
-Чи анзаараагүй гэж үү? Би хоёр охинтой мөртөлөө тэр үеийн эхнэрийнхээ хэвли.йд байсан хүүхдийг эрэгтэй гэж хэлээд байсаныг…Чи орж ирэх болгондоо л миний эхнэр хоёр охинтойгоо авхуулсан гэр
бүлийн зургыг хардаг биз дээ.Харин тэр үед миний орхиод эхнэрийн минь хэвлийд хүү бойжиж байсан.Бас сая ч гэсэн хэлсэндээ “би дэндүү их үнээр ухаарсан”…гэж…тэр үед эмчийн хэлсэн “эх.нэр чинь үр
зулб.асаан.Хэтэрхий их ц.ус алдса.наас болж түүнд одоо хэдхэн цаг л үлд.сэн байх.Маш ховор төрл.ийн цус.тай болохоор ийм хэн хугацаанд до.нор ол.ох боломжгүй.Хайран охин чи нөхөр шүү ухаантай юм байж
энэ хэзээ мөдгүй төрөх дөхч.ихсөн тэнгэр шиг гэдэс.тэй амьтныг хаяад явж л байдаг.Одоо ороод уулз.Үх.эх хүний үгийг сонс гэдэг юм.Ороод уучлал гуй.Халуурч дэмийрч байхдаа чиний нэрийг л дуудаад байсан
хөөрхий.Орж сэтгэлийг нь жаахан ч атугай дэвтээ” гэх үгс ёстой намайг цахилгаанаар цохиж байх шиг санагдуулж билээ. Гэхэд Анужин дуугаралгүй бүлтэгнэн ширтсээр л байлаа. -Заза

үргэлжлүүлээд ярьж өгье одоо жоохон л хэсэг үлдсэн… Би өрөөнд орж ирлээ.Түүнийхээ хэвтэж буй өрөөнд…тэгээд би хамгийн түрүүнд ор руу харлаа.Түүнийхээ хэвтэж буй ор руу…тэгээд яасан гэж үү?Ямар санагдсан бэ? гэж үү? Аймшигтай….өөр үг хэлж чадахгүй нь…зүгээр л дэндүү аймшигтай…би цочирдсон…аймшигтай цочирдсон.Аянганд ниргүүлж тог цохих мэтийн үгсийг би ашиглахгүй ээ…угаасаа би аянганд цохиулж үзээгүй.Харин зүгээр л аймшигтай цочирдсон гэж л хэлж чадах байна.Эмчийг тэр аймшигтай үгсийг хэлэхэд би мэдээж цочирдож бас иймэрхүү дүр зураг харах бэлтгэлтэй байсан.Бэлтгэлтэй байсан гэж өөрийгөө бодсон.Гэтэл үгүй байж…Ер нь хэн ийм аймшигтай юманд бэлтгэлтэй байж чадна гэж…Би аймшигтай
цочирдсон.Хэрвээ чиний хайртай…бүр дэндүү ихээр хайрладаг одоо чиний цор ганц амьдрах шалтгаан болж хувирсан тэр л эмэгтэй…үхлийн орон дээр ямар ч ухаан үгүй юм шиг…бүр ямар ч амь үгүй юм шиг…цусгүй мэт сааралтаж цогцос мэт хөдөлгөөн үгүй байхыг харах…урьд нь аз жаргалаар дүүрэн инээмсэглэж тэнгэр шиг гэдсэндээ чиний үрийг тээж хоёр амьтай асан эмэгтэй одоо…юу ч үгүй “хоосон” болж эргээд ганцхан амьтайгаа үлдсэнийг харах…чамд санагдах вэ? надад тэгж л санагдсан.Би эхэндээ юу ч хийж чадахгүй түүнийгээ хараад зогсоод л байсан.Хэрвээ би түүний минь амьгүй юм шиг тааз ширтэн гөлийх нүд хаяа нэг анивчаагүй байсан бол би түүнийгээ үхчилээ л
гэж бодох байсан биз.Гэхдээ амьд байсан.Бараг л амьд байсан…БАРАГ Л…Би ямартай ч түүнийгээ айлгаж цочоохгүйн тулд эхлээд нэрээр нь дуудлаа. -Цэцгээ… Намайг ийн түүнийхээ нэрийг дуудахад тэр минь толгойгоо байдаг хүчээ шавхан байх шиг удаанаар эргүүлээд хаалганы зүг над руу харлаа.Түүний учиргүй их бүр дэндүү ядарч цусгүй сааралтсан царай болон гал нь бөхсөн нүд над руу хараад аз жаргалтайгаар инээмсэглэлээ.Гэхдээ юу ч дуугарсангүй.Тэгсэнээ буцаад дээшээ тааз руугаа гөлийн харж эхэллээ.Тэр минь магадгүй намайг зүгээр л надтай адилхан хий үзэгдэл гэж бодсон бололтой…Хммммм…Түүндээ би нулимсаа үзүүлэхгүй гэж бодож байсан ч энэ удаа үнэхээр тэссэнгүй.Шууд л гүйж очоод энгэрт нь наалдан тэврээд түүнийхээ өөдөөс харан уйлж эхэллээ.Бүр цурхиран уйллаа. -Намайг
уучилаарай…уучилаарай…уучилаарай… Тэр үед надад зүгээр л уучлаарай гэдэг үгнээс өөр ямар ч үг орж ирээгүй.Зүгээр л түүнийхээ учиргүй ядарч цусгүй мэт цайсан ч урьдын адил дув дулаахаан инээмсэглэсэн хэвээр байсан түүнийхээ царайг хараад зөвхөн …уучлаарай…уучилаарай…уучлаарай…гээд тасралтгүй үглээд л байсан.Өөр юу ч хийж чадах вэ дээ.Харин тэр минь хоёр гараараа аажуухан миний хацарнаас барьсан.Түүний минь гар яг л мөс шиг хүйтэн байсан.Тэр минь над руу хараад дулаахан бүр дэндүү дулаахан инээмсэглэснээ: -Чи мөн байна…мөн байна… гэж арай ядан хэлж билээ.Тэр минь ямар нэгэн үг хэлэхийн тулд дэндүү их хүч гаргаж байх шиг…Дэндүү их хүч гаргаж байсан ч дуу нь бараг л өөрт нь л дуулдах төдий дэндүү сул дорой байлаа.Харин би уйлахаа больж бас л
аль байдгаараа инээмсэглэхийг хичээлээ.Тэр минь гуниглаж шаналж уйлахыг хүсэхгүй байхад надад гуниглаж шаналж зовох эрх байхгүй.Түүнийгээ аз жаргалтай болгохын тулд би хамгийн сайхнаараа инээмсэглэх болно.Би аз жаргал дүүрэн инээмсэглэн: -Тиймээ…би мөн байна.Харж байна уу? энэ харж байгаа биз дээ.Миний царайг…мэдэрч байгаа биз дээ миний хацрыг би энд чинийхээ дэргэд байна аа…би ирчихлээ.Чамтайгаа хамт энэ ертөнцийн төгсгөлийг…үгүй юмаа гэхэд өөрсдийнхөө төгсгөлийг үзэх хүртэл үүрд хамтдаа байхаар чам дээрээ ирлээ шүү дээ.Одоо би чамаасаа алхам ч холдохгүй яасан ч холдохгүй.Чамайгаа эрүү өвдөг нь тулж хөгшин эмгэн болж одоо энэ эмнэлэгийн орон дээр биш жамаараа энэ ертөнцөөс явах хүртэл чинь би чинийхээ дэргэд байх
болно.Одоо миний амьдрах шалтгаан ганцхан чи…ганцхан чи…хайрт минь.Би чамд хайртай.Маш их хайртай.Би чамдаа өртэй болохоор биш.Би чамдаа жинхэнээсээ хайртай.Одоо би чамаас өөр хэнийг ч хайрлахгүй.Энэ зүрхэнд минь ганцхан чи л байх болно.Ганцхан чи…ойлгосон уу? ганцхан чи…би үүндээ дэндүү итгэлтэй байна.Би амьдралынхаа аль ч үед юунд ч хэнд ч ийм итгэлтэй байж үзсэнгүй.Тиймээс чи минь ч гэсэн итгэх хэрэгтэй.Би чамд хайртай…Маш их хайртай… Гэхэд тэр минь нөгөөх л сул дорой хоолойгоороо: -Тиймээ…мэдэж байна…Бүгдийг мэдэж байна…чи…чи минь ирчихлээ…Би…баяртай байна.Одоо л нэг тайван үхэж болох нь…бурхан намайг сонссон байна.Би түүнээс гуйсан.Чамайгаа ганцхан
удаа л харчих юмсан гэж зөндөө их бурханд залбирсан.Ашгүй тэр хүсэлтийг минь сонсчээ….Хммммм…одоо л нэг тайван үхэж болох нь… Гэж гунигтай биш харин аз жаргалтай хоолойгоор хэллээ.Харин би сонссондоо итгэхийг хүссэнгүй: -Юу? Үгүй ээ? Битгий тэгж ярь л даа.Одоо л эхлэх гэж байхад…одоо л нэг юм миний чамайгаа жаргааж аз жаргалтай амьдаруулах ээлж ирж байхад чи ингэж болохгүй штээ… Гэж хэлэхэд тэр минь юу ч болоогүй юм шиг инээмсэглээд: -Зүгээр дээ…гэхдээ ядаж миний чамд хэлэх эцсийн үгсийг минь сонсооч гуйж байна…гуйж байна. Би хариу ямар нэгэн үг хэлэх гэж оролдсон ч зангирсан хоолойгоо түүндээ сонсгохыг хүссэнгүй.Дэмий л толгой дохилоо.Түүний гуйлт учраас бүх үгийг дуустал нь сонссон нь одоо хамгийн зөв. -Хмммм….ашгүй дээ баярлалаа…би хамгийн түрүүнд
чамаасаа уучлал гуймаар байна. -Яагаад? Юунд? -Чамайгаа аз жаргалтай болгож чадаагүйд…гэхдээ хичээсэн шүү.Бүх чадлаараа хичээсэн.Чамдаа анх дурлаж чамайгаа аз жаргалтай нэгэн болгоно гэсэн амлалтыг өөртөө өгсөнөөс хойш өдийг хүртэл бүхий л чадлаараа хичээсэн юм шүү.Гэхдээ чадсангүй.Бас намайг чамайгаа тэгж муухай үгс хэлж хуурсанд ч гэсэн уучлаарай.Өөрийгөө чамайг хэзээ ч аз жаргалтай болгохгүй нь гэдгээ ойлгоод би эцсийн аргаа хэрэглэсэн минь тэр.Чамайгаа л аз жаргалтай болгохыг хүссэн.Би үнэндээ амьдралдаа чамаас өөр хэнийг ч хайрлаагүй юм шүү. -Тэнэгхэн минь дээ…чи өөрөө…чи өөрөө яахын бэ? -Би зүгээр дээ…Би аз жаргалтай байна.Яг одоо намайг ямар аз жаргалтай байгааг чи минь л лав төсөөлөхгүй дээ.Чи минь надад хайртай.Бүр маш их хайртай.Түүнийг орхиод над дээрээ намайгаа хайрлах гээд ирсэн байна шүү дээ.Энэ л
надад хангалттай.Харин намайг уучилаарай.Би хэвлийд минь бойжиж байсан бидний хүүхдийг хамгаалж чадсангүй.Чинийхээ үрийг хамгаалж чадсангүй.Бас би одоо удаан тэсэхгүй юм шиг байна.Намайг уучлаарай… Гэхэд би золтой л уйлчихаагүй шүү.Гэхдээ тэр үед л би шийдсэн.Энэ удаа л жинхэнээсээ өөртөө дэндүү итгэлтэй боллоо. “Одоо миний ээлж” Би юу ч болоогүй юм шиг өөртөө итгэх итгэлээр дүүрэн инээмсэглээд: -Үгүй ээ…үгүй шүү.Чи надад боломж олгох хэрэгтэй.Одоо миний ээлж…одоо миний чамайг аз жаргалтай болгох ээлж гэж байна.Чи намайг яв гэхээс нааш явж болохгүй.Би чамайг яв гэхэд чинь явсан.Одоо чи миний үгэнд орох ээлж чи явж болохгүй…намайг бас бидний сайхан ирээдүйг боддогүй юмаа гэхэд эцэг эх чинь яах болж байна.Одоо миний чамайг хайрлаж жаргалтай болгох ээлж… Ийн хэлэхэд тэр минь над руу гайхан харлаа.Харин би түүнийхээ хөлс дааварласан хүйтэн гарнаас чанга гэгч нь атгаад:
-Харж байна уу? энэ гарыг…бас энэ атгалтыг мэдэрч байна уу? энэ гар чамайг хэзээ ч тавихгүй.Яг ийм чангаараа атгасаар л байх болно.Одоо чи надаас хаашаа ч явж чадахгүй.Яагаад гэвэл одоо миний ээлж…миний ээлж учираас чамд ингээд дураараа яваад өгөх эрх байхгүй шүү.Яагаад гэвэл чи миний эхнэр.Чи биш гэх хүртэл чи миний эхнэр.Тиймээ би чамайг хайрлах гэж ирсэн.Чи тэр үед би үх гэхэд би үхэхээ больсон тийм учраас одоо би чамайг явуулахгүй.Намайг яв гэхээс нааш чи явахгүй. Тэр минь над руу гайхан ширтэлээ.Харин би ёстой ухаангүй баярлалаа.Яагаад гэвэл би түүнийхээ нүдийг харсан.Яг миний нүдэн дээр түүний минь нүдэндэх гэрэл гэгээ эргээд сүүмийн асахыг би харсан юм.Түүний нүд эргээд гэрэлтсэн.Гэсэн ч өнөөх л сул дорой чичирхийлсэн хоолойгоороо: -Энэ худлаа…худлаа биш биз дээ…/амьсгаа нь давхцаж байлаа./ худлаа биш гээд хэлээд өгөөч -Худлаа
бишээ.Үнэн.Чиний үхэх хүртэлээ итгэх…энэ ертөнцөд итгэл гэж үгүй болсон ч итгэх ганц ч зүйл үлдээгүй байсан ч итгэж болох ганцхан л үнэн энэ хайрт минь…хоёулаа аз жаргалтай амьдрах болно оо. Тэр минь нүүр дүүрэн инээмсэглээд хоёр гараа тулан салганан байж дээш өндийлөө.Яг энэ үед л тэр минь надад жинхэнээсээ үзэсгэлэн төгөлдөр харагдаж байлаа.Урьд тэр минь жирэмсэн байх үедээ л надад ингэж харагддаг байсан ч…Одоо харин надад өөртөө зохиогүй эмнэлэгийн хувцас өмсөж сааралтсан нүүр хөх туяа татсан нүдтэй аз жаргалаар дүүрэн мишээж байсан энэ бүсгүй л энэ хорвоогийн юунаас ч хэнээс илүү үзэсгэлэн төгс харагдаж байлаа.Тэгээд тэвэрсэн.Энэ удаагийн жинхэнэ тэврэлт байсан.Ямар нэгэн эргэлзээ өөр бодол нууц үгүй хайраас өөр юу ч үгүй тийм л тэврэлт.Бид хоёрын үхэн үхтэлээ
холбосон амьдралын минь эхлэл болсон. Бие биенийгээ өөр юу ч бодолгүй хайрласан хамгийн анхны ТЭВРЭЛТ… Би яриагаа дуусгаад чимээгүй боллоо.Хэсэг чимээгүй байсаны эцэст Анужин тэссэнгүй. -Тэгээд яасан бэ? -Яахуудээ ингээд л дуусчихлаа. -Юу ингээд л дуусчихлаа гэж үү? Эхнэр үхэх гэж байсан биз дээ. -Тэгээд одоо амьд л байгаа биз дээ. -АЙН??? -Яахуудээ…тэр минь эргээд л амьдарсан.Бид цугтаа амьдрах хувь тавьлантай байсан.Зүгээр л эхнэрээс маань цусных нь бүлгийг тогтоосон эмч алдаа гаргасан байж таарсан.Үнэндээ миний эхнэрийн цус хамгийн элбэг олддог бүлгийн цус байсан.Ингээд л аврагдсан хэрэг. -Гэхдээ яаж…яаж тэр бүхэн болсын би нэг л сайн ойлгохгүй байна. -Заза юу гэхээр…эхнэр минь тэр үед эргээд яг л урьдынх шиг хүчтэй амьдрах хүсэл дүүрэн болсон
байсан.Би ч гэсэн түүнийгээ амьдрана гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байсан.Харин эмч үүнийг хараад миний эхнэрийг заавал аврахаар шийдсэн.Магадгүй түүний сэтгэл үнэхээр их хөдөлсөн байх.Тэгтэл азаар эхнэр маань тийм аймар ховор биш харин энгийн л бүлгийн цустай байж таарсан.Тэгээд л ёстой жинхэнээсээ амар сайхандаа жаргасан даа.Бид хоёр өнгөрсөн бүгдээс хэрэггүй хэсгийг нь хог руу чулуудаж хаяад сайхан амьдралын зүг тэмүүлсэн.Би хэлсэндээ хүрч түүнийгээ аз жаргалтай болгох гэж маш их хичээсэн шүү.Тэгээд энэ 10-н жилийн хугацаанд тэр минь яг л эхнэр хүн шиг гэртээ сууж нөхрийгөө халамжилж хүнээр хүн хийх энэ хорвоогийн хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байсан бол би яг л эр нөхөр шиг ар гэрээ авч яван бүхий л асуудалыг саад бэрхшээлийг торохгүй
даван туулж өдийг хүрсэндээ…хайр бас аз жаргалаар дүүрэн. -Гэхдээ эхнэр чинь өдийг гэртээ л суугаад байсан гэж үү? Эхнэрт чинь өөр ямар нэгэн мөрөөдөл байгаагүй юмуу? -Хэхэ…яг наад асуултыг чинь би таван жилийн өмнө эхнэрээсээ асууж байсым харин тэр минь… “Хэхэ…мөрөөдөл үү? Магадгүй мөрөөдөл байсан байх…гэхдээ би тэр мөрөөдөлийг чиний анх барилгад туслах ажилчинаар орж ирсэн тэр л өдөр хаячихсан.Би мөрөөдөлөөс илүү аз жаргалтай гэр бүлтэй байхыг сонгосон.Эхнэр хүн байхыг сонгосон.Тэгээд л би эхнэр шиг чи минь нөхөр шиг байсан учраас л бид жинхэнэ гэр бүл шиг байж аз жаргалтай амьдарч байна шүү дээ.” Гэж хэлсэн.Тэгэхээр Анужаан энэ бүхний эцэст хэлэх зүйл ганц л зүйл хэлмээр байна. “ЧИ АЗ ЖАРГАЛ
ХАЙР МӨРӨӨДӨЛ АЛИНЫГ Ч ХҮСЧ БАЙСАН.ТЭР БҮХНИЙГ ЧИ ХЭЗЭЭ Ч АМАР АРГААР ОЛЖ АВДАГГҮЙ ЮМ.ЧИ ЗОЛИОС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.МАШ ИХ ХҮЧ ХӨДӨЛМӨР БАС ЗОЛИОС ТЭВЧЭЭР ЦАГ ХУГАЦААГ ЗОЛИН БАЙЖ ОЛЖ АВСАН ТЭР БҮХЭН ЧИНЬ Л ЖИНХЭНЭ АЗ ЖАРГАЛ БОЛЖ ЧАДДАГ ЮМ ШҮҮ” Өглөө болж ажилчид цуглажээ.Анужин бид хоёрын хэн хэн нь шөнөжингөө ярьж хоносоор унтаж чадсангүй.Би түүнд санаа зовж байлаа.Тэгтэл ашгүй тэр миний орж ирэв.Гэхдээ Анужин маань ядрах нь битгий хэл харин ч урьд өмнөхөөсөө хавь илүү эрч хүчээр дүүрэн байлаа.Гэсэн ч би түүнд санаа зовсон хэвээр л байсан болохоор:

-Анужаан чи ядарч байгаа байх өнөөдөртөө амархиймуу… Гэхэд Анужин итгэл эрч хүчийн гэрэл гэгээгээр дүүрэн нүдээр над руу хараад инээмсэглэн: -Зүгээр дээ дарга аа…БИ МӨРӨӨДӨЛ АЗ ЖАРГАЛЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙНА…
Төгсөв.