Нүүр Өгүүллэг “ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг төгсгөлийн “9-р хэсэг”

“ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг төгсгөлийн “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
754

Тунсаг тэр хоёрыг нэг их сүрхий харсанаа нулимсаа арчин, тэр хоёрыг доогтой ч юм шиг, сонжсон ч юм шиг эс бөгөөс бүр басамжилж буй мэт харцаар цоо ширтээд хөлөө ачин түшлэг налан арагш суулаа.

Хэрлэн энэ байдлыг эвдэн алив суугаач хоёроо, өнөөдөр чинь харин онцгой өдөр үү дээ гээд сандал нэмж авчирав. Нацагаа Тунсаг хоёр харц шидэлцэн Сувдаа гэм хийсэн аятай хавчигнан сууна. Хэрлэн ч

дахин нэг шил улаан дарс задлаад манайд энэнээс өөр юм алга хэмээв. Тэр дөрвөн хундаганд хийн тулгах гэтэл Тунсаг шууд уучихав. Тэгсэнээ – За за, ийм ч болов уу гэж бодож байсан юм. Сувдаа даанч өрөөнд

минь орчихсон их байсан юмаа. Чамд би салаад яваад өгсөн нь аз болоо биз. Би угаасаа Нацагааг та хоёрын нэгэнтэй зүгээргүй гэж бодож байсан тэгэхдээ Хэрлэнг хардаж байсныг яана. Тэгсэн дуугай

хүний доодох нойтон гэгчээр Сувдаа гуай амжуулаад байсан байх нь ээ. Даанч далим гарангуут эндээс гар баригдана гэж шалтаглаад хөөгөөд байсан юмаа … – Тунсагаа чи наад амаа мэдэж яриарай, одоо

би хэнтэйгээ юу хийж яаж явах чамд огтоос хамаагүй болсон шүү. Тэгээд ч гэмгүй хүнийг юу ч мэдэхгүй байж хамар доорх хагархай гэдгээр битгий ярьж бай – Өмөөрөөд сүрхий байхчивээ. Аргагүй дээ, ингэж өөд нь татсан хүнийг, тиймээ чи их өөр болж, надтай байсан Нацагаа биш болж хэмээн өөртөө хундаглан дахин уулаа. Тэрээр уураа барьж ядан Сувдааруу үзэн ядсан харцаар харна. Хэрлэнгийн дургүй нь хүрч – Та хоёр наад хэрэлдэх хэлэлцэх юмаа өөр газар бол. Энэ чинь миний гэр, наад заваан явган хэрүүлээ өөр газар хийж учраа ол – Сувдаа чамд хэлэх нэг ч үг алга уу, яасан гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр … хоол цай хийж барьж гүйгээд сүрхий халамжтай хүүхэн дээ чи, наанаа дуугүй царайлчихаад муудалцаад хэсэг салах хугацаанд айлын нөхөр эргүүлчихдэг овоо хүүхэн юмаа чи ч … Сувдаа юу ч

хэлэхийг хүссэнгүй, амьдралдаа хүнээр ингэж хэлүүлж үзээгүй, дээрээс нь Нацагаагийн өнөөдрийн байдал хангалттай зүрхийг нь зүссэн болохоор тэрээр өөрийн эрхгүй уйлан тэндээс босон өрөөндөө орлоо. Нацагаа ч явахаар босон өндийн: Чи сайн сонсож тогтоож ав, хүсвэл маргааш Лондон даяар тараасан ч болно. Чамайг хайрлаж, чамайг гэж явсан минь үнэн, харин одоо надад чамайг бодох өчүүхэн төдий зай байхгүй. Би их өөр болсон байгаа биз, өнгө ороод өөрийнхөөрөө жаргалтай явж байгаад атаархаад байж ядаж байгааг чинь харж байна. Чам шиг хүний хажууд Сувдаа бол жинхэнэ хүн шүү. Энийг бас битгий түүнд хайртайдаа хэлж байна гэж бодчихоорой. Чамайг хайрлаж байсан тэр 3 жил үнэнч байсан. Харин одоо би гомо болсон сонссон уу сайн сонсоод ав би эр хүн сонирходог

болсон …. гэж хэлээд хаалга саван гарлаа. Хэрлэн, Тунсаг хоёр юу гээд хэлчихэв ээ хэмээн өөд өөдөөсөө гайхан харна. Тунсаг үнэн гэж үү хэмээн Хэрлэнгээс асуухад тэрээр зөвхөн мөрөө хавчлаа. Тунсаг ч нэг өдрийн дотор хэтэрхий их юм үзэж сонссондоо бачууран харихаар гарав. Хэрлэн Тунсагийг гаргаад Сувдаа дээр орох гэтэл тэрээр хаалгаа дотроос нь түгжчихээд тайлж өгсөнгүй. Хэрлэн ч унтахаар өрөөлүүгээ явлаа. ” Сонин юм даа, ийм юм байдаг гэж үү, хэдхэн сарын өмнө надад хайртай байгаад, хэдэн жил надтай амьдарсан хүн ингээд гомо болчихдог гэж үү. Энэ хоёр худлаа булзааруулж надыг тэгж аргалсан юм биш байгаа, хэрвээ тэгсэн бол Тунсаг гэдэг хүүхэн зүгээр ч нэг буугаад өгчихдөггүй байхаа, унасан ч хамтдаа унана шүү ” хэмээн Тунсаг шүд зуун элдэвийг бодон явна. Лондонгийн Монголчууд тийм

их биш болохоор маргааш үдээс хойшоос нь эхлээд Нацагаад дуудлага мессеж цувах нь тэр. Нацагаа ч Тунсагийг ингэж тараана гэж мэдэж байсан болохоор нэг их гайхсангүй. Тэгэхдээ л юу ч болоогүй байхад ингээд тараасанд тэрээр байж ядав. Хамаатны эгч нь хэд хэд залган дуут мессеж хүртэл үлдээсэн харагдана. Тэрээр нэг ч дуудлагад хариу өгсөнгүй тас гүрийхээр шийдлээ. Иймэрхүү байдалтай элдэв үгтэй мессеж ирсээр бараг долоо хонов. Тэрээр үнэхээр залхаж байлаа. Миний явдал хэнд хамаатай юм бэ … тэрээр ганцаардаж эхлэв. Хэнтэй ч харьцахыг хүссэнгүй, хажууд нь Батаа одоог хүртэл чимээгүй байгаад гомдлох ч шиг. Тэгтэл нэг өдөр Батаагаас мессеж ирлээ. Нацагаа аянганд ниргүүлэх ч шиг. Батаа хэзээ ч түүн дээр ирэхгүй нь тодорхой болсныг тэрээр одоо л ойлголоо. Бүх юм нэг л утгагүй мэт.

Бүхнийг хаяад харьмаар санагдавч хариад яах ч юм билээ. Тэгээд ч сургуулиа бараг төгсөх болчихоод байхад. Тэрээр ажлаа тараад нэг л мэдэхэд нөгөө баарлуугаа явж байв. Үүдэнд нь очоод орох гэснээ болин хажуугийн жижиг бааранд орж уумаар санагдсан ч нэгээс илүү орсонгүй тул харихаар гарлаа. Гадаа аль хэдийн шинэ жилийн уур амьсгал орсоныг сая л анзаарав. Энд тэндгүй гэрлэн чимэглэл алаглаж нөгөө дүнсгэр саарал хот нь өнгө орж гэрэлтэнэ. Харин түүний сэтгэл яг л түймэрт автаж буй өвс мэт дүрэлзэнэ. Тэрээр метронд суун явж байхдаа өөрийгөө ер нь хэн болоод юу хийгээд яваад байгаагаа тунгааж явав. ” Би үнэхээр жаргалтай байна уу?, хүн бүхэн намайг гэж хүндэлдэг байсан гэтэл одоо яаж байна. Ганц нэг нь сэтгэл зассан үг хэлж байгаа хэдий ч гомо гэдгийг нь мэдээд эхнэрүүд нь, найз охидууд нь надтай байхыг хуучин шигээ дотно нөхөрлүүлэхийг зөвшөөрнө

гэж үү, зүгээр л тааралдаад гар барихдаа хүртэл надаас цэрвэнэ биз дээ. Би салхинд туугдсан хамхуул шиг хийсээд байна уу. Ээж минь намайг мэдвэл юу болох бол, ах нар минь, аав гээд хүүгээ ийм болгох гэж гадаадад сургасан гэж үү гээд насны эцэст сэтгэлийн зовлон эдлэх юм биш байгаа. Би хэлэхгүй тас нуулаа гэхэд надаас эхнэр хүүхэд хүснэ. Эсвэл би намайг гээд байдгаа зориулдаг ээжийнхээ голыг харлуулан өөрийнхөө жаргалын төлөө, өөрийгөө бодоод л энд хүний газар насаараа бусдаас дөлөн нуугдаж явах гэж үү, хэрвээ би үнэхээр гомо юм бол яагаад өдийг хүртэл нэг ч хүнтэй танилцахгүй, танилцах гэснээс нь хулган зугатаана вэ?, арай би өөрийгөө хуураад байгаа юм биш байгаа даа. Тэр кинон дээр гардаг шиг тийм үнэнч байж чадах уу?, үгүй дээ Батаа шиг бүхнийг хаяад явж чадах уу? … ” Ингэж бодох мөрт нь ээжийнх нь түүнийг гэх энхрий царай, ахынх нь дүүгээ гэх халамжилсан, сургасан үгс нүднийх нь өмнүүр жирэлзэн өнгөрөв.

Түүний урд сандал дээр хоёр залуу хос биедээ эрхлэн, үнсэлдэж их л янаг явна. Тэр хоёрт бусдаас нуугдаж явах ямар ч шаардлага алга, харин ч гайхуулах мэт шинэхэн хос бололтой хоёр биенээ зогсоо зайгүй үнсэн үлгэж их л янаг харцаар ширтэлцэн хөгжилтэй нь аргагүй нэгийг хүүрнэн инээлдэн явна. Тэр хоёр жаргалтай харагдана. Бусад хүмүүс тэр хоёрыг хараад жигшиж дургүйцэх нь бүү хэл харин ч таашаасан, зарим нэг нь залуу насаа санаглзсан шинжтэй тэрүүхэндээ мишээн явна. Тэр хоёрт орчны юу ч хамаагүй мэт зөвхөн хоёр биендээ хайр бэлэглэн явна. Нацагаа гэнэт бие нь эвгүйцэн сэрэл нь хөдлөв. Бодоод байсан чинь хүнтэй ойртолгүй бараг хагас жил болчихож. Хэн нэгнийг хүсэмжлэх ч шиг, ингэж сайхан үнсэлдэхсэн, Тунсаг минь хичнээн халуун үнсэлддэг байлаа хэмээн бодсоноо бушуухан тэр бодлоо авч хаях гэсэн мэт толгойгоо сэжлээ. Гэртээ иртэл довжоон дээр

нь нэгэн бүсгүй даарсан бололтой өвдөгөө тэврэн биеэ хураан толгойгоо гудайлган үүрэглэнхэн сууна. Тэдний байр ч гэсэн шинэ жилийн чимэглэлээ хийсэнийг тэрээр сая л анзаарлаа. Олон өнгийн гэрлэн чимэглэлүүд бөнжигнөн тэр бүсгүй дээр тусан наадан бүжих мэт салхинд нааш цааш хөдлөх гэрэлд өнөөх бүсгүй бээрсэн болжмор шиг бөгтийн суух нь инээд хүрмээр ч юм шиг. Хажуугаар нь өнгөрөн орох гэснээ Сувдаа байхыг хараад гайхахын ихээр гайхав. Мөрнөөс нь аяархан угзчин Сувдаа хэмээн дуудтал тэрээр огло харайн боссоноо санаа нь зовсон байртай инээмсэглээд доошоо харлаа. Юу хийж байгаа юм бэ, алив даарчихлаа оръё гээд түүнийг дагуулан хоёул дотогшоо оров. Сувдаа жаахан уусан бололтой хацар нь ягаа бутран, нүд нь сүүмийж шар айрагны хурц үнэр ханхийнэ. – Би … би харин хүнтэй уулзчихаад танай үүгээр гарч яваад … тэгээд л хэмээн санаа

зовосхийн үгээ зөөж хариулав. – Аан тэгээ юу, би ойрд ажил ихтэй байгаа, оройтсон бол энэ хүйтэнд яана. Хэдий цас гэх юм байхгүй ч энэ чийг жиндүүлж байгаа биз дээ. Нээрээ чи ингэхэд намайг энд амьдардаг гэж яаж мэдээв хэмээн гайхан өөдөөс нь харвал Сувдаагийн хацар бүр ч улайж юу гэхээ мэдэхгүй хэсэг балмагдан сууснаа – Хамаатнаас чинь авсан юмаа … хэмээн худлаа хэлээд. Ойрдоо би их хэцүү байна, тэгээд чамтай жаахан ярьж суумаар санагдаад … Нацагаа аан хэмээгээд халуун байхуу цай хандлан өгөөд бэлэн байсан шар айраг авчирч задлав. – Ганц бие тэгээд ч ажил ихтэй болохоор ихэвчилэн гадуур хооллочихдог юм. Бэлэн юм байдаггүй зүгээр үү хэмээвэл зүгээрээ угаасаа юм идэх хүсэл алга. Зүгээр л жаахан уумаар байна. Сувдаа хэцүү байна гэсэн мөртөө шалтгаанаа хэлсэнгүйд Нацагаа ч нэг их хүчилсэнгүй. Тэгтэл Нацагаагийн утсанд аанай л

мессеж ирэхэд тэрээр гүйлгэж хараад унтраачихав. Сувдаа юу ч хэлэлгүй зөвхөн өмнөхөө уусаар. Сувдааг юм ярихгүй болохоор Нацагаад ч эвгүй байв. Би чамайг хүргээд өгөх үү орой болчихлоо хэмээтэл Сувдаа хэнгэнэтэл санаа алдаад – Чи намайг өнөөдөр хонуулж чадах уу, би Хэрлэнтэй жаахан ам мурийгаад гараад ирсэн юм. Яагаад гэж битгий асуугаарай. Нацагаа хэлэх үг олдсонгүй зөвшөөрлөө. Нэг өрөө байр болохоор бас ганцаараа амьдардаг тул Сувдаад илүүчлэх юм байсангүйд хоёул хувцастайгаа нэг орон дээр зэрэгцэн хэвтэв. Сувдаа зүүн тийшээ харан болдог бол хамаг үнэнээ хэлчихмээр тэгэх мөртөө өөрийг нь эр бядын чадлаа гарган эзэмдээсэй хэмээн нууцхан хүсэмжилнэ. Нацагаа мөн л нүдээ анин хэвтсэн ч унтаж чадсангүй. Түрүүхэн ирж байхад залуу хосын аяглаж байсан,

тэр үед өөрөө хэн нэгнийг хүсэмжилж байсан нь бодогдоно. Хажууд нь халуу дүүгэн хэвтэх бүсгүйгээс үнэртэх тэр л содон үнэр хамрыг нь цочоон салаа замын уулзвар дээр хаашаа явахаа мэдэхгүй төөрсөн жолооч шиг яахаа мэдэхгүй хэвтэнэ. Тэрээр өөрийгөө хүсч байгаа үгүйгээ ч ялгаж чадахгүй байтал харин түүний дотоод сэтгэхүй сэрэл мэдэрч өөрийн эрхгүй хатууран чангарах эрхтэн нь түүнийг хүсэмжилж буйг илтгэнэ. Нацагаа цаашид олон юм бодож тэссэнгүй. Сувдаагийн бэлхүүсээр тэвэртэл тэрээр эсэргүүцсэнгүй. Харин ч улам өөрт нь наалдав. Түүний бүх цус нь доороо хуримтлагдаж удаан хийгээгүй тэр л зүйл тархинд нь шууд тусахуйд Сувдааг өөрлүүгээ эргүүлэн уруулыг нь озонгоо цамцан дотуур нь гараа оруулан хатуурч чангарсан хөхийг нь базлан авахуйд тэрээр аяархан дуун алдлаа. Түүнээс цааш хэн хэнийх нь ухаан самуурч галзуу юм шиг л ухаанаа

алдацгаав. Сувдаа Нацагаагийн мөрийг дэрлэн хэвтэнэ. Нацагаа өөрийгөө хэн гэдгээ ч бодох сөхөөгүй саяны жаргалдаа мансууран хэвтэж байтал сугийг нь даган халуун бүлээн юм урсахыг мэдрэн гайхан харвал Сувдаагийн мөр нь үл мэдэг чичрэн тэрээр уйлж байлаа. – Яасан хө, зүгээр үү. Ам нь цангаж байна уу? Ус уух уу… – Нацагаа битгий миний яриаг таслаарай. Би одоо л хэлэхгүй бол бөглөрчих гээд байна. Намайг таарсан нэгэнтэйгээ унтдаг энгэр султай нэгэн гэж битгий бодоорой. Үнэндээ би чамд хайртай. Тунсагтай байх үеэс чинь л чамд татагдаж, дурлаж эхэлсэн. Гэвч надад ямарч боломж байхгүй гэж бодож өөрийнхөө сэтгэлийг татахыг хүссэн. Чамд хоол хийж байхдаа яаж баярласаныг чи мэдэхгүй, чамайг Тунсагтай муудалцаж байхад яаж шаналдаг байсныг чи мэдэхгүй. Чамайг салаад

ганцаараа үлдэхэд чинь би өөрийн эрхгүй жаргалтай болсоныг чи мэдэхгүй. Чамайг нүүхэд яаж бачуурсныг ч чи мэдэхгүй. Тиймээ аргагүй яаж ч мэдэх билээ дээ. Энд чиний нэг ч буруу байхгүй, цаанаасаа л тэгж заяасан байх. Тэгэхдээ би чамайг мартаж чадаагүй, би чиний хойноос явдаг байсан, дагадаг байсан. Ажил дээр чинь, сургууль дээр чинь, гей бааранд ороход чинь хүртэл чамайг л хүлээж гадаа нь зогсдог байсан. Танай энэ байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд би олон суусан. Чамтай тааралдсан үеүд бүгд санамсаргүй тохиолдол биш байсан юм шүү. Би олон удаа энэ үгийг хэлэхийг хүсч байсан ч чаддаггүй байсан. Хамгийн сүүлд чамайг өөрийгөө гомо гэж хэлэхэд чинь миний зүрх зүсэгдсэн. Тэгсэн ч одоо болтол хүнтэй харьцаанд ороогүйг чинь сонсоод битүүхэн найдлага төрсөн. Тунсагтай би хэрэлдмээр байсан ч надад тэнхэл байгаагүй. Тэр өдөр гарсан нулимс Тунсагт гомсондоо биш чамайг ийм замруу орох гээд байгаад чинь харууссандаа гарсан. Өнөөдрийг хүртэл би зөндөө бодсон. Чамайг хайрласаныхаа төлөө нэг удаа ч болов тэврүүлж

үзэхийг хүссэн. Одоо би чамд садаа болохгүй ээ. Чи өөрийнхөөрөө л амьдар, би ч гэсэн өөрийнхөөрөө амьдарна. Надад энэ л хангалттай. Нацагаад үнэндээ хэлэх үг олдсонгүй. Урьд нь хэзээ ч ийм чин сэтгэлийн үнэн хайрын үгийг хэн нэгнээс сонсож байгаагүй болохоор сэтгэл нь хөдөлж байлаа. Тэрвээр Сувдаагийн нулимсыг арчиж өгөөд – Намайг уучлаарай Сувдаа. Би ямар тэнэг хүн бэ?, хүн намайг гээд энэ их хайрыг зориулж байхад юу ч анзаарахгүй, мэдэхгүй явж байдаг. Тэгэхдээ би чамд юу ч амлаж чадахгүй. Би өөрийгөө хэн гэдгээ мэдээгүй байж, чамайг зовоомооргүй байна. Магад надад хугацаа хэрэгтэй ч юм билүү. Намайг дахин уучлаарай. Үнэндээ урд хэн ч надад ийм хайртай байгаагүй болохоор би яахаа мэдэхээ больчихлоо. – Зүгээр дээ. Би чамд хэлсэн. Чи санаа зоволтгүй өөрийнхөөрөө амьдардаа. Чамайг жаргалтай байхыг харвал би баярлах болно…

тэрээр ингэж хэлээд сүүлчийн удаа гэх шиг биенд нь улам наалдан цээжээр нь тэврээд уртаас урт гүнзгий амьсгалсаар цурам хийлгүй хонолоо. Нацагаа хэдий адилхан унтахгүй байхыг хүссэн ч тэссэнгүй нойрондоо дийлдэн үүр хаяарахын алдад нам унтав. Тэрээр унтаж, унтаж нэг сэрээд харвал цаг нилээн явсан бололтой. Гэдэс нь өлссөнийг илтгэн хоржигнон дуугарна. Бэлтгэлийн өмд гэрийн шаахайгаа углаад нойрмоглон галын өрөө орвол цэмбийтэл нь цэвэрлээд гал дээр хоол хийгээд тавьчихсан байв. Гар нүүрээ угаахаар угаалгын өрөө орвол мөн л гял цал болтол цэвэрлээд оймс бүр дотоожийг нь хүртэл угаагаад дэлгээд тавьчихсан харагдана. Нацагаа бүр яахаа мэдэхээ болин баярлалаа ч гэж хэлэлгүй явуулчихдаг гэж бодон гар нүүрээ угаагаад гараад иртэл харин Сувдаа сагстай хувцасыг нь барин өө сэрчихсэн үү хэмээсээр ороод ирэв. Нацагаа юу ч хэлэлгүй өмнөөс нь очин сагсыг нь авч газар тавиад түүнийг удаан тэвэрлээ. Энэ л Сувдаад том талархал байсан юм. 9 сарын дараа: Нацагаа найзуудтайгаа удаан уулзаагүй тул усанд сэлж дараа нь сайхан

наргиж авъя гээд усан бассейн явав. Намрын халуун өдрүүд бие нозооруулж байсныг хэлэх үү бүгд дуртайяа биеийнхээ чилээг гартал бассейнд оръё хэмээгээд нэгэн дуугаар зөвшөөрлөө. Нацагааг одоо бүгд хуучин шигээ хүндэлж харьцдаг болсон билээ. Тэр нэг өдрөөс хоёр хоногийн дараа Сувдаа ятгасаар байгаад хамтдаа шинэ жилийн цэнгүүнд ороход хүмүүсийн нүд байдгаараа томорч зарим нэг нь харцаараа талархан зарим нь шууд уучлал гуйв. Одоо бүгд тэр хоёрыг үерхэдэг хэмээн ойлгоцгоосон. Харин энэ бүхнийг Сувдаа яаж тэсч гарсан нь үнэхээр бахархууштай. Үнэн чанартаа шинэ жилийн цэнгүүнээс хойш Нацагаа, Сувдаа хоёр уулзсангүй. Сувдаа Хэрлэнд Нацагаагийнд очиж амьдарлаа хэмээн хэлээд байрнаасаа нүүн өөр газар амьдрах болов. Энэ тухайгаа Нацагаад ч хэлсэнгүй. Нацагаа мөн өөрийгөө таньж авах хажуугаар нь ажил дээрээ амжилт гарган багахан тушаал дэвшин, бас зун нь гэртээ очиж амраад ирсэн

болохоор хэнтэй ч уулзаж амжихгүй явсаар өнөөдөр нэг уулзаагүй удсаных гээд ийнхүү найзуудтайгаа уулзаж байгаа нь энэ. Нацагаа, Сувдаа хоёр хаяа нэг утсаар ярих бөгөөд Сувдаа сайн байгаа гэдэг ч дуу нь нэг л цаашаа орсоныг Нацагаа мэдэрч байлаа. Тэглээ гээд яг одоо Сувдаатай сууна гэхээр хайртай биш болохоор нэг л болж өгөмгүй. Тэр орой түүний хэлсэн үг, Нацагааг гэх сэтгэл нь одоог хүртэл зүрхэнд нь харин хадгалагдан үлджээ. Нацагаа Сувдааг боддоггүй биш боддог, гей баараар хаяа нэг орох боловч урдынх шигээ тийм их биш болжээ. Хамгийн сүүлд ороход нэг шар толгойт өөдөөс нь харан инээмсэглэхэд Нацагаад ч бас таалагдаад байх шиг. Тэрээр хариу инээмсэглээд л өнгөрөв. Тэгтэл тэр хүн бас үе үе бодогдох болов. Дараа нь дахин тааралдах болов уу хэмээн орсон боловч тааралдсангүй. Нацагаа хувцсаа солин шүршүүрт орж биеэ угаачихаад гараад иртэл нэг хүн hi гээд инээмсэглэв. Нацагаа үснийхээ усыг арагш нь шувтраад хариу мэндлэн өөдөөс нь харвал нөгөө бааранд харсан залуу байхад яагаад ч

юм сонин болон ичих ч шиг зүрх нь хүчтэй цохилоод ирэв. Нөгөөх нь толгой дохиод юм ярих гэтэл цаанаас Нацагаагийн найз нь гараад ирсэнд хоёулаа цааш явлаа. Нацагаа гараад явж байхдаа буцаж орон дугаарыг нь авдаг ч юм билүү хэмээн бодохын сацуу утасаа гарган иртэл баахан дуудлага мессеж ирсэн байх нь тэр. Тэгтэл ч утас нь гар дээр нь чичирхийлэн дахин дуугарлаа гайхан байна уу гэсээр утсаа автал Хэрлэн: Чи чинь ямар сонин залуу вэ хурдан эмнэлэг дээр хүрээд ир, худлаарай такси аваад Сувдаа… гээд цааш ярих гэтэл цаанаас нь дуудсан бололтой за хурдлаарай болохоо болилоо шүү эмнэлэгийн хаяг мессежээр явуулчихсан байгаа гээд утсаа таслав. Түүний царай хүрэнтээд ирэхийг харсан нөгөө хэд ч яасан хэмээн асуутал хурдан машинаа асаагаадах Сувдаад нэг юм болж хурдлаарай, замдаа хаягийг нь заагаад өгье хэмээв. Гурван найз сандралдан яасан юм бол хэмээхэд Нацагаа нэг ч үг дуугарсангүй. Бараг амьдралдаа анх

удаа түүнийг амьд байлгаж өгөөч, хэрвээ амьд үлдээдэг юм бол би түүний хайрыг хүлээж авахад бэлэн байна бурхан минь хэмээн залбиран явна. Тэд явсаар цагаач нарын эмнэлэгт ирэн хайсаар хоёр давхараар гүйлдэж байтал Хэрлэн, бас хамаатных нь Урнаа хоёр ирчихсэн түүнийг зэмлэнгүй харцаар угтав. Хурдал гээд хамжилцан халад нөмөргөн улавч углуулаад яваад ортол Сувдаа төрөхийн орон дээр өвдөж байгаа бололтой шүдээ зуун хамаг хар хөлс нь цувсан хэвтэж байгаа харагдана. Нацагаа гэнэтийн энэ байдлыг хараад цочролд орон хөших шиг болоход Хэрлэн юугаа хийгээд байгаа юм бэ, хажууд нь очиж гарыг нь ч болов атгаж өгөөч гээд түүнийг нудрав.

Сувдаа Нацагааг өвдөж байсан ч агуу хайр гэрэлтсэн харцаар хараад хүрээд ирсэн үү чи минь гээд инээвхийлэв. Тэгтэл ч эмч сувилагч төрөх нь хэмээлдэн дүлээрэй охин минь, за одоо жаахан хүчтэй дүлчих одоохон гарлаа цухуйгаад ирлээ. Аав нь энийг хардаа гээд зүүд ч юм шиг юу болоод байгааг бүрэн ухааргүй Нацагааг дуудав. Тэрээр харсанаа эгээтэй л ухаан алдаад уначихсангүй бушуухан нүүр буруулав. Түүнтэй зэрэгцэн нялх хүүхдийн цовоо дуу хангинахад эмч нь баяр хүргье та хүүтэй боллоо гээд хүйг нь Нацагаагаар таслуулахаар хайч өглөө. Түүнийг хэлсэнийх нь дагуу хийж байхдаа гар нь чичирч байсан ч хүүгээ хараад өөрийн эрхгүй энэрэл хайрын баярын нулимс хацрыг даган урсч хүйг нь хайчиллаа. Нацагаа хүүгээ

угаахаар аваад явсан хооронд Сувдаагийн эцэж туйлдан ядарсан ч хайр цацран буй царайг ширтэн хөлсийг нь гараараа арчиж өгөөд духан дээр нь удаан гэгч нь үнсэн баярлалаа ХАЙРТ минь хэмээн шивнээд нулимсаа тогтоож ядан сул асгалаа.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *