Нүүр Өгүүллэг “МӨРИЙ” өгүүллэг “5-р хэсэг”

“МӨРИЙ” өгүүллэг “5-р хэсэг”

2 секунд уншина
0
0
763

Үүлэн “Би чамайг бүүр ийм болгочихсон юм уу? Би чинь тийм аймар хүн биш ш дээ” хөөрхөн инээж ярьсанаа. Кофег уух гээд амруугаа ойртуулахад гэнэт Сайханаа битгий гээд чарлав. Үүлэн гайхсан

харцаар харан “юуг битгий гэж” ойр тойрныг харвал. Сайханаа “Юу юм бодож байгаад, чарлачихлаа”гэж айсан шинжтэй Үүлэнг ширтэнэ. Үүлэн бага зэрэг гайхан кофег ширээн дээр тавиад “Юу болсон юм

яриач”. Сайханаад Үүлэнгийн энэ өөрт нь санаа тавьж байгаа байдал нь таалагдаж “Аан гэрт харин асуудал гараад” өөртөө итгэлгүй хэлээд, суудлаасаа босон “би чамд юм үзүүлье” гэж хажууд нь зогсоод аягыг

нь түлхээд унагаачихав. Үүлэн харамссан нүдээр кофег ширтээд “Аяга хагарах сайн гэж ээж минь хэлдэг байж билээ. Бүү санаа зов” хэлэн Сайханааг тайвшируулна. Сайханаа “Би чадахгүй юм байна. Энэ

мөрийнд ялбал, дахин хэзээ ч энэ инээдийг харахгүй байх. Машин минь баяртай” Үүлэн хөдөө гэрлүүгээ явж, Сайханаа машинаа Ууганаад өгөн “Эр хүн хэлсэндээ гэдэг юм” гээд машины түлхүүрийг

Ууганаагийн гарт атгуулаад, ээжийнхээ гомдсон царайг сэтгэлдээ ургуулан бодож “Ээжээ би таныг гомдоохгүй гээд өөр нэгнийг гомдоож болохгүй биз дээ”гэж өөртэйгээ ярин, гэрийн зүг явлаа. 2-р бүлэг Сайханаа зунжингаа аавынхаа газар тариалангийн компани болон фермд нь ажиллаа. Машинаа мөрийнд алдчихсан, өөрөө тэр зээлийг дарах болно гэж ээждээ хилчихээд аавынхаа фермд ажиллахаар болов. Сайханаагийн аавыг Билэгт гэдэг бөгөөд хар багын газар тариалан эрхэлдэг айлын хүүхэд байсан болохоор “Миний явах зам энэ газар тариалан” гэж шийдэн хэдэн арван жилийнх нь уйгагүй хөдөлмөр болсон Газар тариалангий маш том компани бий болгосон.

Мах, ногоо хоёр хоршдогоос хойш махыг нь бас үйлдвэрлэнэ гээд үхрийн фермийн аж ахуйтай болж хөдөлмөрч гэдгээрээ бусдыг бишрүүлнэ. Амрах гэдгийг мэдэхгүй хөдөлмөрлөдөг Билэгт түүний ганц хүү болох Сайханааг хэт эрхлүүлэх эхнэртэй уурлах хэдий ч өмнө нь 4 хүүхдээ алдаж байж Сайханааг олсон болохоор өөрөөсөө илүү хайртай. Тийм болохоор зүгээр чулуу гэж нэрлэж байхаар гээд Сайханчулуун гэдэг нэр өгсөн билээ. Сайханаа энэ нэрэндээ дургүй учир Сайханаа л гэж танилцуулна.Сайханаа “Зун өөрөө энд ажиллана та надаа цалинг хангалттай өгнө шүү” гэсэн хүүгийнхээ үгэнд ихэд баярлаж, юмыг анхнаас нь сурахгүй бол чи юу ч ойлгохгүй гээд хар

бор ажлыг хийлгэхэд нэг ч удаа гонгинож ирээгүй хүүгээ том болж ухаажсанд баярлан тэр эхнэрийнхээ авсан зээлийг нууцаар дарсан бөгөөд “Хүүгийнхээ мөнгийг өөрт нь зориулж хадгал. Аягүй бол хайртай хүнтэй л болсон байгаа” хэтийг бодон, хүүгээрээ бахархан сууна. Зунжин ямар нэгэн зүйл бодох нь байтугай, амрахыг мартан ажиллаж байхад хааяахан орж ирэх Үүлэнгийн инээд бодогдон догдолж байгаагаа анзаарсан Сайханаа 9 сарын 1-нд өглөө эрт сургууль орон Үүлэнтэй уулзахыг хүсэж байлаа. Хүн бүрийн сэтгэлийг догдлуулж, өөрийн мэдэлгүй инээлгэх 9 сарын 1-н. Сайханаа автобусны буудал дээр Үүлэнг хүлээн автобус бүрийн үүдийг харан зогсоно. “Сайханаа” хэн нэгэн нь дуудлаа.Эргэн хартал Үүлэн сүүлд уулзахад цайны газарт инээж байсан шиг инээн “Наанаа юу хийж

байгаа юм хамтрагчаа”. Сайханаа очоод тэвэрмээр, бүүр үнсмээр санагдсан боловч Үүлэнгийн занг мэдэх болохоор “Хамтрагчаа хүлээгээд л” гэж хэлэн өөдөөс нь инээмсэглэлээ. “Намайг харин Цээгий, Ууганаа хоёр машинаар очиж аваад” гээд инээмсэглэн ярих Үүлэнг сонсон зогсох Сайханаа “Юу Ууганаа машинаар авсан гэнээ. Миний машин” гэж бодоод машинаа харахыг хичээн зогсоолын зүг нүд гүйлгэв. “Би хичээлдээ орлоо шүү. Хонх дуугарчихлаа” гэсэн Үүлэнгийн дуунд бодол нь сарнисан Сайханаа “Юу? Аан хичээлийн дараа уулзана шүү. Нөгөө газраа”. Үүлэн инээмсэглэлээр хүлээн зөвшөөрч байгаагаа илтгэж байгаа бололтой, эргэн гүйгээд явчлаа. Ууганаа машиныг заран өөр машинаар солиод зөрүү мөнгөөр нь сургалтын төлбөрөө төлсөн гэдгийг мэдсэн Сайханаа бага зэрэг урам хугарсанч минийх биш болсон гэж өөртөө хэлэн тайвширав.

Сайханаа, Үүлэн хоёр яг түрүү жилийнх шиг хичээлээ хамт хийнэ. Үүлэнгийн сэтгэлийн зовлон нимгэрсэн бололтой инээмсэглэн явдаг болсон нь Сайханаад үнэхээр таалагдана. Үүлэн Сайханаа хоёрыг үерхэдэг хэмээн сургуулиар нэг ярина. Хулан, Цээгий хоёр үнэн худлыг нь мэдэхээр шийдэн Үүлэнгээс асуухад “үгүй” гэдэг үгийг л сонсоно. Хулан “Чи бид нарыг ч тоохгүй байхаа. Баян айлын ганц хүүхэд гэсэн. Үүлэн чи сайн болчвоо. Хичээлээ хийх гэж л чамтай ойр байгаа шүү. Манай найзын эгч их хөөрхөн, тэрэнтэй үерхэж байгаад больсон гэсэн. Тийм болохоор миний найз сайн болох гээд байвал эртхэн зайгаа бариарай. Зөвхөн чамтай хичээл хийж байгаа шүү” гэж Үүлэнд захив. Энэ үгийг сонсоод Үүлэнгийн сэтгэл нь хоосрох шиг боллоо. Сайханаад татагдаад байгаагаа мэдэн, өөрийгөө хорьсон ч сэтгэл нь хоригдохгүй болохоор “Надад ч гэсэн сайн байх” гэж өөрийгөө хуурдаг байсан

билээ. Үүлэн номын сан орсонгүй, шууд гэртээ харьлаа. Сайханаа хичээлээ хийн, Үүлэнг хүлээсэн ч ирсэнгүй. Маргааш нь бас ирсэнгүй. Амралтын өдрүүд ч болж “яг нэгдэх өдөр ирэх байх” гэсэн бодлоор Сайханаа гэртээ харьлаа. Тэр бас нэгдэх өдөр ч ирсэнгүй. Сайханаа “Би ямар нэг буруу зүйл хийчихсэн юм байх даа. Үгүй байлгүй дээ. Гэрт нь очъё” гээд номын сангаас гаран Үүлэнгийн гэр лүү явав. Цаанаасаа танил санагдах хашаа, хаалга үүдийг нь аль болох аяархан нүдэх гэж хичээвч төмөр хаалга тан тан гээд хавь орчныг зочоох гэсэн мэт дуугарна. Үүлэн “Хэн бэ” гэсээр хаалгыг нээтэл, Сайханаа инээмсэглэн зогсож байв. Үүлэн хөндий хүйтэн дуугаар “Юу болов”, Сайханаа “яагаад буцаад ийм хөндий болчихов” гэж бодоод, “Чи яагаад номын санд ирэхгүй байгаа юм бэ?”, Үүлэн “Би дахиж тийшээ очихгүй. За баяртай. Чи одоо гэртээ харь” гээд буцаж орох гэтэл, Сайханаа “Би

чамайг гомдоосон юм уу?, Чи яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ?”, Үүлэн “Чи намайг гомдоогоогүй. Зүгээр л чамтай уулзмааргүй байна”, Сайханаагийн уур нь хүрч “Яагаад” гээд гарнаас нь татлаа. “Би чамайг гомдоогоогүй байтал, чи надад яагаад ингээд муухай ааш гаргаад байгаа юм. Чи яагаад бусад охид шиг эелдэг байж болдоггүй юм”, Үүлэн бага зэрэг ярвайн “Чи тэгвэл надтай ямар зорилгоор хамт нийлээд байгаа юм. Чамайг миний хажууд байгаад байхаар би чамд татагдаад хичээлээ хийж чадахгүй байна”, гараа Сайханаагийн гарнаас авах гэж хичээнэ. Сайханаа саяны хэлсэн “татагдаад байна” гэдэг үгэнд цохиулсан мэт гадас шиг зогссоноо “Надад сайн юм байна” гээд Үүлэнг өөртөө наан тэвэрч авлаа. “Би чамд сайн. Би чамд сайн”, Үүлэн Сайханаагийн тэврэлтээс холдох гэж хичээн “Яагаад сайн гэж, надаар тоглоод байгаа юм уу?”, Сайханаа Үүлэнг биенээсээ холдуулан 2 бугалганаас нь бариад “Үгүй. Би хэзээ ч эмэгтэй хүнийг ийм ааш

муутай, бас ийм зөрүүд байхыг харж байгаагүй. Би зүгээр л чамд сайн” Тэр өдрөөс хойш Үүлэн Сайханаа хоёр ганц хичээлийн хамтрагч ч биш дурлалт хосууд боллоо. Сайханаа сургуулиа маш сайн төгсөж, төгсөлтийн баяр дээрээ Үүлэнг хамт байхыг гуйв. Үүлэн танихгүй хүмүүсийн дунд ганцаараа байхаас эвгүй санагдаад Цээгийг хамт байхыг гуйлаа. Цээгий Ууганааг өөртэй нь анх ирж уулзсан өдрөөс түүнд татагдан сайн болсон боловч, Сайханаа, Үүлэн хоёрын үерхэж байгааг мэдсэн тэр өдөр “Цээгийд сайн бишээ хэлэн дахиж уулзахгүй” гэдгээ ч ойлгуулсан билээ. Тийм болохоор Цээгий тэр амралт уруу хамт явахыг хүсээгүй ч Үүлэнг бодоод аргагүй эрхэнд зөвшөөрөв. Сайханаа амралтанд ангийнхантайгаа биш Үүлэнтэй л хамт байхыг хүснэ. Жил гаран үерхэхэд Үүлэн Сайханаа хоёр анх удаа хамт хонох гэж байгаа нь энэ билээ. Ангийнхантайгаа жаахан хамт суусан болоод Үүлэнгийн байгаа амралтын өрөө рүү оров. Үүлэн нэг ном барьцан орон дээр сууж байхыг хараад Сайханаа “Чи нээрээ сонин хүн шүү

хичээлээс салдаггүй”, Үүлэн “одоо сургуулиа төгсөхөд надад нэгхэн жил үлдсэн. Тийм болохоор хичээлээ сайн хийх ёстой. Тэгэхдээ чи яагаад ийм хурдан хүрээд ирэв”. “Би чамайг санаад” гээд Сайханаа Үүлэнг үнсэв. Үүлэн зөрүүлэн Сайханааг үнсэхэд Сайханаагийн хамаг бие чангаран, шунал хүслийн далайд живэн, гар нь Үүлэнгийн цамцан дотуур орон, хөхнөөс нь барих гэтэл Үүлэн Сайханааг түлхлээ. Сайханаа Үүлэнгийн саяны үйлдэлд балмагдан, гайхсан янзаар “Бид хоёр ийм зүйл хийхэд, бэлэн гэж бодсон юм” гэж зөөлөн аргадсан дуугаар хэлэхэд, Үүлэн “Би бэлэн биш байна. Би ийм зүйл хийж үзээгүй” гээд хэсэг чимээгүй болон Сайханааг харж байсанаа “Ийм зүйлийг хамт амьдархаар шийдсэн хүн л хийдэг гэж боддог”гээд Сайханааг яах бол гэсэн харцаар ширтэнэ. Сайханаа Үүлэнг дулаахан зөөлөн харцаар харан “Чи тэгээд надад гэрлэх санал тавьж байгаа юм уу”гээд инээв. Үүлэн саяны өөрийн хэлсэн үгэндээ ичин, нүүр нь улайгаад ирэв. Сайханаа Үүлэнг өөртөө наан тэврээд “Би ч гэсэн

чамтайгаа хамт амьдрахыг хүсэж байна. Ер нь ингэж тохиръё хоёулаа. Би ажил хийж байгаад өөрийн гэсэн байшин байр бүүр монгол гэр байсан ч яахав авъя. Тэгвэл чи надтай хамт амьдрах уу”, Үүлэн доошоо харан инээмсэглэснээ “Би чинийхээ өөрийн хүчээр олсон овоохойд ч амьдарна”гээд инээхэд, Сайханаа “тэгвэл би тэр өдөр чамайгаа өөрийнх болгоё”гээд уруул дээр нь үслээ. Тэр хоёр шөнөжин ирээдүйнхээ талаар ярин, мөрөөдөлдөө автан хонолоо. Ууганаа тэр хоёр хамт нэг өрөөнд хоёулахнаа байгаа гэдгийг бодохоор уур нь хүрээд, байж суух газраа олж ядан байсан учир сэтгэлээ барих гэж маш их архи ууна. Цээгий зогсолтгүй уух Ууганаад санаа зовон нэг өрөөнд оруултал, хэт согтсон Ууганаа Цээгийд “Үүлэнд сайн. Анх яагаад бид та нартай танилцсан” гээд бүгдийг ярьчихав. Цээгий Ууганаад сайн учир сэтгэлээ барьж ядан уруул дээр нь үнсэхэд буцааж үнсэв. Энэ шөнө Цээгийд үнэхээр сайхан байсан болохоор сонссон

зүйлээ Үүлэнд хэлэхгүй гэж бодоод Ууганааг тэврэн хэвтэж байгаад, өөрийнөө хайрын мөрөөдөлдөө дийлдэн унтлаа. Ууганаа хажууд нүцгэн унтаж байгаа Цээгийг харан яахаа мэдэхгүй, тээнгэлзэж байтал, Цээгий Ууганаа уруу харан инээснээ “би чамд хайртай” гээд уруул дээр нь үнслээ. Ууганаа өөрийгөө юу хийснээ сая л ухаарч “намайг уучлаарай Цээгий. Найз нь алдаа гаргачихлаа”, Цээгийд Ууганаагийн хөндий хүйтэн байдал, энэ зүйлийг зөвхөн алдаа гэж хүлээж авч байгаа нь зэвүүг нь хүргэж “яагаад, яагаад чи надад ингэж хандаж байгаа юм. Чиний тэр дурлаад байгаа Үүлэн биш болохоор уу. Би тэр Үүлэнгээс юугаараа дутуу юм.” гэж хэлэн Цээгий уйлж эхлэв. Ууганаа “Би Үүлэнд сайн гэдгээ хэлчихэж өөр зүйл хэлээгүй байгаа. Үгүй байхаа тэгсэн бол өдийд хэлчихсэн байх ёстой. Нэгэнт мэдсэн юм чинь уйчлалт гуйгаад ингээд өнгөрье.” гэж бодоод “Найз нь чамд сайн биш учраас чи зовно.” Цээгий үгийг нь сонсохыг ч хүссэнгүй шууд

хувцасаа өмсөн хаалгаар гартал Үүлэн, Сайханаа хоёр аз жаргалдаа умбан байгаа нь харагдав. Цээгийд Үүлэнгийн жаргалтай байгаа байдал таалагдсангүй, Үүлэнгээс л болсон мэт санагдан, Үүлэнг тосож очин “чамаас болж байгаан, хүний тоглоом болж байхдаа таарсан амьтан”. Юу болоод байгааг гадарлаа ч үгүй Сайханаад Цээгийгийн Үүлэнтэй харьцах харьцаанд дургүйлэхсэн боловч учрыг нь олъё гэж бодоод “Миний найз чи одоо юу яриад байна. Юу болсон юм”. Цээгий маш чанга инээн “чи болоод мэдэхгүй байж. Та нарын мөрийн одоо болтол байгаа юу. Чи одоо болтол Үүлэнтэй унатаж чадаагүй болохоор зууралдаад байгаа юм уу”гээд муухай харна. Үүлэн саяны Цээгийгийн хэлсэн үгэнд гайхан “Юун мөрий юу яриад байгаа юм бэ?”. Сайхнаагийн нүүр нь час улаан юу гэхээ мэдэхгүй, тээнгэлзэн зогсоно. “Цээгийг цохиод унагаачмаар ч юм шиг, эсвэл Үүлэнд энэ бүхэн

худлаа гэж хэлээд, аваад гармаар мэт бодогдон”Сайхнаа “Чи амаа татаач” Цээгий үрүү чанга чарлав. Сайханаагийн энэ дуунд ангийнхан нь цочин, юу болоод байгааг ойлгохыг хичээн тойрон зогсоно. Цээгий чанга чанга инээн “Яасан Сайханаа намайг цохиод авмаар байна уу. Үнэн үг хатуу байна уу. Үүлэн чи тэнэг юмуу Сайхнаа найзуудтайгаа нийлээд чамайг хэдий хугацаанд өвөртөө оруулж чадахаа мэдэх гэж мөрий тавьсан” гэж хэлээд Цээгий Ууганаа уруу зэвүүцсэн нүдээр харан цааш үүд үрүү явлаа. Үүлэн гайхсан нүдээр Сайханаа уруу ширтэнэ. Сайхнаа юу ч гэсэн Үүлэнг тайвшируулах хэрэгтэй гэж бодоод хэлэх үгээ олж ядан “ миний хайраа…”. Үүлэн “Цээгий сая юу гэсэн бэ? Юун мөрий энэ худлаа тэ Сайхнаа”царайчилсан нүдээр харна. Буйдангий ардаас Зоригоо согтуу босч ирэн юу болоод шуугилдаад байгаа юм бэ? гээд Сайханаагийн зүг үрүү алхав. Охидууд мөрийцсөн гэнээ. Тийм байхаа ийм охиныг юу гэж Сайханаа тоохын

гэж жиг жуг ярина. Мөрийний талаар хагас дутуу сонссон Зоригоо “Сайханаа бид хэдийн мөрий юу” гээд инээтэл. Сайханаа “Зоригоо ..” гээд чанга чарлав. Үүлэнгийн нүдэнд нулимс цийлэгнэж, үүд үрүү гүйх гэтэл Сайханаа гараас нь татан, зогсооход “Би чамд итгэсэн. Гэтэл энэ бүхэн зөвхөн мөрий байж. Чи надтай унтаж чадаагүй болохоор худлаа дүр исгэж, одоо хүртэл хайртай мэт жүжиглэж байж”. Сайханаа “Үүлээн би чамд тайлбарлая”. Үүлэн “юуг тайлбарлана гэж ийм тодорхой зүйлээс. Аль эсвэл заавал мөрийгөө авмаар байгаа юм уу”. Сайханаа би унаа дуудъя. Үүлэн: хэрэггүй, чамаас юу ч хэрэггүй. Ууганаа намайг хүргээд өгчихөөч, чи машинтай яваа биз дээ.” Ууганаа гэнэт зочин өөрийг нь дуудна чинээ санаагүй болохоор санадарсандаа

“за тэгье, юу.. байгаа, машин” гэв. Ууганаа машинаа асаан Үүлэнг аван хөдөллөө. Сайхнаа машины араас нүдээ үл салгана. “Би араас нь очоод уучлалт гуйх уу, яах уу, яах ёстой юм болоо, намайг уучлах болов уу, хэд хоног бодох цаг гаргах уу. Хэн нэг нь зөв гарцыг хэлээд өгдөг ч болоосой” гээд бодол дундаа төөрөн зогсож байхад бүгдийг харж байсан Батаа, Сайхнаагийн мөрөн дээр гараа тавин “Үүлэн ухаантай охин чи тайвширах хугацаа олгох хэрэгтэй. Одоо сэтгэлээ засаад жаахан уучих” гээд хундагатай архи барив. Үүлэнтэй нийлэхээс өмнө 7 хоногт хэд хэд энэ цэлэлзсэн цагаан гашуун усыг их уудаг байлаа. Гэтэл одоо..Тэр маань намайг ямар их зөв тал уруу нь эргүүлснээ мэддэг ч болоосой”гэж бодон зогсох Сайханаагийн бодлыг таслуулан

Батаа “оръё” гээд байшин уруу чиглүүлэн түшин алхана. Өчигдөр ямар их жаргалтай байлаа, гэтэл одоо дэлхий хөмөрч байгаа мэт хөл дээрээ ч зогсож чадахгүй байна. “Би одоо яаж энэ бүгдийг буцаах вэ?” Сайханаагийн нүднээс нулимс урслаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *