Нүүр Өгүүллэг “БОДРОЛ” богино өгүүллэг №8

“БОДРОЛ” богино өгүүллэг №8

4 секунд уншина
0
0
228

Би хичээлээ тараад гэртээ харих дургүй яагаад гээч тэр гэрт намайг хүлээж байгаа хүн байхгүй. Ганц дүү минь л харуулддаг байх гэж боддог. Би доороо 2 дүүтэй нэг нь энэ жил 2-р ангид орох байсан

боловч хөлөө хүнд бэртээснээс болж сургуульдаа орж чадаагүй. Харин бага дүү маань одоо 1 нас 7 сартай сэргэлэн охин бий. Цогоо ах нэгэн машин засварын газар ажилладаг харин ээж маань гэртээ байдаг.

Цогоо ах гээд байгаа хүн уг нь бага дүүгийн аав л даа даанч би гэртээ аав аа гэж дууддаг ч бусад хүмүүст Цогоо ах л гэдгийн. Манайх хашаандаа 5 үнээтэй ээж өглөө эрт босож сааж харин дүү бид 2 баасыг

нь цэвэрлэж ойр зуурын ажилд тусалдаг. Дүү маань хичээлдээ явж чадахгүй болсон шалтгаан нь үнэндээ Цогоо ах зодчихсон. Гэрт хэрүүл гарах бүрт л дүү бид 2 буруутай мэт хандана. Заримдаа бүр тэвчихийн

аргаггүй ээжид гар хүрдэг. Тэгэх бүрт нь энэ гэрээс л явж байвал хаашаа ч хамаагүй явсан ч яахуу гэж боддог байлаа. Ээж минь тэр их харгислал доромжлолыг яагаад тэвчээд байдгийг би ойлгодоггүй.

Цогоо ирж байна тоглоомоо хураагаарай гэх ээжийн дуунаар хүссэн хүсээгүй хэдэн тоглоомоо шүүгээнд хийнэ. Хичээлээс ирэхэд ээжийн нүүр заримдаа хөхөрчихсөн байдаг асуухаар үхэр малын ажил хийгээд юманд цохьчихлоо гэнэ. Гэсэн ч би 6-р ангийн сурагч шүү дээ бага дүү минь хүртэл хааяа тоглож байхдаа Цогоо ахын үйлдлүүдийг дуурайж хэдэн тоглоомоо хооронд нь зодолдуулдаг. Юуны ч учир мэдэхгүй дүүд минь л гар хүрэхгүйд нь баярлана. Намайг 8-р ангид орох жил Цогоо ах ажилаасаа гарч гэртээ байдаг болов. Бараг өдөр бүр архи ууж архинд живлээ. Заримдаа гэртээ ирэхгүй өдөр нь баярлана гэвч хэзээ хаалга нүдэж биднийг айдаст автуулах бол гэж айсаар үүр цайлгана. Дүү бид 2-ыг элдэвээр харааж зүхэн гадаа хонуулах ч үе бий.

Энэ бүхэнд бид гурвыг хаяаад явсан тэр хүн буруутай байх л даа. Миний санахаар намайг хажуу айлын эгч цэцэрлэгээс аваад харихад ээж явуулахгүй гэж уйлаад харин аав түлхэж орхиод бид 2-ыг ч үнсэлгүй ирсэн машиндаа суугаад эргэж ч харалгүй явж билээ. Тэр өдрөөс хойш түүний царайг нэг ч удаа хараагүй юм. Цогоо ах эхэндээ бид 3-ыг хэнээс ч дутаахгүй хайрлаж амьдарна гэж байсан ч өдөр хоног өнгөрөх тусам түүний зан ааш хувирч араатан мэт болж байгааг хараад хэндээ ч гомдох билээ. Ээж минь бид 2ыг өмөөрч өмнүүр орж зодуулна архи олж ир гэж намайг хөөж гаргана. Танихгүй хүмүүс ирж гэрт архи ууж заримдаа зодолдоно. Энэ үзэгдэл бараг хэвийн зүйл болов. Хэдэн үнээгээ архинаас өгч муу байшин минь намсгар оромж болов. – Наад муу хоёр оо миний нүднээс далд оруулчихаад орж

ирээрэй гэсээр хаалгаа хаав. – Миний 2 хүү Тулгаа ахындаа хэд хоноод ир хэдэн хүүхдүүдтэй нь эвтэй байгаарай эхнэр нь загнаад байвал ээж нь очоод авъя гэсээр биднийг вагонд суулгаж өгөв. Уртаас урт замын туршид ээжийгээ л өрөвдөж хэнд ч мэдэгдэхгүй нулимсаа арчина. Яагаад ээж минь энэ амьдрал руу хөл тавьчихав даа. Эргээд ирэхэд ….гэсэн аймшигт бодлууд хөвөрсөөр. Тулгаа ахын эхнэр бид хоёроор гэрийнхээ хамаг ажлыг хийлгэнэ бага хүүхэдтэй нь заримдаа дүү зодолдож хэрүүл гарна. Энэ бүхнийг тэвчилгүй гэртээ харихаар шийдээд дүүгээ аван замын унаанд суув. Ашгүй сайхан сэтгэлт хүний ачаар сумандаа ирж гэртээ хурдлан очвол ээжийг минь хүн танихгүй

болтол зоджээ. Бага дүүг аван гэрээс гарсан гэв. Би гудамж уруудан гүйн гарвал хашааны мухарт хэдэн архичидтай архиа шилээр нь гударч дүү нэгнийх нь өвөр дээр сууж байв. Би өнгөрсөн амьдралдаа ийм зоригтой үйлдэл хийж байгаагүй юм байна. Шууд л очин дүүгээ татаж аваад Цогоог нэг сайн цохиж унагаад яваад өгөв. Гэртээ очин хамаг юмаа бэлдээд ээжийгээ дүү нараа аван хэзээ мөдгүй унахад дөхсөн гэрээ орхин үүрд явлаа. Хаашаа явж байгаа цаашдаа хэрхэн амьдрахаа мэдэхгүй ч там шиг энэ айлаас л гарсандаа эрх чөлөөтэй болсон мэт. Ээж минь өмнө нь явахгүй гэдэг байсан ч энэ удаа надад итгэжээ. Би та 3ыгаа сайхан амьдруулнаа. Өнгөрсөн муу муухай бүхнээ ардаа үлдээх цаг ирж… Айл гэрийн тэргүүн эцэг хүн болно

гэдэг маш их хариуцлага атал зарим нэгэнд нь туршилт болж. Мянга мянган хүүхдүүд тэдний ард амьдралаараа тоглуулж байна. Бидний ирээдүй, үргэлжлэл болсон үр хүүхдийнхээ төлөө залуус минь битгий айл гэрдэж тоглооч🙏🙏🙏🙏 Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *