Home Өгүүллэг “МӨРИЙ” өгүүллэг “8-р хэсэг”

“МӨРИЙ” өгүүллэг “8-р хэсэг”

1 second read
0
0
1,604

Ажлын газрын дуу шуу ихтэй Зулаа “за манай Үүлэн сарын дараа гэрлэх гэж байгаа учир одоо наад ажлаа хаяад надтай хамт яв”. Үүлэнгийн нүд нь томроод “хаашаа вэ? би гардаггүйг чи мэдэж байгаа

ш дээ?” Зулаа хажууд нь ирээд “би нэг дажгүй залуутай танилцсан. Ганцаараа очихоос санаа зовоод байна. Чи жаахан сууж байгаад л явчих гуйя. Үүлэн бага зэрэг инээснээ “дахиж явахгүй шүү. Энэ удаа л

чамд хань болъё”. Зулаа бөөн баяр. Нэгэн рестораны вип өрөө лүү Зулаа, Үүлэн 2 орлоо. Үүлэнгийн нүд нь том болж, миний өдөр шөнөгүй боддог хүн маань урдаас харан сууж байна. Гараад явмаар

санагдав. Зулаа “Үүлэн наашаа хувцасаа өгчих” гэтэл аль хэдийн Сайхнаа босон хажууд нь зогсож байв. Үүлэн буцаад гарах гэтэл Сайхнаа гарнаас нь татан “Сайн уу, Үүлээн” “Энэ хүн юу ч болоогүй

юм шиг байхад би яагаад зугтана гэж бодоод Сайн. Зулаа хүүе та 2 нэг нэгнээ таньдаг юмуу? Үүлэн Сайханааг элдэв юм ярих байх гэж бодоод “нэг сургуулийнх” гэж яаран хариулав. Зулаа за тэгвэл сууцгаагаад

сайхан танилцъя. Манай Үүлэнгийн ангийн хүүхдийг хэн гэдэг билээ. Сайханаа Үүлэнгээс нүдээ үл салган Сайханаа гээд гараа сунгав. Үүлэн, танилц энэ миний найз Болд. Үүлэн гараа өгөн “Үүлэн” гээд Сайханаатай аль болох харц тулгарахгүй байхыг хичээнэ. Зулаа хөгжилтэй охин болохоор элдвийг ярин инээнэ. Үүлэнгийн утас дуугаран “Байна уу, би харин найзтайгаа гадуур гарч байна, Арай болоогүй, Хэрэггүй, Би такси бариад харьчихна, За” гээд утсаа таслав. Хэн ярьсныг мэдэж байгаа Сайханаа сая нэг ухаан орж Үүлэнгээс нүдээ салган, ярианд орох гэж хичээв. Үүлэн “Зулаа найз нь явлаа” Зулаа “Сайханаа байхаа ангийнхаа охиныг хүргээд өгчих. Би чамд итгэж байна” гээд нүүр дүүрэн инээв. Үүлэн хэрэггүй ээ гэтэл Зулаа юу яриад

байгаа юм. Та 2 чинь нэг ангийнх юм чинь бас ярих юм байгаа биз дээ. Баяртай ажил дээр уулзъя. Үүлэн ресторанаас бараг гүйх шахуу гарах гэж байгаад хазгай гишгэхэд хажуу талаас Сайханаа түшин “чи өсгийтэй юм өмсөж чаддаггүй хэвээрээ байна. Хамт гадуур алхах уу би чамайг Ууганаатай суух гэж байгааг мэднээ энэ сүүлийн удаа” гээд бодчих. Тэр 2 хаврын хүйтэн салхийг үл анзааран юу ч дуугарахгүй алхана. Сайхнаа гэнэт зогсон такси барьснаа ийшээ суу даарчлаа. Чамдаа аз жаргал хүсье” гээд цаашаа алхаад яваад өгөв. Үүлэн хэдий дуудмаар байсанч хүнтэй сууцан байх гэж бодоод барьсан таксинд нь суугаад гэрийн зүг явлаа. Дахиад үерийн ус мэт Үүлэнгий нулимс зогсоо, зайгаагүй мэлмэрнэ. Сайханаа тэр минь яасан хөөрхөн болоо вэ? хичээлээс өөр юм мэддэггүй бор охин биш болжээ гэж бодонгуйт

сэтгэлд харанхуй бууж, хөндүүр оргин, нулимс цийлэгнэн ирлээ. Би ийм баяртай өдөр уйлж болохгүй шдээ. Шөнөжин нойргүй хонон уйлсан Үүлэн ажилаасаа чөлөө аван гэртээ байхаар шийдлээ. Ууганаа байн байн залгана. Үүлэн утсаа аван “би хэсэг ганцаараа баймаар байгаа тул. Битгий залгаарай.” Ууганаа юу болсныг ойлгохгүй хэсэг өөртөө тээнэглэзсэнээ. Ану уруу ярихаар шийдэв. Ану мэдэхгүй ээ эгч юу ч хэлээгүй ээ, зүгээр байхөө, эмэгтэй хүнд ганцаараа баймаар үе байдаг ш дээ гээд инээв. Маргааш очин сэтгэлийг нь засъя өнөөдөр тайван байлгая гэж шийдээд, ажилдаа анхаарлаа хандууллаа. Үүлэн өчигдөр өдөржин элдвийг бодсон учир ажилдаа явж, завгүй байх нь илүү дээр юм байна гэж шийдэлд хүрэн ажил уруугаа алхлаа.

Ажилдаа очин аль болох завгүй байхыг хичээн, баримтуудаа цэгцэлж эхлэв. Зулаа гүйн ирж чи зүгээр үү чамайг ирээгүй болохоор жаахан санаа зовлоо. Нээрээ танай ангийн залуу, чамд сайн байсан юмуу? гээд хариулт нэхэн харна. Үүлэн бага зэрэг сандарсандаа үгүй ээ. Зулаа өө тийм үү тэр хайртай хүн нь чи юм болов уу гэж баярлалаа. Үүлэн сонсохыг хүсэхгүй байгаа учир би ажилтай байна. Чи хийх юмгүй юмуу гээд ширүүн хэллээ. Зулаа бага зэрэг гайхснаа уурлан өрөөнөөс гарна. Үүлэнгийн хоолойд гашуу оргин нулимс амтагдаж, эхлэв. Энэ бол нулимсны амт. Намайг удаа дараа мэхэлсний амт гэж бодон нулимсаа дахин залгилаа. Үүлэн иймэрхүү янзаар өөрийгөө завгүй байлгах, аль эсвэл Ууганаатай уулзах зэргээр аль болох бодохгүй байхыг л хичээнэ. Ану аниа хурим чинь болоход 20 хоног л үлдэж

плажаа сонгохгүй юм уу гээд санаа зовсон байдалтай асууна. Аав эрэгтэй дүү нь ирцэн Үүлэнгийн хуримын асуудлаар бүгд хөл хөөрцөг болно. Ганцхан Үүлэн л баярлахгүй өдөр хоног бүү өнгөрөөсэй гэж найдаад ч байгаа юм шиг. Хөөе та энэ хорвоод байна уу плажаа өнөөдөр сонгох уу? Эгч нь ажилтай маргааш яг ажилаасаа чөлөө авна аа. Тэгээд хамт явъя. Үүлэн орцноосоо юмнаас хөөгдсөн мэт бараг гүйн гарахад Ууганаа тосон инээн ирээд өргөөд авав. Бяцхан минь одоо 20хоногийн дараа чи минийх. Үүлэн бага зэрэг ичэн, нүүр нь уйлайснаа “яагаад байгаа юм бэ хүмүүс хараад байна”. Ууганаа “Ойлголоо гүнж минь”гээд машин уруугаа хөтлөн суулгалаа. “Цонхоор харан одоо 20 хоног яасан хурдан явдаг хоног хугацаа вэ? гэж бодтол нүднийх нь өмнө таньдаг цариа харагдав. Тэр байшингийн булан уруу дахин харвал Сайханаа яг мөн байлаа. Буугаад гүйгээд очмоор

санагдав ч гомдсон зүрх нь болохгүй гэж дохио өгнө. Би чамд хайртай одоо ингээд өөр хүнийх боллоо. Баяртай.” Ууганаа би чамайг орой ирж авна аа. Амжилт гээд уруул дээр нь үнсэв. Үүлэн бага зэрэг толгойгоо хөдөлгөн, баяртай. Ажлынхаа өрөөрүү биш Зулаагийн суудаг сандал тийш алхлаа. Зулаа Үүлэнг харан хараагүй мэт компютероо ширтэнэ. Яасан гээд хүйтэн асуутал Үүлэн намайг уучлаарай. Миний сэтгэл санаа жаахан тиймхэн байсан юмаа. Одоо гэрлэлт гээд бүүр хэцүү байна. Чи надад хэрэгтэй байна. Зулаа инээснээ “би юу гэж чамдаа гомдох юм бэ дээ. Жаахан тунирхаад”, нөгөө л дотно инээдээр инээснээ удахгүй гэрлэх гэж байгаа хүний царай биш байна даа. Юу болсон юм. Цайны цагаар нөгөө газраа орох уу? Үүлэн толгой тохисон оо. Өөрийнхөө өрөө рүү явлаа. За найз минь яриад байдаа аль эсвэл хуримын ажил гээд толгой өөд татах завгүй байна уу? гээд асуултын

хариултаа нэхэн Зулаа Үүлэнг ширтэнэ. Үүлэн зүгээр л “би Ууганаад сайн биш.” Зулаагийн нүд нь томорч сар хүрэхгүй хугацаа байхад яасан эрт хайр ярьж байна. Үүлэн бага зэрэг инээснээ “харин тийн” Зулаагийн утас дуугарлаа. Зулаа утсаа аван. “Би Үүлэнтэй хоолонд орж байна. Орой уулзах хэвээрээ юу? Бака” гээд утсаа тавьсан аа нээрээ нөгөө Болд бид 2 их ахицтай байгаа. Үүлэн ашгүй дээ гээд доош харна. Нээрээ Болдтой хамт ирсэн танай ангийн залуу байна ш дээ түүний хайрын түүх яг л кино шиг. Тэр хайртай үгүйгээ мэдэх гээд оюутандаа үерхэж байсан охиноосоо 2 жилийн хугацаатай салсан гэсэн. Яг 2 жилийн дараа уулзах газраа очих гэтэл нислэг нь хойшлогдоод, нөгөө уулзсан өдрөөсөө хоцорцон гэсэн. Түүнийгээ бараг жил хайгаад байсан чинь сайн найзтай нь сууцан. Шал тэнэг охин

байгаа биз тийм сайхан хайрыг өөр залуугаас хайж байдаг. Энэ үгийг сонсоод Үүлэнгийн нүднээс нулимс урсаж эхлэв. Зулаа гайхан юу болоо вэ яагаа вэ? гээд сандарна. “Тэр охин нь би” гээд Үүлэн нулимсандаа хахаж, цацан хэлнэ. Цээж нь хөндүүр оргин, түүнийгээ буруу ойлгосондоо өөрийнгөө зүхэж эхлэв. Зулаа тийм үү чи яагаад ийм зүйл хийж байгаан. Би өдөржин тэрнийг хүлээсэн. Тэр ирээгүй гээд ээрч мүүран үргэлжлүүлэн ярихад. Би тэрэнд нь гомдоод юм уу эсвэл өөр нэгнээр мартахыг хүссэн байх. Би ямар тэнэг юм бэ? гээд цээж нь улам хөндүүр оргин, гараа цээжин дээрээ тавина. Зулаа хажууд нь суун цээжиндээ Үүлэнгийн толгойг наана. Би Болдоогоос утсыг нь аваад өгөх үү? Үүлэнгийн нүд нулимсаар дүүрэн ширтэн “надад буцаж очих нүүр байгаа гэж үү? Би найзтай нь суух гэж байгаа” гэтэл “тэр хүн одоо болтол намайг мартаагүй байна. Харин би мартчихаж л гэж бодсон ш дээ. Би эргэж очих нүүр байхгүй.” гээд

босон нүүрээрээ урссан нулимсаа арчин, уртаар амьсгаа аван “хоёулаа ажилдаа оръё доо цайны цаг дуусчихаж” гэж хэлэн, урд нь гаран алхана. Зулаа үнэндээ юу гэхээ, яахаа мэдэхгүй даган алхана. Үүлэнгийн сэтгэл үймрэн “би яагаад сэтгэлтэй хүндээ итгэхгүй тийм хуймгай юм хийж байгаа юм бол, тэр минь наддаа яасан их гомдсон бол. Тэгээд л надаа юу ч хэлээгүй юм байна. Би тэгэхэд гавъяа байгуулсан амьтан шиг өөрт нь буруугаа чихэн явж байдаг” түмэн бодол дундаа төөрнө.” Зулаа орой Болдтой уулзахдаа хэлэх үү яах уу гэж зөндөө бодно. Одоо гэрлэх гэж байгаа хүний амьдралыг баллах юм болов уу гэхдээ тэр 2 бие биедээ их хайртай бололтой. За яадгийн хэлнэ. Болд хэлэх үгүйгээ шийднэ биз.” Зулаа Болдтой уулзан бүгдийг хэллээ. “Тийм байхаа их харсан хүн шиг санагдаад байсан чинь зургийг нь харсан юм байна ш дээ” Болд халзан толгойгоо илнэ. Болд ажил дээрээ очин Сайханаад чиний хайгаад байсан хүн аль дээр

ресторанд ирсэн хүн тэ. Сайханаа бага зэрэг гайхснаа зураг харсныг санан толгой дохив. “Тэр чинь та хоёрын уулзах ёстой өдөр өдөржин чамайг хүлээсэн гэсэн. Миний найз өөрөө шийдэхгүй юу даа. Одоо гэрлэх гэж байгаа хүн ш дээ. Найз нь сэтгэлийг чинь л үүнээс хойш тайван байгаасай гэж бодлоо. Чи ухаантай хүн гээд мөрөн дээр нь цохин суудал дээрээ суулаа.” “Үүлэн намайг мартаагүй ирсэн байж. Би мэдэж байсан юм гэснээ суухаас нь өмнө уулзах хэрэгтэй. Зүгээр л сүүлийн удаа би хайртай хүндээ хамгийн түрүүнд баяр хүргэх хэрэгтэй” гэж бодосноо “Болдоо надаа утсыг нь олоод өгчихөөч” гэж Сайханаа Болдыг цариачлан асууна. Болд бага зэрэг бодолд орон үг хэлэх гэтэл. Сайханаа“Би зөвхөн өөртөө хүсдэг бүх сайхан бүхнийг тэр минь амсаг гэж аз жаргал ерөөх болно. Би хайртай хүнээ зовлонд унагахыг хүсэхгүй байна”. Болд заза гэсэн янзтай шууд утсаа аван

Зулаа уруу залган утсыг нь олж өгөв. Дүүдээ амласан болохоор Үүлэн өнөөдөр ажлаасаа чөлөө аван хуримын плаж өмсөж үзэх гээд гарах гэтэл хаалга дуугарлаа. Онгойлговол Ууганаа инээд алдан би өнөөдөр та 2-ын мэдэлд гэв. “Чи ажлаа яасан юм” гэж асуутал цаанаас Ану гарч ирэн Ууганаа ах бид 2 өчигдөр хамт явахаар тохирсон юм. Үүлэн “надгүй бүх юм болдог болжээ” гэж санаа алдлаа. Тэд эхлээд оёдолчин орж хос дээлээ өмсөж үзэхээр боллоо. Цээж хэсэг нь торон, цэцэг хээлсэн, урт цагаан дээл Үүлэнд их гоё харагдав. Ууганаа дахин дурлаад байгаа юм шиг хайр дүүрэн нүдээр ширтэнэ. Гэхдээ Үүлэнгийн сэтгэл нь хөөрөх биш энэ дээлийг өмсвөл тамын хаалга нээгдэх гэж байгаа мэт санагдана. Нүднээс нь өөрийн мэдэлгүй урсах нулимсаа нуун арагшаа харлаа. Бэлхүүсийг нь зөөлөн илэн хоёр гар гарч ирэн чи минь яг үлгэрийн дагина гээд чихэнд нь шивнэв. Энэ

үгэнд уг нь ямар ч эмэгтэй хүний сэтгэл хөөрч нүүр дүүрэн инээх байсан байх гэхдээ Үүлэн огтхон ч тийм байсангүй, сонсмооргүй, мэдэрмээргүй санагдав. Ууганаагийн сэтгэл нь улам хөөрч хуримын плаж уруу яаран хөдлөв. Ану эгчээ энэ гоё юм уу? Үгүй та намхан юм чинь энэ гоё эгдүүтэй юмуу гээд 2,3-н плаж харуулав. Үүлэн худлаа ч гэсэн инээж толгой дохилоо. Цээж хэсгээрээ ил гарсан, урд хэсгээрээ богино боловч хойд хэсгээрээ нилээн урт газар шүргэсэн плажыг өмслөө. Үүлэнгийн урт хар үс урдуур нь намиран орж ирэн үнэхээр сахуйсан тэнгэр мэт харагдах түүнийг харсан Ууганаа бага зэрэг амаа ангайн гөлийнө. Гунигтай байх нь хүртэл энэ плажинд цохисон мэт . Үүнийг л харан уран яруу бүхэн уянгалдаг байх гэсэн бодол төрнө. Үүлэн пражийг өмсөж байхдаа “Би энэ хуримыг хийж, хэнийг хуурах гэж байгаа юм бэ?”гэж өөрөөсөө дахин дахин асуусаар, тэр гурав

өдөржин яваад орой тийш гэрийн зүг явлаа. Ану “Та хоёрт ярих юм байгаа биз. Би лав орж амарлаа” гээд түрүүлэн машинаас гарав. Ууганаа “Чи минь зүгээр биз дээ. Өнөөдөр их ядруу харагдаад байх юм. Ямар нэг юм болсон юмуу?”, Үүлэн “Би чамайг хуураад байх шиг байна. Чи намайг өөр хүнд сайныг мэдэж байгаа ш дээ”, Ууганаа бодол болон доошоо ширтсэнээ “Надад хамаагүй гэж хэлсэн ш дээ. Үргэлж хоёулаа байхгүй хүүхэд гараад ирнэ. Тэгэхэд бүх зүйл өөрчлөгдөнө”, Үүлэн уртаар санаа алдан “Би Сайханаатай уулзсан. Түүнийг мартаж чадахгүй бололтой”, Ууганаагийн уур хүрч байсанч тэвчин “Тэр хамаагүй ээ. Гэхдээ хоёулаа салахгүй биз дээ.” гээд аль болох зөөлөн хэлэхэд Үүлэн юу ч хэлж яадахгүй, доошоо харна. Аяарханаар Үүлэн “Би сайн бодох хэрэгтэй” гээд машинаас гарлаа. Ууганааг салчих байх гэсэн айдас түгшүүр нөмрөн авч, машинаас гаран хойноос нь гүйж очин, гарнаас нь татан хүчээр үнсэв. Үүлэн “Чи яагаад байгаа юм бэ?”

гээд хойш түлхэн салах гэтэл өргөөд машин уруу суулгах гэж үзэв. Үүлэн “Ууганаа чи чинь яагаад байгаа юм бэ? битгий гуйж байна”, Ууганаа “Чиний сэтгэл зүрх минийх болохгүй бол биеийг чинь авъя” гэж хэлэн машины хаалгыг хаалаа. Үүлэн машины хаалгыг онгойлгон буцаж гарах гэтэл Ууганаа гарнаас нь бариад авав. “Битгий ингэж болохгүй” гэж Үүлэн уйлан барин хэлэхэд Ууганаа тоосон шинжгүй дахин машиндаа суулгах гэж үзэв. Үүлэн эгчээ гэж хэн нэгэн нь дуугарав. Ууганаа цочин гараа тавьлаа. Үүлэнгийн эрэгтэй дүү Тэнгис энэ жил арав төгс ч байгаач бөх барилддаг болохоор том биетэй, хэн ч харсан сүрдмээр. Ууганаа ахаа та яагаад эгчийг маань чирээд байгаан, одоохондоо таны эхнэр болоогүй байна. Эхнэр чинь болсон байлаа ч та ингэж харьцаж болохгүй. Ууганаа юу гэхээ мэдэхгүй Үүлэнгээс аврал ирэн нэг харснаа газар ширтэнэ. Үүлэн “Миний дүү тайвшир.

Бид 2 жаахан муудалцаад.” Тэнгис нилээн уурласан бололтой. “Муудалцлаа гээд ингээд байхдаа яадгийн. Та чирч авч яваад зодох гэж байсан юмуу?” Ууганаа зочин “Би эгчид чинь ямар их хайртай билээ. Юу гэж зодох юм. Үүлээн намайг уучлаарай. Би явъя даа.” гээд машин уруугаа гүйх шахуу орон машинаа асаан хөдөллөө. Үүлэн “Яах гэж гарч ирсэн юм. Энэ орой болсон хойгуур.” Тэнгис толгойгоо илснээ “Ану эгч таныг Ууганаа ахтай гадаа байгаа гэхээр нь. Нэг л санаа зовоод байсан юм. Гадаа тэгсэнч хэт орой болчихсон байна ш дээ. Энэ Ууганаа ах дуугүй цариалчихаад таныг зодоод байдаг юм биш биз

дээ.” Гээд нээх том хүн шиг асуув. Үүлэн дүүгээ харан эгдүү хүрч “Үгүй ээ, тэгдэггүй. Ийм том дүүтэй хүнээс хэр баргийн эр хүн айгаад ойртохгүй биз” гээд өхөөрдөн инээв. Сайханаа Үүлэн рүү хэд хэд залгах гээд салгав. Тэр минь амьдрал зохиох гэж байхад, хэрэв надтай уулзвал тэр хоёр салчихвал яана. Зүгээр л сайн сайхныг хүсэх хэрэгтэй. Ууганаа сайн хүн жинхэнэ хайр байдаг гэж надад мэдрүүлсэн найз. Тэр мөрий байгаагүй бол би өөрийгөө бурхны элч

мэт санаж, өдийд олон эмэгтэй хүнээр тоглон,амьдралыг нь сүйтгэх байсан биз. Амьдралд ийм сайхан хайр байхыг ч мэдэхгүй өнгөрөхөөс аварсан сайн найз маань шүү дээ. Анхны хайр бүтдэггүй гэдэг нь үнэн бололтой.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…