Нүүр Өгүүллэг УХААРАЛ-СОЛИОРОЛ 3-р хэсэг

УХААРАЛ-СОЛИОРОЛ 3-р хэсэг

19 секунд уншина
0
0
735

Туул амьсгаадсаар олон давхар байшингийн дээврийн гарцаар гаран очиход Тулга хэдхэн хоногийн ѳмнѳ бороотой үдшээр яг л ѳѳрт нь хэлж байсан шиг: -Хурмаст тэнгэр минь энэ цаг мѳчийг яг одоо

байгаагаар нь зогсоож ѳгѳѳч хэмээн орилон инээмсэглэн зогсож байлаа. -Тулгаа гэх дуунаар эргэн харж Тулга дэргэдээ байх Солонгийн гарыг алдчих вий гэсэн шиг чанга атгаж: -Бид 2 луу бүү ойрт. Ойртох л

юм бол үсэрлээ шүү гээд Тулга хойшоо зугуухан алхлаа. Туул амьсгаагаа даран чичирхийлсэн хоолойгоор: -Чи ийм арчаагүй болохоор одоо хүртэл хайрынхаа тѳлѳѳ тэмцэж чадахгүй үргэлж

ялагдаж явдаг юм. Тулгаа одоо жаахан тайвшираад ярилцаж энэ бүхнийг ѳѳрѳѳр шийдэж болно шүү дээ. Намайг алдсан шигээ дахин нэг бүсгүйг ѳѳртэйгѳѳ хамт алдах гэж үү? Солонгоо үнэхээр хѳѳрхѳн

охин байна ш дээ гэхэд Тулга инээмсэглэн: -Солонгоо танилц. Энэ миний яриад байсан Туул гээд атгаж байсан гарыг нь Туул руу ѳглѳѳ. Туул Солонгийн гарыг барин танилцаж тэд хамтдаа жаргаж буй

нарыг ширтэн олон зүйлс ярьлаа. Туулын ярьж хэлж байгаа бүхэн Тулгад маш их таалагдаж байсан учир хамтдаа машинтай зугаалахыг санал болгов. Туул машины арын суудалд сууж Тулга шинэхэн учирсан Солонгоогоо урд суудал дээр суулгаж урьд ѳмнѳ хэзээ ч харж байгаагүй тийм их аз жаргал баяр хѳѳртэй инээмсэглэн юм ярьсаар… Хором тутамд л дэргэдээ суух бүсгүй рүү хайрын харцаар ширтэн явна. Ийм байдлыг нь харж суусан Туул машины арын суудал дээр нүднээс нь ѳѳрийн эрхгүй урсах нулимсаа барьж ядан байн байн арчсаар явна. Тулгын энэ байдлыг харж ѳрѳвдсѳндѳѳ ѳѳртэй нь адил

хов хоосон хий хоосон хүнтэй ярилцаж энэ байдал жаахан удах л юм бол Тулга шиг солиорох мэт мэдрэмж ѳѳрт нь үе үе тѳрнѳ. Гэхдээ түүнтэй л хамт байвал ийм байдлаар ч хамаагүй үргэлж хамт баймаар санагдлаа. Сэтгэлдээ тѳсѳѳлѳн ургуулсан хий хоосон хүнтэйгээ ѳдѳржин ганцаараа ярьсан Тулга ядарч буй нь илт мэдэгдэж үе үе эвшээнэ. Туул түүнийг арын суудал дээр Солонготой хамт суухыг зѳвлѳж ѳѳрѳѳ машиныг нь барин гэрийнх нь зүг хѳдѳллѳѳ. Туул аль

хэдийн Тулга шиг сэтгэж бодож ярьж чаддаг болсон байв. Хий хоосон хүнтэй ярилцсаар Тулгыг ѳрѳѳнд нь оруулж ѳгѳѳд -Та 2 сайхан амраарай гээд гэрлийг нь унтраагаад ѳрѳѳнийх нь хаалгийг зѳѳлхѳн хаалаа. Туул нарийн коридороор зѳѳлѳн алхаад гэрийн үүдээр гарах гэтэл том ѳрѳѳнѳѳс Тулгын ээж гарч ирээд түүнийг гал тогоо руу хамт орохыг урив. -Миний охин цай уу гэж аягалж ѳгѳѳд -Охиндоо маш их баярлалаа. Эгчийгээ зѳндѳѳ ихээр уучлаарай. -Зүгээр дээ эгчээ. -Аавд нь хэлсэн. Маргааш ирээд хот руу шууд авч яваад эмнэлэгт хэвтүүлнэ гэнэ. Аан тийм чи үүнийг үз дээ гээд Тулгын ээж Туулд утсан дээрх бичлэг үзүүллээ. Уг бичлэгт фб орчинд Ноён солиот үнсгэлжинтэйгээ гэсэн нэртэй Тулгын бааранд ганцаарханаа сандалтай бүжиглэж ганцаарханаа ѳѳрѳѳ ѳѳртэйгѳѳ ярилцаж хүмүүсийг хѳгжѳѳж буй бичлэг байлаа. Зөөгч залуу сандлыг нь авах гэж оролдоход хайртай

бүсгүйгээ харамлан хамгаалж буй үйлдэл гарган аашлана. Байс хийгээд хүмүүс түүгээр тоглож наргисан бичлэг байв. -Пс тоглоом ѳдѳр шѳнѳгүй тоглосоноос л боллоо гэвэл Тулгын ээж санаа алдаж -Бас миний ѳдѳр шѳнѳгүй үглэхээс… Тэр Туулаас хурдхан боль. Ѳѳртэйгѳѳ таарсан зиндаа ижил бүсгүйтэй үерхэ гэсэн үгс маань бараг л ой тоонд нь орчихож хѳѳрхий. -Магадгүй л юм. За дүү нь эртхэн харьж амаръя даа гэвэл Тулгын ээж түүний гарыг зѳѳлхѳн атгаж хацартаа наагаад -Миний охин хоноод яваач. Тулга гэнэт шѳнѳ сэрээд янз янз болохоос айж байна. Эгч нь аминчлан гуйя. -Тулга сэрэхгүй ээ. Дүү нь очоод

утсаа асаалттай байлгаж байя. -Би танай амьдралыг дорд энэ тэр гэж ялгаж салгаж чамайг хүүгээсээ холдуулах гэсэн юм байхгүй шүү. Танай аав бид 2-ын дунд эртний нэг явдал байдаг юм. Гэхдээ аав чинь одоо санахгүй байгаа. Намайг ч танихгүй. Тэр түүхээ ярьвал аав чинь санаж мэдэх байх гээд гүнзгий амьсгаа авахад Туулд сонирхолтой санагдаж: -Юу юм бол та надад яриач. Би аавд хэлэхгүй ээ -Аан тэр үү… Их олон жилийн ѳмнѳ. Манай аав цэргийн хүн байсан болохоор тушаал дагаж нэг суманд очлоо. Би ч тухайн сумын 8-р ангид ороод дээд ангийн бадриун биетэй нүд хѳмсѳг болсон атмаан залууд дурлаад түүнд хайрын захидал Чамдаа-1, 2, 3, гээд 20-оод захидал бичээд ѳгсѳн. Анх түүнийг харснаас эхлээд хайраа илчлэх хүртэлээ… Тэр захианы эзэн танай аав чинь байсан юм. -Кккк эгчээ. Эгчээ та 8-ын Б ангийн

Дуламханд гэдэг охин байжээ. -Хүүе чи яаж мэдэж байгаа юм бэ? -Таны захианууд одоо хүртэл манай авдарт байдаг шүү дээ. Аав их л нандигнаж явдаг юм. -Тийм үү? Юун гоё юм бэ! Гэхдээ гээд уртаар санаа алдахад нь Туул инээмсэглэхээ түр азнан сонсвол -Аав чинь захидал уншаад зүгээр л надад ѳѳрт минь үгүй гээд хэлчихэж болно доо. Гэтэл сургуулиар дүүрэн хүүхдүүдэд миний захидлыг уншуулаад

таарсан хүүхэд бүр намайг шоолоод. Сүүлдээ эгч нь аав ээжээсээ холдоод хот руу сургуульд шилжиж хамаатаныдаа амьдарсан юм. Тэр хавар аав ээждээ үнсүүлж яваад дахин хэзээ ч тэднийгээ хараагүй юм даа. Тэгээд л битүүхэндээ аавд чинь гэм санаж чамайг хүүгээсээ холдуулах гэж их хичээж явсан юм. Уучлаарай эгчийгээ. Туул энэ түүхийг сонсоод юу хэлэхээ мэдэхгүй санаашран сууна. Тулгын ѳрѳѳнд цонх хагарах чимээ сонсогдож Тулга муухай гэгч орилоод чимээгүй болчихов. Тэд ч яаран гүйлдэв. 3-р хэсэг тѳгсѳв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *