Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “4-р хэсэг”

“МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “4-р хэсэг”

10 секунд уншина
0
0
591

Хммммм…бид хоёр хамтдаа тэр үед л хамгийн анхны удаа аз жаргалтай байж үзэж билээ.Би өөрт байсан бүхнээ алдаснаас хойш харин тэр минь надад дурласнаас хойш анх удаа л тийм аз жаргалтай

байсан байх.Өдөр ирэх тусам түүний минь хэвлий томорч тун удахгүй хэдхэн сарын дараа мэндлэх үрээ хүлээсэн бид хоёр улам ч их аз жаргалтай болж байлаа.Гэхдээ л тэр минь ажилаа хийсээр би гэртээ

үлдсэн хэвээр л байсан юм.Хэвий дэх үр нь бойжиж томорсоор байсан ч тэр минь ажлаа хийгээд л байсан.Харин би үүнийг нь зөвшөөрөөгүй ээ…хмммм…юу гэхээр би түүнийгээ үрээ хэвлийдээ тээгээд 3-н сар

болох үед нь ажилаас нь чөлөө авхуулж өөрөө ажил хийхээр шийдсэн юм…хммммм…би тэр үед ингэх нь зөв л гэж бодсон.Гэхдээ энэ миний амьдралдаа гаргаж байсан хамгийн том алдаа минь байсан байх…

Миний царай хачин хувхайраад явчихыг харсан Анужин: -Юу? Угаасаа ингэх нь л зөв байсан биз дээ. -Тиймээ…магадгүй тийм ч байх…зүгээр л би магадгүй дэндүү бүтэлгүй азгүй байсан биз.Заза…

ямартай ч чамд эхнээс нь ярьж өгөх зүйтэй байх…хмммм…юу гэхээр…хамгийн эхлээд тэр минь миний саналыг зөвшөөрсөн.Тэгээд ажилаасаа гарчихсан.Харин би ажил хайж эхэлсэн.Мэдээж над шиг сургуулиа дутуу хаячихсан.Ямар ч ажилын туршлагагүй хүнд сайн ажил олно гэдэг үнэхээр амаргүй даваа.Би маш олон албан байгууллагын хаалгыг татсан.Мэдээж би алиных нь ч шаардлагад нийцээгүй.Тэгсэн ч сайн ажил олохын тулд тасралтгүй зүтгэсээр байлаа.Гэхдээ сарын дараа би бууж өгөөд ямар ч хамаагүй ажил олж хийх хэрэгтэй болсон.Тэгээд нэг барилгын компанид туслахаар ажилд орсон юм.Уг нь би өөр ажил хийж болох байсан ч миний ажиллаж

болох хамгийн өндөр цалинтай ажил л тэр байсан.Том компани болохоор гэрээ байгуулж орсон учир цалингийн тал дээр айлтгүй.Зөвхөн миний шантрахгүй ажиллахаас л бүх зүйл шалтгаалж байсан юм.Гэхдээ бүх насаараа ямар ч хар бор ажил хийж үзээгүй.Ялангуяа сүүлийн таван жилийн турш архи ууж гэртээ хэвтэхээс өөр юу ч хийгээгүй миний хувьд энэ үнэхээр амаргүй ажил байлаа.Хамгийн эхний өдөр гэртээ ёстой амьтай голтой юм л очиж билээ.Гэхдээ би гэргийдээ ядарсан царайгаа харуулаагүй ээ.Тэр минь надад нэг ч удаа ядарсан царайгаа харуулж байгаагүй.Тэр ч битгий хэл би түүнийг таньдаг болсон цагаас хойш дуусашгүй үргэлжилсэн

тэр их зовлон гуниг тарчлаан дунд хөвж живж байхдаа бараг нэг ч удаа нулимсаа харуулаагүй хүнд би яалаа гэж арчаагүй ядарсан царайгаа харуулан гомдоллох билээ дээ.Надад тийм эрх байхгүй.Гэрийнхээ хаалган дээр ирээд би туйлгүй ядарсан царайгаа далдлан аз жаргал дүүрэн мишээсээр орж ирсэн юм.Ер нь тэр өдрөөс хойш өдөр бүр л тийм байсан даа.Хамаг бие минь туйлгүй шархиран өвдөж хөндүүргүй газар байхгүй болсон ч би ажилаа хийсээр л байсан.Харин хаа очиж манай ажилын хал үзэж халуун чулуу долоосон ах эгч нар намайг урьд нь юм үзээгүй жаал гэдгийг маш сайн ойлгож тусалж дэмжиж байлаа.Тэгэхэд л би жинхэнэ хамт олон

найз нөхөдтэй байх ямар сайхан байдаг вэ? гэдгийг ухаарах шиг болж билээ.Тэгээд үхтэлээ ядраад гэртээ ирэхэд чамайг хайртай эхнэр чинь халуун хоол,цэвэрхэн гэр,нүүр дүүрэн инээмсэглэлээрээ угтах ямар сайхан байдаг гээч…үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй…зүгээр л цээж дотор чинь далайн ус дэлхийг дүүргэх шиг яг л тийм их амьдрах урам зоригоор бялхах болно.Хэдий үхтэлээ ядарч байсан ч аз жаргалтай эрч хүчээр дүүрэн ажилаа хийх болно.Тэгээд ажилаа дуусгачихаад ханийхаа халуун хоол бүлээн энгэр дулаахан үнсэлт сайхан инээмсэглэл рүү нь яаран гүйнэ гэдэг ай юутай их аз жаргал байдаг гээч. Би нээрээ..бас нэг өдрийг ерөөсөө ч мартдаггүй юм…

хмммм…тэр өдөр бол миний анхны цалингаа авчихаад гэртээ нүүр дүүрэн инээмсэглэн орж ирсэн тэр л өдөр байсан.Би даргаасаа хамаг л хөлсөө дуслуулан байж олсон мөнгөө хармаалчихаад гэр рүүгээ яаран гүйхэд тэр минь ямар их баярлах бол оо гэж бодохоос сэтгэл минь яасан их догдолсон гээч.Би автобусанд суугаад явж болох байсан ч дэндүү их хөөрсөндөө бараг 6-н буудал газар тасралтгүй гүйсэн байх.Тэгээд амьсгаадсаар орж ирээд хайртай эхнэртээ авсан цалингаа өөртөө арван төгрөг ч үлдээлгүй бүгдийг нь өгчихөөд зогсож байхдаа өөрөөрөө ямар их бахархсан гээч…тэр үед л би…өөрийгөө хүн гэдэгээ…эр хүн гэдгээ мэдэрсэн.Жинхэнэ утгаараа эр хүн гэдгээ мэдэрсэн.Бас эцэг хүн гэдгээ…одоо л нэг сайхан амьдарч болох юм шиг…яг энэ

мөчөөс л жинхэнэ утгаараа амьдарч эхэлж байгаа юм шиг санагдсан.Эр хүн…нөхөр хүн…эцэг хүний жаргал гэж тэрийг л хэлдэг байх…Тэр минь миний авсан цалинг бүгдийг нь барьж зогсчихоод тоолох ч үгүй зүгээр л хараад л зогсоод байсан.Яг л миний анхны удаа түүнийгээ хайр дүүрэн угтсан тэр өдөр шиг…тэгээд л тэр минь тэсэлгүй уйлчихсан.Намайг тэврээд уйлсан.Мэдээж тэр нь аз жаргалын нулимс байсаан.Намайг тэврээд уйлаад л уйлаад л байсан.Хөөрхий дөө миний муу хань…тэгээд тэр минь уйлж дуусаад намайг тэврэхээ болин миний өөдөөс хараад инээмсэглэн “хайрт минь би чамаараа үнэхээр бахархаж байна” гэж хэлсэнийг нь би ердөөсөө мартаж чаддагүй юм.Тэр орой бид хоёр миний анхны цалинг

тэмдэглэсэн.Бидэнд мэдээж мөнгө хэрэгтэй болохоор зүгээр л тэр минь надад бид хоёрын тэр бүр идээд байдаггүй гэрийн нөхцөлд хийж болох бас ээжийнх нь хийж өгдөг байсан ямар ч нэртэй байсан билээдээ…ямартай ч нэг гайхалтай амттай япон хоол хийж өгсөн юм…Хммммм…Миний хувьд энэ хорвоогийн тоосыг 35-н жилийн турш хөдөлгөж байхдаа компанийн ажилаар дэвэн дэлхийгээр хэсч байхдаа ч гэсэн тэр оройных шиг амттай хоолыг нэг ч удаа идэж үзээгүй юм…тэгээд мөн л үүр цайтал ярьж хоносондоо…гэхдээ тэр удаад бол өмнөхөөсөө арай өөр сэдвээр ярьсан.Өмнөх нь өнгөрсөний тухай байсан бол тэр удаагийнх ирээдүйн тухай байсан…хмммм…бидний мөрөөдлийн тухай байсан.Яг л жаахан хүүхдүүд шиг сайхан аз

жаргалтай ирээдүйг мөрөөдөн ярьсандаа…хммммм…гэхдээ яг энэ аз жаргал маань үнэндээ дахиад долоохон хоногийн настай байсан гэж хэн санах вэ дээ.Бид хоёрын хэн хэн маань энэ тухай тэр бүхнийг эхлэхээс өмнө зүүдлээ ч үгүй…тэр өдрийг би үнэхээр азтай өдөр байсан уу? эсхүл миний амьдралд дахь хамгийн азгүй өдөр байсан уу? гэдгийг би одоо ч мэддэгүй юм…аз уу? эз үү?…хммммммм…. Гээд намайг чимээгүй болоход Анужин ямар нэг булан руу гөлийн ширтэж бодлогширон байсанаа: -Би таая…таны урьдны хайртай бүсгүй яг тэр өдөр таньтай тааралдаад амьдралд чинь гарч ирсэн байх тийм үү?…гэж асуулаа. -Тиймээ…хэхэ…эмэгтэйчүүд та нар ийм юман дээр байгалиасаа заяагдсан авъяастай байдаг байхаа?…Тиймээ…тийм тийм тийм…хммммм..тэр өдөр байсан.Би тэр өдөр шөнийн 1:00 хүртэл илүү

цагаар ажилчихаад ажилаа тарчихаад яг гараад явж байсан чинь араас нэг маш танил хоолой дуудсан.Би тэр хоолойг энэ ертөнц дээр дахиад мянган жил амьдарсан ч өөр юутай ч андуурахгүй.Гэхдээ би чихэндээ итгэж чадаагүй ээ…тэгээд эргээд харсан.Тэгээд би түүнийгээ олж харсан.Балмагдаж цочирдож нүдэнд минь Сайхан гэгч миний өр зүрхний хайртаас минь өөр юу ч харагдахгүй байсан.Түүнээс бусад бүх ертөнц оюун бодол ухаан сэтгэл зүрх минь бүр эхнэр хүүхэд минь хүртэл бүгд хов хоосон болчихсон.Би юу ч дуугарч чадахгүй зогсоод л…харин тэр минь миний нэрийг нээх чангаар дуудсанаа гүйж ирээд л намайг тэвэрч билээ.Хэдий нүгэлтэй хэрэг ч…би ч бас түүнийгээ тэвэрсэн.Хэдий нүгэлтэй ч гэсэн би дэндүү их аз жаргалыг мэдэрсэн…Нүгэлт аз жаргал…Тэр минь намайг ямар их санаж тарчилдаг

байсанаа зөвхөн хэзээ нэгэн цагт надтай уулзана гэсэн итгэл байсан учраас л амиа хорлохыг маш их хүсч байсан ч тэвчиж бас аав ээж хоёрынхоо үгнээс зөрж хэнтэй ч гэр бүл болоогүй талаараа яриад л байсан.Зогсолтгүй уйлаад л…яриад л уйлаад л…харин би түүндээ бүх үнэнээ хэлэх ёстой байсан болохоор бас эхнэр рүүгээ очиж явна гээд хэлчихсэн байсан болохоор эхнэртээ дахиад жаахан оройтох тухайгаа залгаж хэлсэн юм.Гэхдээ яах гэж тэгж оройтсон талаар нэг ч үг цухуйлгаагүй.Худлаа ярьсанаас юу ч хэлэхгүй байсан нь дээр гэж бодсон доо тэр л дээ…Тэгээд ойр хавьд баахан хүн машин ихтэй байсан болохоор ойрхоноор нь нэг шөнийн цагаар ажилладаг намуухан кафед ороод түүнд бүх үнэнээ хэлж эхэлсэндээ.Эхэндээ би түүнд ямар их зовж шаналсан амиа хорлохоор хэд хэдэн удаа

оролдсон тухайгаа ярихад тэр минь уйлж байсан.Харин дараа нь эхнэртэйгээ амьдарч эхлэсэн тухайгаа хэлэхэд түүний минь царай хувхай цайчихсан.Тэгээд бүр зөөгчөөр дарс хүртэл авчируулж ууж эхэлсэн.Би түүнийг шөнө орой болсон хойно хэрэггүй гэж хэлсэн ч тэр минь миний үгийг үл тоогоод зогсохгүй намайг үргэлжлүүлэн ярихыг шаардсан.Би ч зогсоож чадахгүйгээ ойлгоод бас хэлэх ёстой учраас үргэлжлүүлэн үнэнийг хэлсээр л байлаа.Харин тэр минь уусаар л…тэгээд нэг л мэдэхэд долоо хоногийн өмнөх хамгийн аз жаргалай байсан тэр л өдөр хүртлэх бүх үнэнийг ярьж дуусгасандаа….Тиймээ…түүний царай ямар айхтар хувхай цайчихсан байсаныг одоо ч хүртэл мартдаггүй юм.Ер нь надад миний үхэх хүртэлээ мартаж чадахгүй дурсамжууд зөндөө байдаг…Хмммм…намайг ярьж дуусгасаны дараа

тэр минь…юу ч дуугараагүй…баяртай ч гэж хэлэлгүй сандалнаасаа босоод гуйвж дайван цааш алхсан.Тиймээ тэр хэтэрхий согтчихсон байсан.Тэгээд би машиныг нь унаад гэр рүү нь хүргэж өгсөн.Тэгээд л… -Яасан гэж? -Ойлгомжтой биш байна гэж үү?…гэхдээ тэр минь түрүүлж эхэлсэн юм шүү.Харин би…тэсээгүй.Хмммм…үүр цайхын алдад би түүнд энэ явдалыг үргэлжлүүлж чадахгүйгээ бас намайг март би ч чамайг гэсэн мартана гэж түүндээ хэлээд хацар дээр нь нэг үнсчихээд гараад явчихсан.Яг тэр өглөөнөөс эхлээд л миний там шиг амьдрал дахиад л эхэлсэндээ…уг нь арай л гэж нэг юм жинхэнэ аз жаргалаа олж аваад байтал дахиад л…хараал ид гэж…хмммм…би тэр өглөө түүнийхээ гэрээс гараад ойролцоохон нэг хүнгүй гудамжинд очоод асгартал уйлж билээ.Үгүй болсон гэж бодож байсан амьдралын

утга учир нь дахин өмнө нь сүүмэлзэн харагдахад хүн хамгийн их аз жаргалтай болдог бол харин тэр итгэл гэж нэрлэгдсэн бяцхан гэгээ үнэндээ дэндүү муухай нүгэл хэзээ ч хийж болохгүй зүйл байх тохиолдолд хүн хамгийн их шаналдаг юм билээ.Яг л амьдрахыг дэндүү их хүсч байсан ч эхнэрийгээ алсан тохиолдолд л амьд үлдэх боломжтой гэж байгаа юм шиг…Хэдий шийдвэртэй алхам хийж чадсан юм шиг боловч үүнийхээ араас дэндүү их харамсан шаналсан.Яагаад гэвэл миний Сайханг гэх хайр тэр үед ч гэсэн багасах нь битгий хэл огтхон ч өө сэв суугаагүй байсан юм билээ.Тэр өдрөөс хойш би дахиад л архи уух болсон.Гэртээ ажилтай ч ажилгүй ч оройтож ирдэг болсон.Орж ирчихээд л эхнэртэйгээ юу ч дуугарахгүй

орондоо орчихно.Тэр өдрөөс ер нь тэр явдалыг дуустал эхнэртэйгээ дэндүү удаан үг солиогүй.Тэгтэл…тэгтэл яасан гээч…тэр өдрөөс хойш дахиад долоо хоногийн дараа түүнтэйгээ таарсан.Бүр таарах таарахдаа…ажил дээрээ шүү.Тэр үед би нөгөө өдөр тутмын л хийдэг ажлаа хийж байлаа.Шавар зуураад л…тэгтэл дахиад л түүний минь хоолой араас минь дуудсан.Түүнийг эд ажилын дундуур тэнд байгааг хараад би маш их гайхсан.Гэхдээ дараа нь түүний хэлсэнийг сонсоод би бүр ч их гайхаж…бараг л шоконд орсон байх.Юу гэхээр…би явж явж түүнийхээ гүйцэтгэх захиралыг нь хийдэг тэдний гэр бүлийн компанид ажилд орсон байсанаа мэдсэн л дээ.Тэгээд юун барилгын туслахаар ажиллуулах бүр компаныхаа төв албан газарт одоо авч байгаагаасаа гурав дахин их цалинтай том менежерийн ажил санал болгосон.Мэдээж би эхэндээ зөвшөөрөөгүй л дээ.Гэхдээ тэр минь “өнгөрсөн бүхнийг мартсан гэхдээ бас өнгөрсөн бүхнээ бодож намайг

сайхан амьдралтай болгохыг хүссэндээ үүнийг хийж байгаа одоо бол чи бид хоёр зөвхөн найзууд” гэж гуйсаар байгаад зөвшөөрүүлчихсэн.Угаасаа эхнэр бид хоёрын амьдралд энэ ажил бас цалин маш их хэрэгтэй байсан шүү дээ.Тэгээд л зөвшөөрчихсөн.Гэхдээ түүнтэйгээ ойр ойрхон тааралдах шаардлагатай болсон болохоор энэ миний хувьд яг л там шиг байх байсан.Тэгсэн ч эхнэр минь миний төлөө энэ байтугайг тэвчсэн байхад би ч бас тэвчих ёстой.Намайг таван жилийн турш дотроос минь яг л хүчил шиг идэж байсан тэр бүх зовлонг өнгөрсөний хогийн сав руу шидчихээд сайхан амьдрал руу тэмүүлэх ёстой гэж бодсон.Сайханг миний амьдралын утга учир биш.Зүгээр л эртний танил найз мэтээр хардаг болох хүртэлээ бүх хүч чадал тэвчээрийнхээ эцсийн ганц дуслыг ч үлдээхгүйгээр тэмцэхээр шийдсэн.Яагаад гэвэл би энэ хугацаанд эхнэрээсээ “зугатах биш сөрж тэмцэх ёстой” гэсэн сургамжыг авсан байсан юм.Тэр минь намайг тэгж өөрчилсөн.Тэгээд л тэртээх үүлсийн дунд оргил нь харагдах

дэндүү сүрлэг өндөр давааг даван гархаар эргэж буцалтгүй шийдсэндээ…Хммммм…Ингээд би ажилд орлоо.Тэр үе бол миний амьдрал дахь хамгийн их тэвчээр шаардсан үе байсан юм.Өнгөрсөн бүхэн минь үүнээс дутахгүй хэцүү байсан ч тэр үед бол би үнэндээ тэвчиж чадаагүй юм.Зүгээр л өнгөрөөд гарсан хэрэг.Тэр үед Цэцгээ минь л намайг аварсан.Харин би энэ удаад өөрөө өөрийгөө авч гарах хэрэгтэй болсон.Энэ компаныг үүсгэн байгуулж дэгэнтэй догонтой замаар бүдчин алхаж байхдаа ч тийм их тэвчээр гаргаж үзээгүй юм даг.Би Цэцгээд ямар их тарчилж байгаагаа харуулахгүйн тулд…өдөр бүр над дээр ирэх миний амьдарлын утга учир асан тэр л бүсгүйд огтхон ч хайргүй болж харагдахын тулд…өнгөрсөн бүхнийг хоослохын тулд…тэгээд юу ч болоогүй юм шиг байхын тулд ёстой тэвчээрийнхээ эцсийн дусалыг хүртэл барж байсандаа…тэгээд

хажуугаар нь ажилаа маш сайн хийх ёстой.Аз болж миний толгой гайгүй ажилдаг шүү юм байсан болохоор санасныг бодоход ажлаа давгүй хийж байлаа.Би бүр долоохон хоноод л ажлаасаа гарах тухай бодож эхэлсэн шүү.Гэтэл тэр минь үүнээс ч илүүг таван жил тэвчсэн.Би бол ердөө л хайртай хүнээ хайрлаагүй юм шиг юу ч болоогүй царайлж бүхнийг тэвчиж мартах хэрэгтэй байсан бол тэр минь хайртай хүнийхээ хамаг л хараал зүхэл сэтгэл урах үгс эцэс төгсгөл үгүй мэт үргэлжилсэн тэр их зовлонг тэвчиж сөрөн тэмцсэн юм.Энэ үед л би муу царай муутай эхнэрийнхээ ямар их тэвчээртэйг гайхан биширч билээ.Үнэн хэрэгтэй би хоёрхон давхарын дээр сууж байгаа түүн дээрээ гүйж очоод л тэврээд авмаар, хайртайгаа хэлмээр,уруул дээр нь үнсмээр байсан.Энэ бүхнийг би дэндүү хүсч байлаа.Ердөө үүнийг хийхгүйн тулд л би хамаг тэвчээрээ барж байсан юм.Мэдээж тэр минь ч гэсэн над дээр ирнэ.Гэхдээ зүгээр л дарга шиг

эсхүл найз шиг…хамгийн гол нь надад яах гэж ирсэн ямар байх нь огтоос хамаагүй байсан.Түүнийг нөгөөх л сайхан инээмсэглэлээрэй инээсээр “за юу байна даа Өлзий” гээд ирэхэд миний зүрх базлан өвдөх шиг л болдог байсан.Яг энэ үед юу ч болоогүй юм шиг царайлах гэдэг ямар хэцүү гээч…гэхдээ би тэвчсээр л байсан…тэгээд л долоохон хоног өнгөрхөд нэг их худлаа инээмсэглэсэн хэнтэй ч тэр битгий эхнэртэйгээ ч юу ч дуугардаггүй зөвхөн ажлын мал л болж хувирсандаа.Ажил л намайг тэр бүхнээс сатаархад тусалж байлаа.Гэхдээ тэвчээрийнхээ ачаар ч гэх үү азаар ч гэх үү эсвэл эз ч юмуу бүү мэд ямартай ч намайг ажилд ороод 20-иод хоносоны дараа компаниас бидэнд саяхан баригдаж дууссан хүмүүс нь дөнгөж орж

сууршиж эхэлж байгаа орон сууцанд шив шинэ 3-н өрөө байранд орсон.Одоо ч тэндээ амьдардаг.Гэхдээ эхнэр маань яагаад ч юм баярлаагүй.Ер нь намайг анх тэр ажилд ороход ч гэсэн нэг их баярлахгүй байгаа нь царайнаас нь илт байсан.Тэр минь л надад хамгийн их санаа зовж байсан байх.Хайраар гэрэлтэж байсан нөхөр нь тэр ажилд орсоноос..үгүй ээ…гэртээ ирж хоноогүй тэр өдрөөс л хойш юу ч дуугарахгүй амьд сүг шиг л амьтан болчсихсон байсан болохоор бас тэгэх нь арга ч үгүй байсан биз.Ингээд би ямартай ч тэр ажилд ороод сар болоод л амь амьдралаа үнэхээр гайхалтайгаар өөд нь татаж чадсан.Бидний амьдрал амь амьжиргаа үнэхээр гайхалтай болсон шүү.Харин би л гаднаасаа сайхан амьдралтай гялалзсан менежер болсон ч дотроо бол ёстой үхэж байсан даа.Би үнэндээ ялагдаж эхэлж байлаа.Миний дайсан бол энэ дэлхий дээр хамгийн хүчирхэг хүчин зүйл…хайр байсан болохоор…Гэхдээ л би яг л эцсийн

дусал цусаа хайрлахгүй тулалдсан дайчин шиг л тэссээр л байсан.Сүүлдээ нүдэнд минь хөхөлбий туяа татаж турж эцэж эхэлсэн.Гэсэн ч явсаар л…тэр минь сүүлдээ миний өрөөнд байнга орж ирдэг болсон.Гар яв…миний өрөөнд дахин битгий орж ир…гэж хэлж болохгүй.Яагаад гэвэл түүнд найдвар төрүүлчих байсан учраас…Гэхдээ би биш тэр минь эхэлж бууж өгсөн.Нэг удаа ажил тарах цагаар тэр минь миний өрөөнд орж ирсэн.Эхлээд юу ч дуугарахгүй суугаад байсанаа намайг гарах гээд хаалган дээр очих үед миний араас тэвэрсэн.Тэгээд л асгарталаа уйлсандаа хөөрхий…Мэдээж нөгөөх л “хайртай дуртай маш их санасан” “намайг яагаад ийм хүйтэн байгааг ерөөсөө ч ойлгохгүй байна” гээд л зөндөө их юм ярьсан.Би ёстой золтой л эргэж хараад тэвэрчихээгүй шүү.Харин үүний оронд “би эхнэртэй хүн дахиж таныг ийм үйлдэл гаргавал би халагдах өргөдөлөө

бас тэр байрыг чинь суллаж өгөөд яваад өгнө шүү” гэж хэлчихээд гараад гүйчихсэн…Хммммм…тэгээд эр хүн байж бас л гадаа хүнгүй гудамжинд тэнэг юм шиг орилж чарлаж цурхирталаа уйлсандаа.Гэхдээ л цаашаа амьдрах гэж байгаа бол өнгөрсөнөө хаях хэрэгтэй гэсэн үзэл маань намайг цааш дөнгөн данган алхуулж байлаа.Өнгөрсөнөө дийлж байж л ирээдүйд сайхан амьдарч болно гэж бодсон.Тийм ч учраас би шарандаа тэр ажлаас гараагүй.Харин аз болж тэр өдрөөс хойш тэр маань дахин миний өрөөгөөр эргэлдээгүй. -Хммммм…гэхдээ та тэгж өөрийгөө ч хайртай бүсгүйгээ ч зовоож байхаар зүгээр л ажлаасаа гарах хэрэгтэй байсан юм. -Тиймээ…би гарах хэрэгтэй байсан.Гэхдээ тэгээгүй.Яагаад гэвэл ингэх нь зөв гэж бодож байсан учраас…хайртай бүсгүйнхээ ч өөрийнхөө ч өнгөрсөнийг устгах хэрэгтэй гэж би хатуу шийдсэн.Тэрнээсээ ч би бараг л гажаагүй.

-Хөөх шийдэмгий бас үнэхээр тууштай юмаа. -Тиймээ…эхнэр минь л намайг тэгж өөрчилсөн.Гэхдээ л би тэр нэг өдөр ёстой үнэхээр цочирдсондоо.Тэр цочрол намайг шийдвэрээс минь буцаахад хүргэсэн.Юу болсон бэ? гэхээр…тэр өдрөөс хойш арав гаран хоногийн дараа нэг өдөр тэр минь миний өрөөнд тун ууртай орж ирсэн.Би гайхаад юу болсоныг асуувал тэр “эхлээд наадахаа үз” гээд миний өмнө нэг дугтуйтай зүйл шидчихсэн.Нэгэнт л үз гэсэн болохоор би задлаад харсан.Тэгээд ёстой нүдэндээ ч итгээгүй дээ.Хүний амьдралд ер нь нүдэндээ ч итгэдэггүй итгэхийг хүсдэггүй үе зөндөө тохиодог.Гэхдээ нүд бол үнэний цор ганц гэрч шүү дээ.Хүн ямар нэг зүйлд харахаасаа өмнө итгэж болохгүй.Харин харсны дараа л итгэх

эсэхээ шийдэх хэрэгтэй…хмммм…тэр зургыг хараад би нүдэндээ ч итгээгүй.Миний гар салганан чичирч хоёр нүд минь аяганаасаа золтой л бүлтэрээд уначихаагүй.Удаан харж харж миний амнаас хэдхэн л үг гарсан… “Ээ бурхан минь…Цэцгээ…энэ чи мөн гэж үү?…үгүй байлгүй дээ.Арай ч дээ…ийм байж болохгүй…энэ…энэ үнэхээр…”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *