Home Өгүүллэг “МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “7-р хэсэг”

“МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “7-р хэсэг”

25 second read
0
0
1,737

Би өөрийн эрхгүй эргэж харсан.Тэгээд золтой л ухаан алдчихаагүй шүү…Үгүй ээ ухаан алдчихсан.Би чинь унадаг өвчтэй хүн шүү дээ.Мэдээж миний ард тэр үед ямар нэг буг чөтгөр бус Сайханаа минь

л зогсож байсан.Намайг гунигтай гэгч нь нэвт шувт харж байсанаа: -Хаачих гэж байгаа юм гэж асуусан… Харин би ухаан алдчихсан. # # # Гэтэл миний яриаг Анужин гэнэт таслаж: -Хөөх та тэгээд яаж буцсан

гэж? Ямар ч боломжгүй болчихож байгаа юм биш үү? Гэж хөөрхөн нүдээ бүлтэгнүүлэн гайхан ширтэхэд: -Ёооох Анужаан чи үнэхээр тэвчээргүй юмаа.Залуу хүнд ийм тэвчээргүй байх зохихгүй шүү.Хүн

ярьж өгөх гээд байх чинь л байсхийгээд яриа таслаад байх юмаа… Гэж би унтууцан хэлэхэд тэр нээх хөөрхөн уруулаа цорвойлгосоноо урагшаа хараад суучихлаа.Харин би үргэлжлүүлэн ярьж эхэллээ. # # #

Би онгоцны цонхоор тээр доор харагдах үүлсийг ширтэн бодлогширно. Эхнэрийнхээ тухай биш харин Сайханаагийн тухай… # # # Би нүдээ нээлээ.Нүд минь бүрэлзэхээ больж ухаан минь бүрэн

сэргэтэл эргэн тойрноо сайн харав.Тэгээд өөрийгөө зүгээр л унтлагынхаа өрөөндөө хэвтэж байгаагаа мэдлээ.Тэгтэл гаднаас Сайханаа орж ирэв.Тэгээд: -Өө ашгүй сэргэчихсэн үү? Ашгүй сайн тариа байсан байна шүү…гэж хэлээд инээмсэглэснээ миний дэргэд ирж хэвтлээ.Харин би юу хийж бас юу хэлэхээ үл мэдэн дэмий л чимээгүй хэвтэнэ. -Зүгээр дээ ямар нэгэн юм хэлэх гэсний хэрэггүй.Санаа зоволтгүй дээ.Чи явж болно. -Юу …би -Чиний халаасан дахь билет бас чамодныг чинь хараад л би ойлгосон.Ийм өдөр ирнэ гэдгийг ч мэдэж байсан…Хмммм…би хичнээн хичээсэн ч чадсангүй.Харин нэг л зүйлийг ойлгохгүй байна…яагаад нүүрэн дээр

минь би чамтай байхыг хүсэхгүй байна…баяртай гээд хэлчихэж болоогүй юм бэ? Түүний асуултанд би жаахан балмагдсан ч нэгэнт баригдсаных бас өөрөө ингэж асуусных…түүнд бодож санасан бүх үнэнээ хэллээ./Өнгөрсөн бүлэгт энэ талаар та нарыг залхтал өгүүлсэн/…Сайханаа минь миний уртаас урт яриаг тэвчээртэй нь аргагүй юу ч хэлэлгүй дуустал нь сонсолоо. -Чи ярьж дууссан уу? -Тиймээ дуусалаа.Ийм учраас л би чамд өөр хэнд ч юу ч хэлэлгүй явсан нь дээр гэж бодсон юм.Намайг уучилаарай…чи минь надад уурлаж намайг үзэн ядаж байгаа байх…гэхдээ миний бодит үнэн энэ л байна…гэхдээ бас тэр минь аз жаргалтай байж байвал бас чи намайг эргэж ирэхийг зөвшөөрвөл би ирэх болно.Одоо харин түр баяртай гэж

хэрэгтэй болох нь дээ…би… Гэж намайг үгээ хэлж дуусаагүй байхад Сайханаа миний үгийг тасалж ямар ч хүчгүй сул дорой хоолойгоор: -Яг одоо бас энэ өрөөнд наад үгээ хэлэх хэрэггүй дээ…Хмммм…намайг чамайг явах хүртэл хэдхэн…хэдхэн цаг… Гэж хэлж байхдаа Сайханаагийн минь хоолой өөрийн эрхгүй зангираад ирлээ.Би юу ч хэлэлгүй түүнийг энгэртээ наан тэврэв.Энэ үед угаасаа юу ч хэлэх хэрэггүй.Зүгээр л уйлж дуустал жаахан ч атугай сэтгэлийг нь онгойгоод ирэхийг нь хүлээх хэрэгтэй байдаг юм.Тийм учраас би түүнийгээ уйлж дуусах хүртэл зулайг нь…энэ хорвоогийн юунаас ч илүү сайхан үнэртэй алтан шаргал үсийг нь зөөлхөн илбэлээ.Харин тэр минь миний энгэрт наалдаж цээжийг минь норгон байж асгартал

уйллаа.Түүнийхээ ингэж хөөрхийлөлтэйгөөр цурхиртал уйлахыг сонсон өөрийн эрхгүй өр өмрөн хэвтэх би өөрийгөө үзэн ядаж байлаа.Тэгээд…”Хараал ид гэж Өлзий чи хичнээн их нулимсаар гараа угааж байж ханах хүн бэ?”…гэж өөрөө өөрийгөө зүхэн хэвтэнэ.Ийн хэсэг байсаны дараа тэр минь арай гэж нэг юм тайвширлаа.Одоо л миний үг хэлэх боломж… -Хмммм…чи надад тэгтэлээ их гомдож цөхөрсөн гэж үү?Би магадгүй явахаа болих хэрэгтэй байх.Би зүгээр л хий дэмий чамайгаа гомдоочихож…ерөөсөө явахаа болилоо.Энд чамтайгаа үлдье… -Хэрэггүй ээ…би хэлсэндээ хүрэх болно.Ингэвэл шудрага….хмммм…угаасаа энэ бүх хугацаанд би яаж ч хичээсэн чамайг эргээд өөрийн болгож чадахгүйгээ яс махандаа шингэтэл

ойлгосон.Би чамаар эргээд хайрлуулж чамайг жинхэнээсээ аз жаргалтай болгохын тулд би маш их хичээсэн ч чадсангүй.Тиймээс би хэлсэндээ хүрэх хэрэгтэй.Тэгэхээр би чамайг энд үлдээж болохгүй.Ингэвэл хэтэрхий шудрага бус нүгэлтэй хэрэг болно.Би чамайг аль хэдийн алдчихаж…хмммм…одоо дахиж эргүүлж олж авахаасаа өнгөрсөн.Тиймээс би чамайгаа явуулах хэрэгтэй.Гэхдээ явахаасаа өмнө надтай хэдхэн цаг байгаач…бас надад энэ удаа баяртай гэж хэлээрэй.Өнгөрсөн удаа чадаагүй штээ.Энэ удаа ядаж л баяртай гэж хэлмээр байна.Тэр хүртэл надтай жаахан байгаач…бас нэг цамцаа үлдээчих…миний чамд бэлэглэсэн бидний хос зурагтай цамцыг үлдээчих…чамаас үлдсэн өөр дурсамжыг би устгах болно оо…ганцхан тэр цамцыг л надад үлдээчих… Гэхэд нь би: -Хмммм…уг нь би

чамаас үлдсэн эцсийн ганцхан дурсамж болгоод хадгалах гэж байсан юм.Чамд яг минийх шиг хос цамц байдаг биз дээ…гэж намайг хэлэхэд тэр минь ямар ч хүчгүй дэндүү сул дорой хоолойгоор: -Тиймээ…би…зүгээр л…тэр цамцыг хаяа ч болтугай чамайг санахдаа үнэрлэж баймаар байна.Тэр цамцнаас л чиний минь үнэр үнэртдэг…гэж хэллээ. -Тэгье ээ…үлдээе -Баярлалаа…хмммм…одоо харин чамд би өнгөрсөн бүх үнэнээ хэлмээр байна.Мэдээж чи уурлах байх.Уурлах ч ёстой.Гэхдээ л би хэлмээр байна. -Тэгээ тэг…би чамдаа уурлахгүй… Сайханаа яриагаа яг хаанаас эхлэхээ бодож байгаа бололтой.Уртаар санаа алдан жаахан бодолхийлсэнээ шийдсэн бололтой дуу нь өмнөхөөсөө арай л чангарлаа. Тэгээд ярьж эхлэлээ. -Тиймээ…бараг л

чиний зөв байсаан Өлзий.Чиний харсан бүхэн бүгд шал худлаа…бүгд худлаа.Эхнэрт чинь ямар ч өөр хүн байхгүй.Мэдээж тэр хэвлий дэх хүү нь чинийх…Гэхдээ энэ бүхний эхлэлийг би биш эхнэр чинь тавьсан.Тэр өдөр би зүгээр л өрөөндөө сууж байсан.Өөртөө уур хүрээд.Би тэр үед л хамгийн анх чамайг урьдны надад хайртай чи биш болжээ гэдгийг ойлгосон.Тэр үед л би урьд нь бүх чадлаараа бүр амь насаараа тэмцээд ч хамаагүй чамайг орхих хэрэггүй байсан гэдгээ яс махандаа шингэтэл ойлгож байлаа. Гэхдээ л надад яагаад ч юм бүх юм оройтсон юм шиг санагдахгүй байсан тэгээд чамайг өөрийн болгохыг хүсч байсан.Хамгийн гол нь яаж гэдгээ мэдэхгүй байлаа.Тэгтэл эхнэр чинь ороод ирсэн.Би үнэхээр их гайхсан

шүү.Гэхдээ юу ярихыг нь сонсоод би бүр ёстой амьдралдаа гайхаж алмайрч үзээгүйгээрээ их гайхаж билээ. # # # -Хоёулаа ний нуугүй ярилцья.Би нөхрийгөө сүүлийн хугацаанд нэлээд их ажигласан.Тэгээд бүхнийг мэдэж авсан.Чиний тухай нөхрийнхөө тухай.Та хоёрын тэр орой юу хийсэнийг…ер нь та хоёрын дунд юу болоод байгааг ямар байдалтай байгааг бүгдийг нь мэдэж авсан.Тиймээс надтай ярилцаж байхдаа ямар нэгэн худал үг хэлэх гэсний хэрэггүй. -Тэгээд юу гэж? Намайг үстэж зодохоор ирээ юу? Нөхрөөс минь хол бай.Зайлаад өг гэж хэлэхээр ирээ юу? Гэхэд Цэцгээ инээмсэглэж: -Яалаа гэж дээ…харин…чи миний нөхөрт хэр их хайртай вэ?Түүнийг минь аз жаргалтай байлгана аа гэж надад амлаж чадах уу? -Юу…юу яриад байгаа юм бэ? -Заза шууд гол яриандаа орьё.Миний нөхөр чамд одоог хүртэл дэндүү их хайртай юм шиг байна.Би сүүлийн хэд хоног түүнийг маш их

ажигласан.Тэр минь шаналж байна.Маш их шаналж байна.Ер нь би түүнийгээ хэзээ ч аз жаргалтай байлгаж чадаагүй.Надтай байсан бүхий л хугацаанд тэр минь зөвхөн зовсоор л ирсэн.Чамд мэдээж яаж амьдарч байсан талаар бүхнээ хэлсэн байх.Тэгэхээр чи миний юу яриад байгааг мэдэж байгаа.Би түүнийгээ аз жаргалтай байлгаж чадаагүй ээ.Одоог хүртэл тэр минь надаас болж зовж байна.Нөхөр минь хэдий чамд маш их хайртай ч тэр минь надаас болж чам дээр гүйгээд очиж чадахгүй байна. -Тиймээ би үүнийг гадарласан.Тэр чамд хайртай…та хоёр тийм хэцүү амьдралыг цугтаа туулсан.Тийм болохоор тэр чамд хайртай.Хайргүй байсан бол над дээр аль хэдийн л гүйгээд ирэх байсан. -Хмммммм…мэдэхгүй юм даа.Чиний зөв ч байж

болох юм.Би мэдэхгүй байна.Тэр минь надад хайртай юмуу…эсхүл надад зүгээр л өртэй болохоор өөрийгөө миний дэргэд хүчээр уяад байна уу? гэдгийг мэдэх юм алга.Тэр минь өөрчилөгдсөн.Тэр минь хүчтэй болсон. -Тиймээ чи түүнийг тийм болгосон шүү дээ… -Тиймээ…би түүнийг тийм болгосон.Энэ л миний нөхрийгөө хайрлах хайр байсан.Ээж минь хэлдэг байсан юм л даа.Эр хүнийг хайрлаж аз жаргалтай болгохыг хүсч байгаа бол түүнд аз жаргалыг бүтээж өгөх биш харин аз жаргалаа өөрөө бүтээх боломжийг олгох гэж хэлдэг байсан.Миний хувьд энэ л үнэн.Энэ л миний нөхрийгөө хайрлах хайр байсан.Гэхдээ аз жаргалтай болгож чадаагүй бололтой.Тиймээс л би чамаас асуулт асуумаар байна… чи миний нөхөрт хэр их хайртай вэ?Түүнийг минь аз жаргалтай байлгана аа гэж надад амлаж чадах уу?

-Чи галзуу байх аа? Чи нэг бол галзуу…эсхүл угаасаа нөхөртөө хайргүй надаас мөнгө салгахыг хүсч байгаа аль эсвэл түүнд үнэхээр ухаан муутай галзуу сохор болтолоо хайртай байх…яг аль нь юм? Гэхэд Цэцгээ Сайханаагийн ууртай нүд рүү юу ч болоогүй юм шиг намуухан ширтэж байгаад: -Мэдээж сүүлийнх нь байлгүй яахав…үгүй бол би түүнийг аль хэдийн орхих байсан байх.Өнгөрсөн хугацаанд би дэндүү их тэвчээр гаргасан шүү.Харин одоо сүүлийн удаа…эцсийн ганцхан удаа өөрт байгаа хамаг тэвчээрээ эцсийн ганц дуслыг нь хүртэл барах хэрэгтэй байна. # # # -Ингээд л тэр бүгдийг зохион байгуулсан.Гэхдээ яг ч чиний бодож байсан шиг биш ээ.Арай өөр…бид нэг зүйлийг тохиролцсон.Хэрвээ чи энд надтай цуг үлдэхээр шийдвэл би үхэн үхтэлээ чамд энэ нууцыг хэлэхгүйгээр булшиндаа авч ороод…тэгээд

чамайг аз жаргалтай болгохын тулд бүхнийг хийх болно.Харин яг одоо ингээд эхнэртээ хайртай гэдгээ ойлгоод буцахыг хүсвэл би хориглож болохгүй.Бас эхнэрийн чинь өмнөөс бүх үнэнийг чамд хэлэх ёстой.Тэгээд л би чамайг энд авчирч ирсэн.Би бүх л хүчээрээ чамаар өөрийгөө эргэн хайрлуулахыг хичээсэн.Өдөр бүр хамгийн хөөрхөнөөрөө болж аль болох л хамгийн наалинхайгаараа аашилж чамайгаа халамжилж хайрлаж байсан.Би…/Сайханаа минь арай гэж ярьж байлаа.Аль болох уйлахгүйг хичээн хоолой нь зангирч байсан ч ярисаар л байлаа/…чамайг дахин алдахгүйн тулд…эргүүлж өөрийн болгохын тулд би өөрт байсан бүхий л тэвчээр,нулимсаа барсан ч

чадсангүй…чи аль хэдийн түүнийх болчихсон байсан.Эргээд хэзээ ч ирэхгүйгээр яваад өгсөн байсан. -Гэхдээ чи намайг явуулахыг хүсэхгүй байгаа биз дээ. -Тиймээ…би чамд хайртай…маш их хайртай чамайг явуулахыг огтхон ч хүсэхгүй байна.Гэхдээ заримдаа чиний хүсэх хүсэхгүй юунд ч хамаагүй болдог үе байдаг.Харин энэ талаар дахиж надаас битгий юм асуу…ер нь юу ч битгий ярь.Үгүй бол миний тэвчээр алдрах гээд байна.Тийм болохоор ингээд жаахан л…жаахан л хэвтчих…хммммм…чи минь санаа зовох хэрэггүй дээ…би энэ мөчийг ирнэ гэдгийг мэдэж байсаан.Тэгээд чинийхээ энгэрт наалдаад сэтгэлээ онгойтол уйлж аваад хамаг үнэнээ хэлэх юмсан гэж бодож байлаа # # # Би онгоцны цонхоор тээр доор харагдах үүлсийг ширтэн бодлогширно. Эхнэрийнхээ тухай биш харин Сайханаагийн тухай… Үнэхээр л бид хоёр хэдэн цаг юу ч дуугарахгүйгээр бодол болон

хэвтсэн юм.Түүнийг юу бодсоныг би мэдэхгүй.Харин миний тухайд би өнгөрсөнөө…түүнтэйгээ анх яаж танилцсанаас хойшхи бүхий л дурсамжаа сэтгэлдээ төсөөлж байлаа.Бид хоёр яг л кинон дээр гардаг шиг нээх хөөрхөн цэцэгт гудамжинд анх танилцаж билээ.Анх түүнийгээ олж харахад ямар өхөөрдөм хөөрхөн байсан гэж сананаа.Түүнийгээ цэцэгт төгөлийн хажууд сандал дээр хэнтэй ч юм бэ утсаар тун чиг хөгжилтэйгөөр өхөөрдмөөр инээмсэглэн ярьж суухыг хараад л магадгүй би дурлачихсан байх.Тиймээ тэр минь үзэсгэлэнтэй харагдаж байсан.Харин би тэр үед дэндүү…бүр дэндүү их өөртөө итгэх итгэл дүүрэн хэтэрхий бардам онгироо залуу байсан болохоор шууд л явж очоод хажууд нь суугаад эелдэгээр танилцах уу…гэж асуусан.Намайг тэгж асуухад яг л мойл жимс шиг давхараатай хархан нүдээрээ ёстой мэл гайхан ширтэж билээ.Гэхдээ л амаргүй

байсан шүү.Би түүнтэйгээ үерхэх гэж араас нь бараг жил гүйсэн.Цаг минут ч холдолгүй араас нь дагаад л….Хамаг л мэддэг чаддаг аргаа ашиглаад бараагүй дээ.Сүүлдээ бүр цөхрөнгөө бараад холбоогоо таслахаар шийдээд хэд хоног холбогдоогүй.Тэгтэл ямар ч найзаасаа билээ дээ.”Цаад Сайханаа чинь хайгаад уйлаад сүйд болж байна” гэдэг байгаа тэгээд л бид хоёрын хэзээ ч эхлэх ёсгүй байсан дурлалын түүх эхэлсэндээ…Одоо би үүндээ маш их харамсаж байна.Яах гэж зүв зүгээр байгаа хүний охин үрийг ингэж өөртөө дасгаж зовоов доо…яах гэж би араас нь өдөр шөнөгүй нохой шиг дарсаар зүрх сэтгэлийг нь авчихаад сүүлд нь шархлуулав аа…ер нь би яагаад эртхэн шиг бууж өгөөгүй юм бол…ер нь яах гэж тэр өдөр би тэр гудамжаар явсан юм бол…хэрвээ би тэр өдөр замаа товчлохоор шийдээгүйсэн бол…ер нь хараал идсэн бүх

зүйл болохгүй байх ёстой байж…надаас болж хөөрхий эхнэр минь…бас энэ гэмгүй бүсгүй энэ их зовлон шаналлыг тууллаа.Надаас л болж…тэр хоёрт минь ямар ч буруу байхгүй.Энэ бүхэн надаас л болсон.Над шиг новш энэ хорвоо дээр төрөөгүй байсан бол эхнэр маань ч хэн нэгэн азтай надаас ухаантай залуугийн эхнэр болж хэзээ ч зовлон үзэхгүй ч байх байсан юм билүү бас Сайханаа маань ч тийм хөөрхийлөлтэй байдалтай үлдэхгүй байх байсан юм.Хөөрхий тэр минь надтай нисэх буудал хүртэл юу ч яриагүй.Нисэх буудал дээр ирчихээд хаалгаар гарах хүртэл юу ч ярилгүй бие биенийхээ өөдөөс ширтээд л зогсоод байсан.Тэр л гуниг шаналал цөхрөл шарх сорвиор дүүрэн үзэсгэлэнт царай над руу юу ч хэлэхгүй миний өөдөөс хараад л байсан.Угаасаа ч юу ч хэлэх хэрэггүй байсан.Түүний нүд рүү харахад л

бүх юм ойлгомжтой.Харин явах цаг болж намайг эргэж харахаас өмнө…тэгэхэд л намайг тэвэрч билээ…чангаар тэгээд “Баяртай…хаалгаар гарахаасаа өмнө эргэж хараад даллаарай” гэж хэлсэн.Тэгээд би эргэж явсан.Хаалган дээр очоод эргэж хараад далласан.Тэгэхэд л би алтан шаргал үстэй үзэсгэлэнт гүнжийгээ эцсийн удаа…эцсийн удаа гэж бодохоор л гол минь харлаж байлаа.Гэхдээ л би инээсэн.Тэр минь ч гэсэн инээмсэглэсэн. # # # -Хммммм…тиймээ үнэхээр л би тэр үед түүнийгээ эцсийн удаа харсан даа.Хамгийн эцсийн удаа…мэдээж тэр минь үхчихээгүй л дээ.Зүгээр л би түүнтэй тэр надтай уулзахгүй байхыг хичээсэн хэрэг…тэгээд л болоо -Заза ямартай ч ингээд амар сайхандаа жаргаж байгаа биз дээ. -Яагаад тэгж бодоов? Анужин над руу гайхан харлаа. -Юу вэ? бас… -Чи анзаараагүй гэж үү? Би хоёр охинтой мөртөлөө тэр үеийн эхнэрийнхээ хэвлийд байсан хүүхдийг

эрэгтэй гэж хэлээд байсаныг…Чи орж ирэх болгондоо л миний эхнэр хоёр охинтойгоо авхуулсан гэр бүлийн зургыг хардаг биз дээ.Харин тэр үед миний орхиод эхнэрийн минь хэвлийд хүү бойжиж байсан.Бас сая ч гэсэн хэлсэндээ “би дэндүү их үнээр ухаарсан”…гэж…тэр үед эмчийн хэлсэн “эхнэр чинь үр зулбасаан.Хэтэрхий их цус алдсанаас болж түүнд одоо хэдхэн цаг л үлдсэн байх.Маш ховор төрлийн цустай болохоор ийм хэн хугацаанд донор олох боломжгүй.Хайран охин чи нөхөр шүү ухаантай юм байж энэ хэзээ мөдгүй төрөх дөхчихсөн тэнгэр шиг гэдэстэй амьтныг хаяад явж л байдаг.Одоо ороод уулз.Үхэх хүний үгийг сонс гэдэг юм.Ороод уучлал

гуй.Халуурч дэмийрч байхдаа чиний нэрийг л дуудаад байсан хөөрхий.Орж сэтгэлийг нь жаахан ч атугай дэвтээ” гэх үгс ёстой намайг цахилгаанаар цохиж байх шиг санагдуулж билээ. Гэхэд Анужин дуугаралгүй бүлтэгнэн ширтсээр л байлаа. -Заза үргэлжлүүлээд ярьж өгье одоо жоохон л хэсэг үлдсэн…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…