Нүүр Өгүүллэг “МӨРИЙ” өгүүллэг “9-р хэсэг”

“МӨРИЙ” өгүүллэг “9-р хэсэг”

2 секунд уншина
0
0
565

Маргааш нь Ууганаа ирэн албан ёсоор уйчлалт гуйлаа. Үүлэнгийн сэтгэл тогтворгүй зөвхөн Сайханааг бодох боловч Ууганаа болон аавдаа юу гэж хэлэхээ мэдэхгүй тээнгэлзсээр байгаад хэд хонов. “Би

Сайханаад л хайртай. Би ингэж амьдрал зохиовол жинхэнэ Ууганааг хуурсан болно. Тийм болохоор…” Ууганаа болон Ууганаагийн ээж, аав ирэн Үүлэнгийн аавтай ярилцан гал тогоонд инээлдэн байх нь

сонсогдоно. Үүлэн “Ууганаа ярих юм байна” гээд гал тогооны өрөө рүү орлоо. Үүлэн хоолойгоо засан “Би та нартай нэг чухал зүйлийн талаар ярих гэсэн юм.” Бүгд Үүлэнгийн зүг чиглэн гайхсан харцаар хартал,

Ууганаагийн ээж миний охин арай жирэмсэн болцон юм уу гээд инээв. Үүлэн толгой сэгсэрснээ, дахин хоолойгоо засан “ Энэ хурим болохгүй. Намайг уучлаарай” Ууганаагийн нүүр нь яг үхсэн хүнийх

шиг цайж ирснээ Үүлэнг ширтэн жижиг өрөө рүү орлоо. Ууганаагийн уур маш их хүрэн “Чи одоо 10 хүрэхгүй хоног үлдчихээд байхад, яагаад болъё гэж байгаан. Би чиний тоглоом юм шиг байна уу. Чи тэр нэг

юмтайгаа уулзаад ингээд байгаа юм уу” гээд асуултаар булж гаран чарлаж эхлэв. Тэнгис хаалга онгойлгон орж ирээд “Та хэтэрч байна. Яагаад эгч үрүү минь чарлаад байгаан. Аль дээр хүртэл хар шөнө эгчийг маань машин уруугаа чирч байсан. Би ч гэсэн энэ хуримыг зөвшөөрөхгүй” гээд эгчийнхээ хажууд зогслоо. Ууганаагийн ээж “Чи эртхэн хэлэхгүй яасан юм. Чамайг гуйж байхад үгүй гээд хэлэхгүй өөрийгөө юу гээд бодсон тэнэг охин бэ?” Ану “Танд Тэнгис хэлээд байна. Манай эгчид хүч хэрэглэж байхад нь барьсан гэж. Ямар ч шалтгаангүй байж ингэж хэлэхгүй тэгэхээр бид нарт мэдэгдэхгүй өөр яаж ч байсан юм билээ” гээд нүдээ томсгон Ууганаа уруу хартал.

Ууганаагийн ээж “Миний хүү тэгэх…” үгээ дуусгаагүй байтал Үүлэн чанга чарлан “Ууганаа бол сайн хүн намайг гомдоох зүйл урьд нь хийж байгаагүй. Тэр үед бол миний буруу байсан юм. Чи буруу ойлгосон байна Тэнгис. Энэ бол зөвхөн надаас болсон миний өөрийн шийдвэр. Та бүхэн намайг үнэхээр уучлаарай” гээд нүднээс нь нулимс урсана. Ууганаа энэ бүхнийг харан чимээгүй сууснаа “Ааваа гаръя” гээд нулимсаа шудран өрөөнөөс гаран үүдний хаалга дуугарав. Хойноос нь ээж, аав нь цувран гарав. Энэ бүхнийг чимээгүй ажин сууж байсан Үүлэнгийн аав “Миний охин Ууганаадаа гомдоод ингээд байгаа юмуу? Шинэ гэр бүлд муудах зүйл зөндөө байдаг юм. Эмэгтэй

хүн ухаантай байж тэвчих хэрэгтэй.” гээд Үүлэнгийн нулимсыг арчин хэлэхэд “Үгүй ааваа би Ууганаад сайн биш” аавынх нь нүд нь том болон яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг түүнийг харснаа “Юу чи чинь тэгээд хайртай биш байж суух гэж байсан болж таарч байна уу? Би та 2-т хэлдэг биз дээ. Эмэгтэй хүн өөрөө хайртай биш өөрт хайртай хүнтэй суувал жаргадаг гэж” гээд Үүлэн нудран автал Тэнгис цаанаас нь “Ааваа тайвшир энэ бол эгчийн шийдвэр”. Аав нь нэг үг хэлэх гэснээ залгиж байгаа бололтой, уртаар амьсгаа аваад “Миний охин ухаантай юм чинь. Чиний шийдвэрийг хүндэлье дээ” гээд өрөөнөөс гарч явлаа. Сүүлийн хэд хоног Үүлэнгийн хувьд аймшгийн зүйл мэт өнгөрөв. Аав нь сүүлдээ бууж өгөн нутаг буцлаа. Элдэв бусын олон

зүйл бодохгүйн тулд Үүлэн шууд ажилдаа орлоо. Ажлаар нь энд тэнд гэрлэлтээ цуцалсан талаар хүүхнүүд жив жув хийнэ. Зулаа л харин бүгдийг мэдэж байгаа тул өрөөнд нь орон “Миний хөгшиний сэтгэл санаа сайн биз дээ. Хоёулаа өнөөдөр жаахан суух уу” гээд инээд алдах нь Үүлэнд хүсэн хүлээж байсан зүйл мэт санагдан бага зэрэг инээмсэглэж толгой тохилоо. Тэд ажлын хажуу талын жижигхэн боловч духтай байрын хөөрхөн газар орон элдвийг ярин, инээлдэж Үүлэнгийн сэтгэл тайвширах шиг л болов. Гаднаас Болд, Сайханаа хоёр ороод ирэх нь тэр. Үүлэн бага зэрэг сандран Зулаа уруу гайхсан зэмэлсэн харцаар хартал “Би та хоёрыг энэ олон жилийн гансарсан

сэтгэлээ дэвтээг гэж бодлоо. Та хоёр чинь бие биендээ сайн ш дээ. Чамайг хэзээ ч уулзахгүй байх гэж бодоод би өөрөө шийдчихлээ. Найз нь Болдыг аваад явлаа” гээд инээв. Сайханаа урд талаас нь харж суун “Би дуулсан. Надаас болсон юм уу?” Үүлэн бага зэрэг толгойгоо хөдөлгөснөө “Би явах хэрэгтэй” гээд цүнхээ аван гарах гэтэл Сайханаа гарнаас нь татан “Зүгээр л ярилцъя”. Үүлэн ярилцмаар суумаар байсанч бас нэг хүнийг гомдоосондоо өөрийнгөө зүхээд барахгүй байгаа учир “Одоо цаг нь биш” гээд гараад явав. Сайханаа “Тийм дээ. Чиний зөв” гэж өөртөөгөө ярина. Цаг хугацаа урсан өнгөрч хоног хугацаа ээлжилсээр л байлаа. Сайханаа утсаар ярьж мэнд мэдэхээс өөр зүйл хийж чадахгүй л байв. Зулаа Үүлэнд “Хүн юу гэх нь ямар

хамаатай юм. Одоо өөрийгөө бодоо ч” гэж хичнээн хэлсэн ч шийдвэрийг нь өөрчилж чадахгүй л байв. Ажлынх нь дунд нь Үүлэнг ярихаа байж мартах тийшээгээ хандлаа. Өвлийн хүйтнийг ч тоохгүй салхи сөрөн алхах Үүлэнг хэн нэгэн дуудав. Үүлэн эргэн харвал Сайханаа “Даарахгүй байна уу хамтрагчаа” гээд инээв. Үүлэн энэ л үеийг хүлээж байсан мэт очиж тэврэхийг хүссэн ч сэтгэлээ барин “Сэтгэл минь нэг хүнийг бодоод даарах сэдэл өгөхгүй байна” гээд инээмсэглэнэ. Сайханаа Үүлэнг тэврэн уруул дээр нь үнслээ. Зөөлөн мөртлөө сэтгэл тултал нь хөдөлгөх энэ үнсэлтийг зөрүүлэн үнсэв. Тэр 2 оройжин хотын гудмаар алхана. Сайханаа “Чи одоо над дээр ирэхэд бэлэн үү?” Үүлэнгийн нүүр нь улайн “Бэлэн”. Сайханаа “Би энэ мөчийг

яасан удаан хүлээвээ. Одооноос чи минь үүрд миний хамтрагч” гэж өндөрт өргөн тэвэрлээ. Тэр хоёр цаг гарвал л уулздаг болов. Хоног хугацаа хөвөрсөөр л. Үүлэн хурим гээд 3 өрөө байр түрээслэчихсэн байснаа тэрийгээ буцааж нэг өрөө байр түрээслэлээ. Оюутны амралт ч эхэлж Ану гэрийн зүг явлаа. Ануг байхгүй хугацаанд Сайханаа орж гардаг болов. Үүлэн ширээ засан лаа асааж, хоол бэлдэн дарс тавин хүн хүлээж байх нь илт харагдана. Хаалганы хонх дуугарлаа. Үүлэн яаран хаалга уруу гүйснээ замдаа таарах толинд өөрийгөө нэг харав. Нээх бариагүй ягаан цэцгэн хээтэй, богинохон даашинзан дээр сул тавьсан хар үс нь энгийн бөгөөд чамин гэдэг нь энэ байх гэж бодсоноо

хаалгаа нээлээ. Сайханаа “Яасан бэ? хурдан хүрээд ир гэхээр чинь сандраад” гээд орж ирэн “хөөх чи минь яасан сайхан харагдаж байна аа. Ямар нэг юм болсон юм уу?” Үүлэн уруул дээр нь зөөлөн үнссэнээ “Ороод ир” гээд өрөө рүү хөтлөн орлоо. Бэлдсэн ширээ, улаан лаа, дарсыг харан “Ямар нэгэн баяр юм уу?” гэтэл “Энэ бид 2-ын зүгээр л дахин уулзсаны баяр” гээд Үүлэн сандал дээр суухыг зангахад “Инээд алдан би юу ч авчираагүй хэлэхгүй дээ” гээд инээв. Тэд дарс уун бие биенээ налан сууна. Сайханаа Үүлэнгийн уруул дээр нь удаан гэгч нь үнсээд “Заза хайр нь харъя орой болчлоо” гээд босох гэтэл Үүлэн гарнаас нь барин “Хоноод яваач”хэсэг дуугүй болсноо “Би итгэлтэй байна”. Сайханаа инээмсэглэн Үүлэнг ширтэн байснаа толгойг нь эрүүнээс нь дээш өргөн уруул дээр нь шимэн үнслээ. Өмссөн плажыг

тайлан эхээс төрсөн биеийг нь илэн, салхинаас өөр хэн ч хүрээгүй хөхийг нь барив. Хүзүү, хоёр хөөрхөн хөхийг зай завсар үлдээхгүй үнсэн, нэг нэгээр хувцасыг нь тайлна. Торгон түрсинкнээс бусад нь үлдэхэд, түрсинкийг нь аажуухан доошлуулахад Үүлэн түрсинкнээс бага зэрэг татав. Сайханаа бага зэрэг амьсгаадан “Дараа болох юм уу” гээд зөөлөн асуухад Үүлэн нүдээ анин “Би чамд хайртай” гээд түрсинкнээсээ гараа авав. Үүлэн анхны үнсэлт, анхны хайр, анхны гэсэн болгоноо Сайханаад өглөө. Үүнээс хойш Сайханаа Үүлэн хоёр аль болох хамт байхыг хичээх болов. Сайханаа “Чи миний мөрөөдлийг мэдэх үү? Чам шиг хөөрхөн 8 хүүхэдтэй болно. Тэгээд 2-лаа хотоос хол 2 давхарт лагерт гаран хүүхдүүдийн дуу шуугианд аз жаргал гэгчийг мэдрэн амьдарна” гэхэд Үүлэн хайр дүүрэн харцаар Сайханааг ширтэн

“Одооноос эхний хүүхэд чинь гарч эхлэхгүй бол орйтох байх даа” гэтэл Сайханаа “Одоо тэгвэл нэгийг нь хийчихье” гээд Үүлэнг тэврэн авлаа. Хаалга түлхүүрдэн хэн нэгэн орж ирэх нь сонсогдов. Хоёул сандралдан байхад Ану орж ирж, сандран эгчээ та гээд буцаад гараад явчихав. Үүлэн Ануд бүгдийг тайлбарлан “Эгчийнх нь хайртай хүн, үүнээс хойш хамт амьдарна гэж хэллээ. Сайханаа 5 хоногоор хөдөө явахаар болж аль болох эрт ирнэ гээд Үүлэнг үнсээд явлаа. Түүнийг явснаас хойш дотор нь муухай оргин, хордлого авсан мэт санагдах боллоо. Гэнэт утас нь дуугарч Ууганаагийн дугаар “Аан байна уу?гэтэл Би “инээмсэглэл” ресторанаас ярьж байна. Энэ хүний дугаар дээр таныг хайр гэсэн байсан болохоор залгаж байна. Та ирээд тооцоог нь төлөөд аваад явж чадах уу гэлээ” Үүлэн “Би Ууганаад маш буруу зүйл

хийсэн. Очоод тооцоог нь төлөхөд яахав дээ гэж бодно. * * * Ууганаа Үүлэнг Сайханаатай хамт амьдарч байгааг мэдэн ганцаараа ууж сууж байтал 10-н жилийнх нь ангийн Гансүх, Нэргүй хоёр тэнд байж тааран танимхайран гар хөлөө барьцгаав. Гансүх гурван жил орон шоронгоор явсан учраас нилээн бүдүүлэг болсон байлаа. Нэргүй тэрнийг даган нохой мэт явна. Их согтсон байсан учир Ууганаа “Өөрийнх нь хайртай хүн мөнгө дагаад явсан. Одоо тэрэнтэйгээ сууж байгаа” гээд хэлчихэв. Гансүх, Нэргүй үрүү нүдээрээ тохио өгөн Ууганаагийн утас түрүүвчийг Гансүх аван, Ууганааг таксинд суулган

явууллаа. Зөөгчийг нь дуудан саяны архи уусан залууг дээр зочид буудалд оруулчлаа 508 тоотод, мөнгө байхгүй байна. Чи эхнэр лүү нь залгаад ирээд авчих гээд хэлчих бид явлаа. Бид танихгүй хүмүүс гээд утас түрүүвчийг зөөгчид өгөн, өөрсдөө зочид буудлын 508 тоот уруу орлоо.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *