Нүүр Өгүүллэг “МӨРИЙ” өгүүллэг “1-р хэсэг”

“МӨРИЙ” өгүүллэг “1-р хэсэг”

2 секунд уншина
0
0
710

Сайхнаа бол юу ч гачигдаж, дутна гэж мэдэхгүй баян айлын ганц хүүхэд зугаа цэнгэлд хэт дуртай. Мөнгөнд нь юмуу, царайнд нь юмуу ялгагдахгүй охидууд хойноос нь гүйх нь их. Тийм ч болохоор

тэндэнтэй яг татсан тамхины иш шиг сольно. Нэгдүгээр курстээ л орж ирэхдээ хотод бараг унадаггүй спорт машин унан, охид хөвгүүдийн хор шарыг хөдөлгөж байсан билээ. Тийм болохоор сургуульд түүнийг

мэдэхгүй хүн ховор. Найзлах гэж гүйдэг залуус хүртэл олон. Гэхдээ Ууганаа, Зоригоо, Батаа-тай яагаад ч юм нийлнэ. Зоригоо нилээн хэл ам ихтэй, савсагануур маягийн нөхөр. “За манай Сайханаа ч энэ

сургуулийн хамаг хөөрхөн охиныг дуусгаж байна даа. Охидууд ч Сайханаа, Сайханаа гээд хөлөө хугалах гээд байхын” гэж хэлэн долгиносон байртай Сайханааг ширтэн инээв. Сайханаа ч

Зоригоогийн үгэнд өөрийгөө бурхан юм шиг санан, бага зэрэг мушилзан өөртөө итгэлтэй гэгч нь сууна. Нилээн буурь суурьтай маягийн харагдах Ууганаа “Охид болгонч биш байхаа. Өөрийнх нь

ардаас гүйсэн охидтой л яваад байгаа болохоос ч, өөрөө хойноос нь гүйгээд, гүйгээд тоохгүй охидууд зөндөө байна”. Сайханаагийн нээх том биш мөртлөө давхраатай алаг нүд бага зэрэг Ууганаа уруу хялам хийснээ “Чи тэгвэл энэ хичээлийн танхимаас тийм охин олоодох л доо. Би тэрнийг чинь 2 сарын дотор тэнгэр харуулна. Чадахгүй бол чи миний машиныг ав. Мөнгө царай 2 байхад охид бол өөрсдөө гүйгээд л ирнэ” гээд ёжтой нь аргагүй инээлээ. Батаа чимээгүйхэн тэд нарыг чагнан сууснаа “Сайханаа ч өөртөө хэт итгэлтэй байна даа.” “Би энэ хичээл гэгч юман дээр гавихгүй ч охидод бол итгэлтэй байна. Тэр охиноо олоод ир л дээ” гэж Сайханаа хэлснээ, бассан шинжтэй нь аргагүй танхимыг тойруулан харав. Сайханаагийн энэ байдал Ууганаагийн зэвүүг хүргэж “Энэ мөрийнд ялж, тэр машиныг нь заавал авъя.Тэгээд ингэж хүн доошоо хийхийг чинь харъя байз” гэж хөмхий

зуун бодон танхимыг бас тойруулан харлаа. Бат Ууганаагийн байдлыг ажигласнаа “Ууганаа хөгшөөн тэр зүүн буланд, багшийн ширээний хажууд сууж байгаа охидууд ямар вэ?” гэж яг мал шинжиж байгаа юм шиг хэлтэл. Тэнд 3-н охид тойрон сууж хичээлээ хийж байгаа харагдлаа. “Зориолготой охидууд ч хайр дурлалыг бараг тоохгүй биз” гэж бодоод “Харин ээ. Хоёулаа очоод нэг тандаад ирэх үү” гэж Батааг царайчлан харахад, Бат зөвшөөрч байгаа гэдгээ илтгэн бослоо. Ууганаа ч даган босон охидын зүг явах нь тэр. Сайхнаагийн сэтгэлд нь түгшүүр мэдэгдэж эхлэв. “Үнэхээр тийм охин гараад ирвэл яанаа. 2 жилийн өмнө ээждээ эрхлэн байж, аавд хэлүүлэн авахуулсан машин минь” гэж машиндаа харамсах сэтгэл төрснөө “Гоё сайхан бүхнээр булаад ирэхэд охид уярч хайлаад өвөрөө нээдэг л юм байна лээ. 10-н жилийн нөгөө ангийн Отгонцэцэг гэдэг охин ч гэсэн эхлээд халгаахгүй

л байсандаг. Хэд хэд кино үзээд, шинэ гар утас, бэлэг сэлтээр дараад өгсөн чинь хөөгөөд байхад хүртэл явахаа больсон байна лээ. Бүгд ялгаа үгүй” гэж бодон мушилзан инээлээ. Бат нүүрэндээ инээмсэглэл тодруулан “Сайн байцгаана уу охид оо хичээл ном сайн уу. Хэддүгээр курс вэ?” гэж яриа өдөн асуувал. Онигор нүдтэй бага зэрэг махлаг охин инээж ирээд “Бид нэгдүгээр курс-нягтлангаар сурдаг” гээд юу болсныг асуусан харцаар харвал Бат энэ миний найз Ууганаа намайг Бат бүгдээрээ танилцах уу. Сэргэлэн байрын нүдтэй шар охин жуумалзсанаа “харин ээ” гээд нөгөө онигор нүдтэй охин оо нударлаа. Ууганаагийн урам хугарч “Эд нар чдээ”гээд зүүн тийшээгээ хартал тэр хоёрын байгаа, үгүйг ч тоохгүй нэгэн хойноо үсээ сул унжуулан боосон охин нүдэнд нь тусан “Энэ харин болж байна. Ийм л охид зорилгодоо үнэнч, чанга хатуу байдгийн” гэж бодоод гараа сунган

“Ууганаа. Танилцъя”гэхэд тоосон шинжгүй бага зэрэг толгойгоо өргөснөө “Үүлэн. Бид хичээлээ хийж байна л даа” гээд буцаад хичээлээ хийн суулаа. “Өө тэгэлгүй яахав Ууганаа явъя” гээд Бат Ууганааг чирэн явав. Ууганаад Үүлэнгийн торомгор алаг нүд будаагүй мөртлөө цэвэрхэн бор арьс, үл тоомсорлосон байдал зэрэг нь нэг л сонирхол татаж эхлэв. Бат Ууганаагийн мөрөн дээр нь гараараа цохин “Саяны охин их зүгээр юм. Миний найз ч мөрийгөө авах байхаа” гээд инээлээ. Ууганаа саяны харсан гэгээн тунгалаг ямарч сэв суугаагүй хөөрхөн нүд бодогдоод, хаана байгаагаа мартан жингүйдэлж байгаа мэт санагдан энэ орчлон ертөнцөөс тасарч байгаа мэт, Үүлэнгийн нүдэн дотор төөрөх шиг боллоо. “За мөрийний эзнийг олов уу” гэсэн Зоригоогийн дуу хадхад Ууганаа гэнэт ухаан орж, цочин “Яасан гэнээ”гээд нилээн сандрав. Бат “Тиймээ бид мөрийний эзнийг олсон. Тэ” гээд Ууганаагийн мөрөн дээгүүр гараа явуулан хүзүүгээр нь

тэврэнэ. Ууганаагийн сэтгэлд нөгөө хөөрхөн нүд бодогдохоо болин спорт загварын машин бодогдож,” унаж байгаагаар төсөөлөн”, шуналаа барьж толгой тохилоо. “За тэр тэнгэрийн илч чинь тэгээд аль вэ?” гээд Сайханаа танхимыг дахин тойруулан харна. Бат “Тэнд” гээд Солонго уруу гараа занган “тэр цагаан ноосон цамцтай,хичээлээ хийж байгаа охин”. Сайхнаа харсан аа, үл ойшоосон царай гарган “За тэгээд би энэ мөрийнд чинь машинаа тавьчлаа. Чи юу надад өгөхийн” гээд Ууганааг дээрээс нь доош нь харан хэсэг юу гэхийг нь хүлээн зогссоноо “Энэнээс юуг нь л авав” гэж бодоод “Чи намайг төгстөл, миний бие даалт хичээл гээд бүгдийг хийнэ. Тохирох уу”гэлээ. Зоригоо “За байж бай манайхаан тэгээд хэр хугацаанд үзэж байгаан” гэтэл Бат “Түрүүн Сайханаа хоёр сар гэсэн биз дээ” гэлээ. Зоригоо бага зэрэг Сайханаа уруу тал зассан байдалтай харан “Бараг хүүхэд хийх хугацаа

байна” гээд чанга гэгч нь инээнэ. “За тохирлоо” гээд Сайханаа Ууганаагийн гарыг цохиход, Ууганааг хэн нэгэн буруу зүйл хийгээд байна гэж сануулж байгаа мэт сэтгэл нь хоосроод эхлэв. “Энэ юу вэ? Би яагаад хамаг юмаа алдах гэж байгаа хүн шиг тогтворгүй болчвоо” гэж өөрийгөө таан яван Сайханааг хайн хартал тэр охидын байгаа ширээн дээр оччихсон инээчихсэн зогсож байна. Ууганаа “Үүлэнтэй ийм хурдан танилцаж байгаа юм байхдаа. Би ийм удаан бодолд автчихлаа гэж үү?” гэж бодон гайхсан харцаар тэд нарыг ширтэхэд Сайханаа зэргэлдээх сандалыг Үүлэн үрүү ойртуулан өрөө тэр сандал дээр суун

гараа сунгаж байгаа харагдана. Үүлэн доошоо харан юмаа хийнгээ гараа өгөөд буцаагаад авчихав. “Ашгүй дээ. Одоо эвгүй байдалд орсондоо буцаад ирэх байх” гэж бодон инээдээ барьж ядан ширттэл Сайханаа тэнд бусад охидтой юм ярин, байсаар л байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *