
Нацагаа Батаагийнд ороод өөрийн эрхгүй алмайрав. Ямарч тансаг сайхан амьдардаг юм. Тэрээр өөрийнхөө амьдарч байгаатай харьцуулаад дахин ичиж үхэнгээ алдав. Ганц бие эр хүн гэхэд бүх юм
нь эмх цэгцтэй, цэвэрхэн. – Чи ч ёстой нэг хүн шиг сайхан амьдарч байнаа – Найз нь сургуулиа төгсөөд саяхан нэг даатгалын компанид ажилд орсон. Яахав болж л байна – Чи миний стилийг өөрчлөөд өг,
миний байгаа байдлыг хардаа, чи их дэгжин харагдаад байна хэмээн Нацагаа үнэнээсээ гуйлаа. Харин Батаа – Чиний энэ байгаа байдал чинь л гомо нарыг байлдан дагуулна стар залуу минь гээд
инээмсэглэв. Тэр хоёр элдвийг хуучилсаар сая нэг Нацагаа харихаар гарлаа. Нацагаа өөрийгөө нэг л ойлгохгүй байх шиг. Батаатай уулзсанаасаа хойш тэрээр амандаа байнга дуу аялаастай, өөрийн
эрхгүй инээд алдан, нэг л аз жаргалтай байгаа мэт. Эс бөгөөс Батаад дурлаад татагдаад, нэг бол түүнийг шүтээд ч байх шиг. Батаагийн үйл хөдлөл, хэлж ярьж байгаа, зүгээр л алхаж байгаа нь хүртэл түүнийг

татаад байлаа. Нацагаа Батаагаар олуулж нэг өрөө байранд ганцаараа суух болов. Үнэ нь ч боломжийн. Бас шалсаар дэлгүүр дагуулан явж ганц нэг дэгжин хувцас авч өмслөө. Үсээ ч өөрөөр засуулж Нацагаа тэр чигээрээ өөрчлөгдөх нь тэр. Тэрээр найзуудтайгаа уулзаагүй удан тэднээс хөндийрснөө гэнэт санан нэг өдөр хоёр найзтайгаа уулзан гурвуул нэг газар орон суув. Түүнийг харсан хоёр дуу алдан элдэв сонин ярих биш түүний өөрчлөгдсөнийг гайхан сонжсоор байгаад таарав. Миний найз ч Тунсагаас салаад өөртөө их анхаарал тавьдаг болж шүү, их дэгжин харагдаж байнаа, ийм хүн байсан юмуу хэмээн үнэн үг, наргиан хоёрын хооронд үг хавчуулан инээлдэнэ. Хажуугийн
ширээнд сууж байсан хоёр охин түүнтэй хэд хэдэн удаа харц мөргөлдөхөд Нацагаа ч өөртөө улам итгэлтэй болон дотроо ” Охидууд хардаг л юм байна, би тийм дажгүй болчихсон юм болов уу, эсвэл урд нь Тунсагтай байхад хардаг байсныг нь би анзаардаггүй байсан юм болов уу…” хэмээн бодон жуумалзаад тэр орой нөгөө хоёртойгоо тэс өмнөө Нацагаа хөөрөлдөн суусаар саллаа. Маргааш нь Батаатай бушуухан уулзаж энэ бүхнээ хэлмээр, үгүй ээ зүгээр л хэлэх далим гаргаж Батааг хармаар санагдаад, түүнийг санаглазаад нэг л бишээ. Тэрээр утасдаж байхдаа маш ихээр догдолж бүр байж ядсандаа хөлөө сэгсчин утсаа авахыг нь хүлээв. Тэгтэл ч Батаа утсаа аван орой нэг томхон хүлээн авалтанд орно, хүн хартай ч танилцаж магад бэлдээд
байж бай, бид хоёр долоо гээд очиж авъя хэмээгээд хариу хэлэхийн завдалгүй утсаа тасаллаа. Нацагаа бид хоёр гэхийг сонсоод уур нь хүрч Батааг харамлах ч шиг, тэрээр дурамжхан байсан хэдий ч усанд орон бэлтгэл ажилдаа оров. Нацагаа амьдралдаа ийм хүлээн авалтанд орж байсангүй. Дэгжин залуус, ганган хүүхнүүд, ихэмсэг өвгөчүүл, мөн бардам ямбатай эмгэд. Тансаг ч гэж жигтэйхэн, идэх уух юм элбэг дэлбэг аргагүй л том хүлээн авалт болох нь харваас илт. Тусгай засаж бэлдсэн тайзан дээр элдэв янзын үзүүлбэрүүд үзүүлж наана нь байх талбайд хөгжмийн аянд хүмүүс бүжиглэнэ. Нацагаа анхандаа хүмүүсийн ярихыг анхааран сонсов. Тэд түүний үл ойлгох том том сэдвээр чухал яриа өрнүүлцгээнэ. Нацагаа ч сүүлдээ ойлгохоо байж,
бас чиг сонирхолгүй байсан болохоор нь хооллож дуусаад бүжиглэхээр босов. Энэ хүмүүс нь яасан ч сайн уудаг юм, ямар сайн даадаг юм. Анх эхлэхэд л ууж эхэлсэн, хоолон дээр, дараа нь гээд ер нь таран тарталаа уугаад байгаа хирнээ тэгтэлээ хөлчүүрч согтуурхсан хүн харагдсангүй. Нацагаа бүжиглэж байгаад Батаа руу харвал цаадах нь найз залуугаа хамт ярилцаж байсан хүнтэй нь үлдээгээд бүжиглэхээр босоод ирэв. – За хэр байна, таалагдаж байна уу, уйдаагүй биз дээ? – Зүгээрээ дажгүй юм гээч – Болж дээ, манай хүн нэг томоохон юм хийх гээд байгаа юм. Тэрнийхээ талаар яриад гээд инээвхийлэв. Тэр инээд Нацагаагийн дотор цахилгаан адил нэвтлэн орж цээжин тушаа газар нь хатгуулаад авах нь тэр. Нацагаа Батааг удаан ажлаа. Түүний бүжиглэж байгаа нь, өөдөөс нь харан намуухан ярих яриа нь
хүртэл түүнийг татан урин дуудах шиг байж ядуулахыг мэдэрлээ. Нацагаа бүжиглэнгээ Батаагийн чихэнд ойртон: – Батаа чи найздаа анхны нөгөө … сексийг мэдрүүлээч. Би үнэхээр хүсч байна. Батаа юу ч хэлсэнгүй суухаар явчихав. Нацагаа ч балмагдан араас нь явлаа. Батааг юм ярихгүй болохоор нь Нацагаа ганцаараа уусаар хөөрхөн халаад ирэх нь тэр. Тэгтэл ч төд удалгүй хүлээн авалт тарж Батаагийн найз залуу хэсэг нөхдийн хамт шөнийн клуб орж үргэлжлүүлэхээр явлаа. Батаа харин Нацагаа согтчихож дөхүүлж өгөөд харьлаа хэмээхэд нөгөөх нь дуртай дургүй зөвшөөрөв. Батаа хэсэг чимээгүй явж байснаа – Чи үнэхээр хүсч байна уу? – Аанхан …. Батаа дахин юу ч хэлэлгүй ойролцоох зочид буудал чиглэн явлаа. Нацагаагийн зүрх нь оволзон, хамаг цус нь буцлах мэт бие нь халуу шатна. Нацагаа, Батаа
хоёр зэрэгцэн сууж байснаа Батаа усанд ороодохъё гээд угаалгын өрөө явав. Нацагаа өрөөн дотуур нааш цааш холхин элдвийг бодно. Ямар байдаг бол, яах бол …. тэрээр сандарч байлаа. Батаатай ингэж учирдаг нь хувь тавилан уу? Яагаад заавал Батаа гэж … урд хэзээ нэгэн цагт миний анзаарч байгаагүй хүнээ одоо ингээд хүсэмжлээд түүндээ татагдаад бүр секс хийж үзэх гээд тэвдэн хүлээж байдаг. Бурхан албаар намайг сорьж байна уу. Эхлээд яадаг бол, эр хүн эр хүнтэйгээ үнсэлцэхээр ямар мэдрэмж төрдөг бол? Тэрээр яах учраа олохгүй ийнхүү холхиж байтал уусан юм нь ч бараг гарчихав. Хэт их сэтгэлийн хөөрөлд автаж байгаагаа ч анзаарав. Тэгтэл ч Батаа угаалгын өрөөнөөс бөгсөн биеэ цагаан алчуураар ороон халхлаад гараад ирэх нь тэр. Ээ тэнгэр минь ямар сайхан бие вэ, зангирсан
булчин шөрмөс, ямар ч илүү дутуу унжсан сул махгүй…яг л бэлтгэл нь хангагдсан тамирчин шиг жавхаалаг харагдана. Нацагаа сэтгэлийн хөөрлөө жаахан дараад мөн усанд орохоор зөрөн явлаа. Нацагаа биеэ хатаангаа яахаа шийдэж ядан гарч чадахгүй зогсоно. Тэгтэл хаалга онгойж Батаа орж ирэн ард нь очоод эхэндээ бүгд сандардаг юм биеэ тайван чөлөөтэй байлга гээд нурууг нь хурууныхаа өндөгөөр зөөлөн илбэлээ. Нацагаа ч энэхэн мөчид тогонд цохиулсан мэт давхийн цочихийн сацуу хамаг арьс нь бэржийгээд ирэв. Батаа түүний нурууг дээш доош нь илбэн байснаа шилэн хүзүүн дээр нь үнсэхэд Нацагаа үүлэн дээр хөвж буй мэт жингүйдээд ирэв. Батаа огцом эргүүлэн түүний уруулыг озлоо. Нацагаа ч нэгэнт шийдсэн тул хариу өөдөөс нь үнсэлцэж хоёулаа тас тэврэлдэн угаалгын өрөөнөөс уруул салгалгүй
гарсаар ороо зүглэв. Хүчтэй шунан сорох үнсэлт, гарт баригдахгүй зангирсан булчин, эршүүд бие, хатуу базалт энэ бүхэн Нацагаад таалагдах шиг. Гэтэл Батаа гэнэт үнсэхээ болин өндийгөөд суучихав. – Яасан, надтай болохоор эвгүй байна уу? – Үгүй дээ, би сурчихсан хүн юунд нь эвгүйцэхэв – Тэгээд? Нацагаа арайхийн ингэж асуугаад мөн өндийн суулаа. – Уучлаарай би найз залуугийнхаа хүчинд өдий зэрэгтэй явж байгаа түүнийгээ хуурмааргүй байна. Чамд гэж хэлэхэд чи өөрийн хайраа олтолоо битгий хүнтэй харьцаанд ороорой. Ариуханаараа байсан нь дээр шүү, бас сайн бод. Чи өөрөө гомо юмуу, эсвэл зүгээр л сонирхож байна уу гэдгээ. Чиний хувьд сэтгэл зүй чинь хараахан бэлэн биш байна. Би чамд ингэж л зөвлөх байна гээд
унтахаар буруу харан хэвтэв. Нацагаа урам нь хугаран мөн буруу харж хэвтээд бодолд дарагдсаар унтав. Өглөө нь босоод иртэл Батаа аль хэдийн босоод хувцаслачихсан хүлээж байв. – Батаа чамаас бөөн гэрэл, эрч хүч цацраад байх юм. Чиний бүх юм надад таалагддаг. Зүгээр л алхаж байгаа чинь хүртэл. Би чамд дурлаад байгаа юм болов уу? – Нацагаа би болохгүй ээ, тэр хүнийг гомдоож яасан ч чадахгүй уучлаарай – Тийм л байх даа … би шөнөжин бодоод хариугаа олж чадсангүй, тэгэхдээ чиний хажууд байхдаа би жаргалыг мэдэрдэг болсон – Бид хоёр удахгүй ажлаар өөр тийшээ явах гэж байгаа. Тэгэхээр би чамтай уулзах цаг тун бага байна байх. Ажил төрлөө хүлээлгэж өгөх, юмаа бэлдэх гээд ойлгоно биз дээ. Нээрээ мартах шахаж манай хүн чамд нэг ажил олсон ирэх долоо хоногоос эхэлнэ гэж байсан. Оффисын цэвэрхэн хөнгөн ажил байгаа. Цаг нь хуучинтай
чинь адил, цалин нь ахиу юм билээ. За найз минь амжилт, битгий яараарай хайраа олтлоо. * * * Өвөл болж өдөр шөнөгүй бороо цутган цаанаасаа л нэг уйтгартай жихүүн. Нацагаа шинэ ажил, шинэ орчин хичээл сургууль гэж завгүй гүйсээр тэр өдрөөс хойш нэг мэдэхнээ хоёр сарын хугацаа өнгөрчихөж. Бороо асгарсан өвлийн хүйтэн тийм нэг саарал өдөр ажил дээрээ цонхоор харан сууж байснаа ” Өдийд Монголд минь ямар сайхан байгаа бол. Өглөө босоод ирэхэд цэнгэг агаар сэрүү татуулан сэтгэл сэргээж, нарны туяанд цасан ширхэгүүд гялбан нүд өөрийн эрхгүй анивчдагсан. Хандгайт ч пиг байгаа даа. Нэг их сайхан уулын орой дээрээс гулгах юмсан ” хэмээн хөнгөн гунигт автан эх нутаг, ижий ааваа санаглазанхан сууж байтал утсанд нь мессеж ирэв. Тэрээр Батааг холбоо барьж байна хэмээн баярлан дэлгээд нүдэндээ итгэсэнгүй: << Сайн уу хайраа, та ч сайн гүрийж
байна шүү, чамайгаа санаад байна. Уураа гарахаар залгаарай хүлээж байя. Чамдаа хайртай шүү Тунсаг >>. … Нацагаа үүнийг уншаад догдолсонгүй харин ч урам нь хугарах шиг. Тэрээр хариу бичихийг ч хүссэнгүй, утсаа далд хийлээ. Намрын мод мөчрөө гудайлган салхины аясаар найган навчисаа гээх адил Нацагаа ч түмэн бодолд дарагдан толгойгоо салаавчлан өрөөндөө гиюүрэн хэвтэнэ. Тунсаг одоо л гэнэт намайг санаж гэнэ, бүх юм дууссан хойно шүү, би өөр хүн болсон. Өөртөө итгэлтэй, амьдралдаа зорилготой, бас шал өөр сонирхолтой.
Одоогийн байгаа энэ амьдралдаа би үнэхээр сэтгэл хангалуун байна, тэгэхдээ сэтгэл минь нэг л дутуу ч юм шиг, яг юу юм бол тэр нь…эсвэл…хэмээн хэсэг хэвтэж байснаа гадагшаа гарахаар хувцаслаж эхлэв. Тэрээр ойрдоо завгүй байгаад гей бааранд очоогүй удсан тул очиж сэтгэлээ сэргээе хэмээн гэрээс гарлаа. Хэдийнээ танил болсон газраа ирж ганц нэг шил шар айраг уун хэсэг бүжиглэж байгаад

жаахан ч атугаа сэргэсэн ч ганцаараа уйтгартай байсан тул харихаар гарлаа. Үүдээр гараад хоёр гурав алхтал ард нь Нацагаа хэмээн бүсгүй хүн түүнийг дуудах нь тэр.