Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “6-р хэсэг”

“МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “6-р хэсэг”

4 секунд уншина
0
0
813

Би үүнээс хойших нэг их санаж чаддагүй юм.Зүгээр л ямар ч хүчгүй амьгүй юм шиг болчихсон.Би араас нь гарах гээд сандалаасаа босоод хэд алхтал хөл маань өөрийн эрхгүй нугалараад би ухаан

алдчихсан.Одоо бодоод байх нь ээ.Тэр өдрөөс л хойш би ядрахаараа амархан ухаан алдчихдаг болсон байх # # # -Тэгээд үнэхээр салчихсан гэж үү? -Тиймээ салчихсан.Яг л түүний минь хэлсэнээр бүх зүйл

болсондоо.Тэгээд би түүнийг тайван орхихын тулд гэрээсээ явж Сайханаагийнхаа гэрт амьдрах болсон.Түүнтэй нэг ч удаа уулзаагүй.Ямартай ч анхныхаа хайртайгаа эргэн нийлсэн.Тэр минь

намайг тэр аймшигтай их уй гашуу цочрол зовлон тарчлаанаас үнэхээр сатааруулж чадаж байлаа.Түүний минь сайхан инээмсэглэл,тэврэлт,үнсэлт миний дахин хэзээ ч олж авч чадахгүй тэр

их аз жаргал…тэр их нүгэлт аз жаргал.Миний зовлонг сатааруулж чадаж байсан.Намайг түүнийхээ гэрт ирсэн.Тэр өдрөөс хойш цугтаа америк явах хүртэл сарын хугацаанд бид гэрээсээ нэг ч удаа

гараагүй.Үргэлж л хамтдаа өчүүхэн хором салаагүй.Үнэндээ тэр минь надаас салаагүй.Миний зовлонг сатааруулахын тулд…хмммм…угаасаа сатааруулж ч чадаж байсан.Гэхдээ миний дотор аймшигтай харанхуй нүх оршин байсаар л байсан.Тийм учраас л би түүнээсээ нууцхан эхнэрээ санан үгүйлж зургыг нь хардаг бас яг л охин шиг уйлдаг байлаа.Тэгээд америк руу ниссэндээ.Гэхдээ явахаасаа өмнө түүнийгээ зөндөө их харуулдаж хүлээсэн.Өмнөх нь түүн рүү залгаад явах гэж байгаа ядаж ёс хиймээр байгаа тухайгаа хэлчихээд хариу сонсолгүй тасалчихсан.Ямар нэг сэтгэл зурах үг түүнээсээ сонсох вий гэж айсандаа тэр л дээ.Тэгээд би түүнийг хүлээгээд л байсан…хүлээгээд л байсан…бүр нисэх цаг болж онгоцны хаалгаар орж байхдаа ч гэсэн

эргэн тойрноо дагуулан харж түүнийгээ ирсэн болов уу? гэж харуулдсаар л байсан.Харин тэр ирээгүй…Ингээд л тэр үед бидний зам төгсгөл болсондоо…хммммм… # # # -Та тэгээд үнэхээр яваад өгсөн гэж үү?… -Тиймээ -Хмм…шал утгагүй юм.Үгүй тэгээд тийм байж та яаж эргэж ирсэн гэж…та хайртай бүсгүйтэйгээ суучихаад яах гэж буцаж явсан гэж…та яаж түүнийг уучилсан гэж…үнэхээр ойлгохгүй байна. -Тиймээ ойлгомжгүй…үнэхээр ойлгомжгүй.Чамд үнэхээр ойлгомжгүй санагдаж байгааг чинь мэдэж байна.Гэхдээ би чамд ойлгуулахын тулд үргэжлүүлээд ярих хэрэгтэй байх… # # # Би Сайханаатайгаа Америкт очсон эхний өдрөө л тансаг шилэн хаусанд эрх дураараа амьдарч эхэлсэн.Юу ч хийсэн яаж ч байсан болно.Юугаар ч…бүр юугаар ч

дутахгүй.Бас хайртай бүсгүй маань үргэлж л миний дэргэд байдаг байлаа.Бид хоёр өдөржингөө далайн эргээр зугаалж баяр баясгалантай хөгжилтэй өнгөрөөнө.Тэр минь намайг аль болох л аз жаргалтай байлгаж байлаа.Тэр минь урьдынхаасаа илүү дур булаам үзэсгэлэн төгс байсан.Бид үнэхээр гайхалтай романтик өдрүүдийг бас шөнүүдийг өнгөрөөж байлаа…Хммммм….Би үүнийг мөрөөддөг байсан.Хайртай бүсгүйтэйгээ аз жаргалаар дүүрэн амьдрахыг үргэлж мөрөөддөг зүүдэлдэг байсан.Бүр энэ мөрөөдөл минь биелэх боломжгүй болчихсон учраас л би түүнээсээ хагацаад ахин өөр нэг аз жаргалыг олж авах хүртэлх бүхий л хугацаанд миний амьдрал зүгээр л там байсан.Тиймээ тэр миний мөрөөдөл байсан…БАЙСАН…Яагаад БАЙСАН

гэж ярьж байгаа вэ? гэвэл…зүгээр л БАЙСАН өнгөрчихсөн учраас…Өнгөрсөн үед мөрөөдөл минь байсан боловч тэр үед миний мөрөөдөл биш болчихсон байсан.Хэрвээ жинхэнэ мөрөөдөл минь мөн бол би жинхэнээсээ аз жаргалтай байх ёстой байсан.Гэвч БАЙСАН мөрөөдөл учраас би зүгээр л аз жаргалтай байхыг хичээж бас аз жаргалтай юм шиг царайлж байсан.Гэхдээ үнэндээ тийм биш байгааг анзаараад би үнэхээр гайхсан.Эхэндээ бүр өөрийгөө яагаад байгаагаа ч ойлгоогүй.Тэр минь хамгийн сайханаараа мишээж байхад ч…надтай гайхалтай секс.ийг хийж байхад ч…хамгийн сайхан аз жаргалтай амьдрах мөрөөдлийнхөө тухай бие биеэндээ хичнээн их хайртай тухайгаа ярьж байхад ч би урьдных шигээ байж чадахгүй байсан.Урьдны тэр их аз жаргал…бүр дэндүү их аз жаргал үнэндээ

үгүй болчихсон байсан.Зүгээр л нэг тийм юу гэмээр ч юм дээ.Шал өөр зүйл….Түүнтэйгээ байхад үнэхээр сайхан юм шиг байсан боловч нэг л өөр байсан…нэг л биш.Эхэндээ би үнэхээр өөрийгөө яагаад байгаагаа ойлгоогүй.Тэгээд би ойлгохоор шийдэж нэлээд удаан бодсон.Яагаад өөр байгааг…яагаад урьдынх шиг аз жаргалтай биш байгааг…яагаад эхнэр байсан бүсгүйгээ тэгж их үгүйлээд байгааг…яагаад Сайханаа руу харахад Сайханаа биш Цэцгээ минь харагдаад байгааг…Сайханаатай зугаалж,үнсэлцэж,се.кс хийж гайхалтай хором бүрийг зөвхөн Сайханаатайгаа өнгөрөөхдөө яагаад “хэрвээ эхнэртэйгээ үүнийг хийсэн бол” гэж бодогдоод төсөөлөгдөөд байгааг…нүдэн дээр болж өнгөрсөн дэндүү тэр тод томруун бодит байдалд…үнэнд яагаад одоог хүртэл итгэж чадахгүй байгаагаа…”тэр минь үнэхээр хайр гэж үү? Тэр бүгд үнэн байсан уу?Надтай тэр л он жилүүдэд тэр бүх зовлон саад

бэрхшээлүүдийг даван туулчихаад ингээд л намайг өөрөөсөө түлчихлээ гэж үү?” гэх асуултуудад яагаад зав л зөв хариултыг олохыг тэгтэлээ их хүсч унтаж ч чадахгүй хоол ч идэж чадахгүй бодлогшироод байгаа юм бол…яагаад? би энэ бүхэнд хариулт олохын тулд үргэлжийн мөнхөд бодлогширсоор л байсан…хммммм…маш удаан бодсон.Тэгээд эцэст нь хариултаа олж чадсаан.Удаан бодсоны эцэст мөн өөрөөсөө зөв асуулт асуусаны ачаар хариултыг олж чадсан…Хмммм…зөв хариулт гэвэл…би өөр хүн болчихсон.Таван жилийн өмнөхөөс ч юмуу…магадгүй хэдэн сарын өмнөхөөс ч байх.Аль нь болохыг би одоо ч мэддэгүй юм.Ямартай өөр хүн болсон байсанаа олж мэдсэн.Сайханаад хайртай дэндүү олон дутагдалтай амьдрах чадваргүй тэвчээргүй…ер нь юу ч биш тэр үеийн жаал биш болсон байсан.Харин үүний оронд би эхнэртэй хайртай нөхөр хүн,амьдралд тохиох бүхнийг давж туулахад бэлэн болсон эцэг

хүн,гал голомтоо бадраах гэр орноо авч явах амьдрахын хүслэн дүүрэн эр хүн болсон байсанаа ухаарсан.Бас яг яагаад Сайханаа дагаж явсанаа ч ойлгосон.Сайханаад хайртайдаа эхнэр минь намайг хуурч өөрөөсөө зайлуулсанд ч биш.Харин эхнэртээ аль хэдийн хайртай болчихсон байсан учраас л би явсан.Түүнийгээ би үнэхээр зовоосон намайг л явчихвал эргээд аз жаргалтай болох юм байна аа гэж бодсон учраас л би Сайханааг дагаж явсан.Би Сайханаад хайртай хэвээрээ биш байсан.Хүн хоёрын хоёр хүнийг тийм их хайраар зэрэг хайрлаж чадахгүй шүү дээ.Энэ чинь боломжгүй…Бүрэнхий ч бил үү? Өнөөх цус сорогчтой кинон дээр тийм байдаг байх.Харин амьдрал дээр бол үгүй…тийм биш.Гэхдээ бас ор мөргүй мартаж хайргүй болчихсон гэсэн үг бас биш.Би Сайханаад хайртай байсан.Харин энэ хайр маань

зүгээр л өмнөх шигээ амьдралын утга учир болтлоо тийм их байхаа больсон байсан.Угаасаа хүн хайрласан л бол тэгээд л мартчихдагүй юм.Ямар нэгэн юм их бага хэмжээгээр заавал үлдсэн байдаг.Намайг тэр үед…Сайханааг өөрөөсөө түлхэж өөрийгөө зовоож байсан…тэр зовж байсан шалтгаан нь…тэр сэтгэлд дотор хадгалагдаад үлдчихсэн шарх бас сайхан дурсамжууд л байсан.Бас өмнө нь түүнийгээ хайрлаж байсан тэр их хайр минь тэр үед ч хэвээрээ гэж би зүгээр л итгэчихсэн байсан хэрэг…тэгээд л болоо.Харин жинхэнэ үнэн гэвэл…миний саяны ярьсан бүх зүйлс.Хайртай гэж бодож итгэж байсан ч цугтаа амьдраад ирэхээр тийм ч их хайртай биш байсан гэдгээ ухаарсан.Би үнэндээ шинэ хүн болж эхнэртээ хайртай эр хүн болсон байсан.Тиймээ эхнэртэй үнэхээр хайртай байсан.Бүр миний амьдралын утга учир болохоор тийм их хайртай байсан.Зүгээр л эхнэртэйгээ үүнийгээ

мэддэгүй байж.Харин хагацсаны дараа л энэ зүрх минь надад жинхэнэ үнэнийг хэлж өгсөн. Бас үнэн хэрэгтээ эхнэрийн маань эргэлзэж байсан маань ч зөв байсан.Би эхнэртэйгээ амьдарч байхдаа тэр намайг амьдаруулсан бүр аз жаргалаар дүүрэн шинэ амьдрал бэлэглэсэн учраас л…талархсан биширсэн магадгүй дассан сэтгэлийн улмаас л эхнэртэйгээ амьдраад байгаа юм болов уу? эсхүл эхнэртээ үнэхээр хайртай болчихсон уу? гэдгээ би өөрөө ч ойлгоддогүй байсан.Харин түүнээсээ хагацсаны дараа л ёстой яс махандаа,оюун ухаандаа,сэтгэл зүрхэндээ шингэтэл ойлгосондоо….Хммммм…хаанаас ч билээ би нэг удаа уншиж байсан.”Салалт бага хайрыг үгүй хийж их хайрыг улам дүрэлзүүлдэг”…гэж…Тиймээ энэ үг үнэн байсан.Миний эхнэрийгээ хайрлах хайр өөр бүсгүйн дэргэд байсан хэдий ч дүрэлзэн

асч байлаа.Бүр сүүлдээ эхнэрийн минь тухай бодол түүний миний ой санамжинд бас сэтгэл дотор үлдээсэн бүх дурсамжууд миний оюун бодолоос гарахаа байсан.Өдөржингөө шөнөжингөө.Сайханаатай байхад хүртэл тэр бодлууд намайг орхихгүй байсан.Бүр огтхон ч…Мэдээж Сайханаа минь юу юунаас төгөлдөр харагдаж байсан.Түүний минь хоолой дэндүү эгшиглэнтэй сонсогдож байсан.Би түүнийхээ гуалиг сайхан биеийг тэвэрч,уруулыг нь шимин үнсэж,орон дээр сул асгарах үсийг нь үнэрлэн цээж дүүрэн амьсгалж,аль болох л дулааханаар инээмсэглэж,далайн эрэг даган гарыг нь зөөлхөн атган шингэж буй нарны зүг алхахдаа тэр минь надад хэлж болох хамгийн сайхан үгсийг хэлж байсан.Тиймээ түүний минь үгс…түүний минь бүхий л үйл хөдлөл намайг хайрлаж байсан.Харин би л эргүүлж хайрлаж чадахгүй байсан.Зүгээр л хайрлаж аз жаргалтай байгаа юм

шиг…царайлсан.Яг л дургүйд хүчгүй гэдэг шиг…Би аз жаргалтай байхыг эхнэрийгээ мартаж түүнийгээ хайрлахыг үнэхээр хичээсэн.Би түүнийхээ өөдөөс нүүр дүүрэн худал инээмсэглэж байсан.Гэхдээ би дахиад л ялагдаж эхэлж байсан.Бүр сүүлдээ Сайханаатайгаа амьдарсанаас хойш сарын дараа намайг бүр яг л нэг бодол үнэхээр амар тайван байлаа. “Ганцхан удаа…ганцхан удаа л харчих юмсан…аз жаргалтай байгааг нь ганцхан удаа л харчих юмсан.Тэгээд түүний минь хэлсэн тэр бүгд үнэн тэр минь үнэхээр л аз жаргалтай байж чадаж байвал би түүнийгээ тайван орхих болно.Тэгээд Сайханаагаа ахин хэзээ ч хайраар дутаахгүй.Харин худлаа байсан бол би…бүр миний төлөө худлаа хэлж тэр минь надгүйгээр үнэхээр шаналж байгаа бол…ер нь шаналаагүй байсан ч хамаагүй.Сайханаадаа уучилаарай бас баяртай гэж хэлчихээд би эхнэрийгээ тэврэх

болно.Маш чанга тэврэнэ.Тэгээд хэзээ ч тавихгүй.Энэ ертөнцийн бүхий л үнэн итгэхийн аргагүй худал зүйл болж хувирсан ч эхнэрийгээ надад хайртай хэвээр гэдэгт л би огтхон ч эргэлзэлгүйгээр итгэж байх болно.Түүний минь хайрыг худал гэх энэ хорвоогийн өөр ямар ч үнэнд,нотолгоо би огтоос итгэхгүй.Үхэн үхтэл миний итгэж байх цорын ганц үнэн бол түүний минь намайг хайрлах хайр л байх болно.” Намайг энэ бодол үнэхээр амар тайван байлгахаа байлаа.Эхнэрийгээ ганцхан удаа л харчих юмсан гэх хүсэл үнэхээр дийлж байсан.Бүр дийлж ч чадсан.Тэгээд би үнэхээр л түүнийгээ ганцхан удаа…ердөө ганцхан удаа л хармаар санагдсан.Харин яаж…?энэ ч гэсэн зөв асуулт байсан учир би зөв хариултыг олсон.Юу гэхээр…би хэнд ч мэдэгдэхгүйгээр нууцаар Монгол руу явах болно.Миний явж байгааг хэн ч мэдэх ёсгүй.Хайртай асан бүсгүй маань бас хайртай

эхнэр маань…аль нь ч мэдэх ёсгүй.Хэрвээ мэдэгдчихвэл би үнэнийг мэдэж чадахгүй хоцрох болно.Яагаад ингэж бодсон бэ? гэхээр хэрвээ миний нүдэн дээр болж өнгөрсөн тэр бодит байдал үнэндээ шал худлаа байсан бол миний бодож байсан шигээр намайг хуурсан бол…би мэдэгдчихвэл дахиад л хууртагдах байсан.Эхнэр маань Сайханаатай хуйвалдаж намайг зүгээр л аз жаргалтай болгохын тулд тэр бүгдийг хуурамчаар хийсэн бол энэ удаа намайг үнэнийг мэдэхийг хүсч байгааг мэдчихвэл дахиад л намайг хуурах болно.Зүгээр л намайг явахыг хориглож болох байх л даа.Гэхдээ Сайханаа болон эхнэр маань тийм юм хийхгүй.Яагаад гэвэл чадахгүй гэдгээ мэдэж байгаа учраас…Харин үүний оронд намайг Монгол руу очоод бүгдийг харлаа гэхэд дахиад л надгүйгээр тэр залуутайгаа аз жаргалтай байгаа мэтээр миний нүдэнд харагдуулж болохыг би үгүйсгэхгүй.Ийм

болохоор л…би хэрвээ хууртагдсан бол дахин хууртагдаж магадгүй болохоор л…би Сайханаагаас бүгдийг нууцаар хийсэн.Аль болох чадахаараа л мэдэгдэхгүйгээр онгоцны тийз захиалж явах бэлтгэлээ хангаж байсан.Миний зорилго бол нууцаар Монгол руу очоод эхнэрийгээ нууцаар аз жаргалтай байна уу? үгүй юу? Гэдгийг харах…хэрвээ уулзах гэж оролдвол эсхүл бүр ирсэнээ мэдэгдчихвэл тэр минь магадгүй намайг ахиад л хуурч болно.Гэхдээ бас үгүй ч байж болно шт…Тэр минь үнэхээр аз жаргалтай байж ч болно шүү дээ.Намайг очих үед тэр минь ёстой тэнгэр шиг гэдэстэй болчихсон байх болно доо.Тэгээд магадгүй би нууцаар гэр рүү нь дөхөж очих үед эхнэрийгээ байрных нь гадаа олж харах байх.Байрныхаа гадаах саравчинд суугаад тэр залуу нь тэнгэр шиг гэдсийг нь илээд магадгүй миний

эхнэрийн хэвлийд бойжиж байгаа өөрийнхөө хүүтэйгээ ярилцаж суух аз жаргалтай гэр бүлийн дүр зургыг би магадгүй олж харах байх…хммммм….гэхдээ л би харахыг маш их хүсч байсан.Ингээд л тэр өдөр миний захиалсан онгоцны билет Сайханаагаас нууцаар миний гар дээр ирэн бас бус явах бэлтгэл минь базаагдсан.Надад хийх ганцхан зүйл үлдчихээд байсан нь гэрээсээ нууцаар гараад онгоцны буудал дээр ирэн нисэх онгоцны хаалгыг хаах…ингээд хүлээсэний эцэст шөнө болж би чамоданаа аван хаалга руу зүглэлээ.Уг нь өглөө нисэх ёстой байсан ч шөнө түүнийг унтсаны хойно явбал амжилттайгаар мултарч чадна гэж бодсон хэрэг л дээ.Тэгээд л түүнтэйгээ цуг унтахаар хэвтэж байгаад унтчихангуут нь орноосоо сэмхэн босоод хувцасаа өмсөөд чамоданаа бас билетээ аваад яг л хулг.айч нох.ой шиг гэтсээр хаалга

руу зүглэсэн хэрэг…Тэгтэл гэнэт ард нэг чимээ дуугарсан.Би өөрийн эрхгүй эргэж харсан.Тэгээд золтой л ухаан алдч.ихаагүй шүү…Үгүй ээ ухаан алдчихсан.Би чинь ун.адаг өвч.тэй хүн шүү дээ.Мэдээж миний ард тэр үед ямар нэг буг чөт.гөр биш Сайханаа минь л зогсож байсан.Намайг гунигтай гэгч нь нэвт шувт харж байсанаа: -Хаачих гэж байгаа юм гэж асуусан… Харин би у.хаан алд.чихсан…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *