
Хоёр жил өнгөрчээ. Үүлэн маш сайн сургуулиа төгсөж нэг компанид урилгаар ажилд оров. Өөрийнх нь дараагийн охин дүү 4-р курсэд нь байхад их сургуульд орохоор ирсэнээс хойш Үүлэн хажуу өрөө
хөлслөн, дүүтэйгээ хамт амьдардаг болсон. Маргааш тэр хоёрын уулзах ёстой өдөр. Үүлэнгийн сэтгэл нь догдолж, зүрх нь булиглан, бага зэрэг айдас түгшүүрт автан хүлээнэ. Утас дуугарлаа Ууганаа мэнд
мэдэн залгав. Тэр нэг аймшигт өдрөөс хойш үргэлж холбоотой байх болсон Ууганаад эхэндээ нүүр өгөхгүй байсанч, сүүлдээ “Хүн уучлалт гуйж байхад, уучлалыг нь хүлээж авах ёстой” гэж бодоод, сайн
найзууд шиг байдаг болсон. Сайханаа хуулийн байгууллагат ажилд орсон бөгөөд бичиг хэргийн ажилтан, туслах өмгөөлөгч гээд бага багаар өсөн дэвшсээр байгаа билээ. “Маргааш уулзах өдөр байхад би
гэдэг юм Амеркид нислэг хойшлоод сууж байх гэж. Яанаа яг хоцрох нь”. Өнөөдөр болзооны өдөр ажил дээрээ очиж, нийгмийн даатгалын тайлангаа аваад, хүргэж өгчихөөд шууд сургууль явъя. Тэр маань ирэх

болов уу, үгүй болов уу? Шөнө бараг нойргүй хонолоо яах бол гэсэн бодол хөврөөд байх юм тэгсэн мөртлөө догдлоод, энэ сэтгэл гэж сонин зүйл шүү. Яахыг нь мэдэхгүй байж догдлоод. Ажил гэж явсаар байтал өдрийн 1 болж байлаа. Үүлэн энэ цаг хугацаа гэж яасан хурдан юм бэ? тэр маань ирцэн хүлээж байвал яанаа. Сургууль дээрээ ирлээ. Оюутнууд түүнийг сүлжин явцгаана. Үүлэн сургууль дотор орлоо хайлаа харагдсангүй багштайгаа уулзаж мэндийг нь мэдээд гадуур харлаа бас л үгүй анх уулзсан сургуулийн танхим уруу орлоо бас л байсангүй. Сэтгэл харанхуйлаад, яг л бүх зүйл хоосрох мэт санагдав. Тэр намайг мартчихаж гэж бодож амжаагүй байтал хаанаас ч юм нэг дуу хоолой ажлын цаг дуусаагүй байна, ажилтай байгаа гэж сэтгэлд оч үсэргэв. Тиймээ ажилаа тараад ирэх байх, их ажилтай байгаа байх.
Үүлэн түүнийг цүнхээ аваад ирье гээд сургууль уруу гүйхэд хүлээн, сууж байсан сандал дээрээ элдвийг төсөөлөн сууна. Би очиж байна, би очиж байна миний хамтрагч минь намайг хүлээгээрэй. Би чамдаа маш их хайртай. Сайхнаа өөртэйгээ ярин ярин явна. Цаг оройны 10цагийг заахад Үүлэн суудлаасаа босон нүдэндээ нулимс цэлэлзүүлэн бүх зүйл дуусч. Би ямар тэнэг юм бэ? хар өглөөгүүр босч өөрийгөө гоёсныг яанаа. Би дандаа тэрэнд хууртах юмаа. Би нээрээ яасан тэнэг хүн бэ? одоо хууртаж, тоглоом болж ханахгүй байна уу?гэж өөрийгөө зүхэн, зүхэн явна. Гэрийнхээ ойролцоох нэг газар суун, өөрийн мэдэлгүй урсаж байгаа нулимсаа арчин одоо март, одоо март гэж дахин дахин өөртөө хэлнэ. Утас дуугарлаа Ууганаа хоолойгоо засан “хаана байна”, Үүлэн “пабад” гээд уйлж байх нь сонсогдов. Ууганаа юу болоо вэ, хаанахын паб, Үүлэн нусаа татах нь сонсогдон гэрийн гээд
ярьж дуусаагүй байтал Ууганаагийн утас тасрав. Үүлэн одоо март гэдэг үгийг өөртөө дахин дахин хэлнэ. Ууганаа орж ирээд буланд сууж байгаа Үүлэнг харан, гүйж очиход, хөөрхөн нүднээс нь нулимс бөмбөрөн түүнээс аврал ирэн тэвэрэн авлаа. Үүлэн юу болсноо бүгдийг ярин мартах болсноо Ууганаад хэллээ. Ууганаа Үүлэнг хөтлөн гарч гэрийх нь гадаа очин, өөрлүүгээ ойртуулан тэврэв. Цааш нь түлхээгүйд баярлан. Би чиний нөмөр нөөлөг байх болно гээд уруул дээр нь үнсэв. Үүлэнгийн нулимсыг арчин битгий уйл хөөрхөнөө. Үүлэн толгойгоо дохин, цүнхнээсээ түлхүүрээ гарган. Баяртай гээд хаалгаа онгойлгон орлоо. Яагаад ирээгүй талаар төрөл бүрээр бодно. Тэр маань намайг мартаж. Би л ганцаараа өдий хүртэл хайрлаж, гэж бодохоор нулимс нь өөрийн мэдэлгүй урсана. Заза. Аз жаргал хүсъе
дээ?гээд хүчээр унатах гээд нүдээ аньлаа. Шөнийн 2 цагийн үед Сайхнаа онгоцноос буулаа. Шууд такси барин сургууль уруу явав. Дотроо ирсэн байсанч аль хэдийн явцан гэдгийг мэдэж байгаа ч “байж магадгүй” гэсэн бодол эргэлдэнэ. Сургууль нам гүм шөнийн харанхуй эзэлжээ. Үүлэн байсангүй түүнийг ирсэн гэх ямар ч ул мөр үгүй. Маргааш оюутан байхдаа амьдардаг байсан айлынх уруу нь явъя гэж бодлоо. Өглөө эрт Үүлэнгийн байсан айлын зүг такси барин хөдөллөө. Хаалга үүдийг нь будаад арай өөр болчихсон байсан ч Сайхнаа шууд танин хаалгыг нь цохивол 30 орчим насны нэг залуу гарч ирэн тийм хүн байхгүй, бид жилийн өмнө худалдаж авсан. Сайхнаагийн арга мухардан яахаа мэдэхгүй хий дэмий алхана. Хэрэв ирсэн бол их уйлсан байхдаа, ирээгүй бол ч яахав. Тэр хэд хоног Үүлэнг хайсан боловч сураг нь үл гарна. Үүлэнг үнсэхэд үгээр хэлшгүй сэтгэл зүрх нь
баясаж, цээжнээсээ гараад ирэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан Ууганаа тэр үнсэлтийг бодоод шөнө нойр нь хулжина. Би Үүлэнтэйгээ ингээд нийллээ. Над уруу анх тэр хөөрхөн нүдээрээ харсан. Одоо тэр нүдийг би бусдад алдахгүй. Өглөө эртээ Үүлэнгийн гэрийн гадаа машинтайгаа зогсон гарч ирэхийг нь хүлээнэ. Тэр гараад ирлээ. Ууганаа урдаас нь тосон очин, сайхан амарсан уу би ажилд чинь хүргээд өгье. Үүлэнгийн сэтгэл санаа нь үймэрч, тогтворгүй байсан тул ямар нэгэн зүйлийг үгүйсгэх тэнхээч алга мэт санагдлаа. Үүлэн бага зэрэг толгой тохин дагахад, Ууганаа шууд гарыг нь атгахад, бага зэрэг сандран гараа шүүрэн албал, Ууганаагийн царай барааснаа “өчигдөр чи надад дургүйлгэхгүй байхаар нь сэтгэлийг минь хүлээн авч гэж бодлоо” уучлаарай гээд урд нь гаран алхав. Үүлэн Ууганаагийн машинд сууснаа өчигдрийг бодож эхлэв. “Нээрээ тийн
намайг тэвэрсэн, үнссэн. Анх Сайхнаа, ахын гадаа намайг үнсэж билээ. Тэр шөнө миний зүрх цээжнээсээ гарах гэж байгаа мэт догдолж, булиглаж байсансан. Нээрээ л хүн хүн өөр өөрийн өнгөтэй бололтой шүү. Би догдлох нь байтугай тэр үнсэлтийг мартаж. ” Ууганаа “чи миний сэтгэлийг хүлээж авахгүй гэсэн үг үү? Өчигдөр би ганцаараа догдолж тэ” гээд нүд үрүү цоолох гэж байгаа мэт харна. Үүлэн “би өөр хүнд сайн гэхдээ тоохгүй гэвэл хүлээж авъя”. Ууганаа нүдэндээ инээмсэглэл тодруулан “тэр хамаагүй. Би хүлээнэ. Чи минь харин хичээгээрээ би хичээнээ.” Үүлэн машинаас буун ажил уруугаа орлоо. * * * Ууганаа Үүлэнг болзоонд уриад очиж авч чадахгүй гэдгээ хэллээ. Буудал дээр өвлийн хүйтэн салхинд жиндэн автобус хүлээн зогсоно. Автобусандаа суун Сайханаатай үргэлж автобусны зүүн талд зогсдог байснаа санана. Би нээрээ тэр хүнийг мартахгүй бололтой. Энэ л хайр
байхдаа. Буух буудал ч ирлээ. Дуудсан ресторанд нь ороод Ууганааг хайтал зөөгч ирэн таныг Үүлэн гэдэг үү гээд нэг өрөөнд оруулав. Ууганаа цэцэг барьцан, “миний хайр хувцасаа тайлчих”, Үүлэн хувцасаа тайлан ойролцоох өлгүүрт өлгөөд эргээд хартал Ууганаа өвдөг дээрээ сөхрөн суугаад “надтай гэрлээч”. Үүлэн маш их балмагдан, юу гэхээ мэдэхгүй тээнэглэзэн байснаа “би саяхан өөр залуу бодож байсан ингэж болохгүй.” гэснээ “Харин ч болох юм уу цаг хугацаа эмчилдэг гэдэг биз дээ.”гэж бодоод Үүлэн өөртөө итгэлгүйгээр зөөлнөөр за. Ууганаа баярлан Үүлэнгийн долоовор хуруунд бөгжөө хийн уруул дээр нь үнслээ. Гэрт нь хүргэж өгөхдөө “удахгүй би хүргэж өгөөд буцдаг биш хамт ордог болно” гээд Үүлэнг өөрлүүгээ татан зөөлөн үнсэнэ. Үүлэн гэртээ ороход дүү нь аль хэдийн мэдсэн бололтой бөгжийг нь хараад бөөн баяр “за хайрт эгчидээ баяр хүргэе”гээд гарыг барин бөгжийг сонирхож эхлэв. Баяр хүргэе гэнээ би яагаад баярлахгүй байгаа юм болоо гэж бодон Үүлэн инээмсэглэсэн
дүр исгэнэ. Цээж минь задрах гэж байгаа мэт булиглахгүй, сэтгэл минь догдлохгүй байна. Би яах вэ?. Би амиа бодоод байна уу? Өөрөө хамаагүй гээд байх юм. Сайхнаа Үүлэнгийн нийлдэг Хулан, Цээгий 2-ыг хайсан ч олдсонгүй. Үүлэн ирээгүй юм болов уу гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Утас нь дуугарлаа. Зоригоо за сайна уу хөгшөөн манай нөгөө Ууганаа гэрлэнэ гэнээ. Сайханаа өө тийм үү яасан сайхан мэдээ вэ? Зоригоо: Тэгээд бүгдээрээ хуучнаа дурсаад жаахан сууцгаах уу?Сайханаа бага зэрэг эргэлзсэнээ. За. Сайхнаа “Ууганаатай уулзаагүй их удсан байна шүү. Сургууль төгсөөд л уулзаагүй юм байна. За нэг андтайгаа уулзъя даа. Сайн хүн юм чинь сайн хүнтэй л суусан байх”. Сайхнааг рестораны вип өрөөгөөр ороход Зоригоо, Батаа 2 ирцэн байлаа. Төд удалгүй Ууганаа орж ирэн оюутан цагаа дурсан баахан инээдэм болцгооно. Зоригоо за тэгээд манай гол баатрын зүрхийг авсан сайхан бүсгүйн нэр хэн билээ зураг интер байнауу ? Ууганаа
бага зэрэг инээснээ Сайханаа уруу нэг харснаа та нар танинаа. Батаа “за хэн байдаг билээ”. Зоригоо таньдаг гэвэл зөндөө л хүн байнадаг. Зураг нь байвал харъя. Ууганаа утсаа гарган утасны нүүрэндэх Үүлэнгийн зургийг Зоригоод үзүүлэв. Зоригоо хүүеээ энэ чинь Сайханаагийн хайгаад байсан эрдэнэ байна ш дээ. Сайхнаа шууд босон утсыг аван хартал Үүлэн яг мөн байлаа. Сэтгэл нь харанхуйлж, зүрх нь дэлсээд эхлэв, унах гээд байгаа ч юм шиг мэдрэмж төрөн хажууд байгаа сандалаа түшин хэсэг зогсон. Тэр маань улам сайхан болж, ирээгүй байсан байна. Ашгүй дээ уйлаагүй юм байна. Батаа Сайханаа “зүгээр үү хөгшөөн одоо бараг 3н жил боллоо ш дээ та 2
салаад” Сайханаа түшсэн сандалаа татан суугаад за анддаа “баяр хүргэе, аз жаргал хүсье. Найз нь ажилтай гэдгээ мартчихаж явлаа” гээд угсруулан үг урсгаад, хувцасаа аван хаалгыг нээн гараад явлаа. Ууганаа одоо болтол мартаагүй байсан юмуу? Зоригоо тийн ш дээ түрүү намар Үүлэнг хайгаад бөөн юм болсон. Одоо болтол хайгаад л нөгөө нийлдэг охидуудыг нь олох хэрэгтэй гээд байсан. Гэтэл чи дарчихаад олдохгүй байж гээд инээх аядсанаа болив. Батаа за энэ

уулзалт худлаа болж байх шиг байна. Анддаа баяр хүргэе. Баяртай. Сайханаа хаашаа явж байгаагаа үл ухааран зөвхөн урагшаа л алхана. Миний хамтрагч хүний хамтрагч болох гэж байна. Чамдаа аз жаргал хүсье гээд дахин дахин хэлэн алхана.