Нүүр Өгүүллэг “МӨРИЙ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“МӨРИЙ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

2 секунд уншина
0
0
584

Үүлэн ресторанд иртэл түрүүвч, утсыг нь өгөн хаана байгааг нь хэлж өгөв. Юмыг нь өгчөөд явъя гэж бодоод 508 тоот уруу орлоо. Дөнгөж ортол хаалга нь хаагдаж, амыг нь нэг хүн даран авлаа. Гарыг нь

хазаад зугтах гэтэл үснээс нь зулгаагаад авав. “Туслаарай” гээд хамаг чангаараа чарлатал нэг нь гэдэс үрүү нь хүчтэй цохилоо, орилох нь битгий хэл амьсгалахад ч хэцүү болж атиралдан хэвтэхэд “Аманд нь

юм хийхгүй бол. Бид нарыг бариад өгөх нь муу г.ч..” гэж хэн нэгэн нь хэлэх нь бүдэг бадаг сонсогдоно. Амыг нь нэг юмаар боон “Чи нөгөө камераа гэрээсээ аваад ир хоёулаа мөнгө олох арга олсон.” гэж

жоготой инээн Гансүх Нэргүй үрүү харангаа Үүлэнгийн гарыг нэг юмаар уяв. Нэргүй өрөөнөөс гаран явлаа. Гансүх “Чи яагаад энд байгаагаа мэдэж байна уу. Чи миний найзаас урваж баян хүний бөгс

долоосон болохоор, за юу” Үүлэнг алгадан авав. Үүлэнгийн нүд нь харанхуйлж, гэдэс нь маш хүчтэй өвдөж байлаа. “Би эндээс яаж ч байсан зугтах ёстой” гэж бодон өвдөлтөө тэсэн өөрийгөө хянах гэж

хичээнэ. Гансүх өөртөө архи хийн хундгалж хэд хэд ууснаа “Би өнөөдөр чамд эр хүн ямар байдгийг харуулах болно” гээд шүлсээ савируулан, амаа арчин ирэв. Гансүхийг ойртон ирэхэд Үүлэн хөлөөрөө тийрэхэд, атиралдан сууж харааж эхлэв. Үүлэн одоо л зугтах ёстой гэж бодон үүд үрүү гүйн, хаалга онгойлгох гэтэл гар нь ард хүлээтэй байгаа учир цоожтой хаалгыг онгойлгож чадахгүй байсан тул хамаг чангаараа надад туслаач гэж чарлах гэж оролдсон ч амандах юмнаасаа болж хий амьсгаадахаас өөрийг юу ч үл хийж чадна. Гэтэл нөгөө сайхан гэзэгнээс нь дахин угзчин зулгаан “Яасан овоо г.ч.. вэ” гээд хараал урсган ор луу чирнэ. “Эвээр яриад болохгүй

бол ингэж болдог юм” гээд хэд хэд илэгдэв. Эсэргүүцэх нь битгий хэл өвдөлтнөөсөө болж ухаан балартаж, хахаж, цацаж эхлэв. Гансүх түүнийг нь эс тоон өмдийг нь тайллаа. “Чи ч бас сайхан биетэй амьтан байна” гээд цамцыг нь тайлах гэтэл хаалга тогших нь дуулдлаа. Гансүх чимээгүй очин “Хэн бэ” гэтэл “Нэргүй байна” гэж аяархан дуу гарлаа. Нэргүй орж ирсэнээ “Манийгаа явуулчаад өөрөө ганцаараа жаргаад байгаа юмуу?” гээд жаахан уурласан байртай асуухад, “Юу гэж дээ. Муу я…н чинь хүн өшиглөөд зугтаах гэж оролддог байна ш дээ. Тэгэхээр нь жаахан сургаад, чамайг ирэхэд кино зураг авахад бэлдээд байх санаатай” гээд бах нь ханасан байдалтай

“хүд хүд” инээнгээ, зэвүүцсэн харцаар Үүлэнг харан, хажууд нь очин үстэн босгож ирээд хэд, хэд алгадан дахиад элэгдэн унагаав. Үүлэн ухаан алдлаа. Нэргүй “Чи алчихаж байгаа юм биш үү?” гээд сандартал Гансүх хамар дээр нь гараа тавин “Ухаан алдчихаж, үхэхгүй. Хоёулаа харин сэртэл нь зоригоо чангалж жаахан ууя” гээд хундаганд архи дүүргэлээ. Хэр хугацаа болсныг үл мэдэн Үүлэнгийн ухаан орж гарахад, нэг хүн өөрийх нь хувцасыг тайлж байлаа. Босох гэтэл дахиад алгадав. “Би ухаан алдаж болохгүй, гарын минь хүлээсийг тайлцан байна” гэж бодоод гараа ийш тийш явуултал архины шил бололтой

юм баригдангуйт дээр байгаа хүний толгой уруу шилээрээ хамаг чадлаараа цохилоо. Гансүх хараалаа тавин “Чи чинь наад камераараа юугаа харж байдаг юм” гэхэд, шанааг нь даган цус урсана. Дахиад л бөөн хараал урсган “Наад г.ч..гээ харж бай би цэвэрлээдэхье” гээд 00 өрөө рүү явлаа. Үүлэн хагарсан архины шилийг барин, чичрэн, чичрэн тэр хоёрлуу зангангаа боолт нь суларсан амныхаа боолтыг доошлуулан цонх уруу ойртлоо. Нэргүй архины хагархай шилийг Үүлэнгээс салгах гээд ойртоход гарыг нь зүсэв. Нэргүй бас л хараалаа урсган, харааж гарав. Цонхоор сэм хартал нэг хүн л явж байгаа

харагдана. Их орой болсон юм байна гэж бодон сүүлчийн найдвараа тээн хамаг чангаараа “Туслаарай” гээд чарлалаа. Хэн нэгэн нь гарнаас нь угз татан газар унагалаа. Хэд хэд гэдэс үрүү нь өшиглөж, Үүлэнгийн ухаан дахин балартлаа. Гансүх “Наад гарынхаа цусыг цэвэрлэ” гэж Нэргүйд хэллээ. Үүлэнг дээш нь өргөж орон дээр тавъя гэж бодохгүй, шууд архинаас өөртөө дахин нэг хундгалан уугаад Нэргүйд “Хоёулаа наадахыг чинь жаахан сэрээж..” гээд үгээ дуусгаагүй байтал, хаалга хэн нэгэн нь тогшлоо. Нэргүйгийн цариа зэвхийж “Цагдаа” гэтэл, Гансүх хуруугаа аман дээрээ тавин, ухаан нь балартсан Үүлэн дээр

хөнжил шидэв. “Хэн бэ?” гээд нойрмог дуу гарган очвол зөөгч банди “Нөгөө эгч байна уу? Хариултыг нь өгөх гээд” гэтэл Гансүх аль түрүүн явсан “Чи өөртөө ав. Би унтлаа” гээд хаалгыг хаалаа. Нэргүй зэвхий цагаан цариа гарган “Мэдээгүй байгаа” гэтэл, Гансүх хаалганд чихээ наан хэсэг байж байсанаа “Мэдээгүй юм шиг байна. Хоёулаа наадахыг чинь юуч мэдэхгүй байхад хийхгүй ээ. Жаахан ухаан оруулж байгаад бүх зүйлийг насан туршдаа санатал нь мэдрүүлэх болно. Тэгээд бас сайн бичлэг хийж байгаад дандаа мөнгө салгаад байж ч болно” гэж хэлээд инээж гарав. “Архи гарчлаа жаахан ууж байгаад, ажилдаа

оръё” гээд өөрсдөдөө архи хийн уулаа. Хүйтэн ус нүүр лүү нь цацахад цочин сэрсэн Үүлэн гараа хөдөлгөх гэхэд орноос ч юмуу нэг зүйлээс татан хүлээтээ байлаа. “хоёулаа ямар дээр нь унтах биш” гээд Гансүх нөгөө муухай хүйтэн инээдээр дахин инээх нь тэр. Хоёр хөлийг алцайлган хүлээд, хоёр гарыг нь дээш нь татан хүлсэн болохоор толгойгоо хөдөлгөхөөс илүү зүйл хийж чадахгүй болсныг мэдэн Үүлэнгийн дотор “ингээд бүх зүйл дууссан байна. Сайхан мөрөөдөж байсан амьдрал минь” гэж бодонгуйт өөрийн эрхгүй нулимс шанааг нь даган урсана. Нэргүй уруулаа долоон шүлсээ залгин “Сайхан амьтан байна шүү” гэтэл, Гансүх “Юун сайхан гэж олон эрийн өвөр

дамжаад бид хоёрынхыг орж байгаа үгүйг ч мэдэхгүй байлгүй” гээд үзэн яддаг хорхойгоо харж байгаа юм шиг харна. Гансүх “за хам нь эхэлчихье. Болох уу” гэтэл Нэргүй дурамжхан толгой тохилоо. Гансүх өмдөө тайлан Үүлэнгийн нүүр хүзүүг үнсэж эхлэв. Гэнэт хаалга онгойх нь сонсогдон цагдаагийнхан орж ирлээ. * * * Сайханаа “Ирнэ гэснээсээ эрт ирэн, Үүлэнг өөрийг нь хараад бөөн баяр болох байхдаа. Гэнэт орж баярлуулъя гэж бодоод утсаар хэлэлгүй гэртээ орлоо. Одоо ч унтаж байгаа байлгүй, чимээгүй оръё” гэж бодон хүчтэй гишгэвэл хагарах гэж байгаа шилэн дээр явж байгаа юм шиг тэмтчин орж ирэхэд Үүлэн байсангүй, өрөөний буланд Ану ширээгээ дэрлэн унтаж байна гайхах, айх хоёр зэрэгцэн Сайханаа Ануг сэрээн эгчийг нь асуувал Ану нүдээ

нухан цаг хэд болж байгааг асууснаа, ирээгүй юмуу гээд нойрмоглон байснаа гэв гэнэт “Яахаараа ирээгүй байдаг билээ. Яваад 2,3-н цаг болчихсон байна ш дээ” гээд сандрав. Сайханаа гайхан “Хаашаа, хэнтэй уулзах гэж явсан юм. Одоо шөнийн 1 болж байна ш дээ” Ану хэлж болох үгүйгээ гайхан, доошоо хартал Сайханаа “Миний дүү, хаашаа хэнтэй уулзах гээд явсныг нь хэлэлдээ” Ану доошоо харангаа “Ууганаа ах согтоод уначихсан байна. Ирээд тооцоог хийгээд аваад яв гэж нэг хүн залгасан. Эгч “би энэ үед нь туслах ёстой” гээд гараад явсан” гэж өөртөө итгэлгүйхэн хэлтэл. “Хаашаа ямар газар юм. Чи

асуусан уу?” бараг Сайханаа хашгичин асуув. Ану мэдэхгүй гэж толгой сэгсэрлээ. Тэр хоёр ийш тийш Үүлэнгийн таньдаг хүн болгон уруу залгалаа. Бүгд байхгүй. Ууганаагийн утас болохгүй, Үүлэн утсаа авахгүй байв. Шөнийн 2 цаг өнгөрлөө. Сайханаа байж суух газраа эрэн хайна. Ийш тийш алхана. Ану Сайханаагийн хөдөлгөөнийг ширтэн байснаа “Манай эгч танд маш их хайртай. Буруу юм хийх хүн биш” гээд хэлээд тавьчихав. Сайханаа Ану уруу эгцлэн харснаа “Ах нь мэдэж байгаа, зүгээр л санаа зовоод” Сайханаагийн утас дуугарлаа. Үүлэнгийн дугаар байв. Баярлан “хамтрагч минь хаана байна” гэтэл “Сайн байна уу? Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэсээс ярьж байна.

Энэ утасны эзэн ухаангүй гэмтлийн эмнэлэг дээр байгаа. Та яаралтай ирнэ үү” гэлээ. Сайханаагийн ухаан санаа балартаж яаж гэмтэл дээр яваад очсоноо ч мэдэхгүй гэмтлийн гадаа байлаа. Өөрийгөө тайвшируулж хэдэнтээ амьсгаа аван ороод “Үүлэн гээд хүн ирсэн байх учиртай нөхөр нь байна” гэж хэлтэл 2 цагдаа ирэн үнэмлэхээ үзүүлэн бид нарыг дагаад явахыг хүслээ. Сайханаагийн дотор давьчдан “Цагдаа юу болсон юм бэ?”айсан царайтай асуухад, нэг цагдаа нь иргэн хараад “Танай эхнэр хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай. Бид шалгаж байна. Буудлын орон дээрээс хүлээтэй байхад бид очиж

аварсан” гээд хэлж дуусаагүй байхад Сайханаа газар уналаа. “Та зүгээр үү” Сайханаа сандал дээр сууж байна. “Манай эхнэр яасан гэнээ” жижгэвтэр цагдаа нь тэр эмч нь ирж байна та уулзаж мэддээ. Сайханаа ухасхийн босож эмчийг тосон очоод “Манай эхнэр” гээд үг нь цаашаа орвол эмч “Эхнэр чинь одоо зүгээрээ, зочирдсон байгаа байх, харин бид гэдсэндэх хүүхдийг аварч чадсангүй” гэж гарыг нь барьвал, “Тэр минь жирэмсэн байж. Би аав болсон байна ш дээ” гэж бодонгуут нулимс урслаа “Гэнэт ухаан орон хүүхэд ч яахав, миний хамтрагч” гэж бодоод “Тэрнийг маань” гээд гацан барин “хүчиндсэн байна уу?” эмч Сайханаагийн нүд үрүү нь харснаа “үгүй” гэж хэлээд

цааш явлаа. Цагдаа “та одоо тайвшир бид танд зураг харуулна. Энэ хүмүүсийг таних үгүйгээ хэлээрэй” гээд 2 танихгүй залуугийн зураг харууллаа. Огт харж үзэж байгаагүй хүний зураг байсан тул “Үгүй”. Нэг цагдаа нь бага зэрэг гайхснаа “Бид энэ 2 залуутай байхад нь баривчилсан” гээд нэг нөхрөө хуурсан янхан олсон мэт харьцав. Сайханаагийн уур хүрч цохиод авмаар байсан ч ухаанаар шийдхийг хичээн “Эхнэрийг маань зодсон ул мөр байсан юмуу ?” өндөр цайвар арьстай цагдаа нь “Хацар нүүр нь хөхрөлт улаалттай, буйлнаас нь цус шүүрсэн, газраар үс байсныг бодвол зодсон байх магадлалтай гэхдээ батлагдаагүй” гэв. “Яагаад тийшээ очсон талаар танд мэдэж байгаа юм

байна уу?” гэж жижиг бор цагдаа асуухад Сайханаагийн дургүй хүрсэн ч “Ууганаа гээд найзад маань туслах гээд гарсан гэсэн би сайн мэдэхгүй” гэлээ. “За маргааш дуудсан цагт ирээрэй” гээд 2 цагдаа цааш явангаа нэг нь бас бичлэг хийцэн байдаг овоо 2 гар шүү гэлээ. Сайханаагийн нүд нь том болж “Юун бичлэг би үзье” гэтэл, өндөр цагдаа нь “Бичлэг бол хэргийн баримт бид хавсаргана. Үзүүлж болохгүй” гэлээ. Сайханаа “Би өмгөөлөгч, надад үзэх эрх байгаа” гэлээ. “За тэгвэл та маргааш өглөө ирээд үзээрэй” гээд явлаа. Сайханаа хэн нэгнээс тусламж ирмээр санагдан шууд утсаа аван аавруугаа залгалаа. Ээж нь утсыг нь аван “Хүүе миний хүү сайн уу?” гэсэн дотно дуу

сонсогдоход ийм үед л ээж хэрэг болдгийг одоо л ойлгон уйлж гарав. Ээж нь утасны цаана сандран аавыг сэрээж байгаа бололтой “Хүүе сэрээрэй хүүд маань юм болж уйлаад байна” гээд аавыг нь дуудах нь сонсогдлоо. Аав нь алив утсаа өгөөдөх гээд “За эр хүн уйлдаггүй юм. Яасан”гээд захирангуй хэлтэл “ааваа Үүлэнг маань хүмүүс гомдоочихож би гэмтлийн эмнэлэг дээр байна. Та надад туслаач” гээд утсаа тасаллаа. Аав, ээж нь гүйхээрээ шахуу орж ирэн “Юу болсын яаж гомдоосон гэж, бид өмгөөлөгчөө дуудсан одоо ирнэ” гээд ээж нь тасралтгүй ярьлаа. Ээждээ хэлж сэтгэлийг нь өвдгөхийг хүссэнгүй “Ааваа тантай ярих гэсэн юм. Тусдаа” гээд гадагшаа заалаа. Бүгдийг аавдаа хэлэн тэр бичлэгийг үзэх хэрэгтэй байна гэдгээ ч учирлав. Аав

нь толгой дохиж “Маргааш үзээрэй. Одоо Үүлэнгийн бие яаж байна” Сайханаа нулимсаа шувтран “Мэдэхгүй. Эмч гайгүй гэсэн. Одоо тасаг уруу шилжинэ” * * * Ууганаагийн толгой ангалзан босож ирнэ. Юу болсон. Яаж гэртээ ирсэнээ хүртэл санахгүй байлаа. Юу чгэсэн босож ажилдаа явъя гээд нүүрээ угаан хувцасаа өмсөх гэтэл хаалга тогшлоо. “Хэн бэ” гээд хаалгаа тайлтал хоёр цагдаа “таныг Ууганаа гэдэг үү. Бид нарыг дагаад явна уу” гэлээ. Гэрийнхээ хувцастай нь баривчлан ирсэн Ууганаа ямар хэргээр энд байгаагаа мэдэхгүй өчигдрийг санах гэж хичээнэ. “За иргэн Ууганаа та өчигдөр таны салсан найз охин болох Үүлэнд өсөрхөн худлаа ярьж авчиран 2 найзаараа хүчирхийлүүлэх гэж байсан чинь илэрсэн” гээд албаны чанга дуугаар хэлэв.

Ууганаагийн нүд нь эргэлдэн өчигдрийнхийг санахыг хичээвч юу ч санахгүй байлаа. “Би Үүлэнтэй үерхэж байгаад салсан нь үнэн гэхдээ би түүнд тийм муухай зүйл хийх хүн биш. Би одоо хүртэл хайртай” гэтэл цагдаагийн дуу нь чангаран “Архи ууснаар түрүү барин хэрэг хийж болдог гэж бодоо юу?” гээд муухай харснаа цаанаасаа 2 зураг гарган “Энэ 2-ыг санаж байна уу? Танай ангийн хүүхдүүд. Одоо бас санахгүй гэх юм биш биз” Ууганаа зургийг аван хараад, гэнэт ойр туур юм санагдаж эхлэв “Тиймээ. Манай ангийн хүүхэд бид тэр газар таарсан юм.” Цагдаа хөмхийгөө зуун “Чиний тэр ангийн хүүхдүүд гэдсэндээ бүрэлдэж байсан ямарч гэмгүй хүүхдийг алаад зогсохгүй, хэдэн цаг тэр охиныг тамласан байна” гээд шургуулганаас утас түрүүвч гарган шидэв. “Энэ бас чинийх биш үү” Ууганаагийн сэтгэл нь харанхуйлж “Мөн байна”гэлээ. “Тэр охин зөвхөн чамаас салсныхаа

төлөө ийм хүчирхийлэл амсчихаад байхад, чи тэгээд буруугүй юу тэ?” Ууганаагийн нүднээс нулимс урсан “Амьнаасаа илүү хайрлаж байсан хүндээ би юу хийчвээ” гэж бодон “Цагдаа би санахгүй байгаа боловч хэргээ хүлээж байна. Хаана гарын үсэг зурах вэ?” гэлээ. * * * Аавынхаа ачаар Сайханаа гэрч болох зөөгч бандитай уулзан бараг бүгдийг нь мэдэж авав. Зөөгч бандийн ачаар аврагдсан болохыг нь ч мэдлээ. Тэр бичлэгийг үзнэ гэхээс зүрх нь үнэхээр халгаад байлаа. Зориг гарган бичлэгийг үзлээ. Өвдөгчих вий гэж энхрийлэн байж хүрдэг биеийг нь тэд ямар ч хайрлах сэтгэл байхгүй зодох аж. Усны долгио мэт намирсан сайхан үсийг нь тэд барих барьц болгон ашиглана. Тэр маань тэмцэж, тэмцэж хүч нь дууссаны илэрхийлэл болж орон дээр шидэхэд нь, цамцыг нь тайлахад, түрсинкийг нь тайлан шидэхэд хүртэл үхсэн мэт хэвтэх тэр минь үүнээс цааш Сайханаа үзэж

чадсангүй. Нарнаас хүртэл харамламаар торгомсог зөөлөн биеийг нь тэд зүгээр хогийн алчуур мэт харьцжээ. Ууганааг үнэхээр их үзэн ядан Сайханаа уулзахыг ч хүссэнгүй. Үүлэн сэргэлээ. Хажууд гарыг нь дэрлэн унтах Сайханааг харан хаашаа ч хамаагүй зугтчихмаар санагдана. Сайханаа сэрэн “Өө миний хамтрагч сэрчихсэн үү. Цай уух уу эсвэл хоол идэх үү” гээд өгөх байх юмаа олж ядна. Үүлэн толгойгоо өөр тийш эргүүлснээ “Чи яв”, Сайханаа гайхан “Чи чинь юу яриад байгаа юм бэ? Би чамаасаа дахиж хэзээ ч холдохгүй. Чи минь битгий санаа зов”, “Би чамайг хармааргүй байна. Яваад өгөөч гуйж байна.” гээд дууныхаа өнгийг чангаллаа. Сайханаа гартаа барьсан цайгаа барингаа “Чи намайг явуулахыг хүсэж байгаа бол энэ цайг уугаад, хоолоо идчих тэгвэл би яг одоо явлаа.” Үүлэн ихэр татан уйлж “Над

шиг ийм сэтгэл зүрх нь сэвтсэн эмэгтэйгээр яах гээд байгаа юм”, Сайханаа “Хамтрагчид чинь бүгдийг хамт хийж, туулдаг биз дээ. Тэр болгонд салаад байвал юу болох юм. Би чамайг ямарч байсан хайрлах болно. Эхний удаа би чинийхээ хэлснээр чамд мундаг залуу болохоо харуулах гэж салснаас болж чамайгаа алдах шахсан. Одоо чи намайг үзэн ядсанч явахгүй” Үүлэн хөнжилөө толгой дээрээ нөмрөн “Би тэгвэл наадхыг чинь идэхгүй” Сайханаа цайгаа тавин “Болно. Гэхдээ аавыгаа бодоорой”. Хэдий Үүлэнгийн аав, дүү хөдөөнөөс ирсэнч Сайханаа өдөр болгон сахина. Үүлэн Сайханааг ирэх болгонд хөөх боловч, Сайханаа нэг ч алхам үл холдоно. Шүүх хурал болж Үүлэн оролцохоор боллоо. “Би Ууганааг гомдоосон. Гомдсон сэтгэлээ архиар тайлан суусан хүнийг ашигласан энэ 2 хүнд л гомдолтой болохоос, Ууганаад гомдолгүй” гэж хэлээд шүүх хурлыг орхин гарсан юм.

Ууганааг хоёр жилийн хугацаатай тэнсэн харгалзах ялаар шийтгэв. * * * Сайханчулууных гэдэг айл 2 бяцхан хүүхэдтэй боллоо. Ажлаа хийн өрөөндөө сууж байгаа Сайханаа дээр Үүлэн орж ирэн “Бид нарт цаг гаргалдаа” гээд өрөөнөөс гарав. Сайханаа хийж байсан юмаа болин гал тогоондоо орж аяга тавгаа угаан, 2 настай хөөрхөн охиныхоо буулгасан тоглоомыг хамт хураан тоосоо сорууллаа. Үүлэн дөнгөж төрсөн хүүгээ унтуулан, гал тогооны шалыг угааж байгаа нөхрийнхөө хойноос тэврэн “Бид нарынхаа төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгааг ойлгоод байгаа хэрнээ, чамдаа уурлачих юм даа” гэтэл Сайханаа эргэж харан бээлийгээ тайлж “үгүй дээ миний буруу ажлын цагаараа, ажлаа

амжуулж чадахгүй байж яаж чамдаа гомдол нэхэж чадах вэ дээ. Энэ бүхнээс залхаад чамайг намайг хаяад явчихвийдээ гэж зөндөө айдаг. Хайр нь гялс энэ байрныхаа өрийг дараад лагерын газар аваад байшин баринаа.” гээд уруул дээр нь үнсэхэд 2 настай охин нь гүйж ирэн “үү-бай, үү-бай” гээд гараа сарвайлаа. Үүлэн охиноо тэвэрч байгаа Сайханааг харан “Юу гэж би чамаасаа явах вэ дээ. Хоёулаа яаж учирсан билээ. Чи минь яг саяных шиг өдөр болгон намайг тэврэн халуун дулаан үнсэж л байвал болно” гэж бодон нүдэнд нь нулимс цийлэгнэлээ.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *