
Машины хөгжим, салхины исгэрэх чимээ, хааяа нэг хажуугаар өнгөрөх машины шунганан өнгөрөх дуунаас өөр юу ч сонсогдохгүй. Ууганаа би буруу юи хийчлээ гэж бодсон боловч нээх их гэмшсэнгүй.
Тэр одоо Үүлэнтэй нэг машинд нэг хөгжим сонсоод явж байна гэхээр нэг л өөртөө итгэж өгөхгүй байлаа. Хааяа нэг бага зэрэг инээмсэглэнэ. Инээснийг минь Үүлэн мэдчихвий дээ гэж Үүлэнг сэм ажиглатал, тэр
цонх уруу л ширтээстэй. Гэнэт Үүлэн өөр лүү нь харж “мөрий тавихад хэн хэн байсан юм. Үгүй чи тэр мөрий тавихад байсан нь ойлгомжтой. Юун дээр мөрийцсөн юм.” цаанаа нэг л хүйтэн асуув. Ууганаа
балмагдан “аан.. юу..”. Үүлэн: “ тар нарт надаас өөр нуух юм байгаа юм уу”. Ууганаа: юу гэж дээ өөр зүйл байхгүй. Үүлэн: тэгвэл яг үнэнг л хариул, илүү дутуу тайлбар хэрэггүй. Ууганаа: Сайханаа машинаа
тавьсан. Үүлэн: мөрийний зорилго нь унтах уу Ууганаа: толгой тохилоо Үүлэн: Сайхнаа ялагдвал машин юм байж, ялвал та нараас юу авах юм. Ууганаа: Би төгстөл нь даалгавар хийнэ. Бас нэр хүнд Үүлэн:

аажуухан НЭР ХҮНД гээд дуугай болов. Дахиж Үүлэн юу ч ярьсангүй. * * * Сайхнаагийн хувьд амралтанд байхыг хүссэнгүй шууд гэртээ харилаа. Тэр дотроо цаг хугацаа тайвшируулна. Хэд хоногоос очвол бид 2 ойлголцоно гэж дотроо дахин дахин хэлнэ. Хотод орж ирээд шууд Ууганаа уруу залган, уулзахаар болов. Сайхнаа уулзъя гэсэн кафедаа ирэн цаг хугацааг тоолон хүлээгээстэй. Үүлэн хамт явсан тул, Ууганаа намайг аль болох ойлгуулах талаар ярьсан байх учиртай. Аягүй бол сайн гэдгээ мэдээд л Сайханаа мөрийгөө цуцалсан гээ байлгүй. Миний сайн найз юм чинь. Ууганаа ирлээ. Сайханаа түүнийг тосон очиж, хайртай хүнээ харж байгаа юм шиг инээд алдлаа. Ууганаа: за гайгүй юу хөгшөөн Сайхнаа: гайгүй ээ, Гайгүй ч гэж дээ.
Үүлэн яасан. Ууганаа: надтай бараг юм яриагүй ээ. Миний яриаг ч сонсохыг хүсээгүй. Сайхнаа: Өө тиймүү /түрүүний нүүрний баясгалан шууд алга болон сүлд хийморгүй хүн шиг зөвхөн захиалсан кофегоо халбагаар эргүүлэн сууна./ Ууганаа дотроо битгий эвлэрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэх тул “одоохондоо очиж уулзаад дэмий байхдаа жаахан тайвширах цаг хугацаа өгөхгүй юу.” Сайхнаагийн нүдэнд нулимс цийлэгнэн, сэтгэл нь харанхуйлна. Би яах ёстой вэ? гэсэн асуултыг өөрөөсөө хэдэнтээ асуун суух зуур Ууганаа “найз нь одоо ажилтай явлаа шүү хөгшөөн” гээд гарч одов. Сайхнаа хэсэг сууж байгаад Үүлэнгийнд очъё ер нь, намайг ирж тайлбарлахыг хүлээж байгаа байх гэж бодоод босох гэснээ. Гарч ирж уулзахгүй бол яана,
намайг хөөвөл яана, ингээд бүх юм дууслаа, болъё гэвэл яанаа. Би Үүлэнгээс салж чадахгүй. Зуны амралт болгоноор нутагтаа очиж ажил хийнэ гээд яваад өгөх тоолонд би намрыг яаж хүлээдэг билээ дээ. Их завсарлагаанаар уулзаж чадахгүй хичээл ихтэй гээд гарч ирэхгүй байхад нэг зүйл дутуу юм шиг санагдаад байж сууж үл чаддагсан. Ийм байж одоо яаж салах юм бэ? Үүлэн намайг ганцхан удаа уучилчих гуйя гэж дотроо хэлээд кафегаас гарч гүйлээ. Тэр дандаа суудаг автобусандаа сууж Үүлэнгийн гэрийн зүг явлаа. Гэрийнх нь гадаа дуудаж эс чадна. Хашааны завсараар Үүлэнг гарч ирэхийг хүлээн зогсоно. Гадаа харанхуй болжээ. Үүлэн гараад ирлээ хураалттай байгаа модон дээр сууснаа төд удалгүй уйлж эхлэв. Уйлахыг нь харангуут Сайхнаагийн зүрх урагдах шиг болж Үүлээн гээд оюун ухаанд үл цахирагдан чарлав. Үүлэн хаалганы зүг харж байсанаа, төмөр
хаалганы зүг алхлаа. Тэд бие биенийгээ одоо л харж байгаа хүн шиг өөд өөдөөсөө ширтэцгээнэ. Үүлэн “Сайханаа би юу болоод яах ёстойг сайн ойлгохгүй байна. Би чамд итгэх ёстой үгүйг ч мэдэхгүй байна. Чи одоо надаа юу ч тайлбарлаад хэрэггүй бүгд худлаа мэт сонсогдох байх. Надад хугацаа хэрэгтэй.” Сайхнаа Үүлэнг цоо ширтэнэ. Өчигдөр ирснээсээ хойшхи олигтой ч уйлж чадахгүй хөгшин хүний сэтгэлийг зовооно гээд шүд зуусан байхдаа хоол ч идэж чадахгүй, унтаж ч чадахгүй надад ямар их гомдсондоо харанхуй шөнө хүнээс нууцаар уйлах вэ дээ. Юу ч хэлэхгүй өөр лүү нь цоо ширтэх Сайхнаагаас нүдээ нуун Үүлэн “тэгээд би хоёулаад цаг хугацаа хэрэгтэй гэж шийдээд 2 жил нэг ч уулзалдахгүй холбоо барихгүй өнгөрөөе” гээд үгээ дуусгаагүй байтал Сайхнаа сая нэг ам нээж “үгүй Үүлэн би чадахгүй.
Би чамайг харахгүйгээр нэг ч хонож чадахгүй байхад юун 2 жил.” Үүлэн доошоо харан “цаг хугацаа их хайрыг бадрааж, бага хайрыг унтраадаг гэсэн. Тэгсэн ч надаа хугацаа хэрэгтэй байна.” Сайхнаагийн нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаж, Үүлэнгийн өмнө өвдөг сөгдөн “ингэж битгий хэлээч гуйя. Би чамд маш их хайртай. Түүнийгээ чамд яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Гуйя холбоогоо таслая гэж битгий хэлэлдээ” гээд уйлахад Үүлэн урд нь сөхрөн “би ч гэсэн чамаас холдмооргүй байна. Гэхдээ хоёулаа хайрын талаар юу ч мэдэхгүй ш дээ. Бас би чамд итгэх үгүйгээ ч мэдэхгүй байна.” Сайхнаа бага зэрэг
тайвширан Үүлэнг дээшээ өргөн “би хэзээ ч чамайг ялж байгаагүй. Чинийхээ үгийг дандаа хүндлэх болно. Энэ миний хайрын нэг илэрхийлэл байх. Заза зөвшөөрье дөө. Гэхдээ 2 жилийн дараа яг хэзээ уулзах юм.” Үүлэн Сайхнаагийн нүд үрүү харан “ анх танилцсан өдөр”. Сайхнаа Үүлэнгийн гарын барингаа “чи бүүр хэзээ уулзахаа хүртэл бодчихож. Нэг зүйл амла, хамтрагч минь. Хэрвээ уулзвал дахин салах тухай ярихгүй гэж.” Үүлэнгийн нүдэнд нулимс цийлэгнэн “амлаж байна” гэж аажуухан хэлэв. Сайхнаа сүүлийн удаа гэж байгаа юм шиг

Үүлэнг маш чанга тэврэн “дахиж уйлж болохгүй шүү. Одоо орой болчлоо ор доо. Даарчлаа. Өвдчихнө.” Үүлэнд дахиад жаахан баймаар байсан боловч өөрийнхөө үгэнд эзэн болохыг хүслээ. Хашааны төмөр хаалга хаагдлаа. Сайханаа хаа хүрэхээ мэдэхгүй харанхуй дунд гүйнэ.