Нүүр Өгүүллэг “МӨРИЙ” өгүүллэг “3-р хэсэг”

“МӨРИЙ” өгүүллэг “3-р хэсэг”

1 секунд уншина
0
2
929

Утга учиргүй баахан ном уншиж, хичээл хийнэ. Багш нарын өгсөн бие даалтуудыг бараг өдөр өдөрт хийж дуусгана. Үүлэнд юм хийж харагдахгүй бол уурлах юм шиг санагдан энэ бүгдийг хийдэг байлаа.

Сонсохоос утга учиргүй санагддаг байсан багшийн үг ойлгомжтой, бүүр сонирхолтой санагдах болж эхлэв. Урьд нь хичээлийн цагаар аль болох хойно сууж, охидтой мессеж бичилцэн цаг нөхцөөдөг байсан

бол үгийг нь сайн сонсохын тулд урагшилсаар байгаад хамгийн урд суудаг болчихсоноо ч үл анзааран Сайханаа Үүлэнг эргүүлсээр. “За манай Сайханаа онц сурлагатантанг эргүүлээд бүүр номын цагаан

солойтон болжээ” гээд Зоригоо хамгийн урд суун хичээл хийж байсан Сайханааг хүзүүгээр нь тэврээд авав. Сайханаа бага зэрэг ичин, нүүр нь улайснаа “Миний онц сурах гэж юу байдгийн. Тэр охиныг өвөртөө

оруулах гээд зовж л явна” гээд инээмсэглэв. “Нүүр ам нь улайгаад дурлачихсан юм биш үү?” гэж Батаа хэлтэл “Заза балайраад байцгаа” гээд Сайханаа бага зэрэг уурласан янз гаргав. Зоригоо “Одоо чинь хэд

хонож байнаа. Хөөх 20 гаран хоночихож, найз минь илүү их хичээх хэрэгтэй болж дээ. Хамт хонож байгаа зургаа аваад, чи дахин нэг ч хичээл хийхгүй”гээд инээв. “Хамт хонох” гэсэн үгийг сонсоод Ууганаагийн дотор харанхуйлж эхлэв. Учир нь анх харсан өдрөөс, Үүлэнгийн хөөрхөн алаг нүд, урт хар үс зэрэг нь Ууганаагийн сэтгэл зүрхэнээс гарахгүй бодогддог болсон билээ. “Гэхдээ хэрвээ би мөрийгөө авбал, хэзээ ч авч чадахгүй машин минийх” гэж бодон инээмсэглэснээ. “Үүлэн ч тийм амархан охин харагдаагүй дээ. Одоо нэг сар гаран л болчихвол машин минийх. Машинаа авчихбал Үүлэнг эргүүлж байгаад өөрийнх болгохыг хэн байг гэх билээ” гэж бодон инээв. Зоригоо “За Ууганаа машины үнэр аваад, инээд нь хүрээд байгаа бололтой.”гээд Сайханааг юу гэх бол гэсэн нүдээр хартал,

Сайханаа хичээл номоо далд хийн “найз нь явлаа” гэлээ. Ууганаа, Бат, Зоригоо 3 гайхсан нүдээр ширтэнэ. Зоригоо “Ойрын үед бүгдээрээ гарсангүй ш дээ. Нэг газар орно гэж бодсон юмсан.Үүлэнгээсээ салж чадахгүй байгаа бол аваад явчихаач, бид танилцъя л даа” гээд Батыг нудран, горьдлогын нүдээр хартал Сайханаа “Үүлэнг хамт гаръя гэвэл “чи өөр зорилготой юм байна”гээд аль дээрийнх шиг бөөн юм болно. Тэр ч худлаа байх” гэж бодоод “Үүлэн зөвшөөрөхгүй байх. Тэр их хэнхэг.” Бат “Тэгвэл тэрэнтэй өнөөдөртөө уулзахаа болиод бөөнөөрөө гаръя”, Зоригоо “Тийн ш дээ. Хэдэн сайхан миссүүдээсээ дуудчих” гээд Сайханаа өөд гуйсан харцаар харвал, Сайханаа “Заза тэгье. Энэ нэг хичээлүүдээс салъя. Би Үүлэнд очихгүй гэдгээ хэлээтэхье” гэж хэлтэл “Нээрээ Үүлэнд утас байдаг юм болов уу? Дугаараа өгөхгүй байх гэж бодоод асуудаггүй байсан. Гэхдээ номын санд хамт сууж байхад нэг ч утсаа гаргаж байгаагүй юм байна” гэж бодсоноо “Намайг энд хүлээж бай. Би номын сан ороод хэлчихээд ирье” гэхэд, Бат гайхсан харцаар

харан “Хөөе найз минь 21-р зуун, утас луу нь залга. Тэгээд ok” “Би дугаарыг нь байтугай утастай үгүйг нь ч мэдэхгүй” гэж хэлэхээс санаа зовон “Утсаа хаячихсан. Би хурдхан яваад ирье” гээд хичээлийн танхимаас Сайханаа гараад явчихав. Номын сан орлоо Үүлэн байсангүй. “За байз би түрүү 7 хоногт, хичээл нь надаас хоцорч тарж байсан юм байна” гэж бодоод хүлээх гэснээ “Үүлэн намайг байгаа үгүйг ч анзаарахгүй биз. Юу ч ярихгүй хичээлээ л хийгээд байдаг ш дээ” гэж бодон найзууд руугаа явлаа. Сайханаа уулзаж учирдаг найз охидууд руугаа залган “хүрээд ирэхийг гуйхад. Үгүй гэх нэг ч хүн байсангүй. Үүлэн байсан бол одоо тэнэгтэж өгч байгаа даа” гэж бодсоноо “тэр нэг юмыг яагаад бодоод байнаа. Ингэхэд намайг ирэхгүй байгаад гайхаж байгаа болов уу?” Үүлэн хичээлээ таран номын санд орж ирэн, өөрийн мэдэлгүй Сайханааг байх болов уу гэж гүйлгэн

харна. “Тэр ирээгүй байна. Яасан юм бол. Залхсан юм болов уу. Заза надад ямар хамаа байх уу” гээд өөр өөртэйгээ ярин суулаа. Хичээл хийхэд нэг л төвлөрч өгөхгүй хүн үүдээр орж ирэх тоолонд нь харна. “Би чинь юу хийгээд байгаа юм бэ? Аавыгаа хүнээс өндөр хүүтэй зээл хийлгэн барин энэ сургуульд орж ирсэн биз дээ. Гэтэл эрэгтэй хүн бодоод хичээлээ ч хийхгүй. Хэрвээ аав маань харсан бол яасан их гомдох бол. Би ч муу охин юмаа. Муу ээж минь бид нарыгаа яасан эрт орхио вэ? нас барахад нь аав маань цалингийн зээл хийж байж ээжийг маань нутаглуулж, буяны мөнгөөр нь ээжийн цалингийн зээлийг дарж байж билээ. Дөнгөж сургуулиа төгсөж байсан би “Ажил хийе. Сургуульд сурахгүй” гэхэд аав маань “Айлын том сайн явбал дүү нар нь дагадаг юм. Бүү санаа зов. Би зохицуулна” гээд дахин сургуульдаа явахгүй гэж ярихыг хориглож билээ. Надад ингэж суух

эрх байхгүй ш дээ” гэж өөрийгөө зэмлэнэ. “Заза ах эгчийндээ очъё доо. Бодлоо сайн цэгцэлж байгаад, өөр зүйл бодохгүй маргаашнаа яг хичээлээ л хийнэ” гэж өөртөө хэлээд босов. Шөнөжин шоудан толгой нь өвдөөд байгаа мөртлөө зөвхөн Үүлэн бодогдоод байв. Сайханаа хичээл тарангуут номын сан уруу явж байхад бороо шивэрч эхлэв. Номын санд Үүлэн байсангүй. Сайханаа гайхан гадаа зогсож байтал Үүлэн замын цаагуур алхаж харагдана. “Үүлээн, Үүлээн” гээд дуудтал, Үүлэн Сайханаагийн зүг харан 2 хацраа даган урсах нулимсаа арчлаа. Сайханаа гүйн, хажууд нь ирснээ “Яагаад уйлаад байгаа юм бэ?” гээд зөөлхөн асуувал, Үүлэн Сайханаа уруу гунигийн нүдээр харан “Зүгээр л. Уйлахад сайхан өдөр байна.” Сайханаа “Уйлахад бас сайхан өдөр гэж байдаг аа” гэж бодон “Надад гомдоод байгаа юмуу?” гэхэд, Үүлэн нэг л дотно харцаар харан “Үгүй. Яасан гэж”, “Аан зүгээр л. Өчигдөр

ирээгүй болохоор гомдсон юм болов уу гээд” дууныхаа өнгийг намсгалаа. Үүлэн “Би зүгээр, чамд гомдоод байх юм болоогүй ш дээ” гээд эргэн харан цааш алхлаа. Сайханаагийн дургүй хүрч “Энэ ядахдаа хүнд дасна гэдэг юм мэддэг болов уу? Хүйтэн чулуу” гэж амандаа хэлээд “Чи яагаад надад ийм дургүй юм. Би чамд таалагдах гэж хичээл хүртэл хийж, тэр өмхий автобусанд суудаг” гээд 2 мөрнөөс нь барин, чарлав. Үүлэн гарыг нь доош цохин буулгаад “Чи яагаад энэ бүгдийг хийгээд байгаа юм. Би чамайг надаас хол бай гэж үйлдлээрээ хэлсэн. Би ямар нэгэн эрэгтэй хүнтэй зууралдах цаг, зав байхгүй” гэж хэлээд, Сайханааг цааш түлхэн гүйлээ. Сайханаа “ямар нэгэн эрэгтэй хүнтэй зууралдах хүсэл алга аа. Энэ юу гэсэн үг юм. Чи намайг огт боддоггүй юм байна тэ. Чиний бүх зүйл чинь цаг хугацааны дагуу байх ёстой юм гэж үү” гээд өөрөө өөртөө хэлэнэ. Сайханаа бороонд норж байгаагаа үл

анзааран Үүлэнгийн үйлдлийг бодон алхаж байтал өөрт нь сайн болчихож гэдэг бодол төрөн инээд алдав. Автобусанд суун Үүлэнгийн гэрийн гадаа ирлээ. Хашааны хаалгыг нүдэх үгүйгээ шийдэн ядан тээнгэлзэж, хашаанд хэдэнтээ ойртон хэдэнтээ холдож байтал “Чи энд юу хийж байгаан” гээд нөгөө хөндий хүйтэн дуу хоолой. Сайханаа балмагдан “Юу чамайг хүлээгээд л” гэж гацан барин хэлэв. Үүлэн “түрүүн уучлаарай, сэтгэл санаа хэцүү байсан юм. Түрүү жил яг энэ өдөр шиг анхны бороо орж байхад би ээждээ “надад утас авч өгсөнгүй” гэж уурлаж байсан юм. Би уурандаа хоолоо ч идэлгүй орондоо орчихож билээ. 2,3 хоногийн дараа ээж минь утас авчирч өгсөн. Тэр

утас нь орчин үеийнх биш болохоор уурлаад шидчихсэн. Тэнэг охин байгаа биз би. Бусдад сайхан харагдах гэснээс биш би ээжийгээ өвдсөндөө нүднийх нь доогуур хөх туяа суусан,өдөржин шал зүлгээд гар нь үрчийсэн байсныг анзаараагүй ээ……….. Ээж маань төд удалгүй хэвтэрт орж, удаач үгүй нас барсан. Дараа нь ээжийнхээ юмыг янзалж байтал хайрцагтай утас миний хүсэж байсан орчин үеийн шив шинэ утас гараад ирсэн. Яагаад ч юм энэнээс болсон мэт санагдаад тэр утсыг шууд шидчихсэн. Бас л тэнэг байгаа биз дээ. Эвий миний ээж охиныгоо бусдад муухай харагдаад байгаа байх гэж бодоод тэр утсыг

авах гэж өвдөж байсан ч эмээ авахгүй, өөрөөсөө харамлан харамлан авсан утсыг нь шидээд эвдчихсэн. Одоо хүртэл эвдэрхий тэр утас байдаг. Би сургуулиа төгсөөд өөрийнхөө мөнгөөр тэрийг засуулж насан туршдаа барих болно” гээд эхэр татан уйлав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *