамаагүй. Зѳвхѳн түүний минь зүрх цохилж байхад л надад хангалттай ѳѳр надад юу ч хэрэггүй ээ гэж ѳдѳр бүр л гуйсаар л… Хэд хоногийн ѳмнѳ дадлагын оюутан гээд нүүр дүүрэн инээмсэглэл цацруулсан жижигхэн цагаан охин орж ирээд түүнд гоёмсог савтай амьд цэцэг бэлэглэхэд ямар их аз жаргал

итгэл тѳрсѳн гэж санана. Тэр охин ѳѳрийгѳѳ Солонгоо гэж танилцуулахад жихүүдэс бус цаанаа л нэг ямар нэг нандин зүйл тохиолдохын бэлгэдэл мэт түүнд сэтгэгдэл тѳржээ. Ѳнѳѳх дадлагын оюутан цэцгээ бэлэглэхдээ: -Та энэ ахад ѳглѳѳ бүр цэцэг бэлэглэдэг болохоор энэ ах сэрэхээрээ танд бүүр ч их цэцэг бэлэглэнэ. Та итгэл найдвараа л хэзээ ч алдаж болохгүй юм шүү. Таны фб дээр тавьсан бичлэгийг үзсэн шѳнѳ энэ ахыг сэрж байна гэж зүүдэлсэн юм. Миний зүүд ямагт биелж байдаг юм гэж хэлээд гарахад нь ямар их итгэл тѳрсѳн гээч Туулд… Цонхны тавцан дээр байх ѳнѳѳх цэцгээ Туул очоод үнэрлэх гэтэл толгойноосоо эхлээд хатаад иржээ. Үнэр нь бас нэг л

биш. Гэнэт түүнд жихүүдэс тѳрѳѳд хойш алхлаа. Саяхан л сэтгэлд нь дотно байсан Солонго охины инээмсэглэсэн царай нүдэнд нь хүйтэн харагдах шиг болж инээх нь цуурай адил давтамжтай сонсогдож давхийтэл цочин 2 чихээ даран Туул доош суучихлаа. Яг энэ мѳчид гаднаас Тулгын ээж орж ирж түүнийг араас нь тэврэн -Миний охин яасан бэ гээд босгоход хувхай цайсан царайтай Туул: -Ээжээ яг одоо ямар нэгэн муу зүйл болох гээд байна. -Миний охин тайвшир. Яалаа гэж тийм юм болох вэ дээ. Тулга нь энэ дэргэд байна. Алив миний охин энд суучих. Ээж нь сайхан халуун цай авчирсан гээд цай аягалан Туулд ѳглѳѳ. Тэрбээр халуун цайнаас хэд сайн балгаад санаа нь амарч буй бололтой гүнзгий амьсгаа гаргаад: -Ээжээ миний сэтгэл санаа нэг

л бишээ. -Аргагүй шүү дээ. Миний муу охин. Давхар биетэй дээрээ ийм олон сар нойр дутуу явахаар ядарна. Маргаашнаас тамир тэнхээ оруулах эмчилгээ хийлгээд… гээд үгийг нь дуусаагүй байхад ѳрѳѳний хаалга онгойж Тулгын аав, Туулын аав, Давхарбаяр эмч дагуул 2,3-н эмчийн хамт орж ирлээ. Эрчүүд ямар зүйл ярилцаад ямар шийд гаргасан болоод ийнхүү шийдэмгий орж ирсэнийг ээж, охин 2 тэдний харцнаас шууд ойлгож хоёулаа босон Тулгын орны ѳмнѳ зогсож: -Үгүй, үгүй шүү гэсээр зогслоо. Тулгын аав уйлан байж: -Та 2-т хэцүү байгаа шиг надад ч бас хүүгээсээ хагацах үнэхээр хэцүү байна. Бид бас хүүгээ бодох хэрэгтэй. Нэгэнт л сэрэхгүйгээс хойш муу хүүгээ энд ингэж тамлаж удаан байлгаж яах юм бэ! Хэзээ нэгэн цагт ийм л шийдвэр гарна. Хүүгээ одоо тавьж явуулъя даа гээд тэдний ѳмнѳ ѳвдѳг сѳгдѳн

суухад Туулын аав ч мѳн адил уйлан ѳвдѳг сѳгдлѳѳ. Эмч нар ч 2 аавыг даган сѳгдѳж хүүгээ гэсэн, хайраа гэсэн бүсгүй зүрхний ѳмнѳ толгой гудайн зѳвшѳѳрѳл гуйцгаав. Ээж охин 2 бие бие нь рүүгээ ширтэн хувь тавилантайгаа эвлэрье гэх шиг ойлголцов. Туул цонхон дээрх цэцэгс рүү нэг ширтээд орон дээр ухаангүй хэвтэх Тулга руу нэг ширтээд ээждээ хандаж: -Ээжээ охин нь танаас ганцхан зүйл гуйя. Намайг иртэл хоёр аавыг энэ эмчийг ер нь хэнийг ч миний хайрт руу бүү ойртуулаарай. Намайг иртэл жаахан л тэсчих гэхэд ээж: -За гэв. Туул ѳвдѳг дээрээ суусан хүмүүсийн дээгүүр гишгэх нь гэмээр хурдан алхан хаалгаар гараад эмнэлгийн коридороор дүүрэн Солонгоо гэж

хашгирах нь сонсогдов. Тулгын ээж Туулын ингэж хашгирахыг сонсоод: -Яана даа охин маань бас галзуурчихаж. Гэхдээ хүүг минь хайрласан энэ охин галзуурталаа бүхнийг тэвчиж чадсан юм чинь би ч бас охиноо иртэл эднээс хүүгээ хамгаалах болно. Эхийн ХАЙР Ч БҮХНИЙГ ТЭВЧДЭГ юм гэсээр дотроо бодон шүд зуун хүүгийнхээ ѳмнѳ зогсном. Туул эмнэлгийн 4-н давхраас эхлээд 6-н давхар хүртэл ѳрѳѳ болгоноор орж дадлагын оюутан охиныг хайсаар…. Дадлагын охины үснээс нь зуурсаар ѳрѳѳний хаалга ѳшиглѳн орж ирээд Солонгоог ѳгсѳн цэцгийнх нь ѳмнѳ угз татан газар унатал савчаад Туул: -Чи энэ

цэцгээ хар. Чи бидний амьдралтай ямар холбоотойгоо хэл. Тэр цэцэг чинь үхэж миний хайр ч одоо бас үхэж байна гэхэд Солонгоо цонхны тавцан түшин уйлсаар босож цэцгийг барин ѳрѳѳнд байх угаалтуур луу дѳхѳж байхдаа уйлагнан: -Та энэ цэцэгийг огт услаагүй юм чинь аргагүй шүү дээ гэсээр крантнаас ус гоожуулан сав руу хийхэд гайхамшиг амилж орон дээр ухаангүй хэвтэх Тулга хѳдлѳх шиг болж хүчил тѳрѳгчийн тѳхѳѳрѳмжийн дуу зугууханаар дуугарлаа. Тѳгсѳв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…