Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “1-р хэсэг”

“МИНИЙ ЦАРАЙ МУУТАЙ ЭХНЭР” өгүүллэг “1-р хэсэг”

24 секунд уншина
0
0
1,108

Орой болж ажил тарах цаг болсон тул би компаныхаа ажилчидыг тараалаа.Гэхдээ өөрөө компьютер дээр хийх юмтай байсан тул өрөөндөө үлдэж жаал юм шивэхээр үлдлээ.Ингээд оффис дээр Анужин

бид хоёр л үлдлээ.Анужин гэж манайд саяхан шинээр орсон нарийн бичиг юм л даа.Залуухан дөнгөж 24-н настай үзэсгэлэнтэй бүсгүй.Хэн ч харсан ухаан алдмаар.Миний түүнийг ажилд авах болсон

шалтгааны бараг тал хувь нь түүний үзэсгэлэнгоо залуу наснаас болсон.Нэгэнт дарга болсоных хөөрхөн нарийн бичигтэй байж үзмээр санагдсан юм л даа.Гэхдээ ямар нэгэн өөр шалтгаантай гэж битгий

бодоорой.Зүгээр л…хажууд нэг хөөрхөн бүсгүй байвал ажил хийхэд үнэхээр урамтай биш гэж үү?…Харин үлдсэн тал хувь нь гэвэл…тэр эрч хүчтэй залуу хүн…нэг л тийм гэрэлтсэн нүдтэй.Мэдээж

хангалттай хэмжээний боловсолтой.Харамсалтай нь гэр нь жаахан тарчиг амьдралтай ээж нь өвчтэй.Ганц бие ээж.Хотын захад ээж охин хоёртойгоо амьдардаг.Гэхдээ аз болж тэр мөрөөдөлтэй.Би үүнийг үгүй

хийхийг хүсээгүй юм.Ер нь ийм нуруун дээрээ авч явах гэр бүлтэй хүн л хамгийн найдвартай хариуцлагатай ажилтан байдаг шүү дээ.Бас би түүнийг ажилд авсандаа ч харамсаагүй шүү.Туршилтын гурван сараа ч амжилттай давсан.Түүний ажилдаа хэрхэн хандаж хөдөлмөрч байгаа нь надад үнэхээр таалагддаг.Тэр үргэлж хамгийн эрт ажилдаа ирж бас хамгийн сүүлд намайг явсаны дараа л ажилаасаа тардаг.Түүний хичээнгүй чанар надад үнэхээр таалагддаг.Мэдээж түүний эелдэг бас эгдүүтэй инээмсэглэл.Өглөө ажилдаа орж ирэхэд: -Сайн байна уу? захирлаа…гэж инээмсэглэн мэндэлдэг нь надад үнэхээр таалагддаг.Мэдээж бас өдөрт хэд хэдэн удаа гарын үсэг

зуруулахаар ч юмуу ямар нэг ажилаар орж ирэхэд…туялзан алхах түүний уртаас урт хөл гуалиг бие нь үнэхээр солиоруулмаар шүү…хахаха…заза түй түй…нүгэл гэм.Бүхэл бүтэн эхнэр хоёр хүүхэдтэй гэр бүлтэй хүн байж…нээрээ…гэхдээ л сайханы өмнө харц буруугүй гэдэгдээ… Гэхдээ л Анужин яг л кинон дээр гардаг шиг нээх гоё задгай хувцсалчихсан нэг л өдөр өрөөнд минь орж ирээд нээх тачаангуйгаар над руу ойртоод: -Даргаа би таньд хайртай би таныг хүсч байна… Гээд чихэнд минь шивнэвэл ч…би тэр үед үнэхээр тэсэхгүй байж ч магадгүй байх… Би ийм тэнэг юм бодсоноосоо болоод өөрийн эрхгүй чангаар инээд алдчихлаа. Намайг ийн бодож байхад

компьютерийнхаа хажууд тавьсан миний царай муутай эхнэр…хайрт эхнэр Цэцэгмаа болон хоёр охин минь/үнэндээ бол зураг л даа/ миний энэ балай бодлыг мэдээд над руу муухайгаар харж байгаа юм шиг санагдалаа. -Хэхэ зүгээр дээ хонгор минь хайр нь чамайгаа хуурахгүй…энэ чинь зүгээр л бодол штээ… Гэж өөртөө ч юмуу зурганд ч юмуу хэлээд тэнэг бодлоосоо хөндийрөн ажилаа хийж эхэллээ.Хэсэг хугацааны дараа хийнэ гэж бодож байсан ажилаа ч дуусгалаа.Би хурдхан шиг л харьхаар яарч байв.Хоёр хөөрхөн охиндоо бас гэргийдээ очихоор… Тэгтэл яг компьютерийнхаа дэлгэцийг хаагаад сандалаасаа босдогийн даваан дээр хаалга тогших чимээ

дуулдалаа.Тэгээд: -Орж болох уу? захирлаа…гэх Анужингын өнөөх сэтгэл гижигдсэн өхөөрдөм хоолой сонсогдлоо.Тэр ч уг нь албаар тэгж ярьдаггүй л дээ.Байгаа нь л тэр. -Өөө ор ор… Тэр онгорхой хаалгыг түлхэн өсгийтэй гутлаа тог тог хийлгэн орж ирлээ.Би түүнийг орж ирэхэд золтой л амаа ангайчихсангүй.Тэр өнөөдөр тун гайхалтай хувцсалжээ.Үсээ задгай тавьж уруулаа час улаан өнгөөр будан мөн биеийнх тун ч гайхалтай тачаангүй хэсгүүдийг ил гаргасан улаан өнгийн даашинз өмсчээ.Түүнийг ийм гоё хувцсалчихаад байхад би өнөөдөр яагаад анзаараагүй юм бол… Гэхдээ түүнийг орж ирээд над руу алхах үед энэ удаа ёстой амаа ангайхгүй байж чадсангүй.Тэр над руу яг л загвар өмсөгч шиг…аа үгүй ээ…кинон дээр даргатайгаа секс хийхийн өмнө дарга руугаа тачаангуйгаар алхан ирдэг нарийн бичиг

шиг л…над руу тачаангуйгаар алхаж ирээд ширээн дээр минь хоёр гараараа тулан нээх тийм зэвүүн харлаа. -Анужаан чи чинь юу хийж байна аа… -Хараад ойлгохгүй байна гэж үү?…та надад таалагддаг.Би энэ ажилд орж ирсэн цагаасаа л таньд ухаангүй дурласан.Та бол үнэхээр сайхан залуу… Тиймээ түүний хэлдэг ч зөв шүү.Би үнэхээр сайхан залуу.Хар багаасаа л сургуулийн од бас охидын хайрыг булаасан сайхан залуу байсан… -Хөөх Анужаан чи ч их шулуухан юмаа…гэж намайг хэлэхэд Анужин тачаангуйгаар инээмсэглэснээ юу ч хэлэлгүйгээр ширээ тойрон ирсэнээ энэ удаад хоёр гараа миний гуяан дээр тавиад: -Тиймээ шулуухан байсан нь дээр даргаа би таньд хайртай… -Хөөе би эхнэр хүүхэдтэй штээ… -Тэр хамаатай гэж үү? Би ч

гэсэн хүүхэдтэй…гэхдээ хайр байхад энэ бүхэн ямар хамаатай гэж… -Хөөх чи тэгээд үнэхээр надад хайртай гэдэгтээ итгэлтэй байна уу? Намайг ингэж асуухад тэр нэг гараа миний гуянаас аваад цагаан цамцны минь нэг товчийг тайлаад цамцан дотуур минь гараа орууллаа.Бүсгүйн булбарай жижиг гар миний хэнхдэг цээж хавирга бэлхүүсийг минь илж эхлэхэд өөрийн эрхгүй дотор минь гал дүрэлзэн асах шиг боллоо.Сэрлийн гал…. Аргагүй шт…Эхнэр минь жирэмсэн бүхэл бүтэн найман сар секс хийсэнгүй.НАЙМАН САР шүү.Яг энэ үе л эр хүний…нөхөр хүний тэвчээрийг хамгийн ихээр шалгадаг.Харин одоо энэ тэвчээр алдрахад дэндүү ойрхон байна. -Тиймээ би таньд хайртай гэдэгтээ итгэлтэй байна…бас таныг хүсч байна. Анужин миний уруул дээр үнсэлээ.Би бүсгүйг зогсоох гэсэн боловч янагийн

халуунд мансуурсан бие минь хөдөлж өгсөнгүй.Ер нь энэ үед ямар ч эр хүн биеэ удирдах боломжгүй байдаг юм.Аажимдаа би сэрлийн галд тэсэхээ болин бүсгүйг эргүүлэн үнсэлээ.Би түүнийг суганаас нь өргөж ширээн дээр гаргаад бэлхүүс нурууг нь илэн үнсэж эхэллээ.Гэтэл түүнтэй үнсэлцэж байгаад гэнэт нүдний минь буланд эхнэр хүүхдийн минь зураг харагдлаа. “Хмммм…уучлаарай хайрт минь би үнэхээр тэссэнгүй.Бүх л бүтэн найман сар шүү дээ…энэ чинь эр хүний хувьд бараг өөрийгөө алж байгаа хэрэг…тиймээс ганцхан удаа за юу?…дахиж ийм юм болохгүй гэж амалж байна” Гэж би дотроо өөрийгөө цайруулан бодлоо.Тэгээд бүсгүйг үргэлжлүүлэн үнсэлээ.Гар минь бүсгүйн даашинзны дотор орон хаа сайгүй тэнэж байлаа.Түүний эмзэг зөөлхөн арьс гарын минь алганд хүрэхүйд тийм гэхийн аргагүй

гайхалтай мэдрэмж мэдрэгдэнэ.Тиймээ янаг тачаангуйн гал эр эм хэн хэнийг нь галзууруулах шахаж байлаа. Гэхдээ… Би чадсангүй…Зүгээр л чадсангүй. -Яасан бэ? яагаад үнсэхээ больчихов оо? -Уучлаарай Анужаан…би зүгээр л чадахгүй нь за юу?Би чинь эхнэр хүүхэдтэй хүн шүү дээ эхнэртээ хайртай.Би түүнийгээ араар нь тавихгүй… гэж хэлэхэд Анужин ихэд гайхан ширтэж байсанаа дахиад л энгэр цээжийг минь илж найланхай хоолойгоор: -Гэхдээ…та ийм сайхан булчин шөрмөс болсон царайлаг сайхан залуу тэгээд ч болоогүй бүх л бүтэн компаны захирал/Анужин л сүр болгож ярьж байгаа болохоос биш үнэндээ их жижигхэн газар л даа/ байж /гээд миний царай муутай эхнэрийн зураг руу заан/ яагаад ийм царай муутай эхнэртэй амьдардаг юм..та… гэж үгээ гүйцээж амжаагүй байхад нь гэнэт миний

уур хүрч түүний үгийг таслан ширүүнээр: -Амаа хамхи…дахиж нэг л үг дуугарах юм бол…бас дахиж намайг ингэж өдөх гэж оролвол ажилаас чинь халчихна гэж мэдээрэй. Хөөрхий бүсгүй миний үгнээс бондгосхийтэл цочсон боловч тун чиг хүлцэнгүйгээр: -За ойлголоо…гэж хэллээ. Тэр манайд ажилсан хэдэн сарын хугацаанд намайг хэлсэн үгээ үг үсгийн зөрүүгүй биелүүлдэг гэдгийг сайн мэдэж авсан учир миний үгэнд орон ширээн дээрээс өндийн бослоо.Бослоо ч гэж босох гэж оролдоод юунд ч юм тээглээд унахдаа надаас зуураад бид хоёул ширээн дээр давхаралдаж ойчлоо.Хэрвээ энэ үед бид хоёрыг ямар нэгэн хүн харсан бол яг жинхэнээсээ секс хийж байна л гэж харах байсан биз…тэгээд намайг яг өндийх гэтэл… Тэгтэл Гэнэт хаалга дуугарах чимээ сонсдолоо.Би…бид хоёр хоёул цочин хаалга руу

харвал… -Ээ…бурхан минь…Цэцэгээ чи энэ харанхуй шөнө болсон хойно юу хийж яваа юм бэ?… Тиймээ эхнэр минь зогсож байлаа.Бүр яг чөтгөрийг дурсахаар гэдэг шиг…тэнгэр шиг гэдэстэй хайрт эхнэр минь бараг л нүцгэрхээ шахсан хайрт нөхөр болон түүний нарийн бичгийг бага зэрэг гайхсан шинжтэй харан зогсоно.Бид хоёр нүүр хийх газаргүй болж санд мэнд хувцасаа янзаллаа.Хөөрхий Анужин миний гарнаас хөтөлчихсөн яг л загнуулж буй хүүхэд шиг доош харан зогсоно.Эхнэр маань бид хоёрыг хэсэг гайхан харж байсанаа: -Яанаа хайр нь буруу цагтаа ороод ирэв үү?… гэж юу ч болоогүй юм шиг асуулаа.Анужин ингэж асууна чинээ санаагүй бололтой годхийн өндийж миний царай муутай эхнэр рүү хөөрхөн алаг нүдээрээ

бүлтийтэл ширтэнэ.Харин би ч гэсэн юу ч болоогүй юм шиг: -Ёоооё нөхөр чинь нарийн бичигтэйгээ юу яах гэж байгаад газар дээрээ чамд баригдаж байхад чи уурлахгүй байна гэж үү? Гэхэд Цэцэгээ маань юу ч болоогүй юм шиг инээмсэглээд: -Хэхэ яагаад уурлах ёстой гэж? Чи чинь бүхэл бүтэн найман сар хүнтэй унтаагүй шүү дээ.Ийм үйлдэл гаргах чинь аргагүй.Яг одоо бол хайр нь чамдаа саад болсондоо л харамсаж байна. Цэцэгээ үргэлж намайг гайхаж цочирдуулмаар үг хэлдэг ч энэ удаа би үнэхээр шоконд орох шиг боллоо.Гэхдээ түүнийхээ хэн гэдгийг мэддэг болохоор бас тийм ч их гайхсангүй.Харин Анужин ёстой жинхэнэ шоконд орсон бололтой.Нүдээ бүлтийлгэн амаа ангайсан чигтээ хөшиж орхижээ. -Ёоооё чи арай л дэндүү юмаа…би яаж яваад чам шиг эхнэртэй

болчихдог байна даа…нээрээ… -Хэхэ тэр ч тийм шүү…гэхдээ тэр яахав уг нь хайр нь чамайг хэтэрхий оройтохоор чинь охидуудаа ээждээ үлдээгээд чам дээрээ санаа зовоод ирсэн юм л даа.Ядаж байхад утас чинь холбогдохгүй болохоор бүр санаа зовоод…чи ямар баар саваар хэсэхийн биш..Гэхдээ чи минь хэтэрхий ядрахаараа ухаан алдчихдаг шүү дээ.Тэгээд юмыг яаж мэдэх вэ? ажил дээрээ ухаан алдчихсан байж магадгүй гэж бодоод л шалгахаар ирсэн юм. -Яах гэж тэгж байгаа юм дээ хайрт минь…чи минь хэзээ мөдгүй төрлөө шүү дээ.Өөрийгөө бодох хэрэгтэй.Энэ мэтийн жижиг сажиг юманд битгий санаа зов л доо…Би яав л гэж дээ. -Хммм…муу тэнэг яавал гэж гэнэ шүү…чамайг ажил ажил гэсээр нэг л өдөр унаад өгвөл би л шаналана шт…гэхдээ зүгээр байгаад баяртай байна…заза ямартай ч санаа минь амарсан болохоор

хайр нь одоо амарлаа.Миний хайр хийж байсанаа дуусгачихаад гэртээ эртхэн хариарай ядарчихав… Гээд юу ч болоогүй юм шиг эргэж хараад цааш алхалаа.Гэтэл энэ удаа Анужин тэссэнгүй бололтой. -Хөөе…гэж бараг хашгирхан шахам эхнэрийг минь дуудлаа.Эхнэр минь юу ч болоогүй юм шиг эргэж харан: -Яасан…гэж асуулаа. -Та уурлахгүй байна гэж үү?Дарга бид хоёр руу уурлаж хашгичаад уйлж орилоод хөөрхөн нүүрий минь самардаад үснээс минь туг тугаар нь зулгаахыг хүсэхгүй байна гэж үү? Гэхэд эхнэр минь юу ч болоогүй юм шиг инээмсэглэлээ. -Хэхэ…чи тэгээд ийм гоё үсээ туг тугаар нь зулгаалгаад ийм хөөрхөн нүүрээ цус шүүртэл майжуулахыг үнэхээр хүсч байна гэж үү? -Юу л даа…мэдээж үгүй…гэхдээ…энэ тохиолдолд би л лав тэгэх

байсан.Үгүй ер нь ямар эхнэр гэхээрээ нөхрөө өөр эмэгтэйтэй байхад нь гардчихаад ингэхгүй байна гэж… -Хэхэ…нөхөртөө чин сэтгэлээсээ хайртай…нөхрийгөө өөрийг нь хэзээ ч хаяхгүй гэдгийг мэддэг эхнэр ийм үйлдэл хийхгүй…чи түүнтэй минь нэг шөнийг өнгөрөөж болно оо.Гэхдээ ганц л шөнө зөвхөн бие нь л чиний мэдэлд байхаас биш сэтгэл нь чиний дэргэд байхгүй…харин үүрд миний дэргэд байх болно.Тиймээс надад ямар нэгэн илүү дутуу юм бодож…өөрийгөө нөхрийгөө бас чамайг ч зовоогоод байх шаардлагагүй…хэхэ…охин минь…солонгос савангийн дуурь бага үзэж бай… Гэж Анужинг ямар ч хэлэх үггүй болгоод яваад өглөө.Эхнэрийг минь гарч явсаны дараа

өрөө ялаа ниссэн ч дэвэлтнийх нь чимээ бүр нь сонсдохоор нам гүм боллоо. -Харж байна уу? би ийм л болохоор түүнийг хэзээ ч хуурч чаддагүй юм.Бас түүндээ үнэхээр хайртай шүү.Тэр л бүхнийг царайгаар нь гаднах төрхөөр нь дүгнэдэг байсан намайг балчир онгироо амьтаныг эр хүн болгож чадсан юм… Гэж би итгэл дүүрэн хэллээ. -Гэхдээ яаж…байж боломгүй юм… -Тиймээ…тийм шүү…гэхдээ чи яараагүй бол…бид хоёр яагаад бие биедээ ийм их хайртай байдагын нууцыг бидний дурлалын бяцхаан түүхийг бас амьдралд

чинь хэрэгтэй хоёр гурван үг хэлмээр байна… гэж би өөртөө итгэлтэй бардам хоолойгоор бүсгүйд хэллээ.Тэр толгой дохилоо.Тэгээд бид битүү хөлтэй ширээний урд талыг налан зэрэгцэж суулаа.Ингээд би түүнд дурлалын бяцхаан товч түүхээ ярьж эхэллээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *