Нүүр Өгүүллэг “ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “6-р хэсэг”

“ЛЯНХУА ЦЭЦЭГ ШАВАРНААС УРГАНА” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
775

Онгорхой цонхоор зуны халуун нар нүүрэн дээр нь нэвт тусч түүнийг улам нозооруулна. Нацагаагийн дотор гэж авах юм алга. Өчигдөр хэтрүүлсэндээ тэрээр өнөөдөр аяыг нь даахгүй хажууд нь хөшгөө

буулгаагүй унтсаныг хэлэх үү өрөө нь гэж бүгчим халуун агаараар дүүрч амьсгалахад ч хэцүү болов. Ажилруугаа утасдан бие муу халуураад босч чадахгүй байна хэмээн худлаа ярин чөлөө аваад аяга

ус уухаар арай ядан мөлхөх нь холгүй хүн өндийв. Крантны хүйтэн уснаас гуд гудхийн гүрээнийхээ судсыг гүрэлзүүлэн ханатлаа залгилаад шилэн аяганд ус хийн мөс дээрээс нь нэмээд өрөөлүүгээ явж

байтал Сувдаа түүнд аягатай бантан өгөөд ажилдаа гарлаа. Нацагаад хоол идэх дур ч, тэнхэл ч алга, нэг халбагадчихаад буцан унтав. Хэдий хэрийн хугацаанд унтсаныг бүү мэд ямартаа ч нар нилээн буусан

шинжтэй харагдана. Гэнэт тэрээр өлссөнөө мэдээд нөгөө аягатай бантангаа хүйтнээр нь идэж орхив. Орноосоо ч босмооргүй байсан болохоор залхуутайяа эвшээн нэгэнтээ суниаснаа ер нь энд ирээд

ингэж их унтаж амарч байгаагүйгээ санав. Тэрээр нөөтбүүкээ асаан ордог хэдэн сайтаараа орж ганц нэг блог хэсч байгаад нэгэн цуврал өгүүллэгийн хэсгийг нэрэнд нь татагдан уншив. Тэрээр шимтэн эхнээс нь хөөн уншлаа. Түүнийг уншиж байхдаа нэг л сонин мэдрэмж төрж маш их таалагдаж бүр өөрөө гол дүр нь юм шиг санагдаж нэг л өөр мэдрэмж үгүйлэгдэх шиг болов. Хүмүүсийн сэтгэгдэлийг уншиж байгаад санал болгосон киног нэтээс хайж гарлаа. Нацагаа ” Бөгтөр уул” -ыг үзээд үнэн сэтгэлээсээ уйлав. Тунсагт хэтэрхий гомдсондоо ч тэрүү, зүгээр л ямар байдгийг нь үзмээр сонирхол нь төрсөн үү аль нь болохыг тэр үедээ мэдэхгүй нэг л мэдэхэд хувцаслаж эхлэх нь тэр.

Нацагаа очих газраа дөхөх тусам сэтгэл нь хүчтэй цохилж, бас айх, гэрэвших, ичих гээд ер яг яагаад байгаа нь мэдэгдэхгүй байснаа дүүрсэн хэрэг ороод л харъя ямар байдгийг нь хэмээн нэгэнтээ зориг шулуудан гэй баарны хаалгыг зүрх муутай татан орлоо. Нацагаа яваад ортол нэг л сонин мэдрэмж төрж байлаа. Тэр нь юун хэмээвээс анх ирж байгааг нь мэдсэн юм шиг түүн дээр олон харц тусан сонжин харна. Нацагаа ч өөрийг нь хүмүүс тоон харц унагаж байгааг мэдрэх нь сайхан ч юм шиг. Тэрээр нэг шил Хайнекин хэмээх шар айраг аваад нүдээрээ суудал хайсан боловч олдсонгүй тул текны тэр хавиар зогсон бусдыг ажиглангаа шар айрагаа яарамгүй шимнэ. Тэнд түүнийг

таньж мэдэх нэг ч хүн байхгүй, элдэв янзын хэл ам, дарамт шахалт байхгүй ёстой л өөрөөрөө байж сэтгэлээ сул хаяж чадаж байв. Тэрээр нэгийг суллаад дахин нэгийг аван хүмүүсийн дунд орон бүжиглэлээ. Нөгөө хэд нь харахаас шууд ирээд өдөж барьж танилцъя гэх хүн байсангүй. Ийнхүү хэсэг бүжиглэж байгаад тэндээс гарахдаа сэтгэл нь маш их хөдөлсөнийг яана, бүр дахин ирмээр санагдаад болох биш. Үүнээс хойш боломж тааруулаад ганцаараа хэд хэд ороод авав. Тэр нэг өдөр ажил нь гайгүй байсныг хэлэх үү тогтож сууж ядан дахин очлоо. Одоо бол харьцангуй нүүр хагарсан болохоор бүр ч чөлөөтэй. Тэрээр нэг суудал олон суугаад энэ удаад бусдыг ажиглаж эхлэв. Ямарч цэвэрхэн, стильтэй, царайлаг залуус байдаг юм. Тэрээр өөрийнхөө өмссөн хувцсаа хараад тэдний дунд нас залуу ч байгаа төрх байдал

загвар нь хамаагүй хөгшин санагдсанд ичих ч шиг. Тэгтэл түүнийг нэг Япон ч юмуу, Солонгос болов уу гэмээр царайлаг Ази залуу ширтээд байгааг мэдрэв. Хэдий эрэгтэй ч гэсэн ингэж хүнийг улайм цайм нүд салгалгүй ширтэж байгааг нь мэдэх нэг л эвгүй мэт. Эхний харалтаар хартал үнэхээрийн цэвэрхэн царайлаг биений хөгжил сайтай бумбайсан цагаан залуу түүнийг нүд цавчилгүй ширтээд байв. Нацагаа хэсэг сууж байгаад догдлон байж дахин харлаа өнөөх залуу харсаар л … Нацагаа хормын төдийд ” Охидод яг ийм мэдрэмж төрдөг байх даа…” хэмээн бодоод өөдөөс нь зориг гарган инээмсэглэвэл өнөөх залуу түүнийг чиглэн айсуй. Нацагаа ч яг л таалагдсан залуу нь түүнийг бүжигэнд урихаар ирж буй бүсгүй шиг догдлон хамаг бие нь хүлэгдэн халуу шатаж байтал тэрээр Англи аялагатайгаар сайн уу

хэмээн мэндэллээ. Нацагаа ч хариу мэндлэв. – Чи ганцаараа явж байгаа юм уу? – Тийм … харин чи? – Би найз залуугаа хүлээж байна. Үүнийг сонсоод Нацагаагийн урам нь хугараад ирэх нь тэр, учир нь түүнд энэ Солонгос залуу маш их таалагдаж байсан юм. Гэтэл өнөөх залуу – Чи гомо юу? – Би тэгж бодохгүй байна – Яагаад? – Мэдэхгүй? – Чи урд нь эрэгтэй хүнтэй секс хийж үзсэн үү? гэх нь тэр. Нацагаагийн дургүй нь хүрч юун секс вэ, тэнэг амьтан чинь гээд тэндээс явахаар өндийлөө. Гэтэл нөгөө залуу хүлээж байгаарай! Нацагаа бухимдангуй энэ нэг юм чинь юугаа солиороод байгаа юм гээд өөр буланд очоод зогстол араас нь хүрээд ирэв. Нацагаа ч илтэд дургүйцэн за за явъя хэмээн бодоод нөгөө таалагдаж байсан залуугаасаа зугатах нь холгүй гартал нөгөөх нь ч хойноос нь дагалаа. Хэдийгээр энд хүнтэй гар

зөрүүлбэл хууль нь ямар байдгийг мэдэж байсан ч ингээд дагаад тэнэгтээд байвал хүн сийрэг газар очиж байгаад хусаад унагачихъя хэмээн бодонгоо аль гудамжруу явбал дээр бол хэмээн бодож амжив. Тэгтэл нөгөө залуу гүйцэж ирээд – Уучлаарай эвгүй юм асуусан бол …Чи Монгол уу? хэмээн Монголоор асуух нь тэр. Нацагаа Монгол уу гэхийг сонсоод давхийн цочсоноо түүнээ нуух гэж – Монгол байсан юм бол юундаа маяглаад Англиар яриад байсан юм хэмээн улам уурсав. – Чи намайг танихгүй байна уу Нацагаа? – Үгүй … гэж хэлчихээд тэрээр сайтар харлаа. Яавч таньдаг хүн биш. Хоромын төдий бодоод ч олсонгүй. Нөгөө залуу урам нь хугарсан байдалтай санаа алдсанаа: – Би ч тэгж бодсон юмаа. Би танай арван жилийн ангийн Батаа байна – Юу !!!!! Нацагаа аянганд ниргүүлэх шиг болон зогтусах нь тэр. Түүний

өмнө нөгөө хүний өөдөөс олигтойхон эгцлээд харж ч чадахгүй, бөөрөнхий дуугай бор баньд биш тэс өмнөө өндөр хэний ч хараа булаах цэвэрхэн цагаан залуу зогсч байхад аргагүй. Нацагаа бантсандаа ярих ч юм олдсонгүй хий л зун Монгол явж ангийхантай уулзсан, тэднээс чамайг энд байгааг дуулсан гээд хэл яриа нь эвлэж өгөх биш. Батаа ч олон юм ярилгүй олон жил өнгөрч дээ гээд тэр хоёр буцан баарлуу явлаа. Хүн бас ингэж өөрчлөгддөгөө. Батаа ч тэр, би ч тэр ялгаагүй тэс өөр хүмүүс болжээ. Нацагаа хажуудаа зэрэгцэн өөртөө итгэл төгс бардам толгой өндөр, нуруу цэх явах залууг хараад түүнд шоглуулан, элдэвээрээ хэлүүлж, үгнээс нь гардаггүй байсан нөгөө бор хүү мөн гэж үү хэмээн дахин дахин бодож толгойгоо гашилгаж байв. Тэр хоёрыг яваад ортол Батаагын найз залуу нь ирчихсэн байв. Хэдий

40 дөхөж яваа хэдий ч бараг л үеийнх шахуу залуу харагдах аж. Батаа найз залуудаа Нацагааг танилцуулан гурвуул тулган хундага тогтоов. Нацагаа түрүүнээс хойш аман дээр нь хэд хэд гарч ирсэн үгээ асууж нэг санаа нь амарлаа. – Батаа би чамаас нэг юм асуумаар санагдаад болдоггүй уучлаарай – Тэг л дээ, би ч бараг гадарлаж байна, гэхдээ чи асуу – Чи яаж яваад энд ирээд, тэгээд бүр ийм болчихсон юм бэ? Бидний хэн нь ч чамайг явсаныг мэдээгүй багшаас сонсоод бүгд гайхсан шүү … гэтэл Батаа хайр татам зөөлөн инээвхийлээд – Аргагүй ээ. Би энэ найз залуутайгаа есдүгээр ангид байхдаа санамсаргүй танилцсан юм. Манай найз залуу намайг аравдугаар анги төгсөхийг хүлээж байгаад төгсөнгүүт насанд хүрээгүй байсан болохоор сургуульд гээд наашаа авчирсан. Товчхондоо бол ийм – Пөөх, чи тэгээд бүтэн нэг жил хэнд ч мэдэгдэхгүй энэ залуутайгаа явдаг байсан хэрэг

үү? – За тийм гэх үү дээ…Нацагаа өөр зөндөө юм асууж ярьмаар байсан ч нэгд найз залуу нь хамт байсан, хоёрт хөгжмийн нүргээнд орилж ярихад хэцүү байсан болохоор маргааш уулзахаар цаг товлоод тэр хоёрыг үлдээн тэндээсээ гайхшрал тээсээр гэрийн зүг явлаа. Маргааш нь Нацагаа Батаатай уулзахаар бэлдэж байхдаа маш их догдолж байлаа. Яагаад гэдгээ мэдэхгүй ч түүний царай нүдэнд нь харагдаж, анхны болзоонд явж байгаа залуу бүсгүй шиг л догдлон зүрх нь хүчтэй цохилон, хацар нь халуу шатна. Болзсон газраа яаран ирвэл Батаа аль хэдийн ирчихсэн инээмсэглэн угтав. Тэрээр нимгэхэн том хээтэй цагаан даавуун цамцан дээр задгай энгэртэй цагаан шаргал ноосон цамц өмсөн, доогуураа цагаан саарал даавуун өмд өмссөн нь их зохьсон цаанаа л нэг донжтой харагдана. Жижиг үсээ арзайлган

гельдэж босгоод, маш сайхан үнэртэн цацсан нь ойртонгуут ханхийж байлаа. Хоёулаа уух юм захиалан өнгөрсөнөө дурсан суув. Нацагаа өөрийнхөө бүтэлгүй дурлалын тухай Тунсагийн тухай товчхон ярьж өгөхөд Батаа нэг хөмсгөө өргөн, нэг зангидан, нэг толгой сэгсрэн сонсоно. Тэгсэнээ: – Тунсаг гэж дуулаагүй юм байна, тэгээд ч би энд Монголчуудтай уулздаггүй, таарсан ч намайг Монгол гэж мэддэггүй. Би чамайг арай өөрөөр явах байх гэж боддог байсан – Өөрөөр ямар гэж?, яагаад Монголчуудаасаа дөлөөд байдаг юм бэ? – Яахав дээ … илүү ноён нуруутай, чи их өөртөө итгэлтэй, эрч хүчтэй хүүхэд байсан тийм болохоор амьдрал дээр ч хүчтэй явах байх гэж боддог байлаа. Монголчуудын хувьд намайг гомо гэдгийг мэдээд яаж хүлээж авах нь тодорхой. Одоохондоо манайханд үүнийг хүлээн авч, эвлэрэх сэтгэл

зүй алга байна. Наад захын жишээ Гамбуушыг л юу юу гэдэг билээ дээ. Би эндэхийн иргэн болчихсон, өөрийгөө Монгол хүн гэж ер нь л бодохоо больсон доо – Тийм л дээ, тэгэхдээ муу ч сайн ч чиний эх орон чинь шүү дээ, хүмүүсийн хэлэх яахав ээжийгээ бодохгүй байна уу – Ээж минь үү, намайг ийм гэдгийг мэдэхгүй ээ, би энд ганц хоёр удаа авчирсан, өөрөө ч очиж уулзсан. Хүү минь өөрөө сайхан амьдраад хүн хуурахгүй, хулгай зэлгий хийж, элдэв болох болохгүй юманд орооцолдчихгүй, амьд мэнд, эрүүл саруул шүү байвал хаанаа амьдрахаа өөрөө мэддээ. Би багаас чинь хоногийнхоо хоолтой л өсгөсөн. Хүүгээрээ одоо бахархаж байна, энэ гэрийг хэдэн дүү нараа чи л авч явж байна гээд сүүлд ирээд явахдаа хэлсэн. Миний удаах дүү энд над дээр ирнэ гээд би Америк явуулсан. Энд ирээд яахав дээ, миний

байгаа байдлыг хараад жигшинэ биз дээ гээд санаа алдав. Нацагаад хэлэх үг олдсонгүй харин Батаагийн ярихыг хараад түүнд татагдаж эхлэв. Яагаад ч юм Батаа түүний хайгаад байсан зүйл нь ч юм шиг. Гэтэл Батаа түүнийг өөрийг нь ширтээд байгааг анзааран ярианы сэдэвээ өөрчлөн багын явдалаасаа ярьж эхэллээ. – Нацагаа чи санаж байна уу … 3 дугаар ангид байхдаа хоёулаа барилдаад чи унах байсан юм би тэгэхэд яагаад ч юм чамд албаар унаж байсан, бас 5 дугаар ангид байхдаа манай байранд ирж тоглож байхыг чинь харчихаад би тагтан дээрээ гараад зогсож байтал чи намайг хараад мэндэлж байсан … – Пөөх чи ямар сайн санадаг юм бэ, надад үнэндээ санах юм юу ч алга гээд мөрөө хавчин гайхширахад Батаа инээмсэглэсэнээ – Бас есдүгээр ангид байхад ангиараа амралтанд явсан санаж байна уу тэгэхэд бүгдээрээ тойрч суугаад ээлжээр дуулсан даа тэгээд миний ээлж болоход би дуулах нь бүү хэл олигтойхон ярьж чаддаггүй хүн

яахаа мэдэхээ байгаад сууж байхад чи намайг аварч билээ – Аан тийм тэр чинь аравдугаар анги биш билүү? Би яаж аварлаа, өмнөөс чинь дуулсан уу … хэ хэ хэ – Үгүй ээ есдүгээр анги, чи надад чихээ ойртуулан сонсогч болоод Хурдын “Чи минь байгаа болохоор.” гээд дуулж байна та нар сонсохгүй байна уу гээд инээхэд бүгд дагаж инээлдээд намайг өнгөрөөж билээ. Хэдий чи намайг тухайн үедээ шоглож байсан ч нөгөө талаар аварсан. Тэгэхдээ Нацагаа үнэндээ чи намайг шоглож байгаа чинь надад таалагддаг байсан. Би их ч биеэ барьдаг байсан, би эмэгтэйчүүдийг сонирхохгүй юм байна гэдгээ тэгэхэд л анх мэдэрсэн дээ… – Хөөх аль есдүгээр ангидаа өөрийнхөө хэв шинжийг мэдээд түүнийгээ дараад явж байдаг хэмээн Нацагаа өөрийн эрхгүй дуун алдлаа. Батаа энд суугаад яахав манайд очье гээд өндийхөд Нацагаа ч

дуртай нь аргагүй дагалаа. Метронд суугаад Батаа түүний огтоос мэдэхгүй дурсамжуудыг ярьсаар л харин Нацагаа дотроо ” Амьдрал гэж сонин юмаа, энэ хүн надад элдвээр шоглуулаад тэрнээсээ өөрөө таашаал аваад, намайг гээд явж байхад би дотроо мангар юм чинь хэдэн үг олигтойхон нийлүүлээд ч хэлчихэж чадахгүй яаж эр хүн болж ялаа ална даа гэж басамжлан байсан нь саяхан биш гэж үү. Гэтэл одоо тэр шавараа өөрөө шүтэх нь холгүй татагдаад ийнхүү алмайрч явдаг. Надад Батаа шиг ямар олон хүн их зүйл хүсч байсан болдоо. Муу ээж минь ч гэсэн наддаа ямар их итгэл найдвар өгдөг бол, тэгэхэд миний амьдарч байгаа царайг дээ … за яахав хүн амьдралдаа

алддаг, харин алдаагаа давтах тэнэг гэдэг байх аа. Миний нүд одоо л нээгдэж байх шиг. Өрөвдмөөр ч юм даа. Гэхдээ яахав ээ эр хүн нэг алдаа л биз, тэр нь надад том сургамж болоо биз …” хэмээн бодолд дарагдан явтал Батаа түүнийг нудран бууя хэмээн дохив.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *