Нүүр Өгүүллэг “ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “8-р хэсэг”

“ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
683

Нацагаа ч зогтусан энэ орой тэгээд бүр ийм газраас гарч ирж байхад өөрийг нь дууддаг ямар бүсүй байдаг билээ гэсээр эргэн харвал Сувдаа зогсож байв. … Сувдаа үнэндээ Нацагт дассан ч юмуу дурласанаа

түүнийг нүүхэд бүр ихээр мэдэв. Анхандаа таалагддаг байсан ч нэгд найз охинтой байсан, хоёрт хүний урманд түүнийг нэг удаа хүн байна гэж харж байгаагүй болохоор сэтгэлээ татаж авахаар хатуу шийджээ.

Гэвч хүний сэтгэл гэдэг тийм санаан зоргоор болно гэж үү. Тунсагийг элдэвлэн хайртай залууг нь элдэвээр дайрч доромжлон, ааш нь хэтэрч байгааг харах бүрдээ Тунсагтай нэгийгээ үзмээр болдог авч эр эмийн

хооронд илжиг бүү жороол гэгчээр, нөгөө талаар Нацагаа түүнрүү хүний урманд нэг удаа ч болов харц унагаж байгаагүй болохоор ёстой нэг гараараа нөгөө гараа барин өнгөрөөдөг байлаа. Нүдэн дээр нь

Нацаг ядарч туран гундаж байгааг хараад гараараа сайхан хоол цай хийгээд өгөхсөн гэж хичнээн хүсэвч Нацагаа тийм боломж олгосонгүй. Харин тэр нэг орой Тунсагтай хэрэлдэхийг сонсоод

шуудран юунаас ч үл зовон хоол хийхээр мах гарган ногоо арилгахад Хэрлэн гайхсан харцаар өөдөөс нь харлаа. – Энэ Тунсаг арай хэтэрч байна. Аягахан шөл хийхэд юу удахав дээ, алив найздаа туслаадах хийгээд бэлдчихье, тэгж байгаад өрөөнөөсөө нэг гарах байлгүй хэмээн өөртэйгээ ярин ханцуй шамлан оров. – Сувдаа, чамд Нацагаа таалагддаг уу, чи энэ хоёрыг хэрэлдэхээр байж ядах юм, бас сэмхэн санаа алдаад байгааг найз нь анзаарсан. Энэ хоёр ямар албан ёсны эхнэр нөхөр биш, чи үнэхээр сайн юм бол өөрөө түүний нүдэнд торохыг бодооч хө – Юу яриад байна даа Хэрлэн минь … энэ чинь муу ч сайн ч гэсэн хамтдаа хэдэн жил амьдарч байгаа элэг нэгт Монголчууд биз дээ хэмээн булзааруулаад ажигч найзаасаа зовох ч шиг болов. – Найз нь мэднээ, Нацагаа ч тэнэг залуу юм даа. Хажууд нь ийм сайхан

сувд байгааг анзаарахгүй нэг л сайхан хүүхэнд тархиа мэдүүлээд гүйж байдаг, одоо яаая гэхэв. Гэхдээ найз нь чиний сэтгэлийг ойлгож байна, би яагаад баргийн хүнтэй санаа нийлдэггүй байж чамтай энэ олон жил хамт амьдраад байгаа гээч, чи бол ховор сайхан сэтгэлтэй … – За болно доо хө, хэн хэндээ тус дэм болоод л явж байж. Алив хурдан цахилгаан зуухаа асаагаадах … Сувдаа харин дотроо их л баяртай байлаа. Хэдий өөрийнх болгож чадахгүй ч гэсэн ганц удаа ч болов түүндээ өөрийнхөө гараар хоол хийж өгч байгаадаа сэтгэл нь яг л жаахан хүүхэд шиг хөөрнө. Өөрийн эрхгүй нүүрэн дээр нь инээмсэглэл тодорч дуу аялмаар ч юм шиг. Тэгэх мөрт нь нэгэн бодол зурсхийн орж ирэв: ” Нээрээ энэ чигтээ уурандаа өрөөнөөсөө гарахгүй унтчихвал яанаа” ер нь Сувдаа минь юундаа ингэж догдлоно вэ?, тэр чинь хүний хүн шүү дээ….гэтэл ашгүй бодлыг нь таасан мэт өрөөнийх нь хаалга онгойж хаагдсанаа төд удалгүй ус шоржигнон дуугарах

дуулдав. Сувдаа үнэхээр баярлажээ. Уснаас гарахыг нь хүлээн Хэрлэнтэй хоёулаа хаалгаа хагас онгойлгон чихээ наалдуулан зогсч байтал нилээн удсаны эцэст сая нэг гарч ирэв. Энэхэн хооронд бас л ” Дуудлаа ч гэсэн хүрч ирэхгүй бол яанаа” гэдэг бодол төрөх нь тэр. Бүх юм санаснаар болж хөлсөө арчин, хирэндээ балмагдан хооллох хайртай залуугаа хараад өрөвдөхийн ихээр өрөвдөж, түүнтэй зэрэгцэн Тунсагт дургүй нь хүрч ” Хүнийг хайрлаж чадахгүй юм бол яах гэж худлаа дүр эсгэн хамт байдаг байнаа. Нацагаа минь дээ, би ямар үйлээр чамд дурлачихав даа. ” дотроо ингэж бодож байсан ч наанаа огт өөр хөгжилтэй зан гарган сууна. Тэрээр Хэрлэндээ баярлаж байлаа. Хэрлэн байхгүй байсан бол магад ингэж өөрөө зориглоо ч уу үгүй ч уу. Дараа нь Тунсагийг явахад хамгийн ихээр баярласан хүн нь бас л Сувдаа. Тэрээр яагаад ч юм хугацаа хэрэгтэй одоо шууд өөр хүн хүлээж авч чадахгүй хэмээн бодож бас л хүлээсээр. Тэр нэг өдөр Хэрлэнгийн найз ирэхэд угийн сэргэлэн Хэрлэн дор нь байдлыг ойлгож Нацагааг дуудуулсан билээ. Маргааш нь түүндээ бантан хийж өгч байхдаа

дэндүү жаргалтай байлаа. Өөрөө л бодож сэтгэлийн жаргал эдлээд байгаагаас Нацагаа нь түүнийг гадарлах ч үгүй бүр харах ч үгүй яваа шүү дээ. Харин Нацагааг нүүх болсоноо хэлэхэд зөндөө уйлж билээ. Яагаад би хайрласан хүнээсээ хайр хүртэхгүй юмаа гэхэд жаахан ч атугаа эелдэг байдал үнэртэж болохгүй гэж. Гэвч Хэрлэн нь түүний гуниглангуй санаашран хэн нэгнийг сэмхэн харуулдсан байдлыг хараад нэг орой ийнхүү хэлж билээ. – Сувдаа минь чи үнэхээр өөрөө хайртай юм бол түүнийгээ тэр хүндээ мэдрүүл. Чамайг харахгүй, мэдрэхгүй байгаа нь Нацагаагийн буруу биш. Чи өөрийгөө түүнд хайртайгаа мэдрүүлэхгүй, хэлэхгүй бол тэр хүн магад хэзээ ч чамайг онцгойлж харахгүй шүү дээ. Тэгэхээр зоригтойхон шиг болохоос нь аваад болохгүйгээ хүртэл хайрынхаа төлөө яваад үз. Чи дотроо л түүндээ хайртай, тэр намайг харахгүй юм гээд яваад байгаа болохоос Нацагаагийн анхаарлыг татахын тулд, хайрынхаа төлөө ингэхэд юу хийсэн хүн бэ? Ямарч юм тэмцэл дунд л байдаг. Ингэж юу ч хийхгүй

сэтгэлдээ л хий шаналж явсаар байгаад өөр хэн нэгэнд нь алдвал ёстой юу хэлэхэв дээ …. хэмээж билээ. Сувдаа ч тэр оройжин бодсоор яалт ч гүй найзынх нь зөв болохыг ухаарлаа. Хэдий эмэгтэй хүн ч гэсэн эр хүн л заавал эхэлж эргүүлж, таалагдсанаа хэлж, эр хүн л бүх санаачлагийг гартаа авна гэсэн хууль байхгүй биз дээ. Ийнхүү зориг орон сэтгэл шулуудан нэг өдөр Нацагаагийн ажил дээр очиж билээ. Гэвч тэрээр уулзаж үнэхээр чадсангүй. Нацагаа нь ч танигдахын аргагүй өөрчлөгдсөнийг хараад өөрийгөө аль хэдийн дахиад л хожигдож дээ хэмээн бодож билээ. Гэвч тэрээр нүдээрээ өөрчлөөд байгаа хүнийг нь харталаа буцахгүй байхаар шийдэв. Тиймдээ түүнийг зав зайгаараа боломж гарган дагадаг болсон бөгөөд нэг өдөр гей баарнаас гарч явахыг нь хараад зүрх нь арай ч дээ хэмээн эмтэрч байсныг нуух юун. Тэрээр мөн л нэг өдөр ажил дээр нь очтол гарсан гэхийг сонсоод маргааш нь сургууль дээр нь ажлаасаа чөлөө аван байж сахиж шинэ ажлыг нь мэдэж авав. Өөртөө уур ч хүрэх шиг, яах

гэж нэг эрийн араас ингэж хамаг байдгаа баран явж байгааг ойлгохгүй. Гэвч зүрх сэтгэл нь тархиндаа захирагдахгүй болсон шиг нэг л мэдэхэд өөрийн эрхгүй түүнийг гээд явчихдаг байв. Харин өнөөдөр Нацагаа нь ажлаасаа их л бодлогширонгуй гарч явахыг хараад гэртээ очтол нь дагалаа. Гадаа нь нуугдасхийн хүлээж суухдаа яваад орчихъё хэмээн хичнээн бодсон ч би чинь хэдий хайрлаж дурласан ч гэлээ эмэгтэй хүн шүү дээ гэх бодол нь түүнийг хорино. Ийнхүү сууж байгаад харьдаг ч юмуу хэмээн даарч өлссөнөө сая л мэдэн хөшсөн хөлөө жаал нухаж байгаад бостол Нацагаа гараад ирэв. Бас л дагасаар гей бааранд ороод явахад нь тэрээр өөрийн бодлоосоо айж билээ. Өнөөдөр л уулзаж бүхнийг хэлье. Энэ хүн үнэхээр гомо болсон бол ингэж өөрийгөө зовоож байхаар юу ч болоогүй дээр нь асуудлаа нэг мөр шийдье хэмээн бодоод ойролцоох жижиг дэлгүүрээс аяга халуун кофе аван тэвчээртэйгээр хүлээв. Харин аз болж Нацагаа тэнд нэг их удсангүй гараад ирэхэд нь одоо л хэмээн зориглоод түүнийг дуудсан нь энэ билээ. – Хүүе сайн уу энэ чинь Сувдаа юу даа, юу хийж яваа юм бэ? … Нацагаа ч гэсэн өөрөө ийм газраас гарч

ирсэндээ багагүй бантаж байв – Сайн, аан энд нэг хүнтэй уулзана гэсэн чинь ирдэггүй, явдаг юмуу гэж байтал чамайг хараад харин гайхлаа – Аан … би бас хүнтэй уулзаад, та хоёр сайн уу ойрд уулзсангүй шүү гээд гар барихаар гараа сарвайв – Бид хоёр сайн ажлаа хийгээд л гээд гар барин мэндлэхдээ тэрээр чичирч байв. – Хөөх чи бүр даарчихсан байна ш дээ, хүнийг ингэтлээ хүлээлгэдэг овоо гаруу тэр чинь гээд инээснээ чи яараагүй бол ийшээ нэг газар орж жаахан суух уу. Сувдаа энэ л үгийг хүлээж байсан билээ. Тэрээр цагаа нэг харсанаа за тэгье, нээрээ даарсан байна шүү гээд инээлдэн ойр зуурын юм ярьсаар ойролцоох жижиг кафе чиглэн явлаа. Тэр хоёрыг яваад ортол маргааш нь амралтын өдөр болоод ч тэрүү хүн ихтэй байв. Нүдээрээ суудал хайсаар хойно булангийн нэг суудал хоосон байсанд хоёул тийшээ очиж өөд өөдөөсөө харан суун тус тусын уух юмаа захиалав. Яриа нэг л эвлэж өгсөнгүй. Сувдаагийн дотор баахан асуулт, бодол эргэлдэж

чухам алинаас нь эхлэхээ мэдэхгүй хий л Нацагаагийн амыг харан сууна. – Манай өрөөнд хүн орсон уу? – Би орсон, Хэрлэнгийн найз залуу хамт байхаар болоод … – Аан за, өөр сонин хачин юу байна даа? – Юу байхав, Тунсаг нэг ирээд явсан. Намайг өрөөнд нь орсонд жаахан дурамжхан байх шиг байсан. Чамайг асуугаад – Тэр сайн байна уу, би ерөөсөө уулзаагүй байгаа. Үүнийг сонсоод Сувдаагийн дотор жаахан ч атугаа онгойлоо. Одоо хамгийн гол зүйлээ асуумаар байсан ч яаж эхлэхээ мэдэхгүй хэсэг бодож сууснаа – Чи их өөр болжээ. Гэхдээ цаанаа л нэг гунигтай ч юм шиг байх юм, Тунсагаас одоо бүр харьцаагаа тасалсан уу?, уучлаарай хэтэрхий их хувийн хэрэгт чинь оролцож байвал, хүсвэл чи надтай илэн далангүй ярьж болно шүү дээ, би хаашаа ч гаргахгүй – Чи намайг буруу л ойлгоод байх шиг байнаа даа хэмээн өөрийг нь гадарласаныг мэдээд бантансандаа өмнөх шар

айрагнаасаа нилээн том хэд хэд балгав. Сувдаа харин юу ч хэлсэнгүй вин.огоо шимэн сууна. Нацагаа өмнөх нь дуусангуут дахин нэгийг захиалаад: – Тэр өдөр та хоёрт үнэхээр их баярласан. Тухайн үедээ самгардаад баярлалаа гэдгээ олигтой ч хэлж чадаагүй байх, сайхан шөл байсан шүү, одоо хэр нь амтагддаг юм гэхэд Сувдаа хөгжилтэй инээгээд – Зүгээрээ, өчнөөн удаан хамт хаяа дэрлэн амьдарчихаад тэр зэргийн юм байлгүй яахав. Нацагаа цааш нь олон юм ярилгүй нэмж уусаар, Сувдаа аль аль нь чимээгүй суугаад байхаар эвгүй санагдсан тул элдэв юм хаман ярьж байгаад зориг шулуудан хэлэхээр шийдлээ. Гэтэл Нацагаа нэгэнтээ санаа алдсанаа: – Сувдаа минь яг үнэндээ би одоо маш их ганцаардаж байна. Нэг л мэдэхэд найзуудаасаа ч хөндийрчихөж. Би Тунсагийг муу хэлэхгүй ээ, урд хэзээ нэгэн цагт хайрлаж явсаны хувьд. Өнөөдөр надруу уучлал гуйж мессеж бичиж

байна билээ, сая бас л мессеж ирж байна. Тэр хүн миний хувьд дурсамж болоод сургамж болон үлдсэн. Би … гээд яасан нь дээр вэ гэсэн байртай хэсэг эргэлзсэнээ: Үнэндээ би Хэрлэн та хоёртой бараг гурван жил хамт амьдарчихаад нэр, зүснээс хэтрэхгүйдээ зовж л байна, тэгэхдээ яагаад ч юм өнөөдөр чамд л энэ дотроо байгаа бүхнээ уудалж гаргамаар. Чи цаашаа гаргахгүй байх л даа, гаргасан ч надад одоо хамаагүй. Би хэн нэгэнтээ сэтгэлээ онгойтол ярьмаар байна, энэ хүн нь чи л юм шиг санагдаад. Тиймээ би гей баараар ордог. Нэг бус нилээд хэд орсон. Тэнд байхад би эрх чөлөөг мэдрээд байх шиг, би арван жилийнхээ хүүхэдтэй тэнд тааралдсан. Сонин шүү урд нь би түүнийг намгийн ногоон мэлхий гэж боддог байсан бол одоо тэр миний хувьд ханхүү болчихоод байна. Даанч тэр найз залуутай, тэрэндээ үнэнч … би яагаад дурлалд дандаа ийм азгүй байдаг юм бол … гээд өөрийн мэдэлгүй гарч ирсэн нулимсаа арчаад өмнөх шар айрагаа нэг амьсгаагаар хөнтөрч орхин дахин нэмж захиалав. Сувдаа

үүнийг сонсоод чихэндээ итгэмээргүй болов. Түүний ч гэсэн дурлал азгүй болж байгаад зүрхэндээ уйлж харуусч байсан ч биеэ барьлаа. – Чи тэгээд хамтрагчтай болсон уу? – Би өөрийн хайраа олоогүй л байна. Чи се.кс хийсэн үү гэх гэж байгаа бол үгүй. Уг нь Батаатайгаа яг сайхан байж байтал тэр гэнэт татгалзсан, намайг өөрийн хайраа олтол битгий өөр хүнтэй харьцаанд ороорой хэмээн захьсан. Тэгтэл миний тэр хайр нь Батаа минь юм шиг байна. Би түүнийг ямар их санаж, хүсч, үгүйлж байнаа. Цөөхөн хугацаанд хамт байсан ч гэсэн тэр надад жаргал бэлэглэж байжээ. – Одоо байхгүй юмуу? – Найз залуутайгаа өөр тийшээ явчихсан. За Сувдаа минь намайг уучлаарай, уг нь хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан ч чамд өөрийн эрхгүй хэлчихлээ. Намайг манай найзууд Тунсагаас салсанд баярлаж байгаа хэдий ч гомо болсоныг мэдвэл хэд нь зугатаж жигших бол. Тэр үед л найз гэдэг мэдэгдэх байх даа, шигшигдээд намайг ойлгоод үлдэж чадсан нь миний жинхэнэ найз юм даа. Уучлаарай би ариун цэвэрийн өрөө орчихоод ирье хэмээгээд гуйвлан бослоо. Сувдаа яахаа

мэдэхээ болин бодолд дарагдсаар: ” Ямар хэцүү тавилан бэ?, би энэ үед яах ёстой вэ?, үнсэнд хаягдсан шалз шиг хувь заяанд нь даатгаад бас жигшээд нүүр бууруулах уу?, чамд тийм сэтгэл бий гэж үү, энэ хүн гомо болсон байлаа ч чи түүнийг гэж хайрласаныхаа хариуд жаахан ч атугаа тус болж сэтгэлийн дэм өгөөд явах хат чамд бий юу?, арай ч бүх юм өнгөрчихөөгүй л санагдах юм, тэр хүнтэй явалдаагүй, харьцаанд ороогүй гэж байна, Тэгэхээр чи юу хийж чадах вэ сайн бод!!! ” … ийнхүү урдах хундагатайгаа гөлрөн бодлогширч суугаад Нацагааг ирэхийг анзаарсангүй. – Чи зүгээр үү, саяны миний ярьсаныг зүгээр л мартчих, юу ч сонсоогүй гээд чихнийхээ хажуугаар өнгөрөөчих … сайхан дотор онгойчихлоо … алив уугаач хө гээд тэрээр инээмсэглэв. – Нацагаа би чамайг ойлгож байна, хэрвээ чи зөвшөөрвөл би чамд

тусалъя. Надад ямар найз залуу байгаа биш хэмээн Сувдаа гэнэт эрс шийдэмгий хэлэх нь тэр. Нацагаа гайхсан харцаар өөдөөс нь харвал. Би чиний хуурамч найз охин чинь болъё. Чи хүмүүсийн нүдэн дээр надтай явалддаг мэт харагд, харин бусад үед хүслээрээ бай даа. Би чамд ямар нэг байдлаар хориг тавьж элдэв яриа гаргахгүй. Нацагаа ихэд цочирдон буруу дуулчихав уу гэсэн аятай нүдээ нэг их том болгон өмнөөс нь ширтээд хэсэг алмайрч байснаа түүний гарыг атган – Чи ямар агуу сэтгэлтэй, ухаалаг юм бэ, чамд үнэхээр их баярлалаа. Тэгэхдээ би чамд тэгж төвөг удмааргүй байна. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн илэрнэ. Тэгээд ч чи ийм сайн хүүхэн чамайг гэх залуу гараад ирвэл би жинхэнэ шавар болно. Чамд баярлалаа – Би өөрийгөө мэднээ. Чи санаа зоволтгүй. Тэгээд ч надад хүлээж буй хүн байгаа, тэр нь энд биш хэмээн худлаа хэлчихэв. Нацагаа балмагдан – Хоёулаа жаахан бодъё, намайг гэж ингэж хүн сэтгэл гаргаж байхад би яахаа мэдэхээ

байчихлаа үнэндээ. Чамд баярлалаа гэхээс өөр үг олдохгүй нь. За хоёулаа гарах уу цаг ч нилээн орой болчихлоо. Би чамайг дөхүүлээд өгье. Тэр хоёр гараад Сувдаагийнд очтол хоорондоо бараг юм ярьсангүй. Гэрийнх нь гадаа ирээд Нацагаа баяртай гээд явах гэтэл Сувдаа: Үгүй чи чинь Монгол хүн байна даа ядаж ороод цай амсаад гараач, тэгээд ч хэдэн жил амьдарчихаад, цаад хоёр чинь унтаагүй байх шиг байна, том өрөө гэрэлтэй байна гэтэл Нацагаа үгүй гэж чадсангүй даган орлоо. Сувдаа гаднаас хаалгаа түлхүүрдэн түрүүлэн Нацагаа араас нь гуталаа арчин ороод иртэл том өрөөний буйдан дээр

Тунсаг уйлчихсан Хэрлэн хажууд нь суун голдоо нэг шил улаан дарс тавин тэр нь нилээн дундарсан харагдана. Хаалга онгойх чимээнээр Тунсаг, Хэрлэн хоёр зэрэг шахуу харсанаа тэр хоёрыг хамт явж байгааг харан алмайрч харин Нацагаа, Сувдаа хоёр Тунсагийг хараад гайхширан балмагдах нь тэр.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *