Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “2-р хэсэг”

“МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “2-р хэсэг”

18 секунд уншина
0
0
1,110

-Үгүй ер нь ямар эхнэр гэхээрээ нөхрөө өөр эмэгтэйтэй байхад гардчихаад ингэхгүй байна гэж… -Хэхэ…нөхөртөө чин сэтгэлээсээ хайртай…нөхрийгөө өөрийг нь хэзээ ч хаяхгүй гэдгийг мэддэг эхнэр

ийм үйлдэл хийхгүй…чи түүнтэй минь нэг шөнийг өнгөрөөж болно оо.Гэхдээ тэр ганц л шөнө бие чиний мэдэлд байхаас биш сэтгэл нь чиний дэргэд байхгүй…харин үүрд миний дэргэд байх болно.Тиймээс

надад ямар нэгэн илүү дутуу юм бодож…өөрийгөө нөхрийгөө бас чамайг ч зовоогоод байх шаардлагагүй…хэхэ…охин минь…солонгос савангийн дуурь бага үзэж бай… Гэж Анужинг ямар ч хэлэх үггүй

болгоод яваад өглөө.Эхнэрийг минь гарч явсаны дараа өрөө ялаа ниссэн ч дэвэлтнийх нь чимээ бүр нь сонсдохоор нам гүм боллоо. -Харж байна уу? би ийм л болохоор түүнийг хэзээ ч хуурч чаддагүй

юм.Бас түүндээ үнэхээр хайртай шүү.Тэр л бүхнийг царайгаар нь гаднах төрхөөр нь дүгнэдэг байсан намайг эр хүн болгож чадсан юм… Гэж би итгэл дүүрэн хэллээ. -Гэхдээ яаж…байж боломгүй юм…

-Тиймээ…тийм шүү…гэхдээ гэж яараагүй бол…бид хоёр яагаад бие биедээ ийм их хайртай байдагын нууцыг бидний дурлалын бяцхаан түүхийг бас амьдралд чинь хэрэгтэй хоёр гурван үг хэлмээр байна… гэж би өөртөө итгэлтэй бардам хоолойгоор бүсгүйд хэллээ.Тэр толгой дохилоо.Тэгээд бид битүү хөлтэй ширээний урд талыг налан зэрэгцэж суулаа.Ингээд би түүнд дурлалын бяцхаан товч түүхээ ярьж эхэллээ. Би нээх уртаар санаа алдаад арван таван жилийн өмнөх тэртээх дурсамжуйн харгуй руугаа эргэн нэг зорчилоо. -Хмммм…тэр үед ч би залуу байж дээ.Одоо ч нэг их хөгшин биш л дээ.Тэр үед би дөнгөж 20-н нас хүрч яваа өөрийгөө нээг их юманд бодчихсон онгироо,юмны цаад

наадахыг ойлгох болоогүй ямар ч тэвчээргүй нусгай жаал байж билээ.Гэхдээ бас би тэр үед аатай ч жаатай ч явсан.Сургуулийн аль ч охиноос “энэ сургуулийн хамгийн сайхан залуу хэн бэ?” гэж асуувал ямар ч эргэлзээгүй миний нэрийг хэлдэг байсан юм шүү… Гэхэд Анужин миний яриаг таслан над руу инээмсэглэн ширтээд: -Хэхэ…та өнгөрсөн цаг дээр л яриад байх юм.Та одоо ч энэ байгууллагын хамгийн сайхан залуу хэвээрээ шүү дээ.Энэ байгууллагын бүх л эмэгтэйчүүд таны талаар,дэндүү хөөрхөн царай,булчин шөрмөс болсон сайхан бие хаа,өнөөдөр ямар хувцас өмсөж ирсэн байна вэ? ганц шөнө ч атугай энгэрт нь наалдаж хэвтэхсэн гээд л ичих ч үгүй ам

уралдан ярьцгаадаг шүү дээ. -Хэхэ…тийм гэж үү?…баярлалаа.Тэгвэл ямартай ч бүр мөсөн хөгширчихөөгүй л байгаа юм байна.Муу эхнэрийн минь л ач шүү дээ.Хэрвээ тэр минь үгүйсэн бол би магадгүй хаа нэг хогийн цэг дээр хэдэн өвгөнтийнхэнтэй нийлчихсэн архи уугаад явж байх байсан биз…эсхүл хаа нэг газар нэр усгүй булшины доор хэвтэж байсан байх… Үүнийг сонссон Анужин бүр чин сэтгэлээсээ айсан царай гаргаж: -Хөөх ямар аймар юм бэ? гэж хэллээ. -Тиймээ аймшигтай…хммммм…гэхдээ тэр үед байсан бацаан энэ тухай зүүдлээчгүй явсан юм.Сайн аав ээжийн буяанд хүссэн юмаа авч хэрэглэн дураараа дургиж сайхан царай зүсний ачаар олон ч сайхан

ээжийн охин үрсийг өвөртөө хийн бузарлаж явсандаа.Одоо тэд нарын тухай бодхоор л…хаяа би үнэхээр харамсдаг…хмммм… Би энгэрийн халаасаа уудлан нэг ширхэг янжуур гаргаж ирээд асаалаа.Тэгээд нэг сайн сороод яриагаа үргэжлүүлэв. -Гэхдээ тэд нар бүгд одоо намайг мартаж сайхан амьрал зохиосон байх.Заримыг нь ч би мартахын аргагүй гомдоосон л доо…гэсэн хэдий ч хүн ямар ч зовлон тохиолдсон тэр бүхнийг болж өнгөрсөний дараа хар бараан дурсамжаасаа өөрийгөө ангижруулж улам л сайхан амьдрахыг хичээдэг шүү дээ…хммммм…тэд нарыг ч гэсэн тэгсэн байх гэж би боддог.Тиймээс одоо харамсахын хэрэггүй…Тэр үед би үнэхээр залуу омголон явжээ.Юу ч хийж болох юм шиг…юу ч хийж чадах юм шиг…энэ орчлонгоос

өөрийн хүссэн бүх л зүйлээ олж авч чадах юм шиг санадаг байж…хммммм…тэгж явахдаа л би анх Цэцгээ гэдэг охиныг энэ орчлон дээр байдаг гэдгийг мэдсэн.Үнэндээ тэр минь анх манай ангид шилжиж ирэхдээ л надад хайртай болчихсон гэж хэлсэн.Яахав би өхөөрдөж чи атаархсандаа “царай муутай” гэж дууддаг байсан ч тэр минь энгийн л нэг Монгол охин байсан…багаасаа л япон улсад ижий аавтайгаа амьдарч сайн сургуульд сурч байсан боловч тэр манай сургуульд миний сурч байсан мэргэлжлээр суралцаж оюутны байранд амьдрахыг сонгосон юм.Тэр үед яагаад тэгсэнээ өөрөө ч сайн ойлгоогүй гэж надад хэлдэг….Хмммммм…би эхэндээ түүнийг энэ

хорвоо дээр оршин байдаг эсэхийг ч мэддэгүй байсан.Дэндүү их зугаа цэнгэл бас хайранд умбаж байсан.Тэр бүхнийг би үүрд үргэлжлэх юм шиг л санадаг байж билээ.Тиймээ би тэр үед хайранд умбаж байсан.Би Сайхан гэдэг охинд ухаангүй хайртай байсан.Одоо ч хаана юу хийж байгаа бол оо гэж боддог.Түүнийг минь зүгээр л Сайхан гэдэг байсан.Тэр минь нэр шигээ битгий хэл нэрнээсээ ч сайхан охин байсан даа.Би түүнд үнэхээр ухаангүй хайртай байсан.Чухам тэр үед л би хайр гэж яг юу болох талаар ямар гайхамшигтай сайхан байдаг талаар мэдэж авсан.Хайр гэдэг бол гал…энэ гал чиний дотор нэг л асаад эхэлчихвэл хэзээ ч унтрахгүй…чамайг шатаасаар л байх болно.Чиний гэх бүх зүйл чинь шатаж дууссаар эцэст нь чамаас юу ч

үлдэхгүй.Тэгээд чиний гэх юу ч чиний дотор үлдэхгүй.Чиний аз жаргал зовлон гуниг бие махбодь сэтгэл зүрх оюун бодол бүр амь нас чинь ч чинийх биш болсон байх болно.Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ…дэндүү их жаргал…тэр үед би хэн нэгний төлөө шатаж байсан ч…өөр хэн нэгэн ч гэсэн миний төлөө шатаж байсан.Намайг хайртай бүсгүйтэйгээ аз жаргалтайгаар хөтлөлцөн алхаж байхад тэр минь яасан их зовж байсан бол гэж би хаяа боддог.Гэхдээ тэр минь тэр үед ч одоо ч энэ талаараа надад нэг ч үг цухуйлгаагүй…зүгээр л…харж байсан.Бид хоёрын хэрхэн аз жаргалтай байгааг…Тэр үед Сайхан маань миний хувьд бүх амьдрал минь байсан шиг…би ч бас Цэцгээгийнхээ хувьд бүх л амьдрал нь байсан.Харин би тэр үед

түүнийг зүгээр л над руу хаяа тэнэг юм шиг гөлрөөд байдаг өвчтэй мэдрэл муутай охин л гэж боддог байлаа.Би тэр үед жаахан л ухаантайсан бол түүний тэр гал шиг харц юуг өгүүлээд байгааг ойлгох л байсан байх…Гэхдээ тэр үед бол энэ надад огтхон ч хамаагүй байлаа.Надад тэр үед бол ямар ч охин царайлаг биш л бол хэрэггүй хог шиг санагддаг байсан.Түүний хэн байх ямар гайхалтай байх нь хамаагүй.Царайлаг биш л бол шал тэнэг…Тэглээ ч би Сайхандаа галзуу хайртай байсан.Ийм эрүүл биш хэтэрхий их хайранд умбасан хүн ертөнцийн өөр юуг ч анзаарахаа байчихдаг юм.Ингээд л бид нэгдүгээр курсээ төгссөн.Зуны гурван сар би бүр ч их аз жаргалтай байсан.Тэр 90-н хоногийн турш би болон хайртай бүсгүйн минь хооронд ширхэг зүү ч ороогүй шүү.Магадгүй миний амьдралын хамгийн аз жаргалтай

үе байсан байх.Харин түүний минь хувьд там шиг л байсан.Намайг асуухад тэр тэгж л хэлсэн.Тэгээд л тэр минь бүтэхгүй ч байсан хамаагүй эцсээ хүртэл миний төлөө тэмцэхээр шийдсэн.Намайг булааж авахын төлөө биш…зүгээр л миний төлөө…Гэхдээ…бууж өгөөд япон руугаа явсан нь хамаагүй дээр байсан юм. -Юу? Яагаад? -Учир нь тэр үеэс л жинхэнээсээ Цэцгээгийн минь зовлон эхэлсэн.Үнэндээ намайг хараагүй тэр гурван сараас надаас болж зовж байсан тэр жилүүд түүнийг минь хамаагүй их шаналгаж байсан нь ойлгомжтой.Гэхдээ тэр минь бас л энэ талаар надад юу ч хэлээгүй.Миний мэдэж байгаа зүйл гэвэл би зөвхөн түүнийгээ зовоож л байсан.Зөвхөн бид хоёрынх гэх тэр аз жаргалтай үе эхлэх хүртэл… Би дахиад нэг тамхи асаалаа.Тэгээд хэд сайн сороод ярьж

эхэллээ.Ингэхгүй л бол тэр үед хийж байсан бүх л хараал идсэн үйлдлүүдээ одоо бодохоор гол харлах шиг л болдог. -Хмммм…тэр эхлээд надад зүгээр л тусалж эхэлсэн.Хайртай бүсгүйтэйгээ байхаас бусад бүхий л үед үргэлж л намайг салахгүй дагана.Яг л нэг хамгийн сайн найз шиг ээж шиг…эсхүл гарт наалдчихаад салдаггүй хачиг шиг л…Үргэлж л миний төлөө ээжээс минь ч дутахгүй үглэж санаа тавьж бас тасралтгүй халамжилна.Бүр юу ч болсон…намайг юу гэж ч хэлсэн…бүр түүнд юу ч хийж байсан хамаагүй…үргэлж л миний төлөө байдаг байсан.Гэтэл би түүнийг байнга зовооно.Юу гэхээр зүгээр л намайг гэсэн сайхан сэтгэл рүү нь…тэр их хайр руу нь би ус цацчихдаг байсан.Тэр үед л лав түүний тэр их сэтгэлийн талаар нэг ч удаа бодож байгаагүй.Тэр үргэлж миний ямар нэг дутагдалуудыг засахыг хичээдэг байлаа.Хэтэрхий салан задгай,амьдралын юунд ч хэнэггүй

ханддаг,өөдгүй худалч хуурамч,амьдралын төлөөх ямар ч зорилгогүй,залхуу,юунд ч хичээдэггүй,хэтэрхий бүр арай л хэтэрхий тэвчээргүй,тэгсэн мөртөлөө бас дэндүү онгироо сагсуу бүх асуудлыг нудрагаар шийддэг бас мэдээж аймшигтай шалиг…ер нь эр хүнийг үгүй хийж болох бүхий л сул талууд надад байсан.Тэр минь үүнийг л өөрчилж өгөхийн төлөө бүхий л сэтгэл зүрх,цаг зав,тэвчээр,нулимс,гомдол цөхрөлөө барсандаа…хмммм….надад ямар их гомдож тарчилж байсан бол…бүү мэд…тэр минь зүгээр л миний өөрт нь хийсэн хэлсэн бүхнийг уучилдаг байсан.Одоо ч уучилдаг.Жишээ нь хэтэрхий салан задгайг минь засахын тулд намайг ямар нэг юм мартах тоолонд олны өмнө эвгүй байдалд оруулж байлаа…намайг шалгалттай байж балаа мартчихаад ирлээ гэхэд бал өгөхийн оронд шууд л суудал дээрээсээ босон “Багшаа энэ Өлзий балаа

мартчихаж гээд шууд л хэлчихнэ”тэгээд багш шалгалтаас хөөчихнө.Энэ зүгээр л жишээ…маш олон ийм явдал тохиолдож байсан.Үүнээс болж би түүнд “яадаг муу өлөгчин бэ?” гэж ирээд л сонсохын эцэсгүй хараадаг байсан.Гэхдээ л тийм муухай сэтгэлийг нь зурах үгсийг минь тэвчээртэй сонсож суусаны дараа “салан задгай байх ийм л аюултай шүү дээ.Хамгийн аюултай зан” гэх мэтээр маш их ухаарлын үгс толгойд минь ортол хэлж өгдөг байсан.Би ангайгаад л хоцордог байлаа…Хмммм…хайртай хүнээсээ хүн…ялангуяа эмэгтэй хүн хараалын үг сонсоход ямар л олиг байв гэж дээ…гэхдээ л тэр минь тэр байтугайг тэр л нэг жилийн хугацаанд тэвчсэн…нэг удаа би сургуульдаа маш том худал хэлсэн юм.Юу гээд ч хэлчихлээдээ

ямартай ч би үүний ачаар сургуульдаа улам ч гайхалтай алдартай болсон.Тэгтэл Цэцгээ сургуулийн бүх хүүхдийн нүдэн дээр худлаа гэдгийг нь илчилж би түүнээс хойш тэд нарын хувьд хараал идсэн хуурамч амьтан болсон.Би өөрийгөө маш аймшигтай эвгүй байдалд орж ямар ч нэр нүүргүй амьтан болсон гэж итгэн маш их ууралсан.Бүр хайртай бүсгүй маань ч намайг арчаагүй худалчаар минь дуудан түр зуур надаас холбоогоо тасалсан.Би ёстой галзуурах шахсан шүү.Бүр өшөөгөө авахаар шийдсэн.Тэгээд түүнийг хорлочихсон.Манай нэг найз түүний цүнхнээс өдрийн тэмдэглэлийг нь хулгайлчихсан юм л даа.Тэгээд нэг удаагийн сургуулийн үдэшлэг дээр маш олон хүүхдийн өмнө түүний тэмдэглэлийг манай нэг найз уншсан.Тийм ч урт биш л дээ.Түүнийг эвгүй байдалд оруулахын тулд зөвхөн надад хайртай гэсэн хэсгийг нь л уншсан….Хммммм…хүүхдүүд ямар байдаг билээ дээ…түүнийг ёстой аймшигтай доог тохуу хийсэн

дээ.Тэр минь сургууль дээр ч нүүр хийх газаргүй болсон.Тэр өдрөөс л хойш сургуулийн хаа ч явсан хүссэн хүүхэд нь түүнээр минь доог тохуу хийж бусад нь шоолон инээдэг болчихсон…үнэхээр аймшигтай…тэр минь тэр өдрөөс өмнө нь энгийн л нэг охин байсан боловч тэр өдрийн маргааш сургуулийн хамгийн өрөвдөлтэй шоовдор охин болсон доо.Харин би тэмдэглэлийн дэвтэрийг нь бүх хуудсыг нь сөхөөд надад ямар их хайртай болохыг олж уншсан.Тэр үед би өөрөө ч хэн нэгэнд үнэхээр хайртай байсан болохоор тэр бичсэн үгсээс надад хэр хайртайг нь ойлгосон…хмммм…бас намайг аз жаргалтай болгох биш харин аз жаргалыг өөрөө бүтээдэг жинхэнэ эр хүн болгохыг хүсч байгаа ингэж чадвал намайг жинхэнээсээ аз жаргалтай болно оо гэж бодсон тухай нь уншсан.Ээж нь түүнд эр хүнийг хайрлаж түүнийгээ

үүрд дэргэдээ байлган аз жаргалтай байлгахыг хүсч байгаа бол эр хүнд аз жаргалыг авч өгөх биш харин өөрөө бүтээх боломжыг нь олговол эр хүн жинхэнээсээ өөрийгөө ч чамайг ч аз жаргалтай болгох болно гэж хэлсэн.Тэр минь үүнийг л бүтээхийг маш их хүссэн тухайгаа бичсэн байсан.Өөр хүнд хайртай гэдэг нь өөрийг маш их зовоож байгаа ч эцсээ хүртэл хүлээх болно оо гэсэн байсан.Түүний энэ үгс намайг ямар тэнэг амьтан болохыг ухааруулсан.Намайг эргүүлээд шийтгэсэн.Тэгээд би түүнээс анх удаагаа уучлал гуйж билээ.Тэр минь намайг шууд л уучилсан.Тэгээд тэр бүх муухай зүйлсийн дараа ч толгойд минь ортол “худалч хүн ямар ч үнэ цэнэ нэр хүндгүй болон хувирдаг юм” гэдгийг мааш тайванаар тайлбарлаж ойлгуулсан.Тэгэхэд л хамгийн анх түүнийгээ ямар гайхалтай бүсгүй вэ? гэдгийг мэдэж авсан.Гэхдээ тэр минь түүнээс хойш нэлээд үйлээ үзсэндээ чааваас…сургуулийн нойлд

охидод дээрлхүүлээд л…тэр сургуулиас гарах хүртэлээ тэр их доромжлолыг амссандаа чааваас… -Аймшигтай юмаа…бас үнэхээр…юу гэмээр ч юм дээ хэлэх үг олдохгүй байна…гэж түрүүнээс хойш чимээгүй суусан Анужин миний үгийг таслан хэллээ. -Хмммммм….тиймээ….энэ зөвхөн ганцхан жишээ…бас нэг удаа би хайртай бүсгүйгээ араар нь тавьчихсан.Тэр үед хайртай бүсгүй минь юунаас ч болсон билээ дээ маш олон хоногийн чөлөө аваад яваад өгсөн байсан юм л даа…хөдөө газар болохоор холбогдох ч боломжгүй байсан биз.Харин би үүнд нь ууралсан.Намайг хаяад яваад өгчихлөө л гэж бодсон.Тэгээд яг энэ үеийг минь ашиглан манай сургуулийн нэг царайлаг охин намайг эргүүлдэх болсон.Би ч хайртай бүсгүйдээ маш их гомдсон байсан болохоор түүний арганд тэр дороо орчихсон.Тэгтэл нэг л өдөр хайртай бүсгүй маань хүрээд ирсэн.Би түүнээс өөрийг нь

хуурсан тухай нуухыг оролдсон ч Цэцгээ түүнд минь бүгдийг нь хэлчихсэн….Хммммм…бид хоёр бараг л салсандаа.Би тэр үед тэр надад хайртай болохоор л салгахыг хүссэн байх гэж бодсон.Тэгээд л маш их ууралсан.Түүн дээр очиж бас л аймшигтай үгсээр зүрхийг нь зүсээд зогсохгүй бүр гар хүрсэн гээч…тэгээд ч тайвширч чадаагүй.Маргааш нь уучлал гуйх нэрийдлээр гэртээ дагуулж очоод унтлагын өрөөндөө авчираад түүнийг тэнэг үгсээр хуурсан.”Намайг өчигдөр тэнэг зүйл хийсэнд үнэхээр уучилаарай.Чи зөв юм хийсэн.Чиний ачаар хэн хэнийх нь тар танигдлаа.Чи л надад хэрэгтэйг би ойлголоо…минийх болооч” гэж хэлэхэд тэр минь итгэчихсэн.Хүн хайрласан хүнийхээ үгэнд ямар ч байсан итгэдэг.Итгэхийг хүсдэг учраас…итгэдэг…Тэгээд би түүнтэй секс хийх гэж байгаа юм шиг болонгуутаа нүцгэлж орхиод

унтлагын өрөөнийхөө хөшигний цаана байсан найзуудыгаа дуудаж ирээд цугтаа түүнийг шоолсон.Түүний минь царай ямар аймшигтай болсон гээч.Тэгэхэд л би анх удаа түүнийхээ нулимсыг харсандаа…ер нь би амьдралдаа хоёр л удаа түүнийхээ нулимсыг харж байсан.Эхний тэр байсан.Хөөрхий хувцасаа хам хум аваад л зугатаж билээ. -Хммм…та ч үнэхээр аймшигтай үйлдэл хийжээ. -Тиймээ аймшигтай үйлдэл хийсэн.Тэгтэл яасан гээч… -Яасан гэж… -Хэдхэн хоногийн дараа хайртай бүсгүй минь над дээр эргээд ирсэн.Тэр минь миний энгэрийг налж уйлан надад ямар их гомдсон…ямар их зовж шаналсан тухайгаа хэлж асгартал уйлж билээ.Тэр үед л би энэ новшийн шалиг зан хүний зүрхэнд…ялангуяа чамайг хайрлагч тэр хэн нэгний зүрх сэтгэлд ямар айшигтай нүгэл үйлдэгдэж

шархлуулдагийг ойлгосон.Тэгээд л тэр муухай занг нэг мөсөн засахаар шийдсэн.Тэгтэл дараа нь бүр цочирдмоор зүйлийг олж мэдсэн…..Хмммм……юу гэхээр Цэцгээ минь хайртай бүсгүйг минь намайг уучлахыг ятгасан байсан.Тэр л намайг түүнтэй эргүүлж нийлүүлсэн.Тэгээд би түүнтэй уулзсан.Бас л намайг тэр дор нь уучилчихсан.Тэр минь хэтэрхий их уйлсанаас болж бүлцийсэн нүдээрээ хайр дүүрэн над руу ширтээд “Зүгээр дээ…юунд ч битгий санаа зов.Ашгүй бодсоноор минь чиний шалиг зан засарсанд үнэхээр баяртай байна гэж хэлсэн…”Би уучлаарай гэж олон дахин давтаж хэлсэнээс өөр юу ч хэлж чадаагүй.Тэр минь намайг үнэхээр өөрчилж чадсым шүү…Тэр минь л зөвхөн тэр үеийн тэр арчаагүй сул дорой бас юу ч үгүй гуйлагчин болсон намайг одоогийн

шудрага,хариуцлагатай,үнэнч, компанийн захирал,сайн эцэг,сайн нөхрийг бүтээсэн.Тэр минь тэр үед ч бүр надтай гэрлэсэн хойноо ч өөрийн тэр их тэвчээр,ухаан,нулимсаараа бас хувь тавилангаа золин байж гомдол цөхрөлөө баран байж одоогийн намайг тэр хоёр жижигхэн турьхан гараараа бүтээсэн.Яг л шаварчин нэг муу шороо уснаас үзэсгэлэнтэй ваарыг бүтээдэг шиг л….тэр минь тэгж л хайрласан.Би тэр их хайраар хайрлуулсандаа өөрийгөө үнэхээр их азтайд тооцдог шүү. Гээд би цааш нь юу гэж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байсан учир чимээгүй болчихлоо.Тэгтэл Анужин надаас: -Гэхдээ л та одоогийн эхнэртээ биш…өөр бүсгүйд хайртай байсан биз дээ.? Гэж асуулаа. -Тэгээд? -Тэгээд та хайртай бүсгүйнхээ оронд одоогийнхоо эхнэрийгээ сонгосон гэж үү? -Хэхэ…үгүй дээ яалаа гэж…тийм юм болоогүй…эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ялгаагүй өөрийгөө ямар их

хайраар хайрлуулж байгаа нь хамаагүй зөвхөн хайртай хүнээ л сонгодог шүү дээ. -Тэгээд юу болсон гэж…? Би яг л гоё үлгэр сонсох гээд сэтгэл догдлон хүлээж буй жаахан хүүхэд шиг бүлтгэнэн ширтэх Анужин руу инээмсэглэн хэсэг харлаа.Тэгээд ярьж эхлэв. -Миний бас түүний мөн хайртай бүсгүйн минь хэн хэнийх нь амьдралд миний мэдэхийн л лав хоёр удаа хамгийн хэцүү хүнд давж гарахын аргагүй хэцүү даваа тохиолдож байсан юм.Тэр хоер даваатай харьцуулбал Цэцгээгийн надаас болж зовсон тэр их шаналал болон миний энэ компаныг босгох гэж олон удаа тохиолдож байсан тэр их даваа нугачаа саад бэрхшээл дампуурал өвдөг сөхрөн бууж өгч бүхнийг болиулмаар санагдаж байсан тэр үе үнэндээ юу ч биш байсан…юу ч

биш шүү…бид гурвын хэн хэн нь үхэж болох л байсан.Амиа хорлочих байсан юм.Гэхдээ тэгээгүй ээ….давж гарсан.Давж гарсаны ачаар бидний хэн хэн нь өмнөхөөсөө хавь илүү хүчирхэг гайхалтай болож өөрчилөгдсөн… Би дурсамжийн харгуй руугаа эргэн орлоо.Тэр хамгийн хэцүү үе рүүгээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *