
-Тиймээ…эхнэр минь л намайг тэгж өөрчилсөн.Гэхдээ л би тэр нэг өдөр ёстой үнэхээр цочирдсондоо.Тэр цочрол намайг шийдвэрээс минь буцаахад хүргэсэн.Юу болсон бэ? гэхээр…тэр өдрөөс хойш арав
гаран хоногийн дараа нэг өдөр тэр минь миний өрөөнд тун ууртай орж ирсэн.Би гайхаад юу болсоныг асуувал тэр “эхлээд наадахаа үз” гээд миний өмнө нэг дугтуйтай зүйл шидчихсэн.Нэгэнт л үз гэсэн
болохоор би задлаад харсан.Тэгээд ёстой нүдэндээ ч итгээгүй дээ.Хүний амьдралд ер нь нүдэндээ ч итгэдэггүй итгэхийг хүсдэггүй үе зөндөө тохиодог.Гэхдээ нүд бол үнэний цор ганц гэрч шүү дээ.Хүн
ямар нэг зүйлд харахаасаа өмнө итгэж болохгүй.Харин харсны дараа л итгэх эсэхээ шийдэх хэрэгтэй…хмммм…тэр зургыг хараад би нүдэндээ ч итгээгүй.Миний гар салганан чичирч хоёр нүд минь аяганаасаа
золтой л бүлтэрээд уначихаагүй.Удаан харж харж миний амнаас хэдхэн л үг гарсан… “Ээ бурхан минь…Цэцгээ…энэ чи мөн гэж үү?…үгүй байлгүй дээ.Арай ч дээ…ийм байж болохгүй…энэ…энэ үнэхээр…”

-Тэр зурган дээр юу байсан гэж?… -Хммммм…Цэцгээ…Цэцгээ байсан… -Тэгээд…тэр ганцаараа биш байсан гэж үү? -Тиймээ…тийм байсан…тэр өөр хүнтэй байсан.Зургыг дарааллаар нь харвал намайг ажилдаа явсаны дараа гэрт маань нэг машин ирж байсан.Машинаас нэг залуу гарч ирсэн.Тэгтэл яг л тэр эрэгтэйг хүлээж байсан бололтой эхнэр маань гэрээсээ гоё хувцасаа өмсөөд гарч ирсэн.Тэр үл таних эрэгтэй эхнэрийг маань үнссэн.Бүр уруул дээр нь шүү.Тэгээд машинд нь суугаад яваад өгсөн.Тэгээд өдөржин эхнэр маань тэр эрэгтэйтэй хэзээ язааний хосууд шиг сугадалцаад л энүүгээр тэрүүгээр зугаалж,кино үзээд л зав л гарвал үнсэлцээд л тэгээд намайг яг орой гэр рүүгээ харихын алдад хүргүүлээд гэртээ орж байсан…хмммм…нэг өдрийнх
байсан бол ч бас яая гэхэв.Тэнд бүхэл бүтэн долоо хоногийн зураг байсан.Ингээд ч зогсоогүй.Бүр бичлэг хүртэл үзүүлсэн шүү.Дуу хураагуурт дуу нь хүртэл бичигдсэн байсан.Түүн дээр бүр яг хэзээ язааний хосууд шиг ярилцаад л яг юу ярилцаад байсаныг нь би одоо тийм ч сайн санадаггүй л дээ.Гэхдээ тэр сүүлчийн хэдэн үгс одоо хүртэл мартдаггүй юм.Тэр эрэгтэй эхнэрээс маань надаас хурдан салахыг шаардаж хурдхан шиг л эхнэрийн маань хэвлийд бойжиж байгааг өөрийн хүүгээ харахыг хүсэж байгаа тухайгаа хэлэхэд эхнэр маань “Харин тиймээ гэхдээ цаад мангар хар юмнаас чинь салах арай л болоогүй байна.Дахиад жаахан мөнгө цуглуулах хэрэгтэй байна.Тэгж байж л хоёулаа гадаад руу гарна шүү дээ.Цаадах чинь
харин овоо сайн мөнгө олдог болоод байгаа шүү.Тэгж байгаад энэ байрыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлчихнэ.Үүнийг л хийчихвэл надад цаадах мангар хар юмны чинь хэрэг байхгүй”…гэсэн.Би одоо хүртэл үг нэг бүрийг нь мартаж чаддагүй юм…Үг нэг бүрийг нь шүү…тэр үгс ээлж дараалан миний чихэнд ороод зүрх рүү минь хүрэхдээ яг л…юу гэмээр ч юм дээ.Яг л үг нэг бүр нь хүчилийн дусал шиг нэг нэгээрээ энгэр цээжинд минь дусан түлж байх шиг л…гол минь ямартай аймшигтай харласан гээч…Гэхдээ би үүнийг нь үгүйсгэхийг хүссээн.Энэ чинь ердөө л нэг муу зураг бичлэг дуу хураагуур шүү дээ.Орчин үед техник их сайн хөгжсөн.Тэгэхээр энэ худлаа ч байж магадгүй гэж өөртөө итгүүлэхийг чадах чинээгээрээ оролдсон шүү…
тиймээ би оролдсон.Бас юу ч болоогүй юм шиг байж чадсан.Тэгээд эхлээд юутай ч Сайхантай ярилцсан. # # # -Сайханаа энэ чинь юу юм бэ? -Чи хараад ойлгохгүй байна гэж үү? -Би эхлээд чиний тайлбарыг сонсмоор байна.Надад энэ бүхнийг тайлбарлаадах яг одоо… -Хмммм…за яахав…би долоо хоногийн өмнө танайх руу явж байсан юм л даа.Чиний хайрыг хүртсэн тэр гайхалтай эмэгтэйтэй чиний найзын хувиар ганц хоёр үг солихыг хүссэн юм.Уг нь урьд орой нь чиний утас руу залгасан боловч чи утасаа авахгүй байсан.Тэгэхээр нь мессеж үлдээсэн юм л даа… Гээд утсаа үзүүллээ.Түүн дээр ”Маргааш өглөө амралтын өдөр болох болохоор би танайд зочилж очихоор шийдлээ.Хэдүүлээ энэ амралтын өдрийг сайхан өнгөрүүлцгээе” гэсэн
байлаа.Тэгээд Сайханаа утсаа далд хийгээд: -Тэгээд би өглөө нь танайх руу очиж явсан чинь эхнэрийг чинь энэ зурган дээрх залуутай байхыг олж харсан юм.Тэгээд миний уур маш их хүрсэн.Чамайг олж очоод бүхнийг хэлмээр байсан.Гэхдээ яг ямар учиртайг нь мэдэхгүй байж ингэх хэрэггүй гэж бодоод мөрдөгч хөлсөлчихсийн.Тэгээд л үр дүн нь энэ.Эхнэр чинь чамайг хуурч байна.Бүр хуураад зогсохгүй чамайг ашиглаж байна.Чамайг ашиглаад хаях гэж байна шүү дээ.Зүгээр л нэг бяцхан араар тавилт гэх мэтийн юм байсан бол би чамд юу ч хэлэхгүй байх байсым.Харин энэ бол арай…үгүй ээ бүр хамаагүй дэндэнэ.Ийм байж болохгүй.Тэгээд л чам дээр зориглоод ороод ирсэн юм.Чи ойлгох хэрэгтэй… -Тиймээ ойлгомжтой.Би ойлгож байна аа.Гэхдээ энэ чинь
худлаа.Орчин үед техник технологи их сайн хөгжсөн шүү дээ.Би юу гэж бодож байна гээч.Эхнэр маань биш чи намайг хуурч байна.Элдэвийн бичлэг,зураг,хэнийх нь хоолой нь мэдэгдэхгүй дуу хураагуур дахь бичлэгэнд намайг итгэнэ ээ гэж санасан юмуу?Үнэндээ би чамайг арай ч ийм юм хийнэ гэж санасангүй… Гэхэд бүсгүй цочирдох мэт болсоноо дараа нь биеэ барин: -Хмммм…чи надад бас энэ бүхэнд итгэхгүй байж болно.Гэхдээ энэ бол үнэн.Би чамд хайртай Өлзий.Чи намайг ийм тэнэг зүйл хийхгүй гэдгийг мэднэ шүү дээ.Энэ хэдий тэнэг сонсогдож байж болох ч би чамд хайртай чамайгаа хууртагдаж ашиглуулж хаягдаж шаналахыг хүсэхгүй байгаа учраас ийм зүйл хийсэн.Хмммм…яахав…чи энэ бүхэнд үнэхээр л итгэхгүй
байгаа бол өөрийн биеэр бүгдийг нь шалгаж үзэж болно… Гээд бүсгүй утсаа аван хэн нэгэн рүү залгалаа. -Байна уу? -Мммм…заза ойлголоо.Тэд одоо хаана явж байна. -Заза…эндээс нэг их хол биш юм байна.Бид хоёр наадах руу чинь яг одоо очлоо. Гээд утсаа салгаад Өлзий рүү харлаа. -Хэрвээ чи үгүй гэдэгт нь тийм л итгэлтэй байгаа юм бол яг одоо намайг дагаж яваад тэр бодлоо батлаадах.Үнэхээр чиний зөв юм бол би амлаж байна.Дахиж хэзээ ч та хоёрын амьдралд хошуу дүрэхгүй.Чи миний царайг дахин харахгүй.Тийм болохоор чи юу ч болоогүй юм шиг царайлж өөрийгөө зовоох шаардлагагүй болно оо гэсэн үг.Угаасаа би нэг их удахгүй Америк явах гэж байгаа.Тэгэхээр та хоёрт дахиж хэзээ ч саад болохгүй гэсэн үг.Бас тэр байрыг чинь
чиний нэр дээр шилжүүлээд албан тушаалыг чинь ч ахиулж өгөхөө амлаж байна.Тэгээд л та хоёр амар сайхандаа жаргах болно. # # # -Тэгээд би…мэдээж түүнийг дагаад явсан.Энэ нь бүхнийг хамаагүй амар хурдан аргаар шийдэж болох ганц арга байсан учраас тэр л дээ…Тэгээд л би харах ёстойгоо харсандаа.Тэр минь өнөө залуугийн машинаас сугадалцан гараад кафе руу орсон.Бүр шилэн ханатай гадна талаас юу хийж байгааг нь харж болохоор суудалыг сонгож суусан.Тэгээд их хөгжилтэй зүйл ярьж бололтой инээлдээд л…миний хамаг л шар үс минь босч бие минь зарсхийн бас мах арьс…магадгүй эсний ширхэг бүр минь дагжин чичирч өөрийнхөө бодож байсан бас хэн ч харсан ойлгомжтой тэр бодит байдлыг үгүйсгэх өөр мянга мянган хувилбар дотроо ургуулан залбирч суусан байх…тэгж байтал бүр эхнэр маань тэр залуутай үнсэлцсэн.Яг л хэзээ язааний хайртай хосууд шиг…бүр надтай хийдэгээсээ ч илүү байсан шүү.Харин энэ
удаад би тэсээгүй.Шууд л тэр кафе руу орсон.Гэхдээ илчлэхийн тулд биш.Үгүйсгэхийн тулд… # # # Би тэр кафе руу шууд яваад орлоо.Хаалгаар нь ороод харахад тэр хоёр хаалганаас ганц ширээний цаана л сууж байлаа.Би шууд л яваад очсон.Хоёр хүний зориулалттай ширээ байсан болохоор би шууд л хажуу талд байгаа нэг сандалыг аван шууд тэр хоёрын ширээнд суусан.Түрүүхэн хөгжилтэй нь аргагүй байсан тэд нар намайг гэнэт л гараад ирэнгүүт хоёулаа над руу хараад таг хөшсөн.Харин би дотроо шатаж үхэх гэж байсан ч…тэр хоёрыг хоёуланг нь сууж байгаа сандалаараа бүх хүний нүдэнд дээр үхтэл нь бүр цус нөжтэй нь хольтол балбаад хаячихмаар санагдаж байсан ч юу ч болоогүй юм шиг: -Өө миний хайр гадуур зугаалж байгаа юм уу?…
хань нь харин цайны завсарлагаараа явж байгаа юм л даа.Тэгээп хүмүүс дажгүй газар гээд байхаар нь энэ кафед орж хоол идэж үздэг юмуу санаатай орж ирсэн юм.Чи бас энд хооллож байгаа юмуу? гэж юу ч болоогүй юм шиг инээмсэглэн асуулаа.Тиймээ би энэ хугацаад их хэрэгтэй зүйл сурчээ.Мэдрэмжээ нуун далдалж юу ч болоогүй юм шиг байх..энэ үнэхээр хэрэгтэй чанар юм.Харин тэр минь их л хүйтэн…бүр хэзээ ч надад харуулж байгаагүй тийм хүйтэн өнгөөр: -Харахад чинь юу хийж байх шиг байна? Гэж асуулаа.Харин би: -Ойлгож ядаад байх юу байхав дээ.Миний хайр чинь гэртээ байсаар байгаад сүүлийн үед их уйддаг болсон байх.Уйдахгүй гээд ч яахав дээ…миний муу хань…тэгээд л найзтайгаа гадуур зугаалж байгаа биз.Ер нь маргааш
хайрынх нь амралтын өдөр юм чинь гурвуулаа хаашаа ч юм гарья л даа.Сүүлийн үед хайр нь их ядарч стрессдэх боллоо. Гэж бүр малийтал хамаг хүчээ шавхан байж инээмсэглэн хэлэхэд ийм үг сонсоно чинээ санаагүй бололтой нөгөө залуу бүр намайг хараад таг хөшиж орхилоо.Харин эхнэр маань нөгөөх л муухайгаар хүйтэн царайлсан хэвээр… -Хммммм…Өлзий чи арай л дэндүү өөдрөг хүн юмаа.Үнэндээ энэ бүхэн яг л харагдаж байгаа шигээ…чамайг дотроо юу гэж бодсоныг мэдэж байна.Бас тэр чинь үнэн.Тиймээ одоо би чамд үнэнээ хэлэх хэрэгтэй байх.Нэгэнт л чамтай ингэж халз таарсанаас хойш үнэнээ хэлсэн нь дээр байх. Гээд бүр яг миний нүд рүү харж байгаад…бүр огтхон ч хайргүй юм шиг харж байгаад: -Хмммм…би чамайг араар чинь тавьсан Өлзий.Энэ бол миний найз залуу.Гэхдээ чи л эхэлсэн
шт…Би үнэндээ тэр орой чамайг ажилаасаа оройтоод тарахаар чинь такси бариад тосч авахаар очсон тэгтэл чи арван жилийн анхны хайр Сайхантайгаа тэврэлдээд зогсож байсан.Би бүр юу хэлэхээ яах ёстойгоо ч мэдээгүй.Ганцхан тэврээд өнгөрсөн бол ч яая гэхэв.Тэгтэл чи түүнийг дагуулаад над руу залгаад оройтох нь гэж хэлээд яваад өгсөн шт…Тэгээд чамайг дагасан.Тэгээд л би бүгдийг харсан.Бас бүгдийг ойлгосон.Гэхдээ би эхэндээ тэвчихийг хичээсээн.Надад бүх үнэнээ хэлж уучлал гуйх байлгүй дээ гэж зөндөө найдаж хүлээсэн.Тэгтэл чи муу новш/анх удаа л намайг новш гэж дуудсан/ тэр өдрөөс хойш шаал өөр хүн болчихсон.Гэртээ ч үзэгдэхээ байж бүүр ажил тарах цагаас хамаагүй хойно шөнө орой л нэг юм нүүрээ харуулсан болоод унтаад өгдөг байсан.Надад чамайг дахиад дагахын
хэрэг байгаагүй… Гээд тэр минь уйлж эхэллээ. -Би тэр үед ямар их шаналдаг байсаныг чи мэдэх үү?Ямар их тарчилж дэр минь нойтон хонодог байсаныг чи мэдэхиймуу…айн…чи муу новш намайг таван жил тарчлааж зовоосон.Тавын таван жил шүү.Тэгчихээд арай гэж нэг юм гайгүй боллоо доо.Одоо л нэг хүн шиг амьдарч болох нь дээ гэж бодож байтал чи намайг дахиад л…дахиад л бүр ч илүү тамласан.Харин би энэ удаа тэсээгүй юм.Тэсч чадаагүй.Тэгээд өөрийгөө хайрлаж чадах хэн нэгнийг сонгохоор шийдсэн.Тэр минь энэ хүн.Энэ хүн л намайг тэр зовлон нь дуусч өгдөггүй он жилүүдэд сэтгэлийг минь жаахан ч атугай дэвтээдэг байсан юм шүү.Намайг тэр их ажилд дарагдан үхтэлээ ядарч байхад энэ хүн л надад хэдэн
жилийн турш чадлаараа тусалж сэтгэлийн дэм өгдөг байсан юм.Тэгтэл чи намайг ажилаасаа гар гэсэн.Би чамд итгэсэн учраас ажилаасаа гарж түүнээсээ холбоогоо тасалсан.Тэгээд л би энэ бүхнийг…тэр их зовлонг дахиад л хүртсэндээ.Гэхдээ би амалж байна.Би тэр үед энэ хүнтэй чиний араар бараг л тавьж байгаагүй.Ганц л удаа…ганц л удаа тийм юм болсон.Бас юу гээч…энэ хэвлийд минь бойжиж байгаа хүүхэд чинийх биш.Энэ хүнийх…тэгэхээр чи надад ямар ч хамааралгүй.Тийм учраас хоёулаа салах болно.Тэгээд надад чи энд байгаа бүхнээ үлдээгээд явах болно.Энэ бол чамайг үхүүлчихэлгүйхэн шиг амьдруулж өдий зэрэгт хүргэсэний хариуд чиний надад өгөх хариу ойлгосон уу?Угаасаа чи юу ч боллоо гэсэн.Чамд бүхэл бүтэн том компаны гүйцэтгэх захирал эхнэр байхад
чамд иймхэн юм хэрэггүй шт.Тийм биз дээ…Тэгэхээр ийм байна.Хоёулаа маргааш салах өргөдлөө өгнө.Тэгээд аль болох хурдан салах болно.Ямар ч шүүх хурлаар орох хэрэг байхгүй ойлгосон уу?…Би чамд урьд хайртай байсан байж болох юм.Харин одоо бол огтхон ч хайргүй.Харин ч чамайг харахаас нүд минь хорсож байна. Гэж дэндүү аймшигтай хүйтэн өнгөөр хэллээ.Яг л хэзээ ч хайрлаж байгаагүй юм шиг…бүр жинхэнээсээ үзэн ядаж байгаа юм шиг…харин би бас л юу ч болоогүй инээмсэглэж чадсан.Тэвчээрийн эцсийнхээ утсыг тасрах нь уу? гэмээр дэндүү сайн чангалаад нүүр дүүрэн инээмсэглэсэн.Бүр хөхөрөн инээсэн.Тэнд байсан бүх хүн цочиж харахаар галзуу бас айдас
дүүрэн инээдээр инээсэн. -Хахахахахахахахахахахахахахахах…чи бас надаар их муухай тоглох юмаа.Золтой л итгэчихсэнгүй.Чи надад хайргүй болсон гэнээ.Хахахахахаха…намайг үүнд чинь итгэнээ гэж бодсон юмуу?Чи албаар л энэ бүгдийг хийсэн биз дээ.Харин ч би чамд яг үнэнийг хэлье.Чи үнэндээ яг жинхэнэ үнэнийг бүгдийг мэдэж байгаа шт…тийм биз дээ.Намайг түүнээс болж ямар их шаналж байсаныг чи анзаарсан тийм үү?тийм биз дээ…тэгээд л намайг өөрөөсөө холдуулж салгаж түүнтэй аз жаргалтай амьдруулахын тулд энэ бүхнийг зохион байгуулсан.Яагаад гэвэл чамд өөр арга байгаагүй.Надад хайргүй хоёулаа салья гэж хэлвэл чи намайг итгэхгүй гэдгийг мэдэж байсан биз дээ.Тэгээд л чи энэ бүгдийг маш сайн тооцоолж хийсэн.Яагаад гэвэл чи дэндүү ухаантай гайхалтай бүсгүй.Чи надад дэндүү хайртай.Миний аз жаргалын төлөө өөрийгөө үзэн ядуулж өөр хүнтэй аз жаргалтай амьдраг гэж явуулж чадахаар тийм их хайртай.Би үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байна…
Хммммм…хайрт минь дээ хайрт минь…чи надтай таван жил амьдарсан.Энэ хугацаанд чи намайг хэн бэ? гэдгийг маш сайн мэдэж авсан шиг би ч бас чамайг хэн бэ? гэдгийг мэдэж авсан.Тийм болохоор би энэ бүгдийг дор нь ойлгосон.Тиймээ хайрт минь чи үнэмшилтэй байж чадсан.Гэхдээ би тэнэг хүн биш.Бас чамайг мэдэхийн дээдээр мэднэ.Хайрт минь чи намайг хуурч чадахгүй.Ийм амархан хуурчихаж чадахгүй.Гэхдээ би чамдаа уурлахгүй ээ.Надад чамдаа уурлах хэрэг бас эрх нь ч байхгүй шүү дээ.Чамайгаа яах гэж ийм юм хийсэнийг маш сайн ойлгож байна хайрт минь…дэндүү сайн ойлгож байна.Чи намайг өөрт чинь хайртай эсэхт одоо хүртэл эргэлздэг байх.Тэгтэл гэнэт миний амьдралд миний жинхэнээсээ хайрлаж байсан бүсгүй минь гарч ирсэн.Гэхдээ чи намайг аварсан амьдруулсан амьдралын зорилоготой болгосон учраас би чамд өртэй болсон гэж чи бодсон.Тэгээд чамд өртэйгөөсөө болж би хайртай бүсгүйгээ өөрөөсөө түлхэн өөрийгөө тамлан зовоож байна гэж чи бодсон.Харин чи ийм
зүйлийг хүсээгүй.Тэгээд намайг аз жаргалтай болгохыг хүссэн.Ийм аргаар.Гэхдээ чи нэг зүйлийг алдаж бодсоон хайрт минь.Би чамдаа хайртай.Маш их хайртай.Ийм зүйл хийх шаардлага байхгүй ээ хайрт минь.Ямар ч хэрэггүй.Би чамд хайртай чи надад хайртай бас чи бид хоёр удахгүй хөөрхөн үртэй болно.Тийм учраас ийм тэнэг юм хийж өөрийгөө дахин зовоох хэрэггүй.Чи минь хангалттай зовсон.Чи бид хоёрын хэн нэгэн нь зовох ёстой бол тэр нь би л байх болно.Чи минь л лав биш.За юу?…тийм болохоор одоо миний хайр сайхан хооллочихоод ер нь өдөржингөө юу ч бодолгүй гадуур зугаал хэнтэй байх нь хамаагүй.Наад залуутайгаа байсан ч тоохгүй.Санаа зоволтгүйдээ би чамайг огтхон ч хардахгүй.Чиний сэтгэл чинь миний дэргэд байхад бие чинь хаа холдоно гэж… Гэж би хамаг л итгэл найдвараа тээн байж хэллээ.Хамгийн эцсийн итгэл найдварын утсаа чангалан байж…Гэхдээ энэ утас тасрахад дэндүү ойрхон байлаа.Өчүүхэн хөндөх төдийд л муухай дуугаран тас үсрэхээр дэндүү хэврэг болчихсон байсан.Харин эхнэр минь энэ удаа өөрөө таг
хөшчихлөө.Ийм байдалтай бид их удаан суув.Үүний эцэст би: -Заза хайрт минь тухтай хоолло доо…хайр нь ажил дээрээ очих хэрэгтэй…гээд босох гэж оролдоход гэнэт л өнөөх хүйтэн өнгөөрөө: -Хмммм…Өлзий минь дээ…Өлзий минь…надаас одоо юу хэрэгтэй гэж чи надтай зууралдаад байгаа юм.Зүгээр л зайлаад өгч болохгүй гэж үү?Ядаж өнгөрсөн бүхнээ бодоод хэн хэндээ гай болохгүй байцгаая тэх үү?Чи одоо миний хайр дурлалд саад хийх хэрэггүй.Тийм болохоор би ч гэсэн чиний хайр дурлалд саад хийхгүй… Гэж юу ч болоогүй юм шиг хэлэхэд би хамаг байдгаараа амьсгаадан байж: -Энэ худлаа чиний ярьж байгаа чинь худлаа…би итгэхгүй байна…гэж бараг хашгирхан шахам хэлсэн байх… Тэгтэл тэр маань: -Үгүй ээ үнэн… гэж хэлээд миний нүдэн дээр тэр залуутай үнсэлцсэн.Тун гайхалтай…хайрын…үнсэлтээр…яг энэ үед л миний итгэл найдварын эцсийн ганц утас тас
үсэрсэндээ…тиймээ…үүнийг харчихаад би юу ч хийж чадаагүй бүр юм ярих нь битгий хэл юу ч бодож чадахгүй байлаа.Зүгээр л нээх муухай харанхуй урь нүх рүү хальтирчихаад доошоогоо дуусахгүй унаад л…унаад л байх шиг…санагдсан.Тасралтгүй унаад л…Харин эхнэр маань үнсэлцэж дуусчихаад миний гарнаас барин нөгөөх л аймшигтай хүйтэн өнгөөр: -Хммм…Өлзий…би чамаас гуйж байна.Миний амьдралаас зайлаад өг…би чамаас үнэхээр их гуйж байна.Урьдны ямар байсан тэр бүхнээ бодоод миний чамд хийж өгсөн тэр их зүйлсийн хариуд…зүгээр л зайлаад өг…намайг тайван орхи за юу… Гээд ширээнээс өнөөх залуутай цуг бослоо.Тэгээд явахаасаа өмнө: -Маргааш 10:00 цагаас гэр бүл бүртгэлийн газар ирээрэй… Гээд яваад өгсөн.Би үүнээс хойшихыг нэг их санаж чаддагүй юм.Зүгээр л ямар ч хүчгүй амьгүй юм шиг болчихсон.Би араас нь гарах гээд сандалаасаа
босоод хэд алхтал хөл маань өөрийн эрхгүй нугалараад би ухаан алдчихсан.Одоо бодоод байх нь ээ.Тэр өдрөөс л хойш би ядрахаараа амархан ухаан алдчихдаг болсон байх # # # -Тэгээд үнэхээр салчихсан гэж үү? -Тиймээ салчихсан.Яг л түүний минь хэлсэнээр бүх зүйл болсондоо.Тэгээд би түүнийг тайван орхихын тулд гэрээсээ явж Сайханаагийнхаа гэрт амьдрах болсон.Түүнтэй нэг ч удаа уулзаагүй.Ямартай ч анхныхаа хайртайгаа эргэн нийлсэн.Тэр минь намайг тэр аймшигтай их уй гашуу цочрол зовлон тарчлаанаас үнэхээр сатааруулж чадаж байлаа.Түүний минь сайхан инээмсэглэл,тэврэлт,үнсэлт миний дахин хэзээ ч олж авч чадахгүй гэж бодож байсан тэр их аз жаргал…тэр их нүгэлт аз жаргал.Миний зовлонг сатааруулж чадаж байсан.Намайг түүнийхээ гэрт ирсэн тэр
өдрөөс хойш цугтаа америк явах хүртэл сарын хугацаанд бид гэрээсээ нэг ч удаа гараагүй.Үргэлж л хамтдаа байж өчүүхэн хором ч салаагүй.Үнэндээ тэр минь л надаас салаагүй.Миний зовлонг сатааруулахын тулд…хмммм…угаасаа сатааруулж ч чадаж байсан.Гэхдээ миний дотор аймшигтай харанхуй нүх оршин байсаар л байсан.Тийм учраас л би түүнээсээ нууцхан эхнэрээ санан үгүйлж зургыг нь хардаг бас яг л охин шиг уйлдаг байлаа.Тэгээд америк руу ниссэндээ.Гэхдээ явахаасаа өмнө түүнийгээ зөндөө их харуулдаж хүлээсэн.Өмнөх өдөр нь түүн рүү залгаад явах гэж байгаа ядаж салах ёс хиймээр байгаа тухайгаа хэлчихээд хариу сонсолгүй тасалчихсан.Ямар нэг сэтгэл зурах үг түүнээсээ сонсох вий гэж

айсандаа тэр л дээ.Тэгээд би түүнийг хүлээгээд л байсан…хүлээгээд л байсан…бүр нисэх цаг болж онгоцны хаалгаар орж байхдаа ч гэсэн эргэн тойрноо дагуулан харж түүнийгээ ирсэн болов уу? гэж харуулдсаар л байсан.Харин тэр ирээгүй…Ингээд л тэр үед бидний зам төгсгөл болсондоо.