
Урин дулаан цаг наашилж хүн бүхэн ямарваа нэгэн зүйлийн эхлэл рүү яарах мэт сэтгэл тэнэгэр гудамжаар алхана. Нүцгэрсэн модод тэнгэрээс бороо хүсэх мэт дээш тэмүүлсэн харцаар ширтэх адил
гунигтайхан бас бардамхан. Харин тэр нүцгэрсэн мододын доор сандал дээр гуниглан суух Туул бүсгүй бодолд автан хаа нэгтэйгээс ирэх хэн нэгэнийг хүлээн зогсоно. Жил гаруйн ѳмнѳ ээжийгээ алдсан
түүнд хорвоо дахин нэг зовлонг нэмж одоо тэрбээр яахаа мэдэхгүй ганцаардан ѳѳрѳѳ ѳѳртэйгѳѳ ярилцаад нэмэргүй улам л сэтгэл зүрхээ ѳвтгѳн гунигтайхан суунам. -Яаралтай хот руу явж хагалгаанд орохгүй
бол аавын чинь ѳвчин хүндэрч оройтох нь байна шүү гэсэн эмчийн үг бодол санаанаас нь огт гарахгүй түүнийг зовоосоор. Хагалгааны зардал нь Туулын хувьд энэ насаараа хѳдѳлмѳрлѳѳд олж чадахааргүй
тийм их мѳнгѳ ажээ. Одоо түүнд туслах цорын ганц найдвар бол Тулга билээ. Туул хѳдѳѳ сумандаа хамгийн царайлаг охидын нэг бѳгѳѳд Тулгатай үерхээд 2 жил болжээ. Тулга бол сумын засаг даргийн ганц
хүү. Тулгын ээж сумынхаа бизнесийн бүхий л салбарыг атгасан овсгоотой нэгэн авгай. Туул, Тулга 2-ын үерхлийг дэмждэггүй нэгэн бѳгѳѳд Туулыг хаа таарсан газраа харж болох хамгийн муухайгаараа харж ширэв татдаг нэгэн. Хэзээ ч ѳѳрийг нь хүлээн зѳвшѳѳрѳхгүй гэдгийг нь мэдэх тул Тулгаас салъя, харьцаагаа таслая гэж хэлээд заримдаа Тулгад нүүр ѳгѳхгүй байсан ч Туулаа би ганцхан чамд л хайртай гээд ѳѳрѳѳс нь холдохгүй үргэлж дэргэд нь байх Тулгын сэтгэлд ч татагдсаар ѳѳрт нь тэдний гэр бүлээс ирэх дарамт бүрийг тэвчсээр ѳнѳѳдрийг хүргэжээ. Харин ѳнѳѳдѳр аавыгаа аврахын тулд
Тулгаас эмчилгээний мѳнгѳ гуйхаар зориг шулуудан түүнийг хүлээн зогсоо нь энэ. Гэтэл Тулга болзсон цагаасаа нэлээд хоцорсоныг бодолдоо дарагдсан Туул анзаарсангүй. Утас дуугарахтай зэрэгцэн утсаа харвал Tulga гэсэн дуудлага байв. -Байна уу? -Миний хайр хаана байна. -Би нѳгѳѳ модныхоо доор ирчихээд чамайг хүлээж байна. Чи яачихав. -Хайр нь пс тоглоом дээр байна. Чи наашаа хүрээд ирээч. -Ѳдѳр шѳнѳгүй тоглодог наад тоглоомоо больчихвол яасан юм бэ? -Хайрыгаа уучлаарай. Хүрээд ирээ. -Үгүй ээ үгүй чадахгүй. Би харьлаа гээд утсаа таслан шал дэмий түүнийг хүлээсэндээ харамсан Ийм хүнээс юуг нь гуйхав дээ. Асуугаагүй нь оножээ. Ондоо арга бодож олохоос хэмээн бодсоор гэрийнхээ зүг алхлаа. Амьдрал мэдэхгүй айлын эрх хүүтэй би яагаад ийм олон жил зууралдсан юм бол. Ерѳѳсѳѳ
л түүнээс салж эртхэн амьдралаа бодох хэрэгтэй. Бид нэг гэрт орлоо гэхэд хожимын нэг ѳдѳр муудалцах дээрээ хүрвэл чи энэ гэрт юутай ирсэн юм гээд л дарамтлаад эхлэх биз. Ээжтэй нь ч таарч тохирохгүй. Миний муу аав насаараа сургуульд селесер засварчин хийж ээж минь оёдолчин байсан нь тэдний гэр бүлд ямар хор учруулсан болоод биднийг ингэж дорд үздэг юм бол. Ерѳѳсѳѳ л салъя хэмээн шийдэмгий бодож нүднээс урсах нулимсаа гарынхаа алгаар зѳѳлѳн арчаад цааш алхав. Гэвч Туул хэд гурав алхаад буцаад Тулгын зѳѳлѳн инээмсэглэл ѳѳрт нь тавих анхаарал халамжыг эргэн санаж Уг нь Тулга минь надад хайртай юм сан гээд бүсгүй хүний ѳнѳѳх уяхан сэтгэл нь хѳдѳлж
бага зэрэг инээмсэглэл нүүрэнд нь тодорч ирлээ. Саяхан гомдол тээсэн хүн инээмсэглэл тодруулах нь бүсгүй ааль гэлтэй. Хойд уулыг даван бѳѳн хар үүл үзэгдэж хаврын анхны борооны чийг үнэртэхтэй зэрэгцэн Туулын зүрхэнд АЙДАС тѳрлѳѳ. Тэрбээр жирэмсэн болоод 2 сар болжээ. Ѳѳрѳѳсѳѳ ѳѳр хэнд ч хэлээгүй дотроо нууцалж хүүхдээ гаргах уу үгүй юу гэдгээ шийдэж ядан олон хоног болжээ. Тулгад хэлвэл яаж хүлээж авахыг нь мэдэхгүй ч түүний ээжийг ямар зан араншин гаргахыг нь хэн хүнээс илүүтэй ихээр мэдэж байлаа. Яамаар ч юм бэ дээ хэмээн бодолдоо санаашран алхаж байхад дэргэд ирээд хүчтэй тооромслох машины чимээнээр цочин эргэж харвал Тулга машиныхаа цонхыг доош буулган: -Миний хайр суучих. -За гээд Туул арын суудалд нь суулаа. Хайртай хосууд болов чиг хэзээ ч Туул түүний машины урд талын суудал дээр сууж үзээгүй юм. Тулгын ээжид
харагдахаас эмээдэг гэх үү дээ. Тэд хамтдаа уулын орой дээр машинтайгаа гарч хаварын анхны шиврэн орох бороон дусалд норон мѳрѳѳдлѳѳ ярилцан хѳтлѳлцѳн зогсох нь юутай их аз жаргал вэ… -Миний хайр норчихлоо. Хоёулаа машиндаа орж сууя. -Тулгаа. Би яг одоо энэ цаг мѳчийг яг энэ байгаагаар зогсоочихмоор л байна. -Хайр нь тэнгэрээс гуйчих уу? гээд Тулга байгаа чадлаараа: -Хурмаст тэнгэр минь яг одоо бидний энэ цаг мѳчийг яг энэ чигээр нь зогсоогоод ѳгѳѳч хэмээн хэд хэдэн удаа Тулгыг орилоход Туул инээмсэглэн чимээгүйхэн уйлж хацар даган урсах нулимс нь бороон дусалтай холилдон урсаж байлаа. Тэрбээр Тулга руу дѳхѳн очиж араас нь тэврээд чихэнд нь зѳѳлхѳн гэгч: -Хайраа чи бид 2 хүүхэдтэй болсон. Энэ үгийг сонсоод

Тулга хэсэг чимээгүй болов. Туул түүний энэ байдлыг анзаарч хэрэггүй хэллээ хэмээн бодож түүнийг тэвэрсэн гараа татан авч машин руу эргээд алхтал Тулга түүнийг ѳѳр лүгээ эргүүлэн татаж: -Үнэн юм уу? Толгой дохин тиймээ гэхэд Тулга түүнийг тэврэн авч -Хайраа баярлалаа. Би ингээд аав болж байгаа гэж үү? гээд эхэр татан уйлахад Туул түүнийг тайвшруулан машинд суулгав. Туул хэлье гэсэн бүхнээ бүгдийг нь ярьж сэтгэлээ уудлаад авлаа. Тулга ч бүхнийг ойлгож эртхэн харьж ээждээ энэ бүхнийг ярьж аавыг чинь аварч хамтдаа аз жаргалтай байх болно гээд Туулыг гэрт нь хүргээд буцав. Туул ч энэ шѳнѳ бат бѳх гэгч унтлаа. Бүхнийг бүтээнэ сайн сайхан болгоно гэсэн Тулгын амлалт түүнд үнэхээр их итгэл найдвар тѳрүүлжээ. Магадгүй энэ шѳнѳ түүний бүтэн нойртой хонож чадсан сүүлчийн шѳнѳ байсныг хэн ч мэдсэнгүй. Ѳглѳѳ эртлэн босож аавдаа цай чанаж ѳглѳѳний ундыг нь бэлдэж ѳгѳхѳд аав нь ѳглѳѳ бүр охиноо үнсдэг заншилаараа түүнийг үнсээд -Аав нь хажуу хашааны Болдтой
шатар нүүлээ гээд гарав. Туул гэр ороноо цэвэрлэж байтал аавынх нь бор түрийвч орны толгой дээр байхыг хараад аав түрийвчээ орхичихоод яаж хүнтэй тоглох гэж байгаа юм бол гэсэн юм бодож байтал гэрийн хаалга онгойх чимээнээр Туул: -Аав та түрийвчээ гээд эргээд хартал аав нь биш Тулгын ээж зогсож байлаа. Туул ч сандаран хамаг биенийх нь хѳлс гарч -Та дээшээ суу гээд сандал авч ѳгѳхѳд Тулгын ээж гэрийг нь нүдээрээ нэг бүрчлэн ажин харсанаа сандал дээр суув. -За бүсгүй минь аав нь хэзээ хагалгаанд явах билээ. -Аав энэ сарын дундуур орно оо. -Хэдэн тѳгрѳг хэрэгтэй юм. Ѳчигдѳр Тулга надад бүгдийг ярьсан. Миний охин санаа зоволтгүй хэл. ( Миний охин гэх энэ үг Туулд тааламжтай сонсогдож айдас нь дорхоноо арилах шиг болов) -12.000.000 тѳгрѳг гэсэн. -Май энэ гээд Тулгын ээж цүнхнээсээ боодолтой мѳнгѳ гарган ширээн дээр тавив. Үргэлжлүүлэн Тулгын ээж: -Ѳчигдѳр чамаас болж манай гэр бүлд эгээтэй л хүн амины хэрэг гарсангүй. Ѳѳрт тохиолдсон лайгаа ѳѳрсдѳѳ үүрч хариуцлагаа ѳѳрсдѳѳ ухамсарлаж шийдвэрлэж бай. Чиний санааг эгч нь мэдэлгүй яахав дээ.
Миний хүүгээс ингэж мѳнгѳ салгах гэж зууралдаж байсныг чинь… Харин хэзээ гэдгийг нь мэдэхгүй байлаа. Тэр ѳдѳр нь ѳнѳѳдѳр байж. Дахиж миний хүүтэй бүү зууралдаарай. Ѳнѳѳ ѳглѳѳ аав нь Тулгыг аваад хот орсон. Чиний гайгаас болж аав нь ѳчигдѳр Тулгыг ухаан балаггүй зодож гѳвшлѳѳ. Надад ѳѳрийн хань хүү 2-оо тийм муухайгаар харах үнэхээр хэцүү байсан. Одоо санаа чинь амарсан уу? гээд Тулгын ээж үүд чиглэн гарах мѳчид Туулын аав ч орж ирлээ. Тулгын ээж үүдээр гарах үедээ: -Аан тийм наана чинь 500.000 тѳг илүү байгаа. Түүгээр наад гэдсэн дэх зулбасагаа авхуулаарай гээд гарав.

Үүнийг сонссон Туул ухаан алдахын наагуур ороо түшин зогсож зогсоо зайгүй нулимс унаган эхэр татан уйлсаар. Энэ бүхнийг гадаа сонсож зогссон Туулын аав тэсэлгүй орж ирсэн нь энэ ажээ. Ширээн дээрх цаасанд боодолтой мѳнгийг аав нь шүүрэн авч Тулгын ээжийн машины хаалгийг нээн ѳѳдѳѳс нь шидэж: -Бид хэдий ядарсан ч чиний ийм муухай үгээр дэвсгэр хийсэн мѳнгѳѳр хэзээ ч дутахгүй гээд хаалгийг нь хааж орхиод охиноо тайвшруулах гээд яаран гэр лүгээ орлоо. Тулгын ээж хм гээд хоцров. Тулгын ээж утсаа гарган дуудлаг хийн залгаж: -Байна уу? Миний хүү хаана явна. -Одоо Налайх орох гээд явж байна. -Миний хүү болгоомжтой яваарай. Ээж нь чиний ярьж хэлснээр бүгдийг хийгээд мѳнгѳ тѳгрѳгийг нь ѳгчихлѳѳ. -Ашгүй дээ. Баярлалаа ээжээ. 1-р хэсэг төгсөв…