Нүүр Өгүүллэг “ЭЭЖ ЭЭ” богино өгүүллэг №7

“ЭЭЖ ЭЭ” богино өгүүллэг №7

1 секунд уншина
0
0
262

Хүү мэдээ орсон цагаасаа л энэ бяцхан дэнж дээрх бор гэрт өссөн. Ядруухан бор царайтай, атигар эмгэний гэрт хэзээ яаж яваад ирсэнээ одоо ч үл мэднэ. Үдэш болж галын дэргэд хэсэг үүрэглэж сууснаа: – За

маргааш өглөө гал асаах шүдэнзгүй юм байна. Манай энэ хавийн дэлгүүр ямар эрт онгойх биш хаахаас нь өмнө шүдэнзээ олж авъя гэхээн эмгэн сандлаасаа бослоо. Залууд нь хөгшнийх нь авч өгсөн

алчуураар одоо хүртэл гоёно. Түүнээс минь энэ л үлдэж дээ хэмээн бодоод гэрээс гарлаа. Дэлгүүрээс гарахдаа – Өө золигоо хариултаа авахаа мартчихаж дэлгүүрийн охин намайг дараа ороход танихгүй

гэх биш хэмээн ганцаар ярьсаар цааш алхлаа. Гудамжны үзүүр тойрох алдад хүүхдийн уйлах чимээ сонсогдох шиг энэ харанхуй болсон хойно юун л хүүхэд байв гэж бодоод явах гэтэл үнэхээр нярай

хүүхдийн часхийн уйлах дуу сонстов. Дуу гарах зүг хөлийнхөө хурдаар очтол өлгийтэй жаахан амьтан хэн нэгнээс аврал эрэн уйлж байв. –Ээ халаг аа! Ямар нь энэ ийм жаахан амьтныг ингэж орхидог

байнаа хэмээн бодоод хэсэг зуур хэн нэгэн ирэхийг хүлээсэн ч хэн ч ирсэнгүй. – За сураглаад ирвэл тэр л биз хэмээн бодоод гэрлүүгээ тэврээд алхаж явахдаа намайг ганцаар гэснийг бурхан хүртэл харж дээ гэж инээмсэглэн явахад өнгөрсөн муу муухай бүхэн тэр дор мартагдах шиг. Гэртээ очоод өлгийг задалбал саяхан хөхөө хөхсөн бололтой амаар нь сүүний дуслууд ганц нэг үзэгдэнэ… Гэрэлчулуун хүү Нанжид гуайд туслах насанд хүрчээ. Түүнийг өөрийн аминаас ч илүү хайрлах нь бусад хүмүүсийн хайрыг татмаар. – Энэ хугацаанд хүү түүнийг нэг ч удаа ээж ээ гэж дуудаггүй байлаа. Эмээ , эсвэл бусад

хүмүүсийн адилаар Нанжаа гуай гэнэ. Айлын хүүхдээс өмөөрч, нэг чихэр олдсон ч өөрөөсөө хүртэл нуун өгдөг хүү нь 10 нас хүрчээ. Зарим нэг нь энэ муу хөгшиний элгийг дэвтээж яваа хүн дээ гэж ярьж байхад, өөр нэг нь хүний хүү хүрэн бөөртэй өсгөсөн хүүхэд нэг л өдөр орхиод явна даа гэж хуучилна. Хичээл номондоо тийм амжилттай суралцахгүй ч бусдад туслах, өрөвдөх сэтгэл байдаг нь тэр муу хөгшинөөс өвлөсөн ганц эрдэм нь. Намрын дунд сарын тэр нэгэн өдөр эмгэн: өнөөдөр чинь гадаа ямар муухай байна аа бүрхэг болохоор даралт бага зэрэг ихэссэн юм байхдаа гэж бодоод хэдэн түлээ тэврэн гэрийн зүг алхах гэтэл хашааны гадаа машин ирэв. Айл амьтан

сураглаж яваа юм байхдаа гэж бодоод дөхөн очвол нэгэн эмэгтэй бас нэг залуу буун: -Сайн байна уу таныг Нанжид гэдэг үү гэсээр тэд хуучлан гэрт оров. Дагаж ирсэн залуу хий дэмий л гэрийн доторх зүйлийг ажиглана. Хэдэн жилийн өмнө хүүг минь олж өсгөсөн гэж дуулаад өнөөдөр билэгт сайн өдөр хүүгээ авахаар ирлээ хэмээн пал хийтэл хэллээ. Таныг 6 жил хайсны эцэст өнөөдөр оллоо хэмээн цүнхнээсээ өлгийд боодолтой байсан ихэр оймсны нэгийг гаргаж ирэв. Энэ өдөр хэзээ нэг цагт ирнэ гэдгийг хөөрхий эмгэн мэдэж

байсан ч өнөөдөр гэж яахан мэдэх билээ? Гаднаас хүү орж ирэн. – Багш таныг маргааш уулзаарай гэсэн шүү хэмээн хэлээд гараа угааж зогсож байгаа хүүгээ бүсгүй хараад өөрийн мэдэлгүй нулимс урсгана. Эмгэн хий л горьдлого тээсэн нүдээр харан сууна. – Миний хүү энэ эгчийгээ дагаад яв даа. Чиний төрсөн ээж гэж хэлээд бурханы урдаас сахиусыг нь зүүж өгөөд явуулахаар бэлдэв. Тэд явахаар болон машиндаа суугаад хөдлөх гэтэл хүү ухасхийн буугаад -намайг битгий явуулаач “ээж ээ”

“өдөр бүр ээж ээ гэж дууддаггүй байсанд уучилаарай та бол миний ээж” хэмээн эмгэний өлмийд сөгдөн уйллаа. Бүсгүй тээр нэг жил хийсэн өөрийн буруудаа хүүг бас Нанжаа гуайг буруутгасангүй тэднийг орхин нутгийн зүг хөдөллөө…

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *